2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01384

 

 

 

 

 

 

2025 02 18 192/ШШ2025/01384

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, *******, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* *******йн өөрийн байранд байрлах, ХХК /РД:/-д холбогдох

 

******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Д.******* миний бие 1998 оноос 2000 онд ХХК-ийн Монголын мэдээ сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд уг сонинг олон захиалагчидтай үндэсний томоохон хэмжээний сонин болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан. Миний энэ идэвх зүтгэлийг ХХК-аас өндрөөр үнэлж, 1999 онд Монголын мэдээ сонины үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойн баярыг тохиолдуулан манай хамт олны өмнө сонины ажилчид болон намайг орон сууцаар шагнаж, урамшуулсан. Энэ үйл явдлын талаар Монголын мэдээ сонины 1999 оны 233 дугаарт хэвлэж, тухайн үед ХХК-ийн ерөнхий захирал н. сэтгүүлчид шинэ байртай болов гэсэн гарчигтай мэдээнд тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Д.*******ыг хоёр өрөө байраар шагнаж, байранд оруулах болсноо зарлав гэсэн мэдээг нийтэлсэн. Мөн ХХК-ийн захирал н.Сэргэлэн Монголын мэдээ сонины 2001 оны 1 дүгээр сарын 5-ны дугаарт нэр бүхий хүмүүсийг орон сууцаар шагнасан талаар хэлээд, байрыг тухайн хүмүүсээс буцаагаад авчих уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа бэлэг л бол бэлэг, тийм зүйл гарахгүй гэсэн утгатай ярилцлага өгч байжээ. Ингээд үүнийг баталгаажуулж, ХХК-ийн захирал н.Сэргэлэн нь , 4 дүгээр орц, од байрлах, 2 өрөө сууцыг 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Монголын мэдээ сонины орлогч эрхлэгч ажилтай *******ын *******д эзэмшүүлж, орон сууцны аж ахуйн газартай гэрээ байгуулахыг зөвшөөрөв гэсэн утгатай 0129 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг олгож, түүнээс хойш миний бие тус орон сууцанд өнөөдрийг хүртэл 25 жилийн турш амьдарч, энэ хугацаанд уг орон сууцны ашиглалтын болон хэрэглээний зардлыг төлж ирсэн. Ийнхүү намайг орон сууцаар шагнасан боловч ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд миний бие тус компанийг орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлнэ гэж хүлээсээр өдийг хүрсэн. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ХХК-иас манай байрны хаягаар мэдэгдэл ирүүлсэн ба уг мэдэгдэлд манайхыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор байрыг суллах, эсвэл 180,000,000 төгрөгөөр худалдан авна уу гэж дурдсан байсан. Энэ үеэс эхэлж миний хувьд орон сууц эзэмших эрх хөндөгдөж байгааг ойлгосон. Чухам яагаад ийм мэдэгдэл ирүүлсэн шалтгааныг ХХК-ийн ерөнхий захирал н.аас асуухад болдог бол энэ орон сууцыг танд шилжүүлээд өгчихмөөр байна, харамсалтай нь таны амьдарч буй орон сууц нь ХХК-ийн бусдад төлөх өр төлбөртэй холбоотойгоор битүүмжлэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдаж, дуудлага худалдаанд орохоор болсон талаар надад хэлсэн. Үүнийг мэдсэнээр миний бие энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлага үүссэн бөгөөд тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаан үүсч байгаа нь тодорхой боллоо. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заасан хуулийн заалт зөрчигдөж, иргэн Д.******* миний бие шагналаар авсан орон сууцаа эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ХХК-ийн энэхүү үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасныг шууд зөрчиж байна. Д.******* би агуулгын хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т тус тус тодорхой заасан хэлцлийг ХХК-тай байгуулсны үндсэн дээр орон сууц эзэмших, өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 276 дугаар зүйлийн 276.2-д тус тус заасныг үндэслэн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , од байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч иргэн Д.******* нь Монголын мэдээ сонины редакцад нэгдүгээр орлогч эрхлэгчээр 1998 оны 12 дугаар сарын 1-ны өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд буюу 1 жил 11 сарын хугацаанд ажилласан. Д.*******д 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц аж ахуйн газартай ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулан, тус компанийн барьсан , орон сууц эзэмших эрхийн бичиг тус компанийн байранд амьдарч байсан бүх хүмүүст олгосон. ХХК нь өөрийн барьсан дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 28 дугаар байр, ******* дүүрэг, 12 дугаар хороо, , ******* дүүрэг, , , нууддаа иргэн Д.*******ын адил олон ажилчдаа үнэ төлбөргүй, ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан амьдруулж байсан ба тухайн айл, өрхүүд бүгд л ХХК-ийн шаардлагаар орон сууцаа саадгүй чөлөөлөн өгцгөөсөн. Үүнд ХХК-ийн барьсан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 28 айлын орон сууны оршин суугчид нь 1993 оноос 2023 оны хооронд 30 жилийн хугацаанд амьдарсан ба ХХК-ийн шаардлагаар орон сууцаа саадгүй чөлөөлөн өгсөн. Энэ талаар нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Мөн ******* дүүрэг, 12 дугаар хороо, , ны оршин суугчид нь 1998 оноос 2023 оны хооронд 25 жилийн хугацаанд амьдарсан айлууд энэ шаардлагыг биелүүлсэн. Тухайлбал ******* дүүрэг, 12 дугаар хороо, , , 4, 12, 22 тоотод амьдарч байсан айлууд орон сууцаа суллан, актаар хүлээлгэн өгсөн. 22 тоотод амьдарч байсан айл нь төлбөрөө бүрэн төлж, орон сууцаа худалдан аваад байна. ХХК-ийн барьсан ******* дүүрэг, , Дундгол гудамж, 38 дугаар байрны оршин суугчид нь 1999 оноос 2024 оны хооронд 26 жилийн хугацаанд амьдарсан ба ХХК-ийн шаардлагаар орон сууцаа саадгүй чөлөөлөн өгсөн болно. Тухайлбал ны 4, 46, 103, 10од иргэн Д.*******ын адил амьдарч байсан айлууд бүгд орон сууцаа суллан, актаар хүлээлгэн өгсөн байна. Энэ талаарх баримтыг хавсаргаж өгсөн. Иргэн Д.******* нь дээрх хүмүүсийн л адил ХХК-ийн орон сууцанд үнэ төлбөргүй түрээсийн төлбөргүй амьдарч байсан ба зөвхөн ашиглалтынхаа зардлыг төлж ирсэн. ХХК-аас иргэн Д.*******т хандан 2008 он, 2016 онуудад мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр орон сууцанд дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохоор зааснаас үзвэл "" ХХК нь уг орон сууцыг барьсан, ашиглалтад оруулсан, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөгч байх тул иргэн Д.Цэнджавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2024.09.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.09.09-ний өдрийн 215 дугаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын тодорхойлолт, Д.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1999 оны Орон сууц эзэмших эрхийн бичиг, Монголын мэдээ сонины 1999 оны хэвлэлийн хуулбарууд, 2003.04.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, 1999.07.08-ны өдрийн Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2 дугаар акт, До.*******ын байрны зураг, 2024.05.13-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2024.06.03-ны өдрийн ХХК-д гаргасан До.*******ын өргөдөл, 2024.09.03-ны өдрийн Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны ЗТ17-691/24 дүгээр тусгай зөвшөөрөл, Шалгалт тохируулгын гэрчилгээ, ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, ОСНААУГ-ын төлбөрийн нэхэмжлэх, 2024.09.04-ний өдрийн Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, үнэ тариф, төлбөр тооцох биет хэмжээ, 2024.09.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.11.15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2-221/26402 дугаар албан бичиг, 2025.01.24-ний өдрийн 0027 дугаар итгэмжлэл, 1998.12.30-ны өдрийн Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 01 дүгээр акт, 2011.09.15-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан Д.*******ын өргөдөл, 2003.04.01-ний өдрийн Улсын үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан Д.*******ын өргөдөл, 2011.04.15-ны өдрийн Д.*******ын өргөдөлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 4-63, 81, 136, 142-149 тал/

 

4. Хариуцагчаас: 2024.10.01-ний өдрийн 108 дугаар итгэмжлэл, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2008.08.26-ны өдрийн 01/184 дүгээр ХХК-ийн мэдэгдэл, 2016.07.29-ний өдрийн 236 дугаар ХХК-ийн мэдэгдэл, ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000178055 дугаар гэрчилгээ, 2024.05.15-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, ******* дүүргийн 1 дүгээр хорооны ны 103 тоот байрыг 2024.06.12-ны өдрийн хүлээлцэх акт, 2024.05.15-ны ХХК-ийн албан бичиг, 2024.08.10-ны өдрийн ******* дүүргийн 1 дүгээр хороо ны 46 тоот байрыг хүлээлцэх акт, 2024.05.15-ны өдрийн ХХК-ийн, ******* дүүрэг 1 хороо, наран ны байрыг 2024.08.30-ны өдөр хүлээлцсэн акт, 2023.05.30-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2023.09.01-ний өдрийн дүүргийн 4 дүгээр хороо, , 28 дугаар байр, 7 тоот байрыг хүлээлцэх акт, 2023.05.30-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2023.09.01-ний өдрийн дүүргийн 4 дүгээр хороо, , 28 дугаар байрны байрыг хүлээлцэх акт, 2023.05.30-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2023.09.01-ний өдрийн дүүргийн 4 дүгээр хороо , 28 байр, 2 байрыг хүлээлцэх акт, 2023.05.30-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2023.09.01-ний өдрийн дүүргийн 4 дүгээр хороо , 28 байр, 9 тоот байрыг хүлээлцэх акт, 2024.01.02-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2024.08.19-ний өдрийн Хас банкны төлбөрийн баримт, 2024.08.21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 02-21/18952 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичиг, 2024.01.02-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2024.09.03-ны өдрийн ******* дүүрэг, 12 дугаар хороо, , байрыг хүлээлцэх акт, 2024.01.02-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2024.09.06-ны өдрийн ******* дүүрэг, 12 дугаар хороо, , байрыг хүлээлцэх акт, 2024.01.02-ны өдрийн ХХК-ийн мэдэгдэл, 2024.09.12-ны өдрийн ******* дүүрэг, 12 дугаар хороо, , 12 тоот орон сууцыг хүлээлцэх актыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 72-74, 105-130 тал/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.01-ний өдрийн 5/13699 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000178055 дугаар гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025.01.15-ны өдрийн 2/221/1436 дугаар албан бичиг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ГХ2021/00605 дугаар гүйцэтгэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ГХ2024/00278 дугаар гүйцэтгэх хуудас, 2015.04.18-ны өдрийн 1628 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 184/ГХ2016/00460 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00485 дугаар гүйцэтгэх хуудас, 2022.03.02-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2022/00312 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 78-79, 90-99 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1998 оноос 2000 оны хооронд ХХК-ийн Монголын мэдээ сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж уг сонинг олон захиалагчтай үндэсний томоохон хэмжээний сонин болгоход идэвх зүтгэл гарган хувь нэмрээ оруулсан гэх үндэслэлээр ХХК-аас ******* дүүрэг, 1 дүгээр хороо, , од байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар шагнасан юм. Тухайн үед энэ талаар Монголын мэдээ сонины 1999 оны 233 дугаарт ХХК-ийн ерөнхий захирал Б. сэтгүүлчид шинэ байртай болов гэсэн гарчигтай мэдээ гарч, тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Д.*******ыг хоёр өрөө байраар шагнасан талаар мэдээ нийтлэгдсэн. Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг ажил олгогчоос өгсөн орон сууц эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 1999 оноос хойш эзэмшиж ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа бидний хооронд үүссэн тул маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэр бүхий олон ажилтнуудыг орон сууц эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг үнэ төлбөргүй эзэмшүүлж ашиглуулж байсан хэдий ч хууль ёсны өмчлөгч нь ХХК юм. Нэхэмжлэгч Д.******* нь 2 жилийн хугацаанд тус компанид ажилласан тул орон сууцаар шагнах бодит боломжгүй, харин удаан хугацаанд эзэмшсэн байлыг харгалзан тэргүүн ээлжид давуу эрхтэйгээр худалдан авахыг санал болгосон. Иймд Д.*******ыг 2 өрөө орон сууцаар шагнаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 9, 10, 11 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. 1998.12.30-ны өдрийн Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын актаар ХХК нь 144 айлын орон сууцны Блок секц БС-5, БС-6 байгууламжийг 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр барьж эхэлж,1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд энэхүү барилга байгууламжийг чанарын онц дүнтэй баригдсан учир 1998.12.30-ны өдрөөс байнгын ашиглалтад явуулахыг зөвшөөрч үндсэн хөрөнгийн бүртгэлд авахаар шийдвэрлэсэн, /хх 142-143 тал/

 

4.2 Монголын мэдээ сонины 1999 оны 233 (235) дугаарт ... ХХК-ийн Ерөнхий захиарл Б. тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч До.*******ыг хоёр өрөө байраар шагнаж,... гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн, /хх 8/

 

4.3 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Монголын мэдээ сонины орлогч эрхлэгч ажилтай Д.*******т ны 4 дүгээр орцны хаягт байрлах 2 өрөө орон сууцыг эзэмшүүлж, ОСҮААА-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, Орон сууц эзэмших эрхийн бичгийг олгосон, /хх 7 тал/

 

4.4 2003.04.01-ний өдөр Д.******* нь Улсын үл хөдлөх хөрөнгийн газарт ХХК-иас бэлэглэсэн ******* дүүргийн 1 дүгээр хорооны ны хоёр өрөө байрыг улсын үл хөдлөх хөрөнгөд бүртгэж өгөхийг хүсч өргөдлийг гаргасан, /хх 147 тал/

 

4.5 2003.04.02-ны өдөр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл үйлдсэн, /хх 13 тал/

 

4.6 2008.08.26-ны өдөр ХХК нь иргэн Д.*******т ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авах талаар 2008.09.15-ны өдөр дотор ирж уулзахыг мэдэгдсэн, /хх 105 тал/

4.7 2011.04.15-ны өдөр Д.******* нь Улсын үл хөдлөх хөрөнгийн газарт ХХК-иас бэлэглэсэн ******* дүүргийн 1 дүгээр хорооны ны хоёр өрөө байрыг улсын үл хөдлөх хөрөнгөд бүртгэж өгөхийг хүсч өргөдлийг гаргасан, /хх 148-149 тал/

 

4.8 2011.12.09-ний өдөр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ХХК мөн тул эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000178055 дугаар гэрчилгээг олгосон, /хх 79 тал/

 

4.9 2016.07.29-ний өдөр ХХК нь иргэн Д.*******т ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авах талаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны дотор ирж уулзахыг мэдэгдсэн, /хх 106 тал/

 

4.10 2024.05.13-ны өдөр ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сард өгсөн албан бичгийн дагуу ******* дүүргийн 1 дүгээр хороо ны од оршин суугч та 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус байрыг суллах эсвэл 180 000 000 төгрөгөөр худалдан авна уу гэх талаар мэдэгдсэн, /хх 19 тал/

4.11 2024.06.03-ны өдөр Д.******* нь ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийг хоёр долоо хоногийн дараа хүлээн авсан ба уг албан бичигт дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие нь уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх өргөдлийг гаргасан зэрэг үзйл баримт тогтоогдож байна. /хх 20 тал/

 

5. Зохигч, 1999 оноос хойш маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Д.*******ын эзэмшилд байсан үйл баримтад маргаангүй, харин ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шагнал хэлбэрээр ажил олгогчоос ажилтанд шилжүүлэх үүрэгтэй эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч ХХК-ийн ерөнхий захирал Б. нь нэхэмжлэгч Д.*******ыг 2 өрөө байраар шагнав гэх агуулгатай мэдээлэл гарсан, нэхэмжлэгч маргааны зүйл болох орон сууцыг 1999 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн үйл баримт тогтоогдсон.

 

Дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийг үр бүтээлтэй ажилласных нь төлөө ажил олгогчоос шагнал олгосон агуулгатай байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 1999.12.30-ны өдрийн 0129 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичигний дагуу нэхэмжлэгч Д.******* маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг эзэмшилдээ авсан, 2011.04.15-ны өдөр Д.******* нь эрх бүхий бүртгэлийн байгууллагад ХХК-иас бэлэглэсэн ******* дүүргийн 1 дүгээр хорооны ны хоёр өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх агуулагтай өргөдөл гаргасан, ХХК нь улсыг бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011.12.09-ний өдөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж, 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тус тус зохицуулжээ.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан 2011.04.15-ны өдрөөс хойш тоолвол олгосон шагналынхаа дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах хуульд заасан зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдэрлэв.

 

7. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаанд хамаарна гэж тайлбарлах боловч хуульд заасан бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, нэг талын хэлцэлд хамаарах тул 2 өрөө орон сууцыг шагнал хэлбэрээр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн нь бэлэглэлийн гэрээний харилцаанд хамаарахгүй гэж дүгнэв.

 

8. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан байна.

 

Өмчлөх эрх нь хуульд зааснаар эсхүл гэрээгээр үүсэх бөгөөд хуулийн дээрх зохицуулалт нь өмчлөх эрхийг хуулийн дагуу эсхүл гэрээний дагуу олж авах этгээдийн дарааллыг зохицуулсан гэж ойлгох тул тухайн тохиолдолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгчийг 1999 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасныг баримтлан хариуцагч ХХК /РД:/-д холбогдуулан гаргасан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ны хаягт байрлах 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Боржигин овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ