Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч  /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811003020091 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Харчин овогт Т.А, 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 37 дугаар гудамж 528 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ..................................

Шүүгдэгч  нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 37-528 тоотод С.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед бид 2 тусдаа амьдарч байсан юм. Би хүүхдүүд дээрээ хааяа очиж хонодог байсан. Тэр өдөр найзтайгаа 2 шил архи хувааж уучихаад эхнэр, хүүхэд дээрээ хонохоор очсон юм. Манай эхнэр жирэмсэн. Тэр өдөр бид хоёрын дунд бага зэргийн үл ойлголцол гараад маргалдаад ийм зүйл болчихлоо” гэв.

Хохирогч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Тэгсэн намайг ор руу түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд өөдөөс нь цээж хэсэг рүү нь цохисон чинь намайг шууд үсдээд доош нь дараад газар унагаад дээрээс зүүн талын ташаа руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд тэгснээ хажуудаа байсан модон сандлыг аваад толгой руу нэг удаа цохисон. Би энэ үед нүүрээ хамгаалаад нүүрэн дээрээ гараа тавиад газар хэвтэж байсан юм. Тэгээд толгойноос цус гараад унасан чинь Азжаргал ямар ч юм ярихгүй гараад явчихсан. Би тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд түргэн дуудаж өгсөн. Түргэний эмч ирж миний толгой дээр 7 оёдол тавьсан ..нэхэмжлэх зүйл байхгүй ..одоо ямар нэгэн санал гомдол байхгүй ” гэсэн мэдүүлэг. /хх-11-12х/,

             Яллагдагч  мэдүүлэхдээ: “..Тэгсэн Отгонбаяр миний нүүрийг маажих гээд дайраад байхаар нь цааш нь түлхээд орон дээр суулгасан чинь миний гадуур хувцаснаас бариад салахгүй зууралдаад байхаар нь би дахиад цааш нь түлхсэн чинь зууралдаад байсан. Тэгэхээр нь гэрт нь байсан сандал нүдэнд харагдахаар нь аваад толгой руу нь нэг удаа цохисон ..” гэсэн мэдүүлэг. /хх-49-50х/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1809 тоот дүгнэлтэд: 

          1. С.Отгонбаярын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-21х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.