Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/987

 

 

 

 

 

   2023           10             11                                        2023/ДШМ/987

 

Э.М, Э.Э, Г.Тнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Г.Билгүүн,

  шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа, А.Ганбат,

  шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Дэлгэрцэцэг, З.Хүрэлсүх,   

  шүүгдэгч Г.Төмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

  нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/478 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.М, Э.Э, Г.Тнарт холбогдох 2202001410181 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нүдэн овгийн Э.М, 1998 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн Их сургуулийн 4 дүгээр дамжааны, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

2. Боржигон овгийн Э.Э, 1998 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Тайм Констракшн" ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20/255 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, 

3. Боржгон марал овгийн Г.Т, 1997 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “Римакс инвест” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Шүүгдэгч Э.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Апартмент Кэй-Эйч” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Моос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 105.000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 21.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Circle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Г.ТНэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 130.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Апартмент Кэй-Эйч” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Эод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм  цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

шүүгдэгч Г.Тнь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Circle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Эоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан,

Улмаар 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны “Номин Экос” байрны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Түйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Мыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Эыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Тмансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М, Э.Э нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.М, Э.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Тшүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар эдлүүлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.М, Э.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч, Э.М, Э.Э, Г.Тнар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ХТТГ №1246 гэсэн бичиглэлтэй 20.6 грамм, уутны хамт 1.3890 грамм өвс мэт зүйл, ХТТГ №1243 гэсэн бичиглэлтэй сим картын үүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Э нь анх удаа энэ төрлийн буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн болно. Э.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэснээ хүлээн зөвшөөрч маргадаггүй, гэм буруутайдаа харамсаж гэмшиж байгаа.

 Анхан шатны шүүхээс Э.Эыг өвс гэх нэршилтэй 24.7 грамм бодисыг худалдаалах зорилгоор Э.Моос 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд 105.000 төгрөгөөр худалдан авч хууль бусаар олж авсан, улмаар 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ны өдрийг хүртэлх хугацаанд 21.2 грамм өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Г.Төвс” гэх нэршилтэй 3.5 грамм бодисыг 130.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэж гэм буруутайд тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг. Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн талаарх үйл явдал болсон эсэхийг тодруулахаар шүүхээс 60 хоногийн хугацаагаар хуралдааныг хойшлуулсан. Э.Эыг хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд эрүүдэн шүүсэн талаар Цагдаагийн ерөнхий газарт гаргасан гомдлыг харьяаллын дагуу гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн бөгөөд прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Э.Э анх баригдаж ирэх үед хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд цохиж зодсон, мэдүүлгийг хууль бусаар авсан талаар мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан фото зурагт Э.Эын зүүн нүд хөхөрч хавдсан нь энгийн нүдээр харахад ойлгомжтой харагддаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Төмгөөлөгч Ш.Мягмарцэрэн эрүүдэн шүүсэн талаарх гомдлыг Хар тамхитай тэмцэх хэлтэст гаргасан байдаг. Шүүгдэгч Э.Э нь найзын хамт хөдөө явахдаа өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, өөртөө хэрэглэхээр сонирхож түүсэн, хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд найз Э.М, Г.Тнартай уулзах үедээ сонирхлын журмаар мөн ярилцаж хэрэглэсэн байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаараа мэдүүлсэн. Мөн Э.М, Г.Тнар багаасаа бие биеэ мэддэг, pc тоглоомын газарт цуг орж тоглодог хожигдсон нь хожсоноо даадаг, үл хөдлөх хөрөнгө зарж олсон ашгаа шилжүүлсэн зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүлсэн. Энэ талаарх баримтууд нь дансны хуулга болон рс тоглоомын газрын холбогдох хүний тодорхойлолт зэргээр нотлогддог. Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч нарын анхны эргэлзээтэй /хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн/ гэх мэдүүлэг, дансны хуулгыг үндэслэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхээс Э.Эын хувийн байдал, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар ял оногдуулсныг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж зүйлчилж  өгнө үү. ...” гэв.

    Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгчийн Б.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрүүгийн хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон. Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлтдээ Э.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 64-65/, гэрч О.М“...5011422436 дугаартай дансыг нөхөр Э.М бид хоёр дундаа хэрэглэдэг, тухайн мөнгөний орлого ямар учиртайг сайн мэдэхгүй, нөхөр Э.Мын ажилд оролцдоггүй. ...” /1хх 95-96/ гэх мэдүүлэг,  Г.Тгэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 74-75/ зэргийг шинжлэн судалсан.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 322 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхийг урьдчилан сануулж түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан "өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхойлсон. Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар албан ёсны тайлбар гарсан байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Шүүх шүүгдэгч Э.Э нь Г.Т130.000 төгрөг аваад, түүнээсээ Э.Мод 105.000 төгрөг шилжүүлэн өгч, авсан "өвс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг Г.Тхудалдаж 25.000 төгрөгийн ашиг олсон мэтээр шүүх хэргийн бодит байдлыг дүгнэсэнд гомдолтой байна. Г.Тхудалдан өөртөө ашиг олсон үйлдэл байхгүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Э.Эын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй. Э.Э нь Г.Тхүсэлтээр "өвс" бусдаас худалдан авч Г.Тдамжуулсан, мөн хэрэглэсэн худалдах зорилгогүйгээр хадгалсан гэх өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч үнэн санаанаасаа гэмшдэг, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Эрүүгийн хэрэгт мэдээлсэн этгээд хүртэл "худалдах зорилгогүйгээр хадгалж, биедээ авч явж байна" гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, уг мэдээллээр цагдаагийн байгууллага ажиллагаа явуулсан байдаг. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 2202000000426 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, мөн эрүү шүүлт тулган айлгаж сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Энэ тухай баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Э.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргаж ирсэн. Үнэхээр шүүхийн дүгнэснээр Э.Э нь дамжуулсан, эсвэл өөрөө зарж ашиг олсон уу гэдгийг эцэслэн мухарлаж мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн маш олон зүйл заалтыг зөрчсөн байхад шүүх зөвтгөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрчээр өгсөн мэдүүлгүүдийн зөрүү арилаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд байсаар байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд Э.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хөнгөрүүлэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтаас харахад цагдаагийн байгууллага анх шүүгдэгч Г.Тсаатуулж, Г.ТЭ.Эыг дуудуулсан. Ингээд хоёуланг баривчлахдаа гар утаснуудыг нь хурааж авсан. Хурааж авах явцад Э.Эын утсанд Э.Моос дуудлага ирж, Э.Мыг өөрт нь худалдсан хүн гэдэг байдлаар хэлүүлж, мэдүүлэг авсан байдаг. Энэ ажиллагаа тухайн өдрийн 19 цагаас эхэлж, үүрийн 6 цаг хүртэл 3 шүүгдэгчийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулсан. 6 цаг өнгөрсний дараа Э.Эын унаж явсан машинд үзлэг хийж, өөрсдийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг авч, биедээ авч явсан өвсийг хурааж аваад Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилчид хууль ёсоор ажилласан, илрүүлсэн мэтээр үзэж, эдгээр хүмүүсийг явуулсан. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. Дээрх эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал дээр дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар талд прокурорын тогтоол авагдсан байгаа. Хэдийгээр 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар талд шийдвэрийг мэдэгдсэн талаар тэмдэглэл авагдсан боловч энэ тогтоолыг гомдол гаргагч Эрдэнэбаярт огт гардуулаагүй. Дээрх тогтоолыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь судлан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх хуулийн дагуу шалгаж, үнэлээгүй талаарх давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дугаар талд шүүгдэгч нарын гэрчийн мэдүүлгийн талаар дүгнэсэн байгаа. Энэ дүгнэлт нь хуулиар тогтоосон журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөрүү хамаагүй, эдгээр мэдүүлгүүд бусдынхаа гэмт үйлдлийг нотолж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Улсын дээд шүүх 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргасан. Уг тогтоолд мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбарласан. Тогтоолын 1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй. ...” гэж тайлбарлажээ. Эндээс дүгнэхэд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг гэрчээр байцаасан нь хууль бус юм. Мөрдөн шалгах ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар тогтоолд “гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг албадан авч болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ үед ч шүүгдэгч нараас албадан мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй байсан. Энэ мэдүүлгийн эх сурвалжаар прокурорын яллах дүгнэлт үйлдэгдсэн. Мөн анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлт үндэслэл бүхий болон зарим зүйлсийг орхигдуулсан эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул давж заалдах шатны шүүх яллах дүгнэлтийг бүхэлд нь хянаж өгнө үү. Прокурор яллах дүгнэлтдээ 24.7 грамм бодисыг 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдөр гээд 9-ний өдрийг орхиж, 105.000 төгрөгөөр худалдаж авсан, 8-11-ний өдөр 21.2 грамм бодисыг хадгалсан, 3.5 грамм өвсийг 8, 10-ны өдрүүдэд 130.000 төгрөгөөр Г.Тхудалдсан гэх зэргээр бичсэн. Дээрх бодисын хэмжээг 1 дүгээр хавтаст хэргийн 115, 120 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн бичсэн. Өөрөөр хэлбэл, анх ямар хэмжээтэй бодис байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогоогүй. Ямар хэмжээгээр хадгалсан, худалдах үед нь хэр хэмжээтэй байсан талаар тогтоогоогүй. Шинжилгээнд ирүүлсэн бодисын хэмжээгээр нийт жинг тодорхойлж бичсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэв Э.М 24.7 грамм бодисыг миний үйлчлүүлэгчид худалдсан юм бол Э.Мын тус бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг нь шалгаж тогтоох ёстой байсан ч энэ ажиллагаа мөн хийгдээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй атлаа миний үйлчлүүлэгчийг тус бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн 105.000 төгрөгөөр Г.Моос худалдаж авсан гэх асуудлын талаар, 105.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ мөнгө нь шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдагдсан хоорондынх нь тооцооны мөнгө үү, бодис худалдан авсан мөнгө үү гэдгийг шалгаж тогтоох талаар ажиллагаа хийгдээгүй. Энэ талаар шүүгдэгч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байхад ядаж нэгнээс нь тодруулж асуугаагүй. Мөн 3.5 грамм бодисыг Г.Т130.000 төгрөгөөр худалдсан гэдэг. Гэтэл 130.000 төгрөгөөр худалдсан гэдгийг тогтоосон баримт хэрэгт байдаггүй. Г.Тминий үйлчлүүлэгчийн данс руу 79.700 төгрөг орсон баримтаас өөр баримт байхгүй. Илтгэгч шүүгч 15.000 төгрөгийн дүн л байна гэсэн нь үнэн. Энэ мөнгө нь 2 дугаар сарын 10-ны өдөр А.Сайнбаяр гэх хүний данснаас шилжин орж ирсэн байдаг. Энэ нь Г.Т“би 15.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлгийг нотлохгүй байна. Мөн А.Сайнбаяр нь 88222303 гэсэн утасны дугаартай гэж мэдүүлсэн боловч Г.Т9999 дугаартай найзаасаа энэ мөнгийг шилжүүлүүлсэн гэдэг. Эндээс үзэхэд Г.Т“би худалдаж авсан” гэх мэдүүлэг нь бүхэлдээ няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл, Э 130.000 төгрөгийг хэрхэн хүлээж авсан гэдгийг ямар баримтад үндэслэн прокурор яллах, түүнийг нь шүүх хүлээн зөвшөөрсөн нь ойлгомжгүй байна. Эцэст нь, эдгээр 3 залууг хууль бусаар саатуулж байгаад авсан мэдүүлгийг шүүх үнэлсэн нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн тайлбарт нийцэхгүй байна. Ийм учир өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргаж байсан нь үндэслэлтэй байжээ. Хэдийгээр миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй ч гэсэн дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд дахин гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд  шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нар тухай бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлдээ маргадаггүй. Анхан шатны шүүхийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан өвсийг мөрдөн байцаах газар хадгалж байгаа гэсэн үндэслэлээр шинжлэн судлаагүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, өвсийг эд мөрийн баримтаар тооцсон хэдий ч хадгалуулахаар нэг албан тушаалтанд өгсөн гэх тэмдэглэл үйлдсэн боловч тухайн албан тушаалтан нь хүлээж авсан гарын үсэг зурагдаагүй байдаг. Мөн анхан шатны шүүхийн шатанд тухайн эд мөрийн баримттай танилцах гэсэн боловч олдоогүй бөгөөд хэрэг шүүхээс буцаж байсан удаатай тул энэ асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Иймд үйлчлүүлэгчийнхээ болон өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч уг шийтгэх тогтоолын үйл баримт болон гэм буруугийн дүгнэлтэд намайг 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 130.000 төгрөгөөр Г.Тхудалдсан гэх тус тус үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Үүнээс Г.Т2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн “Миний бие Э.Эоос 30.000 төгрөгөөр “өвс” гэх мансууруулах бодис авсны 15.000 төгрөгийг бэлнээр, 15.000 төгрөгийг Хаан банкны 5014439876 дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг огт ор үндэслэлгүй. Миний бие Хаан банкны 5014439876 дугаар дансанд 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр болон ойролцоо өдрүүдэд Г.Тданс болон өөр ямар нэгэн данснаас 15.000 төгрөгийн орлого огт орж ирээгүй. Иймд энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            Миний бие Э.Эын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн “Ажлаа тарах үеэр өөрт ойр байрлах Апартмент Кэй-Эйч”-с “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр Г.Тдамжуулан өгсөн гэх агуулгатай мэдүүлгийг миний эсрэг ашигласан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М5011422436 дугаартай данс руу 105.000 төгрөг Э.Эоос шилжиж орж ирснээр Э.Мыг мансууруулах бодис түүнтэй адилтгах зүйл зарж борлуулсан гэж таамаглал дээр үндэслэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Мансууруулах эм түүнтэй адилтгах бодис 1 грамм нь хэдэн төгрөг байдаг талаар Үндэсний наркалогийн хүрээлэн болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн тусгай мэдлэгийн хүрээнд мансууруулах бодисын шинж чанар хор уршиг, үнийн талаарх ямар нэгэн тогтоосон баримт байдаггүй. Хавтаст хэрэгт ч манай улс болон хөрш орнуудад хар тамхи хууль бус наймаанд хэрэглэгдэж буй үнийн мэдээлэл жижиглэн болон бөөний үнийн талаарх мэдээлэл цуглуулж бэхжүүлсэн зүйл байхгүй байна. Мөн Э.Мын орон байр, машин, биед үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч нэг ч грамм өвс, мансууруулах бодис түүнтэй адилтгах зүйл илрээгүй. Шүүгдэгч Э.Эын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Мод байр зарсан урамшуулал өгөх ёстой байсан. Нийт 840.000 төгрөг цувуулан шилжүүлсэн байдаг. 105.000 төгрөгийн гүйлгээ дангаараа мансууруулах бодис түүнтэй адилтгах зүйл бусдад худалдсан байна гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд Э.Мод холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

            Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Миний бие давж заалдах гомдол гаргаагүй боловч шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Уг хэрэгт миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж ажилласан. Анхан шатны шүүх 2 үндэслэлээр хуулийг зөрчсөн. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарын өөрсдийнх нь буюу ердөө 3 хүний мэдүүлэгт үндэслэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан байдаг. Анх цагдаагийн байгууллагаас шүүгдэгч нарыг баривчилж мэдүүлэг авахдаа өөрсдийнх нь хэлж заншсанаар боловсруулалт хийх буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 3 цагаас илүү цагаар саатуулж шөнөжин айлган ичээж хоол унд өгөхгүйгээр сэтгэл санааны байдлыг нь түгшээсний эцэст өглөөний 06 цагт мэдүүлдэг авсан нөхцөл байдал байдаг. Уг ажиллагаа нь хүний эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Эсхүл шүүгдэгч Э.Мод оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Т өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Г.Тзорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Тнь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд “хамгийн эхэнд авсан гэрчийн мэдүүлэг худлаа шүү. Энэ мэдүүлэг бол бусад шүүгдэгч нарыг хэлмэгдүүлэх хамгийн гол нөхцөл болсон. “ гэж мэдүүлж ирсэн. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байгаа. Тухайлбал, миний үйлчлүүлэгч Г.Т“анх баригдаж ирсэн үеэс эхэлж Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нарын заавраар Э.Э, Э.М нарын үйлдэл холбогдлыг гэрчилсэн. Намайг айлгаж, ичээж, дарамталсан. Чамайг шоронд оруулахгүй байх боломжтой гэж хэлсэн” гэдэг. Өмгөөлөгч хүн, хүний эрхийг хамгаалж хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу тухайн хүний эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийж оролцдог учраас надад хамааралгүй гэх байдлаар хандалгүйгээр Авлигатай тэмцэх газар гэрчийн мэдүүлгийг авахдаа яаж авсан талаар шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Гэвч энэ талаар шалгаж, дүгнэдэг эсэх нь тодорхой бус байна. Прокуророос “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” эсхүл “тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгч хэргийг хаадаг атлаа бидний хууль зөрчиж авсан гэх гэрчийн мэдүүлэгт үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Улсын Дээд шүүхийн 16 дугаар тогтоолд “гэм буруутайд сэрдэгдэж явсан этгээдэд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч өөрийн болон бусдын гэмт байдлыг нотлуулах ажиллагаа нь хууль бус учраас тухайн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй” гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Э, Э.М нарын худалдаж авсан үйлдэл байхгүй. Шүүгдэгч нар нэгнээ таньдаг хамт өвс хэрэглэсэн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрдөг” гэж тайлбарласан. Хэдийгээр миний бие давж заалдах гомдол гаргаагүй боловч өмгөөлөгч, хуульч хүнийхээ хувьд хууль бус байдалд зайлшгүй тайлбар хийх шаардлагатай учраас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хууль зүйн хувьд анхан шатны шүүх эргэлзээтэй байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож, анх гэрчээр бие биенийнх нь эсрэг авсан мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан болохыг тогтоовол хууль бусаар олж авсан хадгалсан үйлдэл дээр шүүгдэгч нар маргахгүй байсан. Хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.М нарын үйлдлийг шүүгдэгч Г.Ттай адилхан шийдвэрлэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгч Г.Тнь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн “Э.Э, Э.М нарын талаар мэдүүлсэн хамгийн анхны гэрчийн мэдүүлэг худлаа шүү” гэж илэрхийлж байсан. Иймд шүүгдэгч Э.М, Э.Э нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Хэдийгээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн боловч өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл авах нь зүйтэй. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн, шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн, гэрчээр өгсөн мэдүүлгийг нь өөрсдийнх нь эсрэг ашигласан, тухайн бодисыг худалдсан үйл баримт тогтоогдоогүй гэх асуудлуудын талаар тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заасан. 1 дүгээр хавтаст хэргийн 15-20 дугаар талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд авагдсан бөгөөд үзлэг хийхдээ Эыг байлцуулсан болох нь тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд хүний биед үзлэг хийх талаар хуульчилсан. 1 дүгээр хавтаст хэргийн 21-42 дугаар талд шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Мөн Мын орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дүгээр талд авагдсан. Дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр талд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 630 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол авагдсан. Энэ тогтоолд прокурор дүгнэхдээ “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Э.Э нарыг баривчлан саатуулахдаа болон мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, тэдгээрт ял шийтгэл оногдуулах зорилгоор эрүүдэн шүүсэн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь зөвхөн өөрсдийнх гэм буруутайг бус бусдынхаа гэм буруутайг нотолсон гэж дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон учир анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдаалсан гэх үйлдлийн талаар, Эын Хаан банкны данснаас гэрч Маралын дансанд 170.000 төгрөгийн зарлага гарсан баримт 4 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар талд авагдсан, Тын Худалдаа хөгжлийн банкны данснаас Эын данс руу Хаан банкны данс руу 79.700 төгрөгийн зарлага гарсан болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр талд мөн авагдсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т, Э нарын биеэс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Тогтоогдсон баримтын хүрээнд дүгнэлт хийхээс бус өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг илүү эсвэл дутуу гэсэн байдлаар дүгнэлт хийх боломжгүй. Мөн Мын тухайн бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг шалгаагүй гэж тайлбарлаж байна. Мын биеэс хураан авсан “Skytel 4G” гэсэн хөх өнгийн карт дээрээс олдсон шавар мэт зүйлийг шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны 1243 дугаар дүгнэлтэд тухайн бодис сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон. Яллах дүгнэлтийн 5 дугаар талд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М нь дээрх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хаана, хэнээс олж авсан нь тогтоогдоогүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэж заасан тул Э.Мыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан шинжид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй талаар дүгнэлтийг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.М, Э.Э, Г.Тнарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Э Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Апартмент Кэй-Эйч” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Моос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 105.000 төгрөгөөр хууль бусаар худалдан олж авсан, хадгалсан, 130.000 төгрөгөөр худалдсан болох нь:

гэрч О.М"...Уг 5011422436 тоот Хаан банкны дансыг нөхөр Э.М бид хоёр дундаа хэрэглэдэг. ...Би тухайн мөнгөний орлого ямар учиртайг сайн мэдэхгүй нөхөр Мын хэрэгт оролцдоггүй. ...” /1хх 95-96/,

гэрч Б.Б“...Би одоогоос 5-6 хоногийн өмнө найз Бямбаагийн машинд дөрвүүлээ пиво ууж байгаад харих үедээ Э.Эыг дуудаж гэртээ хүргүүлээд буух гэтэл тамхи дотор өвс хийчихсэн сорох уу гэхээр нь тамхи татаж хэрэглэсэн. Тэгээд гэр лүүгээ орсон. Э.Э нэг ширхэг тамхи гаргаж ирээд бид хоёр хувааж татсан. Тэр нь өвс байсан. Э.Э над дээр ирэхдээ тамхин дотор өвсөө хийгээд бэлдчихсэн авч ирсэн юм билээ. Өөр өвс байсан эсэхийг мэдээгүй. ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд байх РС тоглоомын газарт Сайнаа бид хоёр тоглож байгаад гарч ирээд байж байхад цагдаа ирж барьсан. Миний биед мансууруулах бодис байхгүй. Мансууруулах бодис биедээ авч явж үзээгүй. ...” /1хх 82-87/,

гэрч Б.Б“...Би одоогоос хэд хоногийн өмнө найз Э.Этой хальт таараад өвс татсан юм. Уг өвсийг хэрэглэхдээ зүгээр янжуур тамхины доторх тамхийг асгаад дотор нь нөгөө өвсөө хийгээд тамхи шиг татсан юм. Уг өвсийг татахад толгой эргэж манарсан мэдрэмж авсан. ...” /1хх 89-93/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: Та Г.Тхэзээ хаана байхдаа ямар хэмжээний өвс өгсөн талаараа ярина уу?,мөн хэн өвс байгаа талаар ярьсан талаар ярина уу? Гэхэд “Би өмнө ярьсан байгаа учраас цааш мэдүүлэг өгөхгүй. ...” /2хх 19/,  

Шүүгдэгч Г.Тяллагдагчаар өгсөн: “...Тухайн үед миний биед буюу өмдний зүүн халаасанд цаасанд боолттой өвс байсан юм. Би өөрийн халаасанд байсан өвсийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр өөрийн танил найз болох Э.Эоос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Circle  гэх дэлгүүрийн урд уулзаж, Э.Эод өвс байгаа гэхээр нь жоохныг цаасанд боож авсан байсан. Би өвс авсан өдрөө хэрэглээгүй шууд гэртээ орж амраад маргааш нь 22 цагийн үед гэрийнхээ гадаа байрны сааданд сууж байгаад тамхинд хийж байгаад тамхи шиг хэрэглэсэн. ...цагдаад баригдахын өмнө Э.Эод 80.000 төгрөгийн өртэй байсан, тэр өрөө 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Э.Эын Хаан банкны данс руу 79.700 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Өөр бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, мөнгө төгрөг хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр бие биеэ мэддэг, хааяа фейсбүүк чатаар өвс хэрэглэж байсан чи мэдэх үү гэж ярилцаж байсан болохоор өвс байж магадгүй гэж бодоод шууд өвс байгаа юу гэж асуусан. Би Сайханбилэг гэх найзаасаа 80.000 төгрөгийн авлагатай байсан, тэр мөнгийг Сайханбилэгээс авах гээд нэхэхэд надад 80.000 төгрөг шилжүүлсэн. Хэний ямар дансаар мөнгө шилжүүлснийг бол мэдэхгүй байна. Тэгээд дансанд 80.000 төгрөг орж ирсэн байсан учир Э.Эын Хаан банкны 80.000 төгрөг шууд шилжүүлэх гэхэд үлдэгдэл шимтгэл хүрэхгүй байсан болохоор 79.700 төгрөг тухайн үед шилжүүлсэн. ...” /2хх 28-29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1242 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабичол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. ...дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 24.0 грамм, цэвэр жин 21.2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 20.6 грамм болов. ..." гэсэн дүгнэлт /1хх 115-117/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1244 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ...“Эрдэнэбаяр Э ФБ98090936” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. Тетрагидроканнзбинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. ...” /1хх 126-129/,

Шүүгдэгч Э.Эын биед үзлэг хийсэн: “...Э.Э нь надад одоо мансууруулах бодис байгаа гэж гадуур өмсөж явсан хар өнгийн хагас богино куртикний зүүн кармаанаас гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж өгснийг дүрс бичлэг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-31/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 224 дүгээр “...Э.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Э.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Э.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 145-146/ гэсэн дүгнэлтүүд,

               Э.Эын Хаан банкны 5014439876 тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрийн О.М5011422436 данс руу 105.000 төгрөгийн зарлага гарсан баримт, Э.Эын Хаан банкны 5014439876 тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн О.М5011422436 данс руу 15.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1хх 165/, Г.ТХудалдаа хөгжлийн банкны 499355938 тоот данснаас Э.Эын Хаан банкны 5014439876 тоот дансруу 2022 оны 2 дугаар , сарын 10-ны өдөр 79.700 төгрөгийн зарлага гарсан баримт /1хх 179/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Апартмент Кэй-Эйч” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Эод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм  цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан болох нь:

            гэрч О.М"...Уг 5011422436 тоот Хаан банкны дансыг нөхөр Э.М бид хоёр дундаа хэрэглэдэг. ...Би тухайн мөнгөний орлого ямар учиртайг сайн мэдэхгүй нөхөр Мын хэрэгт оролцдоггүй. ...” /1хх 95-96/ гэсэн мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1244 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн ...М УШ98052117 2022.02.12” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ...“М УШ98052117 2022.02.12” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. ...” /1хх 126-129/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1243 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ гэж хаягласан зиплок гялгар ууттай “Skytel 4G” гэсэн бичиглэлтэй хөх алаг өнгөтэй карт мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. ...дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Skytel 4G” гэсэн бичиглэлтэй хөх алаг өнгөтэй карт мэт зүйл дээр хэмжих хэмжээний дээж байхгүй тул жинг тогтоох боломжгүй. ...” /1хх 110-112/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 онь 5 дугаар сарын 20-ний өдрийн 494 дүгээр “...Э.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Э.М нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 149-151/ гэсэн дүгнэлтүүд,

            Шүүгдэгч Э.Мын биед үзлэг хийсэн: “...олон тооны карт, цахим үнэмлэхүүд байх ба үүрэн холбооны “Skytel”-ийн 91191169 гэсэн дугаарын симний үүр байх ба уг сим үүр нь хар бараан өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг үзлэгээр хураан авав. ...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт  /1хх 36-39/,

            Э.Эын Хаан банкны 5014439876 тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрийн О.М5011422436 данс руу 105.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1хх 165/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх 101/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Г.Тнь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Circle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд Э.Эоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 79.700 төгрөгөөр худалдан олж авсан, хадгалсан болох нь:

Шүүгдэгч Г.Тяллагдагчаар өгсөн: “...Тухайн үед миний биед буюу өмдний зүүн халаасанд цаасанд боолттой өвс байсан юм. Би өөрийн халаасанд байсан өвсийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр өөрийн танил найз болох Э.Эоос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Circle  гэх дэлгүүрийн урд уулзаж, Э.Эод өвс байгаа гэхээр нь жоохныг цаасанд боож авсан байсан. Би өвс авсан өдрөө хэрэглээгүй шууд гэртээ орж амраад маргааш нь 22 цагийн үед гэрийнхээ гадаа байрны сааданд сууж байгаад тамхинд хийж байгаад тамхи шиг хэрэглэсэн. ...цагдаад баригдахын өмнө Э.Эод 80.000 төгрөгийн өртэй байсан, тэр өрөө 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Э.Эын Хаан банкны дансруу 79.700 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Өөр бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, мөнгө төгрөг хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр бие биеэ мэддэг, хааяа фейсбүүк чатаар өвс хэрэглэж байсан чи мэдэх үү гэж ярилцаж байсан болохоор өвс байж магадгүй гэж бодоод шууд өвс байгаа юу гэж асуусан. Би Сайханбилэг гэх найзаасаа 80.000 төгрөгийн авлагатай байсан, тэр мөнгийг Сайханбилэгээс авах гээд нэхэхэд надад 80.000 төгрөг шилжүүлсэн. Хэний ямар дансаар мөнгө шилжүүлснийг бол мэдэхгүй байна. Тэгээд дансанд 80.000 төгрөг орж ирсэн байсан учир Э.Эын Хаан банкны 80.000 төгрөг шууд шилжүүлэх гэхэд үлдэгдэл шимтгэл хүрэхгүй байсан болохоор 79.700 төгрөг тухайн үед шилжүүлсэн. ...” /2хх 28-29/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1245 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Т УШ97050936 2022.02.11” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Т УШ97050936 2022.02.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ы1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. ...” /1хх 105-107/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1246 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ" гэж хаягласан зиплок гялгар ууттай “DUPLEX” гэсэн бичиглэлтэй цаасанд боодолтой ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8,6 грамм, цэвэр жин 3,5 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 3,3 грамм болов. ...” /1хх 120-122/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар                 "...Г.Тнь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Г.Тнь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. ...”  /1хх 141-142/ гэсэн дүгнэлтүүд,

            Шүүгдэгч Г.Тбиед үзлэг хийсэн: “...Г.Тнь надад одоо мансууруулах бодис байгаа гэснээр өмдний арын халааснаасаа цаасанд боосон өвс мэт зүйл гаргаж өгснийг дүрс бичлэг гэрэл зургаар бэхжүүлэн ав цаасны хамт албаны цахилгаан жин дээр тавихад 7.3 грамм болсныг зиплок уутанд хийж нэг дугаар тавьж хураан авч таны биед өөр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хэрэглүүрүүд байгаа эсэх талаар асуухад Г.Тнь байхгүй гэснээр үзлэгийг эхлүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-24/,

            Э.Эын Хаан банкны 5014439876 тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн О.М5011422436 данс руу 105.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1хх 165/, Г.ТХудалдаа хөгжлийн банкны 499355938 тоот данснаас З.Эын Хаан банкны 5014439876 тоот данс руу 80.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1хх 179/ , банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 172-173, 182/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Мыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Эыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Г.Тмансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч нар тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Батбаяр “...Э.Эын хувийн байдал, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар ял оногдуулсныг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж зүйлчилж  өгнө үү. ...” гэсэн,

    Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгчийн Б.Дэлгэрцэцэг “...Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрүүгийн хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон.  ...Гэрчээр өгсөн мэдүүлгүүдийн зөрүү арилаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд байх тул Э.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Э.Э “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн,  

            Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа “...Э.Мод холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Шүүх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэлт гаргах эрх бүхий шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М, Э.Э, Г.Тнарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Тнь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Э.Эын Хаан банкны 5014439876 дугаарын дансанд 79.700 төгрөг шилжүүлсэн /1хх 179/ нь нотлогдон тогтоогдсон байхад прокурор яллах дүгнэлтдээ ямар баримтыг үндэслэн Э.Эоос 130 000  төгрөгөөр сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул үнийн дүнг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Харин анхан шатны шүүх мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл, журмын дагуу тухайн гэмт хэргийн сэжигтэн Э.М, Э.Э, Г.Тнараас гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Т, Э.Э нарын 2022 оны 2 дугаар сарын 11, Э.Мын 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг бүхэлд нь нотлох баримтаас хасаж, бусад баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Уг мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасаж тооцох нь Э.М, Э.Э, Г.Тнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн гэрчээр авсан мэдүүлгийг үнэлсэн талаар гаргасан гомдолтой хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа нарын зүйлчлэл хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч Э.М, Э.Э нарын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/478 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Л.Бурмаа нарын зүйлчлэл хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М, Э.Э нарын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ      

  

ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ