| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 101/2024/03240/И |
| Дугаар | 192/ШШ2025/01364 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01364
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.К оршин суух, Х******* овог С******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Д тоотод оршин суух, Б******* овогт М******* Т******* /РД:*******/-д холбогдох,
2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч М.Т*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч М.Т******* нар нь эвлэрч С.Б******* нь 850,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 1,350,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцов. Төлбөрийг 3 сар хувааж төлөх бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч М.Т*******эд холбогдуулан 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,200,000 төгрөгөөс 850,000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 1,350,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөгөөр хариуцагч М.Т******* төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,200,000 төгрөгөөс 850,000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, үлдэх 1,350,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөгөөр хариуцагч М.Т******* төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Т*******ээс 25,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ