Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К аймгийн Н сумын Х баг, Дэнж хороолол, 282 тоотод оршин суух, регистрийн дугаар              , Х ургийн овогт Лын Ө.ийн,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1989 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн ба    аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдон очиж өнөөдрийг хүртэл тасралтгүй 34 жил 6 сар ажиллаж байна. Тэтгэврийн нас болж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тэтгэврээ тогтоолгож, тэтгэмжээ авсан боловч 1989 оны ажилд орсон тушаал олдоогүйн улмаас 1989 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаа тасарсан, тооцогдоогүй учраас шүүхэд хандаж байна. Иймд энэхүү хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,     аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 163 дугаар зөвлөмжийн хуудас,     аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Рийн заах аргач багш мэргэжлийн зэрэг олгуулах тухай тодорхойлолт, талархал, баярын бичиг, гэрч Л, М нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Л, М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Рийн ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Рийн 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Рийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.      аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 163 дугаар зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлаас гарсан тушаал байхгүй, тодорхой бус, архивд ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул 1989-1992 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

 

3.2.       аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Лын Өлзийдэлгэрийн 1989 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

 

3.3. Улаанбаатар хотын       сургуулийн захиргаанаас 1989 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Рт олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн 1985-1994 онд ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгджээ.

 

3.4. Рийн заах аргач багш мэргэжлийн зэрэг олгуулах тухай тодорхойлолтод: ...Түүний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг сайн ажиллаж байгаа гэж тодорхойлжээ.

 

3.5. Рийн ХААТР-1 маягтад Овог, нэр Лын Өлзийдэлгэр, ажилладаг байгууллага БДСургууль, эрхэлдэг ажил оюутан, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.04.29 гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн багшийн сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул тухайн баримтыг 1989-1992 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

 

3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л, М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Буджав Би 1988 онд Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд лаборантаар томилогдон ажиллаж байсан. Р 1989 онд тус сумын сургуульд бага ангийн багшаар ажилд орж байсан. Р нь бага ангийн багшаар анх ажлын гараагаа эхлээд сургалтын менежер хүртэл дэвшин ажиллаж байсан. Миний бие 1993 онд Улаангом сум руу гэр бүлээрээ шилжиж явсан. Р нь одоог хүртэл тус сургуульд ажиллаж байгаа байх гэж, гэрч Н би 1985 оны 7 дугаар ар сарын 15-ны өдөр       сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар томилогдон очиж байсан. Р намайг сургуульд багшаар ажиллаж байх үед буюу 1989 онд бага ангийн багшаар анх ажилд орж байсан. Миний бие 1995 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс тус сумын Тамгын газрын даргаар томилогдсон. Намайг сургуулиас гарсны дараа Р тус сургуульд багшаар ажиллаад үлдсэн бөгөөд багшаар олон жил ажилласан туршлагатай сайн багш юм. Ө сумын сургуульд бага ангийн багшаас багын менежер хүртэл дэвшин ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, хөдөлмөрийн дэвтэр, Рийн заах аргач багш мэргэжлийн зэрэг олгуулах тухай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч Р нь 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь       аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, хөдөлмөрийн дэвтэр, Рийн заах аргач багш мэргэжлийн зэрэг олгуулах тухай тодорхойлолт, гэрч Л, М нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Лын Өлзийдэлгэрийн 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Лын Өлзийдэлгэрийн 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К аймгийн Н сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ