2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00348

 

 

 

 

 

 

 

 

      2025            01            17                                        192/ШШ2025/00348

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, 45-4-15 тоотод оршин суух ******* ургийн овогтой*******ийн******* /РД:ЖЙ81061467/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, 45-4-15 тоотод оршин суух******* ургийн овогтой*******ын******* /РД:ЧР73100418/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч П.Зулцэцэг нь хариуцагч Ч.Түмэнгазарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие П.Зулцэцэг нь Ч.Түмэнгазартай 2013 онд танилцаж, улмаар гэр бүлийн харилцаатай холбоотой болж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин*******ын /РД:У11114272966/, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү*******ын /РД:УО16262311/, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү*******ын /РД:ЖЭ18310337/, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ20322724/, 2023 оны    4 дүгээр сарын 18-ны өдөр охин*******ын /РД:/, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ24272846/ нар мэндэлсэн. Нөхөр Ч.Түмэнгазартай 11 жилийн хугацаанд амьдрах хугацаанд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, хүүхдээ асран тэтгэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, оор эмэгтэй хүмүүс, жоохон охидтой уулзаж, бэлгийн харилцаанд орох, хүүхдүүдээ болон намайг зодож гэмтээснээр цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон.

Миний бие цаашид хариуцагч Ч.Түмэнгазартай хамгран амьдрах боломжгүй ба бидний хооронд зан харилцааны таарамжгүй байдал, хариуцагчийн бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаа байдлыг дахин тэвчиж хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг Гэр бүлийн ту.хай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу цуцлаж өгнө үү.

Мөн бидний дундаас төрсөн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин*******ын /РД:У11114272966/, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү*******ын /РД:УО16262311/, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү*******ын /РД:ЖЭ18310337/, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ20322724/, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин*******ын /РД:/, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ24272846/ нарыг эх П.Зулцэцэг миний асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.40 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч П.Зулцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П.Зулцэцэг нь Ч.Түмэнгазарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Бид хоёр хэн хэнийхээ алдаа дутагдалыг ярилцаад үр хүүхэд, хамтын амьдарлаа хэвээр авч үлдэхээр шийдээд цаашдаа алдаа дутагдал гаргахгүй гэж шийдээд эвлэрсэн. Иймд тус шүүхэд Ч.Түмэнгазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Зулцэцэг нь хариуцагч Ч.Түмэнгазарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох П.Зулцэцэг, Ч.Түмэнгазарт нар нь 2028 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэлийн 1107000251 дугаарт бүртгүүлсэн, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин*******ын /РД:У11114272966/, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү*******ын /РД:УО16262311/, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү*******ын /РД:ЖЭ18310337/, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ20322724/, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин*******ын /РД:/, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин*******ын /РД:ЖЭ24272846/ нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэрлэгчид эвлэрэх эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэн хэлэлцэж цаашид хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж гэрлэлтээ цуцлуулахаас татгалзсан тул гэрлэгчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Уг захирамж нь гэрлэлт цуцлуулах тухай дахин нэхэмжлэл гарсан тохиолдолд саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Зулцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Түмэнгазарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.1-д зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/21045 дугаартай авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дуусгавар болсонд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.Зулцэцэгт олгосугай.

 

3. Зохигчид гэрлэлт цуцлах асуудлаар дахин эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

4. Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

        ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ