2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00503

 

 

 

 

 

 

 

      2025            01               22                                             192/ШШ2025/00503                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42-108 тоотод оршин суух, ******* ургийн овогтой Буянтогтохын Төгсжаргал /РД:УД83091549/-ын  нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Их уул, Баянбулаг, 35 дугаар байр, 1 тоотод оршин суух Бичээч ургийн овогтой Жаргалсайханы Машбат /РД:ТГ82080676/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллах Б.Тамир /РД:ТГ82080171/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Төгсжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

Гуравдагч этгээд Ж.Машбат, Б.Тамир нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Төгсжаргал нь үрчлэлт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ж.Машбаттай 1999 оноос хойш цуг амьдран гэр бүл болсон ба 3 хүүхдийн эцэг эх болсон. Бага охин М.Аминзулыг 1 настай байхад 2018 онд салж гэр бүл цуцлуулсан. 2022 онд Б.Тамиртай сууж гэр бүл болоод охин М.Аминзулыг хойд эцэг эх болох Б.Тамирт үрчлүүлсэн ба одоогоор Б.Тамираас салж тусдаа амьдарч байгаа учир Т.Аминзулыг төрсөн эцэг болох Ж.Машбатын овгоор овоглох хүсэлтэй байгаа тул Б.Тамирт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Тамир миний бие нь Т.Аминзулын хойд эцэг болж 2023 оны 01 сараас хойш өөрийн овгоор овоглож ирсэн ба одоогоор Т.Аминзулын ээж Б.Төгсжаргалтай хамт амьдрахгүй байгаа учир дээрхи үрчлэлтийг хүчингүйд тооцуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Машбат шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Төгсжаргалын үрчлэлт хүчингүйд тооцуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн эмчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Т.Аминзулын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Тамирын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Аминзулын иргэний улсын бүртгэлийн холбогдох баримтын хуулбар, Т.Аминзулы үрчилсний бүртгэлийн болон бүрдүүлбэрийн баримтын хуулбар, Б.Тамир, Б.Төгсжаргал нарын гэрлэсний бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.        Хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Төгсжаргал нь үрчлэлт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Охин Т.Аминзул нь төрсөн эхийн асрамжид байгаа бөгөөд үрчлэн авсан эцэг Б.Тамир нь тусдаа амьдардаг.

 

3. Гуравдагч этгээд Б.Тамир, Ж.Машбат нар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй

 

4. Хүсэлт гаргагч Б.Төгсжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-т зааснаар үрчлэлт хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Баянгол 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, гудамж, 42 дугаар байр, 108 тоотод оршин суугч оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн УО17261325 регистерийн дугаартай Машбатын Аминзулыг Буянбадрахын Тамир /ТГ82080171/-т үрчлүүлсэн байна.

5.2. Хүсэлт гаргагч Б.Төгсжаргал нь Тамирын Аминзулыг оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрүүлсэн байна.

   5.3. Охин Т.Аминзул нь Б.Тамирт үрчлүүлсэн боловч өөрийн төрсөн эх Б.Төгсжаргалын асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

6. Охин Т.Аминзул нь төрсөн эхийн асрамжид байгаа, үрчлэн авсан эцэг Б.Тамир нь охин Т.Аминзулыг цаашид өөрийн асрамжид байлгах боломжгүй гэх үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргаж, үрчлэн авсан эцэг Б.Тамир нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасны дагуу оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Т.Аминзулыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Тамирт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн УО17261325 регистерийн дугаартай Машбатын Аминзулыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Буянбадрахын Тамир /РД:ТГ82080171/-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Т.Аминзулыг төрсөн эх Б.Төгсжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ