2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01385

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 18 өдөр   Дугаар 192/ШШ2025/01385   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, , , хаягт оршин суух овогт ын /РД:/-д холбогдох

Түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.д холбогдуулан түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртэглийн дугаартай , 8 дугаар хороо, 4 хороолол, ны хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөгч болсон. Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үедз ХХК нь тус байрыг иргэн Б.гаас зээлийн гэрээний үүргийг хангуулж шүүхийн шийдвэрээр шилжүүлж авсан, Б. нь удахгүй суллаж өгнө гэж хэлж байсан. Тус эд хөрөнгийг өмчлөгч болмогц миний бие хариуцагч Б.тай холбогдож байрыг суллаж өгөхийг шаардахад хүүхдийн хичээл сургууль амартал түрээс төлж суух хүсэлтэй байна гэсний дагуу 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулж 2024.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч Б. нь өнөөдрийн байдлаар Орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээсийн төлбөрөөс 1 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлөөгүй, мөн шаардлага тавьсан ч орон сууцыг чөлөөлж өгөөгүй байна.

Иймд хариуцагч Б.гаас Орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх амьдарсан хугацааны түрээсийн төлбөр болох 2 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй , 8 дугаар хороо, , ны хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 2. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Түрээсний гэрээний гол зүйл болох орон сууц нь анх хариуцагчийн нөхрийн өмчлөлд байсан орон сууц байна. 2013 онд хариуцагч өөрийнхөө нөхрийн өмчлөлд байсан орон сууцыг Банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, гэрчээр асуулгах хүсэлт гаргасан гэдэг хүний хүсэлтээр 80,000,000 төгрөг зээл авч, зээлийн барьцааны зүйлд тус орон сууцыг тавьсан. гийн хувьд тухайн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй учраас маргааныг шүүхээр шийдвэрлэж, 2019 онд шүүгчийн захирамж гараад эвлэрсэн. Банк бус санхүүгийн байгуулагд тус орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус байр нэгэнт банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжиж байгаа учраас, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Харин хариуцагч Б.гийн хувьд тухайн орон сууцад өөрөө биш хүүхдүүд нь амьдардаг учраас тус хөрөнгийг суллаж өгөхөд хугацаа олгох талаар нэхэмжлэгчид хандсан. Энэ талаар маргах зүйл байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээ бусдад шилжсэн учраас түрээсний гэрээ байгуулах санал гаргасан. Түрээсний төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаас байраа буцааж гаргаж өгөх байдлаар тайлбарлаж байсан тул Б. нь нэхэмжлэгч Ч.*******тэй түрээсний гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох түрээсний гэрээтэй холбоотой маргаах зүйл байхгүй, харин түрээсний төлбөрийг төлөх хариуцагч этгээд бол Б. биш гэдэг тайлбар гаргаж байна. Мөн нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслүүлэх гэрээ гэж үзэж байна. Эд хөрөнгө хөлслүүлэх гэрээг цуцлах шаардлагыг хуульд зааснаар бичгээр гаргах шаардлагатай байсан боловч бичгээр шаардлага гаргаагүй тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   3. Нэхэмжлэгчээс: 2024.09.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2024.09.16-ны өдрийн 0580 дугаар итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001200401 дүгээр гэрчилгээ, 2024.03.21-ний өдрийн 0512 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 2024.03.20-ны өдрийн 0344 дүгээр итгэмжлэл, 2024.01.22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-10 тал/

4. Хариуцагчаас: Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.11.12-ны өдрийн 0930 дугаар итгэмжлэл, Баянгол дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2024.11.27-ны өдрийн 961 дүгээр тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 15, 23, 39-40 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.д холбогдуулан орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , байрны хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. 2024.03.21-ний өдөр Б.тай 2024.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон орон сууц хөлслөх гэрээг байгуулсан боловч гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, гэрээний хугацаа дууссан хэдий ч орон сууцыг чөлөөлж өгөөгүй байна. Иймд хариуцагч Б.гаас орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөг, 2024.07.01-ний өдрөөс 2024.09.15-ны өдөр хүртэлх хугацаанд амьдарсан төлбөрт 2 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хөлслүүлсэн гэх орон сууц нь миний нөхөр Б.Ганболдын өмчлөлд бүртгэлтэй бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан боловч танил гийн хүсэлтээр зээлийн барьцаанд бариулж, бидний орон сууцыг барьцаалж авсан 80 000 000 төгрөгийн зээлээ төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас өмчлөх эрхийг Пи эф Эл ББСБ ХХК-д шилжүүлэх болсон юм. Нэхэмжлэгч Ч.*******тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулах болсон үндэслэл нь нь зээлийн төлбөрийг удахгүй төлөх учир хэсэг зуур орон сууц хөлслөх гэрээ байгуулаад байрандаа амьдарч бай, хөлсийг нь төлнө гэж хэлсний дагуу уг гэрээг байгуулсан ба энэ талаар нэхэмжлэгч Ч.******* мэдсэн. Иймд орон сууц хөлслөх гэрээний төлбөр төлөх үүргийг хариуцвал зохих этгээд биш юм. Мөн орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэлийн тухайд хөлслүүлэгч тал гэрээг цуцлах хуульд заасан журмыг зөрчсөн, орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгох талаар өмнө нь шаардлага тавьж байгаагүй. Энэ нь гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардаж байсан үйл баримтаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх төлбөр 4 500 000 төгрөгийг хариуцвал зохих этгээд биш гэсэн үндэслэлээр, орон сууцыг чөлөөлөх шаардлагыг гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг хөлслүүлэгч зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2024.01.22-ны өдөр Э., Ч.******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , , хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 9 тал/

4.2 2024.01.25-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , , хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ч.*******ийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, /хх 4 тал/

4.3 2024.03.21-ний өдөр Ч.*******, Б. нар Орон сууц хөлслөх 0512 дугаар гэрээг байгуулж, Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , , хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2024.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 1 000 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 6 тал/

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, маргаан бүхий гэрээний дагуу 1 000 000 төгрөгийн төлбөр төлөгдсөн үйл баримтад маргаангүй, харин орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон эсэх, гэрээний дагуу хөлслөгч төлбөр төлөх үүрэгтэй эсэхэд маргаантай.

6.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Зохигчдын хооронд 2024.03.21-ний өдөр байгуулагдаж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , байрны хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2024.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон гэрээ нь хуулийн дээрх заалтад хамаарах бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2024.05.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Ганэцэгт олгох үндэслэлтэй.

7. Түүнчлэн, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж, 295 дугаар зүйлийн 295.4-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан.

Талуудын тайлбараар гэрээний зүйл болох орон сууц хариуцагчийн эзэмшил ашиглалтад хэвээр байгаа болох нь тогтоогдсон тул 2024.07.01-ний өдрөөс 2024.09.15-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг хөлслөгч эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан гэх үндэслэлээр түрээсийн төлбөртэй дүйцүүлэн 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

8. Хариуцагч орон сууц хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй хэдий ч төлбөр төлөх үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон, энэ талаар үүрэг гүйцэтгүүлэгч Б. мэдэж байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах хэдий ч хэргийн баримтаар өр шилжүүлсэн, эсхүл үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно.

9. Орон сууцыг харуицагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.1-д гэрээний хугацаа дууссанаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээний хугацааг сунгасан тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргасан.

Зохигч гэрээний хугацааг 2024.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэл 3 сар байхаар тогтоосон хэдий ч хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөөгүй үйл баримт тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан гэж, хариуцагч энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаагүй гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заасан байна.

Хуульд заасан 3 сарын хугацаа гэдэгт урт хугацаагаар байгуулсан гэрээ хамаарах бол үргэлжлүүлэн ашигласнаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдах эсэх нь хөлслүүлэгч татгалзахгүй тохиолдолд буюу гэрээг сунгах эсэх нь хөлслүүлэгчийн хүсэл зоригоос хамаарахаар байна.

Тухайн тохиолдолд гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан, гэрээг сунгахыг хөлслүүлэгч зөвшөөрөхгүй байх ба харуицагчийн гэрээний хугацааг сунгасан гэх татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Иймд орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон үр дагаварт Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж зааснаар хариуцагч Б.гийн эзэмшлээс улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , байрны хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч овогт ын /РД:/-аас 4 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т олгож, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, , байрны хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 150 /86 950+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 157 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ