2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00974

 

 

 

 

 

 

 

 

       2025             02             04

                              192/ШШ2025/00974

  

               

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул  дүүрэг,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, 43  байр,******* холбогдох

 

1,627,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******ны  ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна. Тухайлбал*******ны 39 дүгээр тоотын өмчлөгч нь СӨХ-д төлбөл зохих төлбөр буюу 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын хооронд төлөх сар бүрийн 21,668 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар, 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын төлөх сар бүрийн 31,080 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын төлөх 40,000 төгрөгийг тус тус төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу -ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 1,623,524  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй буруутай үйлдлийн улмаас гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтыг батлуулсан нотариатын хөлсөнд 3500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,623,524 төгрөг, нотариатын хөлс 3500  төгрөг, нийт 1,627,024  төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж  буй -ны нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч  д холбогдуулан 1,627,024 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ны нэхэмжлэлтэй д холбогдох 1,627,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,982.38 төгрөгийн 20,491.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 20,491.19 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР