2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00539

 

 

 

 

 

 

 

 

        

     2025            01               22                                             192/ШШ2025/00539                          

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

   

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй

 

            Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Хайрханы 17-36 тоотод оршин суух *******ын******* /РД:ЧЛ86090997/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Ууганбаатар,

            Гуравдагч этгээд М.Эрдэнэбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтэсийн хэсгийн байцаагч Д.Ууганбаатар миний бие ******* овогтой*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлгүй байна. Учир нь М.Эрдэнэбаяр нь хөгшин настай ээжийн хамт амьдардаг. Мөн өөрийн хүсэлтээр биш бусдын өдөөн хатгалагаас болж архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Цаашид М.Эрдэнэбаярыг өөрийн хяналтандаа авч, сайн дурын сургалтад хамруулж ажиллах болно гэжээ.

 

            2. Гуравдагч этгээд Д.Хашбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 17-н 36 тоотод оршин суугч ******* овогтой******* миний бие цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Өөрийн хорооны байцаагч Д.Ууганбаатарын хяналтад тогтмол байж сайн дурын сургалтад хамрагдана гэдгээ баталж байна гэжээ.

           

            3.  Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, хэвлийн хөндийн хэт авиан оношлогооны баримт, зүрхний бичлэг, цээжний рентген зураг, амбулторын дүгнэлт, Цагдаагийн Ерөнхий газрын гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Эрдэнэбаяр нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэх боломжтой.

 

3. Гуравдагч этгээд М.Эрдэнэбаяр нь цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Сайн дурын сургалтад хамрагдана гэх үндэслэлээр архины албадан эмчилгээнд явахаас татгалзсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Эрдэнэбаяр нь архинд донтох эмгэгтэй болох нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч түүнийг сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно.” гэж заасан.

 

6. М.Эрдэнэбаяр нь сайн дураараа эмчлүүлэх боломжтойгоос гадна өндөр настай эхийгээ асардаг гэж тайлбарлаж байх ба тэрээр сайн дураараа эмчлүүлэх боломжоор хангагдаагүй байна.

 

7. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.

 

8. М.Эрдэнэбаярыг сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            9. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гаргасан М.Эрдэнэбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч болон өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.БАТЧИМЭГ