2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00337

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025            01               17                                             192/ШШ2025/00337                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Наадамчдын гудамж, Хан-Уул дүүргийн  Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,

            Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 3-6 тоотод оршин суух хаягтай,******* ургийн овогтой *******ийн******* /РД:УВ76100118/-ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Борхүү,

            Гуравдагч этгээд Х.Дарханбаатар,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байцаагч дэслэгч Э.Борхүү би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1-3-36 тоотод оршин суух хаягтай Э.*******ээс хүү Х.Дарханбаатар нь байнга архидан согтуурч байна. Архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэх гомдлыг шалгаж иргэн Х.Дарханбаатар нь байнга архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж, ээж *******ийн тайван байдлыг байнга алдагдуулдаг. Э.******* нь өндөр настай бөгөөд хүү Х.Дарханбаатар нь архидан согтуурч байгаа тул гэртээ амарч чадахгүй Төв аймагт охин Дарханзулын гэрт очдог. Х.Дарханбаатар нь хэд хэдэн удаа архины албадан эмчилгээнд явж байсан ба архи, согтууруулах ундааны хамааралтай тул архины албадан эмчилгээнд хамруулах саналтай байна гэжээ.

 

2. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Дарханбаатар нь архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Э.*******ээс гаргасан хүсэлт, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн*******аас гаргасан хүсэлт, иргэн*******ийн гаргасан өргөдөл, Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны хэсгийн ахлагч*******гийн гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1464 дугаар тушаалын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч Э.*******ээс авсан мэдүүлэг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрч Ж.Уртнасан,*******,*******, Ч.Насанжаргал нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, холбогдогч Х.Дарханбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, холбогдогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00375 дугаар шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Э.*******ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл,*******ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл,*******гийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, Ч.Насанжаргалын иргэний үнэмлэхийн мэдээлэл, Ж.Уртнасангийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, Х.Дарханбаатарын иргэний үнэмлэхийн мэдээлэл, хэсгийн байцаагчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, Цагдаагийн Ерөнхий газрын гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.         Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Дарханбаатар нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан.

 

2.         Гуравдагч этгээд Х.Дарханбаатар хүсэлт, түүний үндэслэлийн талаар маргаагүй.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х.Дарханбаатар нь архинд донтох эмгэгтэй болох нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 3-6 тоотод оршин суух Э.*******ийн гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын хүсэлт,*******,*******,******* нарын гаргасан өргөдөл, гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий газрын гэмт хэрэг зөрчлийн талаарх сангийн түүвэр зэргээр тогтоогдож байна.

 

            4. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Х.Дарханбаатарыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.

 

6. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд*******ийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 3-6 тоотод оршин суух хаягтай,******* ургийн овогтой *******ийн******* /РД:УВ76100118/-т архины албадан эмчилгээ хийлгэсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Х.Дарханбаатарыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртгэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ