| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/06589/И |
| Дугаар | 192/шш2025/00349 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/шш2025/00349
2025 01 17 192/ШШ2025/00349
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
26,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 26,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие анх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба тус гэрээний дүн болох 6,500,000 төгрөг байгаа бөгөөд нотариатаар батлуулж 3 хувь үйлдсэн. Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 23-с эхлэн аман гэрээ байгуулан 20,100,000 төгрөг зээлүүлсэн ба банкны хуулгаар баталгаажуулсан болно. Эдгээр зээлийн дүн нь хугацаа хэтрүүлбэл хоногийн 0.1 хувийн хүү тооцохоор гэрээнд тусгагдсан болно. Иймд гэрээнд тусгагдсан зээлүүлсэн мөнгө болох 26,600,000 төгрөгийг банкны хугацаагүй хадгаламж болох сарын 2,5 хувиар тооцуулж авах хүсэлтэй байна гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 6,600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хариуцагч уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 26,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжилсэн 26,600,000 төгрөгийн 6,600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* нь 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
*******ээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2680 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Б.Саруултөгсд олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжилсэн 26,600,000 төгрөгийн 6,600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* нь 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 290,950 төгрөгөөс 128,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 161,975 төгрөгийг, хариуцагчаас 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ