2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01472

 

 

 

 

 

 

2025 02 19 192/ШШ2025/01472

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 18 дугаар хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* өрнөх овогт *******ын ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 25 дугаар хороо, *******, Намьянжугийн гудамж, байрлах, сургууль /РД:9116613/ боловсрол сургалтын байгууллага нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, 11 дүгээр хороо, , , , хаягт оршин суух, овогт ын /РД:/,

 

Хариуцагч: дүүрэг, 7 дугаар хороо, , Эрхүүгийн 17/******* хаягт байрлах ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсныг тогтоож, ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгаж, дүүргийн 7 дугаар хороо, , анд хийсэн 491 м.кв талбайн 50 хувь болох 245.5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоож, түүний үнэ болох 615 324 750 төгрөг, хуучин Гёте сургуулийн байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110 616 200 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255 264 650 төгрөг, хувьсах зардлын төлбөрт 126 928 080 төгрөг, хуримтлагдсан ашиг болох 1 571 696 000 төгрөгөөс 785 848 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичиг зэргийг тус тус гаргуулах тухай үндсэн, Ц., П.******* нарын үүсгэн байгуулсан ийг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н., О., Х.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Хариуцагчийн өмгөөлөгч А., Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.*******, ерөнхий боловсролын нар нь хариуцагч Ц., ХХК нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсныг тогтоож, ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгаж, дүүргийн 7 дугаар хороо, , анд хийсэн 491 м.кв талбайн 50 хувь болох 245.5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоож, түүний үнэ болох 615 324 750 төгрөг, хуучин Гёте сургуулийн байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110 616 200 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 2 55 264 650 төгрөг, хувьсах зардлын төлбөрт 126 928 080 төгрөг, хуримтлагдсан ашиг болох 1 571 696 000 төгрөгөөс 785 848 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичиг зэргийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.******* нь 2017 оны 4-р сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийг 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 183/11132017/07334 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэх үндэслэл нь ******* дүүргийн шүүхэд Ц. нь д холбогдуулан, ийн 394.5 м2 талбайтай барилгын 70 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлага бүхий маргаан хянагдаж байгаа нь ИХШХШХ-ийн 65.1.7-д заасан ...маргаж байгаа зүйлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа... гэж үзсэн болно. БЗД-ийн шүүхэд хянагдаж байгаа маргаан нь иргэн Ц.аас д холбогдуулсан байдаг. Эд хөрөнгөтэй холбоотой, хөрөнгөнөөс бий болсон ашиг орлогыг хуваарилах асуудал Ц., П.******* нарын байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр зохицуулагддаг ба Ц. тай ямар нэг гэрээ байгуулаагүй юм. Тиймээс уг маргаанд, *******, нарын хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй, нөгөө талаар энэ маргаанд хариуцагч нь гэж байхад, П.******* маргаанд оролцож, хөрөнгийн үнэ шаардах боломжгүй болно. Түүнчлэн 2017 оны 7-р сарын 5-ны өдөр хуралдсан БЗД-ийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Өмнө дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд зөвхөн иргэн П.******* байсан бол энэ нэхэмжлэлд *******гаас гадна хамтран нэхэмжлэгч болж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байгаа юм. П.*******, Ц. нар 2002 оны хамтдаа герман хэлний сургууль байгуулан ажиллахаар тохиролцон, НЗД-ын 2002 оны 4 сарын 30-ны өдрийн 194 тоот захирамжийг үндэслэн, Гётё сургуулийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Сургалтын үйл ажиллагааг СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байх Ц.ы өмчлөлийн 912,5 м2 талбай бүхий байранд явуулахаар болсон юм. Энэ үедээ буюу 2002 оны 9-р сарын 1-нд "Хамтран ажиллах гэрээ" байгуулан, гэрээний талуудын оруулж байгаа хөрөнгийг тодорхой заасан байдаг ба гэрээний нэг тал болох П.*******гийн хувьд: Гёте дунд сургууль байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний 1 ба 2-р шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад, дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх гэсэн оюуны хөрөнгө оруулалт оруулах Харин Ц.ы хувьд: өөрийн хөрөнгө болох 912,5 кв.м талбай бүхий хоёр давхар байрыг Гёте дунд сургуульд эзэмшүүлэх буюу материаллаг хөрөнгө оруулалт хийхээр тохирон, улмаар шинээр бий болсон биет болон мөнгөн хөрөнгийг цаашид 50/50 хувиар хувааж авахаар тохирсон болно. Хэвийн явагдаж байсан сургалт, сургуулийн үйл ажиллагаа Ц.ы хийсэн үйлдлээс болж нүүх болсон. Гэхдээ энэ байдал гэнэт сая болоод байгаа зүйл биш. Зориулалтын бус байсан, огт хоосон барилгыг сургалтын стандартанд нийцүүлэн өргөтгөх, засварлах, сургалтын хэрэгсэл, техник зэргийг бий болгох үүднээс банкнаас зээл авч үүнийгээ 2013 онд төлж дууссанаас хойш Ц.ы ааш авир нь өөрчлөгдөн, "Байр минийх тул сургууль бас минийх байх ёстой, Чи эндээс зайл" гэж сүүлийн жил гаруй хугацаанд намайг хөөж, улмаар "гуйлгачин, ядуу амьтан" гэж олны дунд гутаан доромжилдог олон янзын үйлдэл хийх болж, энэ бүгдийг тэвчсээр 2016 он хүргэсэн. Ингээд аргагүй эрхэнд, эдгээр хавчилт, шахалтаас болж Гётё сургууль нүүж, шинэ байранд шилжсэн юм. Сургууль байгуулагдаад, 14 жил тогтвортой үйл ажиллагаа явуулаад Ц.ы гаргасан шийдвэрээр, шилжээд байгаа болно. Салахдаа, нэг ширхэг хөрөнгө байтугай, нэг ширхэг цаас ч аваагүй, тухайн үед би сургуулийн захирал хийдэг, ер нь бол сургалтаа хариуцдаг байсан, Ц. санхүү талаа хариуцдаг байсан болно. Өөрийн ажлын өрөөнөөс хувийн хөрөнгө болох шкаф, түүний дотор эд зүйл байгаа, түүнийгээ ч авч чадаагүй. Хөөгдөж туугдах, сургууль, эцэг эхчүүд, багш нарт сөрөг мэдээлэл тараах зэргээр ер нь Ц.ы үл хөдлөх хөрөнгөнд байрлаж байсан сургуулийг өмнөх байдлаар ажиллуулахад маш хүндрэлтэй болж, бид ч хамтран ажиллах боломжгүй болсон нь илтэд байсан. Намайг элдвээр хэлж, хөөхдөө гэрээнд зааснаар мэдэгдэл өгөөгүй, энэ үүргээ биелүүлэлгүй, хэл амаараа л "зайл" гэх зэргээр хэлдэг, энэ нь ч түүний ажлаа хийдэг арга барил байсан байх. Арга буюу би хамтран ажиллах гэрээний 8.1-д зааснаар, гэрээг цуцлах тухай мэдэгдэл 2016 оны 12 сарын 14-нд бичгээр өгсөн. Гэрээнд заахдаа, 6 сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх, үүний дараа хөрөнгө оруулалтаа хуваан авсан үеэс талуудын эрх үүрэг дуусгавар болохоор заасан. Мэдэгдэл өгөөд, сургууль нүүгээд, 6 сар болсон, удаа дараа Ц.д сургуулийн, өмнөх үйл ажиллагаа болон санхүү, сурагчдын төлбөр зэргийг шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлсэн, Ц.ы зүгээс ямар нэг хариу үйлдэл хийсэнгүй, үл ойшоож ирлээ. Нэгэнт "Хамтран ажиллах гэрээ" дуусгавар болж байгаа тул бид хөрөнгө оруулалт, бий болсон хөрөнгийн асуудлаа шийдвэрлэх ёстой. Зүй нь энэ олон жил хамтран ажиллаж, нэг зорилгыг биелүүлэхээр зорьж, ажиллаж байсны хувьд, хар багын найзуудын хувьд ч бид сургуулийн бүхий л асуудал болон хамтран ажиллах хугацааны гэрээнээс үүсэх асуудлыг ярилцаад шийдэх бүрэн боломж байгаа, гэвч Ц. үүнийг хүсэхгүйгээс болж шүүхээр шийдүүлэхээр шийдлээ. д хамааралгүй болсон учраас 2002 оноос хойшхи сургуулийн бүхий л бичиг баримт /архив/, санхүүгийн баримт бичгийг тухайн сургууль л эзэмшинэ, үүнийг Ц. ямар нэг асуудалгүй хүлээлгээд өгөх ёстой. Гэтэл сургууль шилжчихээд, Ц. нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг түшиглэн, "Дойче шуле" гэх хувийн сургууль ажиллуулах /өөрийн охины нэрээр/ зөвшөөрлөө авсан хэрнээ энэ асуудлыг хэрхэх талаар ямар нэг хариу огт өгөхгүй байна. Ц.ы энэхүү үйлдлээс болж, иргэн миний төдийгүй, Гёте сургуулийн эрх ч хөндөгдөж, зөрчигдөж байна. Гётё сургууль 1-12-р ангийн 495 сурагчидтай, анги бүр 1-3 бүлэгтэй, сүүлийн үеийн сургалтын хэрэгсэл, техник, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 44 багштай, мөн герман Хэлний ХБНГУ-ын иргэн нэг багштай, монголын боловсролын салбарт байр сууриа олсон, өөрийн хувь нэмрээ оруулдаг сургуулийн нэг. Тус сургуулийн төгсөгчид Германы болон бусад улс орны болон монголын их дээд сургуульд суралцан, амжилттай төгсч эх орондоо болон гадаадад ажиллаж байна. Гэтэл энэ хүний хэл ам, ааш авираас болж Гётё сургууль Ц.ы хичээлийн байрнаас нүүж, өөр байранд хичээллэх болсон нь эдийн засаг санхүү төдийгүй, сургалтын хэвийн байдал, суралцагсад, тэдгээрийн эцэг эхчүүд болон сургуулийн багш нарын сэтгэл санаанд нөлөөлсөн, маш хүнд байдлыг бий болгосон билээ. Сургуулийг өөр байранд нүүлгэснээр, нэг талдаа сургууль байгуулагдаад 15 дахь жил болоход хөл дээрээ бүрэн зогссон мэт боловч нөгөө талаар одоогоор санхүүгийн хувьд, анх байгуулагдаж байгаа мэт байдалтай байгаа нь шинэ байр тохижуулах, сургалтыг хэвийг явуулах зэрэгт өмнөх хуримтлалаас нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа байдал үүнд нөлөөлж байгаа юм. Иймд,

1. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсоныг тогтоолгон, тухайн гэрээний үр дагаварын асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсч, шүүхэд хандаж байгаа болно.

2. /рд: 9116613/-ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгуулах шаардлагын тухайд: Хариуцагч Ц. нь 2017.1 сард хөрөнгө оруулалтаа татан авч, СБД, 7-р хороо, 11-р хороолол, Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр, хуучин Гёте сургуулийн 912 м.кв 2 давхар байрыг буцаан авснаар нэхэмжлэгч П.*******тай байгуулсан 2002.09.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээнээс түрүүлж гарсан. Тэрээр Хамтран ажиллах гэрээний тал байхаа больсон атал одоог хүртэл хамтран ажиллах гэрээний зүйл болох ийн үүсгэн байгуулагчдийн жагсаалтаас нэрээ хасуулахгүй, харин ч эсрэгээрээ уг сургуулийг татан буулгах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байна. Иймд, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох "Хамтран ажиллах гэрээ дуусгавар болж. Ц. хөрөнгөө татан авснаар Гете бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч нь П.******* болохыг тогтоолгох шаардлагыг "Гете бүрэн дунд сургууль /ра: 9116613/ үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгуулах" болгон өөрчилж байна. Нэгэнт хамтран ажиллах гэрээний тал байхаа больсон гишүүнд гэрэний талаар эдлэх ямар нэгэн эрх байхгүй тул түүнийг Хамтран ажиллах гэрээний зүйл болох Гете бүрэн дунд сургууль /рд: 9116613/-ийн үүсгэн байгуулагчдын жагсаалтаас нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгаж өгнө үү.

3. Өргөтгөлийн барилгын 50%-ийн үнэ болох 615 034 750 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох "СБД-ийн 7 р хороо 11 р хороолол Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн барилгын 491 м.кв талбайн 50% болох 245,5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоож, түүний үнэ болох 558,527,677 төгрөгийг гаргуулах" шаардлагыг хөрөнгийн үнэлгээний "Итгэлт эстимэйт" ХХК-ийн гаргасан 2023.02.15-ы өдрийн дүгнэлтийг үндэслэн 56 507 073 төгрөгөөр нэмэгдүүлж, 615 034 750 төгрөг гаргуулах болгож байна. Ингэснээр, тухайн нэхэмжлэлийн шаардлага нь СБД-ийн 7 р хороо 11 р хороолол Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн барилгын 491 м.кв талбайн 50% болох 245,5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгож, өргөтгөлийн барилгын 50%-ийн үнэ болох 615 034 750 төгрөгийг гаргуулах болж байна.

4. Түүнчлэн байгуулагдсан үеэс эхлэн, сургуульд маш олон тооны хөрөнгүүд бий болсон юм. Хөрөнгөөс дурьдвал: сурагчийн ширээ, сандал, самбар, номын сан, локер, багшийн ширээ сандал, хөшиг, принтер, компьютер, биеийн тамирын хичээлийн хэрэгсэл, сургуулийн гал тогооны хөрөнгө гэх зэргээр хөрөнгө бий болсон. Байхаас ч өөр аргагүй, учир нь 500 шахам сурагчид суралцан, 40 гаруй багш, ажилчид ажиллаж байгаа орчинд сургалт хэвийн явагдах бүхий л нөхцөл, хөрөнгийг бүрдүүлэх шаардлагатай байсан. Эдгээр хөрөнгө миний тооцож байгаа байгаагаар 200 гаруй сая төгрөг болох бөгөөд надад одоогоор нарийвчилсан хөрөнгийн жагсаалт алга байна. Эдгээр бүх хөрөнгө хуучин сургууль хичээллэж байх үеийн тэр байрандаа, Ц.ы байранд үлдсэн. Би мөн л асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн тулд тооллого хийе, хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэе гэсэн боловч бас л таг чиг. Гётё сургууль БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа, харин Ц.д хөрөнгийн бүртгэл зэрэг санхүүгийн бүхий л баримт үлдсэн, үүнийг авах боломж нөхцөл надад байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, холбогдох баримтыг Ц.аас гаргуулах болно. Иймээс Гёте сургуулийн хуучин байранд байгаа хөдлөх хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр тогтоож, түүний үнэ болох 110 616 200 сая төгрөгийг П.*******д гаргуулж өгнө үү.

5. Энэхүү шаардлага нь миний шүүхэд "СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, Хэл иргэншлийн сургууль"-ийн баруун жигүүр хуучин ""-ийн байрны өргөтгөлийн барилгын 491 м2 талбайн 50 хувь 245.5 м2 талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоож, түүний үнийг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдах ба өмчлөлийн зүйлээр тогтоосон тохиолдолд тухайн өмчлөлийн зүйлийнхээ үр шимийг хүртэх эрхийнхээ хүрээнд гаргаж буй шаардлага юм. П.*******, Ц. бид 2002 онд хамтран Гёте ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулж, өөрийн цаг зав, хөдөлмөр зүтгэлээ гарган ажиллаж 15 жилийн хугацаанд Монгол Улсын тэргүүлэх ЕБС-уудын нэг болгон хөгжүүлж чадсан. Энэ хугацаанд Голомт банкнаас 150,000 ам.долларын зээл авч, сургуулийн барилгын өргөтгөл буюу СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, "Хэл иргэншлийн сургууль"-ийн баруун жигүүр хуучин ""-ийн 912 м.кв талбай бүхий 2 давхар байрыг 491 м.кв талбайгаар өргөтгөн барьж шинээр хөрөнгө бий болгосон. Энэхүү өргөтгөлийн барилгыг барих санхүүжилтын эх үүсвэр болох Голомт банкны зээлийг Гёте сургуулийн үйл ажиллагааны орлогоор эргэн төлсөн. П.******* миний бие нойр хоолоо хасан байж Гёте сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, тусгай зөвшөөрөл, боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэн төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулахын тулд тасралтгүй 15 жилийн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, хүч хөдөлмөр байгаагүй бол "Гёте" сургууль шилдэг сургууль болж, шилдэг боловсролыг олгож чадахгүй байсан бөгөөд банкнаас авсан зээлээ эргэн төлөх хэмжээний санхүүгийн боломж бололцоо ч үүсэхгүй байсан нь ойлгомжтой юм. Энэ бүх хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүнд шинээр бий болгосон уг өргөтгөлийн барилга нь Хамтран ажиллах гэрээний дагуу 50, 50 хувиар өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох учиртай юм. Иймд, тухайн өргөтгөлийн барилгын 50 хувь нь П.******* миний өмчлөлийн зүйл мөн болох тул өмчлөлийн зүйлийнхээ үр шимийг хүртэх эрхтэй гэж үзэж тухайн өргөтгөлийн барилгыг 2017.01 сараас хойш одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа Ц. болон Ерөнхий боловсролын "Дойче шуле" сургуулиас зохих төлбөрийг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие тухайн өргөтгөлийн барилгыг эзэмшиж, ашиглах ямар ч боломж байгаагүй бөгөөд учир нь хариуцагч Ц. нь сургуулийн барилгыг бүхэлд нь өөрийнх хэмээн буцаан авч, намайг хөөж явуулсан талаар өмнө дурдсан билээ. 2016 оны 12 сар, 2017 оны 01 сард СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, "Хэл иргэншлийн сургууль"-ийн баруун жигүүр хуучин "-ийн байрнаас нүүсэн ба уг байранд 2017 оны 01 сараас хариуцагч П., түүний охин Г.Булганы өмчлөлийн "Дойче шуле" ЕБС өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд "Дойче шуле" ЕБС-ийг хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа болно. Хэрэв, тухайн үед /сургууль нүүх үед/ Ц. нь хамтран ажиллах гэрээг зохих ёсоор дүгнэхээс зайлсхийж, дундын хөрөнгийн асуудлыг шударгаар шийдвэрлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймд, миний бие өөрт ногдох хөрөнгөө Ц. болон түүний охин Г.Булганы үүсгэн байгуулсан Дойче шуле сургуульд үнэ төлбөргүй ашиглуулах үндэслэл байхгүй тул өнгөрсөн хугацаанд миний өмчийг үндэслэлгүйгээр эзэмших, ашигласаны төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нараас тухайн өргөтгөлийн барилгын П.******* надад ногдох хэсгийг 2017.01 capaac 2023.05 сар хүртэлх 76 сарын хугацаанд нь эзэмшиж ашигласны төлбөрий тухайн өргөтгөлийн барилгатай ижил төстэй оффис, үйлчилгээний зориулалттай барилгуудын түрээсийн үнээр тооцож нэхэмжилж байгаа болно. Өөрөөр хэлбэл, 491 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгын П.*******д ногдох 245.5 м.кв талбайг 2017.01.01- нэж 2023.05.01 хүртэлх 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрийг 2017-2023 онуудын түрээсийн оффисын талбайн м.кв-ын үнээр тооцож үзэхэд нийт 575,473,398 төгрөг болж байна.

Иймд, СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн барилгын П.*******гийн өмчлөлийн 50 хувь болон 245.5 м.кв талбайг 2017.01 сараас 2023.05 сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 575 473 398 /таван зуун далан таван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун ерэн найман/ төгрөгийг хариуцагч Ц. болон Ерөнхий боловсролын "Дойче шуле" сургуулиас гаргуулж өгнө үү.

6. БЗД-т шилжин сургалтаа явуулан, элсэлтээ авч, 19 хүүхэд Германд суралцах эрхийг олж авах, үүнээс 4 хүүхэд Германы 100 хувийн тэтгэлгээр суралцах зэргээр амжилттай ажиллаж байгаа хэдий ч сургуулийн бүхий л бичиг баримт хуучин өмнө хичээллэж байсан байранд байгаа юм. Эдгээр баримт бичиг цаашид Гёте сургуулийн хувьд төдийгүй, ажиллагсад болон суралцагсад зэргээр байгууллага, хувь хүний түүх, архив болох учиртай. Иймээс уг баримт бичгийг д шилжүүлэн өгөхийг Ц.д даалгах шаардлага гаргаж байна.

7. Сургууль нүүсний дараа хэсэг сурагчид хуучин байранд үлдсэн тул хоёр талд хичээллэх асуудал гарч ирсэн учраас Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох нь П.*******, Ц. нараас гаргасан хүсэлтийн дагуу биднийг байлцуулан хуралдаж 2017 оны 6 сарын дуустал БЗД болон СБД-т хичээллэхийг, цаашид бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм. 2016 оны хичээлийн жил эхлэхэд энэхүү сургууль шилжих асуудал хараахан бүрэн шийдэгдээгүй байсан, 2016-2017 оны хичээлийн жилд сурагчдаас 1050 805 000 төгрөгийн сургалтын төлбөр төлөгдөхөөс 953 831 500 төгрөг /Гёте сургуулийн санхүүгээс е-майлаар 2017 оны 3-р сард ирүүлсэн Авлагын товчоо тайлан / Гёте сургуулийг СБД-т байрлаж байх үед төлөгдсөн байдаг ба уг төлбөрөөс хичээлийн хоёрдугаар хагаст ногдох сургалтын төлбөр 476 915 750 төгрөгийг БЗД дэх д шилжүүлэх ёстой юм. Гэтэл үүнээс 210 000 000 (30 000 000/2017-02-24/+40 000 000/2017-03-18/+30 000 000/2017-04-04/ +50 000 000/2017-04-25/+ 60 000 000/2017-04-25/) төгрөгийг л дансаар Гёте сургуулийн Голомт банкин дахь 110256136 данс болон П.*******гийн 2405113588 тоот дансаар/ шилжүүлсэн байна. Үлдэгдэл 266 915 750 (476 915 750-210.000 000) төгрөг одоо хүртэл шилжиж ирээгүй байна. Энэ 2016-2017 оны хичээлийн жил дуусах хүртэл хоёр талд хичээллэж байсан боловч санхүү тооцоо нэг, гэсэн нэрээр хийгдэж байсан. Тиймээс 2017 оны 1-р сараас 7-р сарын хугацаанд БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн багш ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл болох 51 456 222 (41 451 650+10 004 572) төгрөг, татварын 22 060 332 (17 950 268+4 110 064) төгрөг, нийт 73 516 554 төгрөгийг дээрх төлбөрөөс төлөгдсөн гэж үзэж байгаа тул 255 264 650 төгрөгийг гаргуулж өгнө үү.

8. СБД-т байршиж байх үедээ, СБД-ийн Засаг Даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, хувьсах зардлыг сурагчийн тоогоор авдаг байсан. Энэ бол хувийн сургуульд төрөөс хуулийн дагуу олгодог мөнгөн тусламж гэж хэлж болно. СБД-н Төрийн сангаас 2016-2017 оны хичээлийн жилд нийт 254471740 төг /139739740+ 114732000/-г Гёте сургуулийн дансанд шижүүлсэн. Энэ мөнгө Ц.ы мэдэлд очсон, үүний хагас жилийн, 282 сурагчдад оногдох 66 729 277 төгрөгийг /254 471 740:492 (сурагч) х 282 (БЗД сурагч):2(хагас жил)- 6 198 600 (үдийн цайнд 2017-06-28-нд авсан)/ Гёте (БЗД) сургуульд шилжүүлж өгөх ёстой. Гэтэл эдгээр Гёте сургуулийн хувьсах зардлыг одоо болтол шилжүүлэхгүй байгаа Ц.ы үйлдэл хууль бус гэж үзэж байна. Иймд, хувьсах зардал 126 928 080 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч П.******* болон иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын эсрэг хариуцагч Ц. миний бие нь дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. П.*******, Ц. нарын хооронд байгуулсан "Хамтран ажиллах гэрээ" 2017 оны 6-р сарын 30-нд дуусгавар болсныг тогтоолгох: Тус гэрээний талууд болох Ц., П.******* нар тухайн гэрээг дуусгавар болохоор хамтын шийдвэрт хараахан хүрээгүй байгаа болно. Тус гэрээний 3.4, 4.4 болон 5.3 дахь хэсгүүдэд зааснаар талууд 50%, 50% хувь эзэмших ба зээлийн гэрээний хугацаанд Ц. 70%, П.******* 30% гэж харилцан тохиролцсон байгаа тул тухайн гэрээг дуусгавар болгож дүгнээгүй байгаа болно.

2. Ц. хөрөнгөө татан авч, Хамтран ажиллах гэрээнээс гарсан тул сургуулийн үүсгэн байгуулачдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгуулах: Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ". 26 дугаар зүйл. Боловсролын байгууллагыг татан буулгах 26.1. Боловсролын байгууллагыг дараах тохиолдолд татан буулгана: 26.1.1. үүсгэн байгуулагчийн шийдвэрээр; 26.1.2. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон; 26.1.3. татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан; 26.1.4. нийт суралцагчийг суралцаж буй түвшинтэй нь хамааруулж боловсролын байгууллагад шилжүүлсэн; 26.1.5. хуульд заасан бусад үндэслэл. 26.2. Боловсролын байгууллагыг татан буулгах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар татан буугдсанд тооцно. 26.3. Татан буугдсан боловсролын байгууллага нь суралцагчид хохиролгүйгэор асуудлыг бүрэн шийдвэрлэж, холбогдох баримт бичгийг орон нутгийн болон үндэсний төв архивд хүлээлгэн өгнө. 26.4. Боловсролын байгууллага нь татан буугдсан тохиолдолд суралцагчид учирсан хохирлыг үүсгэн байгуулагч бүрэн хариуцна. 26.5. Боловсролын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг Иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна. 26.6. Боловсролын байгууллагыг татан буулгахад суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр тухайн хичээлийн жилтэй уялдуулж тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд шийдвэрлэнэ..." гэж заасан байдаг ба "Гёте" сургуулийн үүсгэн байгуулагчдын аль нэг нь гарах, бүртгэлээс хасагдах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх саналтай байна.

3. СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн барилгын 491 м.кв талбайн 50% болох 245,5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгож, өргөтгөлийн барилгын 50% үнэ болох 616,034,750 төгрөгийг гаргуулах: Энэхүү барилгын өргөтгөлийг Ц., иргэн Б.Түмэнбаяр нарын эзэмшил газар дээр төрийн байгууллагын барилгын ажил эхлэх зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын зураг зэрэг бүх төрлийн ямарваа нэг зөвшөөрөлгүйгээр, аж ахуйн аргаар барьсан ба өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй. Санхүү бүртгэлийн хувьд мөн үндсэн хөрөнгийн бүртгэлд огт бүртгэгдэж байгаагүй, бүртгэх боломжгүй байдаг. Харин үнэлгээний хувьд бусад оффис, үйлчилгээний худалдаалагдаж буй талбай, хэмжээтэй шууд ижилтгэн тооцох боломжгүй, 1-рт аж ахуйн аргаар хамт олны хүчээр барьсан, 2-рт барилгын тусгай зөвшөөрөлтэй компани, ААН-ээр гүйцэтгүүлээгүй, 3-рт ямарваа нэг зөвшөөрөл, зураг огт байхгүй, 4-рт эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй.

4. СБД, 7-р хороо, 11-р хороолол Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн барилгын П.*******гийн өмчлөлийн 50% болох 245,5 м.кв талбайг 2017.01 сараас 2023.05 сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 575,473,398 төгрөгийг хариуцагч Ц. болон Ерөнхий боловсролын "Дойче Шуле" сургуулиас гаргуулах 4.1 Энэхүү талбайн эзэмшигчээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан шиг "...иргэн П.*******гийн өмчлөлийн..." гэдэг нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй буюу тогтоогдоогүй. 4.2 Түрээсийн төлбөр төлөх эрх үүрэг нь Иргэний хуулийн тухайлсан зохицуулалтаар шийдэгддэг ба түрээсийн төлбөр төлөх үүрэг, хариуцлага иргэн Ц., "Дойче шуле" сургуульд хамаагүй болно.

5. Хуучин Гёте сургуулийн байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110,616,200 төгрөгийг гаргуулах: д тухайн үед ашиглаж байсан хөдлөх хөрөнгүүдийн хувьд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн хууль, журмын дагуу элэгдэж дууссан хөрөнгүүд байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

6. 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгүүдийг гаргуулах Өмнөх шүүх хурлаар энэхүү шаардлагын талаар шийдвэр гарсан гэж ойлгож байна.

7. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөгийг гаргуулах 2017 оны 9-р сард нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тус сургалтын төлбөрийг 193,399,196 төгрөг гэж нэхэмжилж байсан ба 2017 оны 1-р сард П.******* нь 281 сурагчийг өөр байранд дур мэдэн шилжүүлсэн үйлдлийг хийсэн. Тэдгээр сурагчдын 2016- 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь нийт 406,701,500 төгрөг болсон байгаа. Үүнээс доорх хуваарийн дагуу нийт 306,198,600 төгрөгийг П.*******д шилжүүлэн өгсөн болно. Бидний зүгээс 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн хариу тайлбарт дурьдсан байгаа ба эсрэгээрээ П.*******гаас 2,268,938 төгрөгийн авлагатай тооцоо гарсан байдаг.

8. Хувьсах зардлын төлбөр болох 126,928,080 төгрөгийг гаргуулах 2017 оны 9-р сард нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тус хувьсах зардлыг 66,729,277 төгрөгөөр нэхэмжилж байсан 2016-2017 оны 494 сурагчдын сургалтын хувьсах зардал нь 2017 оны 2-6 дугаар сарын хугацаанд нийт 97,873,800 төгрөг орж ирсэн байгаа. Энэ нь иргэн П.*******гийн дур мэдэн салган авч явсан 281 сурагчдад ноогдох хувьсах зардал нь 55,673,153 төгрөг болж байгаа юм. Гэвч энэхүү хувьсах зардлыг сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2016-2017 оны бүтэн хичээлийн жилийн бүхий үйл ажиллагааны зардалд зарцуулах ёстой. Учир нь П.******* нь 2016-2017 оны хичээлийн жил эхлэхэд Гёте сургуулийн захирал байсны хувьд тус сургуулийн 56 багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь тус хичээлийн жилд 494 сурагч, 56 багш ажилтан, тэдгээрт зориулсан орон зай болон цаг хугацааны хуваарийн дагуу ажлуудыг урьдчилан төлөвлөсөн байсан гэсэн үг юм. Иймээс П.*******гийн дээрх дурдсан зөрчлүүдийг бусад багш ажилчдад хамаатгаж болохгүй ба сургуулийг хоёр тусдаа байранд давхар зардал гаргаж ууган сургуулийнхаа үйл ажиллагааг алдагдуулах ёсгүй гэж үзсэн тул хувьсах зардлыг П.*******гийн нэхэмжилсэн ёсоор бүхэлд нь шилжүүлэх бололцоо байхгүй гэж үзэж байна. Иймээс П.*******гийн авах ёстой гэж үзэж буй 55,673,153 төгрөгийн хувьсах зардлаас нийт 56 ажилтны хагас буюу 28 багш ажилчдад оногдох цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардал болох 195,798,400 төгрөг, бусад тогтмол түрээсийн зардалууд (бассейн, биеийн тамирын заал, Улаанбаатар чуулга, сургуулийн байрны өргөтгөлийн түрээс) болох 30,920,000 төгрөгийг хоёр хуваахад 15,460,000 төгрөг болж байна. Иймээс 195,798,400 төгрөг болон 15,460,000 төгрөгийг суутгаснаар мон 6-р зүйлд дурдсан 2,268,938 төгрөгийн авлагыг хасаж тооцон дүүргийн П.*******гаас нийт 157.854.184.56 төгрөгийн авлагатай тооцоо гарч байгаа. Ц. миний зүгээс П.*******тай олон жил хамтран ажилласаны үүднэж анхнаасаа хүлээцтэй хандаж, холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу тус асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн. Гэтэл П.*******гийн зүгээс шүүх цагдаа, Хүний Эрхийн Үндэсний Хороо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй худал мэдээлэл, гүтгэлэг хийж байсныг тэвчиж өнгөрөөж байсан.

9. Хуримтлагдсан ашиг болох 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөгийг гаргуулах Бидний зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбарт энэ талаар дэлгэрэнгүй дурьдсан байгаа ба холбогдох баримтыг хавсаргасан болно гэжээ.

 

3. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч д холбогдуулан Ц., П.******* нарын үүсгэн байгуулсан ийг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардаж эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие иргэн Ц. нь иргэн П.*******гийн хамтаар Герман хэлний сургалттай "Гете" хувийн дунд сургуулийг 2002 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №194 дүгээр Сургууль үүсгэн байгуулах тухай захирамжаар сургуулийн зөвшөөрөл авч, мөн өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газрын №2002/385 дугаар шийдвэрээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Сургуулийн үүсгэн байгуулагчийн хувиар бид сургуулийн бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцож байсан бөгөөд сургуулийн санхүү, аж ахуйн асуудлыг Ц. миний бие, харин сургалтын асуудлыг П.******* хариуцан үйл ажиллагаанд адил оролцоотой байсан. Бид Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн дэд захирал гэсэн статустайгаар сургуулийн үйл ажиллагаанд оролцож байсан, одоо ч албан тушаалууд хэвээрээ байгаа болно. Миний бие "Гёте" сургуулийг үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагаанд нь оролцсоны дараагаар сургуулийн санхүү, эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд хувийн хөрөнгөөр нэмэлт эрсдэл хийн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд "Гете" сургуульд үнэ төлбөргүй шилжүүлж, улмаар тухайн байранд сургуулийг байрлуулж, байрыг банкинд барьцаалан өндөр дүнтэй зээл авч сургуулийн санхүүжилтэнд зарцуулах зэргээр нэмэлт үүрэг хариуцлага хүлээж байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу миний бие өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авсан боловч сургуулийн үйл ажиллагаа явагдах 15 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр авахгүйгээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуульд үнэгүй ашиглуулж, өөрийнхөө түрээсийн орлого олох боломжоос татгалзсан юм. Энэ бүхний үр дүнд анх удаа "Гете" сургуулийн хичээлийн байр, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэж, мен бидний хамтарсан 15 жилийн хөдөлмөрийн үр шимээр Өнөөгийн "Гете" сургууль бий болсон бөгөөд миний бие зөвхөн сургуулийн санхүү, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхээс гадна үүсгэн байгуулагчийн хувиар өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоны үр дүнд 2015 оноос хойш сургуулийн эдийн засаr ашигтай гарч, суралцагчдын тоо 491-д хүрсэн юм. Хэдийгээр хувийн хөрөнгөөр өндөр эрсдэл хийж сургуулийг өдий зэрэгтэй болгосон нь үнэн боловч миний бие өөрийгее дөвийлгөхгүйгээр нөгөө үүсгэн байгуулагчийн идэвх оролцоонд хүндэтгэлтэй хандаж байсан. Адилхан сургуульд удирдах ажил хийж байгаа боловч хэзээ ч П.*******г херенге менге гаргаагүй гэж ад үзэж, хажиглаж байсангүй Харин "Гете" сургууль санхүүгийн хувьд бие даасан хуулийн этгээд болоход өөрт байгаа бүх зүйлээ зориулсан. Үүсгэн байгуулагчдын 15 жилийн хөдөлмөрийн үүх түүх алдаа оноо, сургамж, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд "Гете" хэмээх нэр хүндтэй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бий болсон нь миний нэр төр, бахархал, ажил амьдралын минь салшгүй хэсэг болсон. Бид "Гете" сургуулийг үүсгэн байгуулж төдийгөөс өдий болтол бүхнийг шинээр эхлүүлэн ажиллуулж, хамтын хөлс хүч, хөдөлмөрөөр үр шимээр внеегийн "Гёте" бий болсон түүхтэй. Сургуулийн үүсгэн байгуулагчийн эсрэг сургуулийн нэрийг барин үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тухай: "Гёте" сургуулийг надтай хамтран үүсгэн байгуулалцсан иргэн П.******* 2016- 2017 оны хичээлийн жилийн дундуур Боловсролын тухай хууль зөрчин "Гете" сургуулийг 2 байранд хуваан сургуулийн ихэнхи сурагчдыг зарим багшийн хамт аван биднийг орхин явсан нь шүүхэд маргаан үүсэх үндэслэл болсон. Миний бие өнөөдрийг хүртэл "Гёте" сургуулийн үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй байгаа. Үүнийг П.******* хүлээн зөвшөөрч "Гёте" сургуулийн хөрөнгөөс өөрт ногдох 50 хувийг нэхэмжилж, мөн намайг үүсгэн байгуулагчаас хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ "Гёте" сургуулийн нэг үүсгэн байгуулагч нөгөө үүсгэн байгуулагчийнхаа эсрэг сургуулийн нэрийг барьж, сургуулийг төлөөлөн нэхэмжлэл гаргах хуулийн үндэслэл байхгүй юм. "Гёте" сургуулийн эрх бүхий этгээд буюу сургуулийг төлөөлөн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах, сургуулийн хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх зөвхөн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр гардаг. Нэгэнт 2 үүсгэн байгуулагчтай тул 2 үүсгэн байгуулагч санал нэгтэйгээр шийдвэр гаргадаг бөгөөд санал зөрсөн тохиолдолд шийдвэр гаргаагүйд тооцогддог тул хэзээ ч нэг үүсгэн байгуулагч дангаар сургуулийг төлөөлөн шийдвэр гаргадагүй. Миний бие "Гете" сургуульд үүсгэн байгуулагч Ц. буюу өөрийнхөө эсрэг шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Харин үүсгэн байгуулагчдын хурлаас томилогдсон Гүйцэтгэх захирал нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэргүйгээр үүсгэн байгуууулагчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Гүйцэтгэх захирал нь "Гете" сургуулийн эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш, зөвхөн гэрээний үндсэн дээр цалин авч сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа удирдах ажилтан юм. "Гете" сургууль өөрийн эрх бүхий этгээд болох үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэргүйгээр үүсгэн байгуулагчийнхаа эсрэг буюу өөрөө өөрийнхөө эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. "Гёте" сургууль өөрийнхөө баланс дээр байгаа херенгийг үүсгэн байгуулагч хувь хүнээс нэхэмжилж үнийг нь гаргуулна гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энгийнээр миний зөвшөөрөлгүйгээр миний үүсгэн байгуулсан сургууль миний эсрэг нэхэмжлэл гаргаж байгааг огт ойлгохгүй байна. Энэ жишгээр бол миний бие мен "Гете" сургуулийг төлөөлж, эсхүл хувь хүнийхээ хувьд иргэн П.*******г үүсгэн байгуулагчаас хасуулахаар шүүхэд өгч болохоор байна. Хуулийн этгээдийн нэг үүсгэн байгуулагч мөн нөгөө үүсгэн байгуулагчаа шүүхээр хасуулах хуулийн үндэслэлгүй юм. Миний "Гёте" сургуулийг үүсгэн байгуулсан, бий болгосон ажлыг хэн ч үгүйсгэж чадахгүйтэй адилаар намайг сургуулийн үүсгэн байгуулагчаас хасах, миний өмчлөх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хасах эрх хэнд ч байхгүй гэж бодож байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн П.******* нь иргэний хувиараа болон мөн миний зөвшөөрөлгүйгээр "Гете" сургуулийн нэр барьж миний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Гете" сургуулийн хөрөнгийг тусгайлан өмчлөх эрх үүсгэн байгуулагч иргэн П.*******, Ц. нарын хэнд ч байхгүй. Бид үүсгэн байгуулагчийн хувиар сургуулийн үйл ажиллагаанд оролцож шийдвэр гаргах эрхтэй болохоос сургуулийн хөрөнгийг хувааж авах, өмчлөх эрхгүй. Боловсролын байгууллага ашгийн төлөө бус хуулийн этгээд тул ашиг хүртэх эрхгүй юм. Иймд хэрэв үүсгэн байгуулагч нар хөрөнгийн маргаантай гэж үзвэл "Гете" сургуулийг татан буулгах замаар хөрөнгийг хувааж шийдвэрлэж нь хамгийн хуулийн үндэслэлтэй зөв хувилбар гэж үзэж байна. "Гете" сургуулийг үүсгэн байгуулсан шигээ татан буулгах эрх үүсгэн байгуулагч нарт бүрэн байгаа. Хэрэв П.*******гийн хүссэнээр "Гете" сургуулийн үүсгэн байгуулагчийг хасах шаардлагатай бол үүсгэн байгуулагч нар харилцан тохиролцох, эсхүл татан буулгах гэсэн хувилбараар шийдвэрлэх боломжтой. Миний хувьд П.*******д харилцан тохиролцох, эвлэрэх саналаа хүргүүлсэн Шүүхэд эвлэрэх боломжгүй тохиолдолд арга буюу "Гете" сургуулийг татан буулгахаас өөр сонголт надад үлдсэнгүй. Хэдийгээр өөрийн үүсгэн байгуулалцаж амьдралынхаа 15 жилийг зориулсан сургуулийнхаа үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж анхны үүсгэн байгуулагчийн хувиар миний нэр хамт явахыг харах хүсэлтэй байсан боловч өнөөдрийн маргаанаас арга буюу ийм шийдвэрт хүрч байна. Иймд иргэн Ц., П.******* нарын үүсгэн байгуулсан. ийг татан буулгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 1. ... дүүрэгт байрлаж, хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан 2016-2017 оны хичээлийн жилд П.******* хуваан, миний бие цаашид түүнтэй хамтран ажиллах боломжгүй болсон.. гэжээ. Сургууль хоёр газар хичээллэх болсон асуудал Ц.тай л холбоотой, энэ талаар үндсэн нэхэмжлэлд маш тодорхой дурьдсан байгаа болно. Сурагчид, багш, түүнчлэн хамтран ажиллаж байсан надад цаашид тэвчиж тэсэхэд хүндрэлтэй ааш авир гаргаж байсан тул би өөрийн эрхгүй тусдаа сургууль байгуулсан. 2. Гёте сургуулийн хөрөнгийг тусгайлан өмчлөх эрх үүсгэн байгуулагч П.*******, нарт байхгүй гэжээ. БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа д Ц.ы нэртэй нэг ширхэг ч хөрөнгө байхгүй, үүнийг маш сайн мэдэж байгаа. СБД-т 2002 оноос хойш ажиллах хугацаанд, анх ы өмчлөлийн хөрөнгө байсан 912 м2 барилга 500-600 м2-р өргөжөөд, зам талбайтай болоод тэндээ л үлдсэн. Мөн сургууль ажиллуулахад шаардлагатай байсан багшийн болон сурагчийн ширээ, сандал локер, анги танхмийн тохижилтонд хамаарах эд зүйлс, биеийн тамирын заалны бүрэн хэрэгоэглхүүн, гал тогооны хэрэглэл гэх зэргээр тус сургуулийн нэрээр бүртгэлтэй байсан бүхий л хөрөнгө мөн л тэнд үлдсэн. Ямар хөрөнгийг тусгайлаад өмчлөөд байгаа гэдэг нь энэ нэхэмжлэлд тодорхойгүй байх бөгөөд харин ч эсрэгээрээ хөрөнгө д байгаа учраас анх нэхэмжлэл гаргахдаа түүнийг шаардсан болохыг мэдэхгүй баймааргүй юм. Анх сургууль байгуулаад хамтран ажиллах гэрээ байгуулахад өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө оруулан ажилласан. Оруулсан хөрөнгөө татах нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болохын зэрэгцээ үүсгэн байгуулагч гэдэг ч ойлголт үгүйсгэгдэнэ. 3. Сургуулийн үүсгэн байгуулагч нар хөрөнгийн маргаантай бөгөөд харилцан тохиролцоонд хүрээгүй тул...татан буулгах гэжээ. *******, нарын хооронд энэ нь минийх, эсвэл чинийх гэсэн маргаан байхгүй, аваад үлдсэн хөрөнгийг л д шаардаж байгаа, хэрэв д энэ 2 үүсгэн байгуулагч хэвээр байсан л юм бол хөрөнгийг 50 хувийг шаардах байсан уу. БЗД-д үүсгэн байгуулагч П.******* үйл ажиллагаа явуулж байгаа учраас хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн 50 хувийг л шаардаж байгаа болно. Харилцан тохиролцое гэдэг санал гаргаж, 2016-2017 оны санхүүгийн тайлан тооцоо хийе гэхээр баримтаа өгдөггүй, сүүлдээ хөрөнгөө барагцаа тоогоор тохирч эвлэрье гэхээр тодорхой юм хэлдэггүй байсаар өнөөдөр хүрсэн. Харин шинжээчийн дүгнэлт хийлгэхдээ хүсэлт гаргасны үндсэн дээр энэ тооцоо сая ил боллоо. Өгөхгүй байсан, 2 талаас баримтаа гаргаад сууя гэхээд алга болдог байсны учир нь тодорхой болж,...СБД дэх 2017 оны 1 сарын 1-с 6 сарын 30 хүртэл хугацаанд 1799 985 470 төгрөгний зардлаас цалин, НДШ, татварын зардлаас бусдыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.. гэсэн дүгнэлт гарсанаас харагдана. Хоёр газарт хичээллэж байсан хүүхдийн төлбөрийн орлого мөн хоёр талд явагдаж байгаа үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ. Гэтэл бүхий л хөрөнгийг мэдэлдээ байлгаж байгаа, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулдаг эрх мэдэлтэй байсан үеийгээ өнөөдрийг хүртэл юу гэж тайлбарлаж ирэв гэхээр мөнгө байхгүй, зарлагдсан гэдэг үгээр таглаж байсан. Тэгвэл санхүүгийн орлого зарлага нь өөрөө бас зохих шаардлага тавигддаг учраас шинжээчийн энэ дүгнэлт гарсан болов уу. Тэгэхээр хөрөнгийг мэдэлдээ авсан, мөнгийг нь дураараа захиран зарцуулчихаад одоо ямар хөрөнгийн маргаан байгаа гэж үзээд байгаа юм бол, бас ямар зүйлийг хуваах гээд байгаа юм бол. Нотлох баримтууд: 1. П.*******, Ц. нарын хооронд хийгдсэн 2002 оны 9 сарын 1-ний өдрийн "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ" /заалтууд 7.4, 8.1, хавсрат No1, 2017 оны 1-р сарын 5-нд нь өөрийн СБД-н 7-р хороонд байрлах 912,5 кв.м бүхий хоёр давхар байрыг Гёте сургуулийн эзэмшлээс татан авсан лавлагаа, 2016-2017 оны хичээлийн жилд хуучин байранд үлдсэн 150-180 сурагчийн эрх ашгийн тулд тэр хичээлийн жилийг хоёр байранд Гёте нэрээр дуусгах 2017 оны 2 сарын Нийслэлийн боловсролын газар хийсэн Протокол /2. П. ******* нь "Гете" нэрийн патент эзэмшигч 3. СБД-н иргэний шүүхийн 2017 оны 2 сар, БЗД-н иргэний шүүхийн 2017 оны 7 сар, 8 сарын шийдвэрүүд тус тус болно. Эцэст нь, аливаа шаардах эрх өөрийн гэх үндэслэл, эрх зүйн байр сууринаас үүсэж гардаг. Өөрт нь байгаа хөрөнгийг хуваахын тулд олон олон сурагчидын эрх ашгийг хөндөн сургуулийг татан буулгахаар шаардах эрх д байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нараас: 2017.09.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2002.09.01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, Гёте дунд сургуулийн барилгын өргөтгөл, 2017.03.14-ний өдрийн Өндөр их уулс ХХК-ийн судалгааны дүн танилцуулах тухай бичиг, Гёте сургуулийн 2016 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2017.07.05-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2017/11970 дугаар шүүгчийн захирамж, П.*******гийн дансны хуулга, Гёте дунд сургуулийн дансны хуулга, Авлагын товчоо тайлан, Гёте бүрэн дунд сургулийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар албан бичиг, Гёте бүрэн дунд сургулийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаар албан бичиг, Гёте бүрэн дунд сургулийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар албан бичиг, Монгол улс барааны тэмдгийн гэрчилгээ, Улсын байцаагчийн 2017.05.01-ний өдрийн 536 дугаар албан шаардлага, 2017.08.03-ны өдрийн ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/6062 дугаар албан бичиг, Гёте БЗД 2017-Ээлжийн амралт, 2017 оны Гёте БЗД Хүн амын орлогын албан татварын тооцоо, 2017.08.15-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2017/08540 дугаар шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2017.12.21-ний өдрийн 263 дугаар итгэмжлэл, ийн 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2018.03.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, фото зургууд, 2017.08.03-ны өдрийн ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/6062 дугаар албан бичиг, 2018.02.14-ний өдрийн Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 11-1114275 дугаар албан бичиг, 2017.06.12-ны өдрийн ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын албан бичиг, 2017.06.08-ны өдрийн ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/4898 дугаар албан бичиг, 2017.05.02-ны өдрийн ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/3663 дугаар албан бичиг, 2017.05.01-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, 2017.10.31-ний өдрийн Боловсролын газрын 01/1338 дугаар албан бичиг, Гёте хувийн бүрэн дунд сургуулийн захирлын 2017.06.15-ны өдрийн 18 дугаар тушаал, 2017-2018 оны хичээлийн жилд д ажиллах багш, ажилтан, ажилчдын жагсаалт, Гёте сургуулиас чөлөөлөгдсөн багш, ажилтан, ажилчдын жагсаалт, 2016.01.01-ний өдрийн Авлагын товчоо тайлан, Эд хөрөнгийн бүртгэл, 2002.08.13-ны өдрийн Г/02167 дугаар зээлийн гэрээ, 2002.05.30-ны өдрийн Г/02126 дугаар зээлийн гэрээ, харилцан дансны үлдэгдэл, Гёте дунд сургуулийн дансны хуулга, 2003 оны 7 дугаар сарын касс, 2003 оны 8 дугаар сарын касс, 2003 оны 9 дүгээр сарын касс, 2003 оны 10 дугаар сарын касс, 2003 оны 11 дүгээр сарын касс, 2003 оны 12 дугаар сарын касс, 2018.05.24-ний өдрийн итгэмжлэл, 2019.04.01-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1/2377 дугаар хүсэлтэд хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019.01.28-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0061 дүгээр шийдвэр, 2017.11.28-ны өдрийн дүүрэг Засаг даргын тамгын газрын 5/3315 дугаар Гёте сургуулийн захиралд гаргасан албан бичиг, 2020.06.02-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын гёте сургуулийн захирлын А/02 дугаар тушаал, 2020.05.28-ны өдрийн Сургуулийн эд хөрөнгийн жагсаалт, 2019.06.18-ны өдрийн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, 2017.02.10-ны өдрийн ******* дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 26/28 дугаар тодорхойлолт, 2017.01.25-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 02-02-255/26 дугаар дүгнэлт, 2017.01.10-ны өдрийн Түрээсийн байр хүлээлгэн өгсөн баримт, 2016.11.11-ний өдрийн Ажлын байрны зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 16/001 дүгээр гэрээ, 2022.07.05-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын гёте бүрэн дунд сургуулийн албан бичиг, 2023.04.11-ний өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.12-ны өдрийн 0487 дугаар итгэмжлэл, Хас банкны цахим гүйлгээний баримт, Я.Долгор, Т.Ганцэцэг, Ц.Энхтуул нарын тодорхойлолт, 2023.05.11-ний өдрийн Тэнхлэг зууч ХХК-ийн 23/4******* оффисын түрээсийн үнийн мэдээлэл авах тухай албан бичиг, Хас банк ХК-ийн цахим гүйлгээний баримт, 2023.04.28-ны өдрийн сургуулийн 3 дугаар итгэмжлэл, 2023.04.28-ны өдрийн 0249 дүгээр итгэмжлэл, 2024.02.06-ны өдрийн 0136 дугаар итгэмжлэл, 2024.02.07-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.09.20-ны өдрийн сургуулийн захирлын А/01 дүгээр тушаал, 2023.09.20-ны өдрийн сургуулийн захирлын тушаал, 2024.06.20-ны өдрийн сургуулийн 11 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1 хх 9-63, 219, 2хх 9-25, 34, 45-99, 114-145, 161, 4хх 56-82, 143-144, 149, 168-173, 196-197, 209, 211-212, 5хх 8-10 тал/

 

6. Хариуцагч нараас: 2017.05.18-ны өдрийн итгэмжлэл, 2002.04.30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 194 дүгээр Сургууль байгуулах тухай, Гёте хувийн бүрэн дунд сургуулийн 2002/385 улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007.02.15-ны өдрийн Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0001741 дүгээр гэрчилгээ, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Гёте сургуулийн дүрэм, 2002.09.01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, 2016.12.12-ны өдрийн Гёте сургуулийн эрхэм хүндэт багш, Гете сургуулийн багш, ажилчдад хүргүүлэх мэдэгдэл, 2017.01.19-ний өдрийн Гёте дунд сургуулийн үүсгэн байгуулагч хатагтай П.*******, Ц. нарт мэдэгдэл, 2017.01.24-ний өдрийн Гёте сургуулийн багш, хамт олны шаардлагад хариу, 2017.01.17-ны өдрийн Гёте сургуулийн багш, сурагчдын эцэг эх, асран хамгаалаг нарт хандсан мэдэгдэл, 2017.05.05-ны өдрийн дүүргийн Гёте сургуулийн сурагчдын эцэг, эх асран хамгаалагч нарт мэдэгдсэн мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.01.31-ний өдрийн 3/4342 дугаар албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.26-ны өдрийн 422 дугаар албан бичиг, 2017.01.26-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2017/01734 дүгээр шүүгчийн захирамж, 2016.12.13-ны өдрийн хүсэлт, 2017.02.03-ны өдрийн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 01/110 дугаар албан бичиг, 2017.02.09-ний өдрийн Гёте дунд сургуулийн 12 дугаар тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2017.02.20-ны өдрийн Гёте дунд сургуулийн Нийслэлийн боловсролын газарт гаргасан хүсэлт, уулзалтын тэмдэглэл, 2017.05.01-ний өдрийн Улсын байцаагчийн 536 дугаар албан шаардлага, Гёте дунд сургуулийн 2017.05.05-ны өдрийн албан шаардлагад хариу өгөх тухай албан бичиг, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2017.04.04-ний өдрийн Төлбөрийн даалгавар 20, 2017.02.23-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.03.17-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.04.24-ний өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.04.25-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.06.28-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.06.28-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.03.17-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.04.04-ний өдрийн Төлбөрийн даалгавар, 2017.06.28-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2017.03.13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017.12.18-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.12.03-ны өдрийн итгэмжлэл, 2018.12.18-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ХЗҮГ18/20 дугаар гэрээ, хараат бус аудиторын тайлан, 2017.11.23-ны өдрийн 01/88 дугаар Хараат бус аудиторын тайлан, 2010.12.31-ний өдрөөс 2017.06.30-ны өдөр дуустал аудитласан орлогын дэлгэрэнгүй тайлан, санхүүгийн тайлангийн тодруулгууд, үндсэн хөрөнгө 2011, 2013, 2015, 2017, ерөнхий удирдлагын зардал, 2010 оноос 2017 оны 6 сарын 30-ны орлого, ашиг, алдагдал, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2016.07.06-ны өдрийн орлогын ордер, Гёте дунд сургуулийн дансны хуулга, Гёте дунд сургууль ОНБ-ний нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн 2017 оны 06 дугаар сарын тайлан, гёте дунд сургууль ОНБ-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2019.02.22-ны өдөр 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.05.12-ны итгэмжлэл, 2022.03.29-ний өдрийн итгэмжлэл, 2022.07.05-ны өдрийн итгэмжлэл, 2023.11.23-ны өдрийн Ерөнхий боловсролын Дойче шуле сургуулийн 343 дугаар итгэмжлэл, 2024.02.06-ны өдрийн 0136 дугаар 343 дугаар итгэмжлэл, Тэгшсонголт эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, шуудангийн баримт, 2024.06.18-ны өдрийн ийн үүсгэн байгуулагч П.*******д хүргүүлсэн Ц.ы мэдэгдэл, 2024.07.19-ний өдрийн ийн үүсгэн байгуулагч П.*******д хүргүүлсэн Ц.ы мэдэгдэл, 2024.07.19-ний өдрийн ийн үүсгэн байгуулагч П.*******д хүргүүлсэн Ц.ы мэдэгдэл, 2017.02.10-ны өдрийн Гёте дунд сургуулийн Алаг уул финанс аудит ХХК-д гаргасан тайлбар, Гёте дунд сургуулийн ОНБ-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014 оны 7 дугаар сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлбөрийн баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Гёте дунд сургуулийн ОНБ-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 5 дугаар сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, кассын зарлагын ордер, 2015.06.05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гёте дунд сургуулийн ОНБ-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 5 дугаар сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Гёте дунд сургуулийн ОНБ-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, кассын зарлагын ордерууд, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлүүд, цалингийн тооцооны хуудсуудыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 65, 81-134, 201-203, 206-210, 2хх 220, 232-234, 3хх 1-47, 4хх 38, 101, 110, 5хх 38-53, 58-62, 77-106, Нотлох баримт бүхий хар хавтас 1-330 тал/

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.11.24-ний өдрийн 7/9776 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017.01.05-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.07.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, П.*******гийн хүсэлт, 2016.07.04-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүүргийн гадаад хэлний сургалттай Гёте сургуулийн дүрэм, 000549744 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.02.21-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.02.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 000510451 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банк ХК-ийн 2017.11.29-ний өдрийн 14/ХХ/03-198 дугаар албан бичиг, Гёте дунд сургуулийн дансны хуулгыг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /1хх 154-193 тал/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр дүүргийн 7 дугаар хороо, , Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр, хуучин Гёте сургуулийн барилгад хэдэн удаа өргөтгөл хийгдсэн эсэх, дээрх хийгдсэн өргөтгөлүүдийг MNS 6058: 2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Монгол Улсын стандартын дагуу хэмжихэд нийт өргөтгөлийн хэмжээ хэд болохыг тогтоолгохоор Тэтү ХХК-ийг шинжээчээр томилж,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дүүргийн 7 дугаар хороо, Хэл иргэншлийн сургуулийн баруун өргөтгөлийн хэсгийн одоогийн зах зээлийн үнэлгээ хэчнээн төгрөгийн үнэлгээг тогтоолгохоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.гийн хүсэлтээр ийн 2017, 2018 оны санхүүгийн тайлангийн аудитын талаар дүгнэлт гаргах, дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороо, Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүрт байрлах хуучин ийн байранд хичнээн төрлийн, ямар эд хөрөнгүүд байгаа эсэх, тэдгээр эд хөрөнгүүдийг хэзээ, ямар үнээр худалдан авсан, санхүүгийн тайлан балансад бүртгэсэн бол ямар үнээр бүртгэсэн эсэх, тухайн эд хөрөнгүүдийн элэгдэл хорогдлыг хэрхэн тооцсон эсэх, Гёте сургуулийн сургууль хөгжүүлэх санд хичнээн төгрөгийн хөрөнгө төвлөрсөн эсэх, хэрэв төвлөрсөн бол сургуулийн санхүүгийн тайлан, балансад хэрхэн тусгагдсан эсэх, ийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт хичнээн төгрөг цугларсан эсэх, энэхүү сургалтын төлбөр нь хэрхэн зарцуулагдаж, одоо хичнээн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа эсэх, энэ нь сургуулийн санхүүгийн тайлан, балансад хэрхэн тусгагдсан эсэх, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын хувьсах зардалд хичнээн төгрөг авсан, үүнийг хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа эсэх, энэ нь сургуулийн санхүүгийн тайлан, балансад хэрхэн тусгагдсан эсэх зэргийг тодруулахаар шинжээчээр Бизкон аудит ХХК-ийг томилж,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.гийн хүсэлтээр дүүргийн 7 дугаар хороо, Хэл иргэншлийн сургуулийн баруун жигүүр, хуучин Гёте сургуулийн байрны өргөтгөлийн хэсгийн барилгын төсөвт өртөг болон одоогийн зах зээлийн үнэлгээ хичнээн төгрөгийн үнэтэй эсэх талаар тодруулахаар шинжээчээр Итгэлт-эстимэйт ХХК-ийг томилж, тус тус шинжээчийн дүгнэлт гаргуулсан болно. /1хх 227-238, 2хх 191-217, 3хх 79 - 4хх 20, 120-138 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч П.*******, сургууль боловсрол сургалтын байгууллага нар нь хариуцагч Ц., ХХК нарт холбогдуулан Хамтран ажиллах гэрээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсныг тогтоож, ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгаж, дүүргийн 7 дугаар хороо, , анд хийсэн 491 м.кв талбайн 50 хувь болох 245.5 м.кв талбай нь П.*******гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоож, түүний үнэ болох 615 324 750 төгрөг, хуучин Гёте сургуулийн байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110 616 200 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255 264 650 төгрөг, хувьсах зардлын төлбөрт 126 928 080 төгрөг, хуримтлагдсан ашиг болох 1 571 696 000 төгрөгөөс 785 848 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичиг зэргийг тус тус гаргуулах шаардлагыг гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын хооронд 2002.09.01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 8.1-д гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгө оруулалтаа хуваан авсан үеэс эхлэн тус гэрээгээр хүлээсэн эрх үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд Ц. 912.5 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болсон. Иймд гэрээ дуусгавар болсон үр дагаварт ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгаж, хамтын ажиллагааны хүрээнд бий болсон хөрөнгө болох сургуулийн өргөтгөл 491 мкв талбай бүхий барилгын 50 хувь болох 245.5 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө болох 615 324 750 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулахаар шаардах эрхтэй. Ийнхүү 50 хувийн өмчлөгч гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар эд хөрөнгийн үр шимээ хүртэх эрхтэй учир 2017 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл 76 сар ашигласаны төлбөрийг он тус бүрээр нь зах зээлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн ханшаар тооцож 575 473 398 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Мөн 2015.12.31-ний өдрийн байдлаар 1 571 696 000 төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажилласан болох нь Бизкон аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул уг мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх 785 848 000 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулна. Түүнчлэн, ерөнхий боловсролын Дойче шуле сургуулиас тус сургуулийн байран дахь эд хогшил буюу хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110 616 200 төгрөгийг, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгийг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255 264 650 төгрөгийг, хувьсах зардлын төлбөрт 126 928 080 төгрөгийг Гёте сургуулийн өмчлөлийн хөрөнгө гэх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ц., ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хамтран ажиллах гэрээ 2017.03.09-ний өдөр дуусгавар болсон тухайд маргахгүй. Харин ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч Ц.д даалгах шаардлагын хувьд компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нарын эрх хэмжээний асуудалд хамаарах тул шүүх шийдвэрлэх боломжгүй. Сургуулийн барилгын өргөтгөл 491 мкв талбай бүхий барилгын 50 хувь болох 245.5 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 615 324 750 төгрөг гаргуулах шаардлагын хувьд тухайн хөрөнгийг талууд хэн аль нь хуваан авах үндэслэлгүй. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10, 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар Гете сургууль өөрөө ашгийн төлөө бус хуулийн этгээд тул хэн нэг этгээд хөрөнгийг нь хувааж авах эрхгүй. Харин татан буугдах эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа татан буугдсан тохиолдолд ижил төрлийн үйл ажиллагаа явулдаг өөр этгээдэд шилжүүлэхээр хуулиараа зохицуулсан тул уг шаардлага үндэслэлгүй. Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээ, эд хөрөнгө холилдсоны улмаас шинээр эд хөрөнгө бий болох нь асуудал нь эрх зүйн харилцааны хувьд тусдаа харилцаа тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Өргөтгөлийн талбайг 2017 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл 76 сар ашигласаны төлбөр 575 473 398 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч П.******* нь уг хөрөнгийн өмчлөгч биш учир уг шаардлагыг гаргах эрхгүй. Угаасаа өмчлөгчөөр түүнийг тогтоох боломжгүй, талуудын хооронд түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Тэнхлэг зууч ХХК-ний үнэ ханшны талаарх тодорхойлолтыг үндэслэж байгаа нь яг тухайн байршилд ямар үнэтэй байгааг нотлохгүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110 616 200 төгрөг гаргуулах, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичиг зэргийг гаргуулах шаардлагуудын тухайд, хөдлөх хөрөнгүүд нь нягтлан бодох бүртгэлээрээ Гёте сургуулийн өмчлөлд бүртгэлтэй, нөгөө талаас тухайн хөрөнгүүд нь биет байдлыг хувьд элэгдэж хорогдож дууссан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сурагчдын баримт буюу сурагчдын хувийн хэргийг хүлээлгэн өгсөн. Одоо манай сургуульд байхгүй. Санхүүгийн баримтууд нь хэрэгт дүгнэлт гаргасан Бизкон аудит дээр хадгалагдаж байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэсний дараа авах тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255 264 650 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хэргийн баримтаар нэхэмжлэгч П.*******д 306 198 600 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нотлогдох бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс 2 268 938 төгрөгийн авлагатай байгаа болно. Хувьсах зардлын төлбөрт 126 928 080 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. П.******* захирлыг дагаж явсан 281 хүүхдэд ногдох хувьсах зардал нь 55 673 153 төгрөг болох бөгөөд хувьсах зардлын зорилго нь 2016-2017 оны хичээлийн жилийн бүхий л үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. П.******* захиралтай хамт явсан 28 багш ажилчдын цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл, биеийн тамирын заал, бассейн, өргөтгөлийн байрны түрээс зэрэгт уг зардал нь зарцуулагдаад дууссан. 1 571 696 000 төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажилласан мэт тайланд тусгагдсан хэдий ч багш ажилчид нь их бага 2 янзын цалингийн бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлд цалинг багаар тайлагнаад бодит байдалд уг хэмжээнээс илүү хэмжээгээр олгодог байсан. Иймд хуримтлагдсан ашиг гэж дурдагдаад байгаа мөнгөн хөрөнгө нь багш ажилчдын цалинд олгогдсон хөрөнгө бөгөөд энэ нь хариуцагчаас хэрэгт ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч д холбогдуулан Ц., П.******* нарын үүсгэн байгуулсан ийг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гёте сургуулийг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч бид тухайн нэхэмжлэлийг жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хуульд заасан харъяаллын дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар хараахан иргэний хэрэг үүсээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан маргаж байгаа зүйл түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Гэтэл хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Харин хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжээгүй, эсхүл өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлээсээ татгалзсанд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар татгалзлыг батлах нь зүйтэй гэж тайлбарласан.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн ерөнхий болосвролын Гёте сургуулийн эцэг эхийн зөвлөлийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч ажиллагаанд оролцохоос татгалзсан болно.

 

7. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 2002.04.30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 194 дүгээр захирамжаар ...Герман хэлний сургалттай Гёте хувийн дунд сургууль байгуулахыг үүсгэн байгуулагч П.*******, Ц. нарт зөвшөөрсөн..., /1хх 81 тал/

 

7.2 2002.04.30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газраас Гёте хувийн бүрэн дунд сургуульд 2002/385 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, /1хх 82 тал/

 

7.3 Зохигч 2002.09.01-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг Гёте дунд сургууль байгуулан хамтран хөрөнгө оруулахтай холбогдох 2.3-р зүйлд заасан хугацаанд үүсэх харилцааг зохицуулахаар байгуулж, П.******* нь Гёте дунд сургуулийг байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний хоёрдугаар шатны диплом олгох зөвшөөрөл, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг оюуны хөрөнгө оруулалт оруулж, түүний оруулсан оюуны хөрөнгө оруулалтыг 50 хувь гэж тооцож, ашгаас 30 хувийг авах эрхтэй байхаар, Ц. нь өөрийн хөрөнгө болох 912.5 м.кв талбай бүхий хоёр давхар байрыг Гёте дунд сургуульд шилжүүлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, түүний оруулсан биет хөрөнгө оруулалтыг 50 хувь гэж тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /1хх 10-12, 90-94 тал/

 

7.4 2007.02.15-ны өдөр д сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон, /1хх 84 тал/

 

7.5 дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс д 2016 онд 139 739 740 төгрөгийн, 114 732 000 төгрөгийн санхүүжилт олгосон, /1хх 17, 3 хх 72 тал/

 

7.6 2003 онд Гёте дунд сургуулийн барилгын өргөтгөлийн зургийг архитектор Л.Нямсүрэн гүүйцэтгэсэн, /1хх13-16тал/

7.7 Өндөр их уулс ХХК 2017.03.13-ны өдөр орчмын үйлчилгээ эрхлэх боломжтой талбайн дундаж үнийг 1 800 000- 2 000 000 төгрөг гэж тодорхойлсон, /1хх 25 тал/

 

7.8 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Гёте сургуулийн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдлийг 662 302 000 төгрөгөөр, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Гёте сургуулийн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдлийг 27 580 000 төгрөгөөр, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Гёте сургуулийн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдлийг 453 636 000 төгрөгөөр 2016 оны 2 дугаар улирлын 558 218 200 төгрөгөөр тайлагнасан, /1хх26-28, 2хх 9-13, 17-20, 45-48 тал/

 

7.9 2016.03.16-ны өдөр П.*******д Гёте сургуулийн барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг олгосон, 2017.05.01-ний өдприйн 536 дугаар дугаар Улсын байцаагчийн албан шаардлагыг Ц., Г.Булган нарт хүргүүлж, зөрчлийг арилгасан, /1хх 52-56, 120-121 тал/

 

7.10 2016.11.03-ны өдөр боловсрол сургалтын байгууллагад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, /1хх 85 тал/

 

7.11 Нийслэлийн боловсролын газраас 2015.06.02-ны өдөр ерөнхий боловсролын д сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020.06.02-ны өдөр хүртэл хугацаатай олгосон, /1хх 86 тал/

 

7.12 Гёте дунд сургуулиас П.*******д 2017.04.04-ний өдөр 30 000 000 төгрөгийг, 2017.02.23-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 2017.03.17-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 2017.04.24-ний өдөр 50 000 000 төгрөгийг, 2017.04.05-ны өдөр 60 000 000 төгрөгийг, 2017.06.28-ны өдөр 6 198 600 төгрөгийг дараа тооцоогоор гэх утгатайгаар, 2017.06.28-ны өдөр 13 697 804 төгрөгийг Голомт банкин дахь 1405102772 дугаар данс руу ажилчдад амралтын цалин гэх утгатайгаар, 2017.03.17-ны өдөр Голомт банкин дахь 1410008726 дугаар данс руу 25 000 000 төгрөгийг НДШ 2,3 сар гэх утгатайгаар, 2017.04.04-ний өдөр 12 000 000 төгрөгийг НДШ гэх утгатайгаар, 2017.06.28-ны өдөр 23 000 000 төгрөгийг НДШ гэх утгатайгаар, 2017.03.17-ны өдөр 15 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын банкин дахь 2611017075 дугаарын данс руу ХХОАТ гэх утгатайгаар, тус тус шилжүүлсэн, /1хх 124-134 тал/

 

7.13 Улсын бүртгэлийн Ү-2203009538 дугаарт бүртгэлтэй дүүргийн 7 дугаар хороо, , 4 уул хүнсний захын дэргэд гудамж, хэл иргэншлийн сургуулийн барилгын баруун жигүүрийн хэсэг хаягт байрлалтай, 912.5 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2002.11.14-ний өдөр , 2017.01.05-ны өдөр Ц., 2017.02.21-ний өдөр Г.Булган тус тус бүртгэгдсэн, /1хх 154-185 тал/

 

7.14 Тэтү ХХК нь сургуулийн барилгын өргөтгөлийг дотор ханаар 495.81 мкв, гадна ханаар 587.80 мкв болохыг тогтоосон, /1 хх 228-238 тал/

 

7.15 2017.02.20-ны өдөр хоёр байранд хичээллэх зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг зохигч Нийслэлийн боловсролын газарт гаргасан, /2хх 76 тал/

 

7.16 2017.06.15-ны өдөр ийн захирлын 18 дугаар тушаалаар Ц.тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон тул Ц. нь 2017.06.15-ны өдрөөс тус сургуульд хамааралгүй болсон тухай тушаал гаргасан, /2хх 84/

 

7.17 Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.02.06-ны өдрийн 221/ШТ2018/0079 дугаар тогтоолоор Ц., Г.Булган нарын барааны тэмдгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.22-ны өдрийн 128/ШЗ2018/0529 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хүчингүй болгосон, /2хх 107-110 тал/

 

7.18 2002.08.13-ны өдөр Голомт банк ХХК, П.******* нарын хооронд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2002.05.30-ны өдөр 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан, /2хх 114-120 тал/

 

7.19 Бэсгэ ХХК-ийн 2018.11.14-ний өдрийн 18/85 дугаар дүгнэлтээр Гёте сургуулийн барилгын үүдний хэсгийн шилэн фасад бүхий өргөтгөлийн зах зээлийн үнэлгээг 21 859 565 төгрөгөөр тогтоосон, /2хх 196-217 тал/

 

7.20 Юдентакс тин аудит ХХК нь ийн 2010.01.01-ний өдрөөс 2017.06.30-ны өдөр хүртэл хугацааны санхүүгийн баримтыг үндэслэн 2017.06.30-ны өдрийн байдлаар 475 577 297 төгрөгийн хуримтлагдсан ашигтай гэх аудитын дүгнэлт гаргасан, /3хх 1-15 тал/

 

7.21 2017 оны 6 дугаар сард Гёте дунд сургууль нийгмийн даатгалын шимтгэлд 29 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 20 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 15 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 25 000 000 төгрөг төлсөн, 2015 оны 5 дугаар сард 12 187 520 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 5 500 000 төгрөг, /3хх 25-39 тал, 5 хх 86, 102/

 

7.22 2020.03.30-ны өдөр Бизкон аудит ХХК БА/01/0 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан, /3хх79-250, 4хх 1-19 тал /

 

7.23 2019.01.28-ны өдрийн 128/ШШ2019/0061 дугаар шийдвэрээр Ц., Г.Булган нарын нэхэмжлэлтэй ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох барааны тэмдгийн бүртгэл, гэрчилгээг болон 2016.12.02-ны өдрийн А/382 дугаар тушаалын П.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, /4хх 56-66 тал/

 

7.24 2023.02.15-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК сургуулийн барилгын өргөлгөлийн хэсгийгн зах зээлийн үнэлгээг 1 230 069 500 төгрөгөөр тогтоосон, /4хх 119-138 тал/

 

7.25 Тэнхлэг зууч ХХК 2023.05.11-ний өдөр Улаанбаатар хот дахь оффисын зах зээлийн үнэ ханшийг 2017 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд 22 250- 43 421 төгрөг гэж тодорхойлсон, /4хх 172 тал/

 

7.26 2024.10.18-ны өдөр Тэгшсонголт эстимэйт ХХК нь сургуулийн барилгын өргөтгөлийн хэсгүүдийн зэх зээлийн үнэ цэнийг 2020 оны байдлаар 263 294 823 төгрөг, 2017 оны байдлаар 224 053 362 төгрөг, суурь ноорх үнэ цэнийг 153 877 434 төгрөгөөр тус тус тогтоосон, /5хх 38-53 тал/

 

7.27 2017.02.10-ны өдөр Гёте сургуулийн захирал П.*******гаас Алаг уул финанс аудитад 2016 оны жилийн эцсйн санхүүгийн тайланд авлагын эхинй үлдэгдэл хуримтлагдсан авлага болох 1 078 376 416 төгрөг нь байгуулагдсанаас хойш 2016 оныг дуустал ажилчдын гарт тавьж олгосон цалингийн зардал юм. Энэ зардлыг авлагаар, мөн кассанд байгаа хэлбэрээр бүртгэж байсан. Иймээс энэ зардлыг авлагын данснаас хуримтлагдсан үр дүн рүү бичсэн гэх агуулгатай албан бичгийг хүргүүлсэн, /5хх 62 тал/

 

7.28 Юдентикс аудит ХХК нь 2025.02.17-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр 2010 оноос 2017.06.30-ны байдлаар суутгал хийгээгүй үнийн дүнгээр 1 388 896 852 төгрөгийн цалин олгосон талаар тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

7.29 хэргийн 1 хх-н 18-24, 41-44, 56-61, 2хх-н 75, 85-99, 139-145, 4хх-н 119-138, 169-171 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, 1хх-н 29, 62-63, 87-89, 95-119, 143, 2хх-н 9-25, 72-74, 4хх-н 69-82 талд авагдсан баримтыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр, 1хх-н 32-40, 2хх-н 52-71 хэрэгт давхардсан хэлбэрээр авагдсан /5хх 120 - 6хх 206/ үндэслэлээр тус тус үнэлээгүй болно.

 

8. Зохигч хамтран ажилах гэрээ дуусгавар болсон талаар маргаангүй, харин гэрээ дуусгавар болсон үр дагаварт гэрээний дагуу оруулсан хураамж, гэрээний үр дүнд бий болсон ашиг алдагдлыг хэрхэн хуваарилахад маргаантай.

 

9. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Талуудын хооронд 2002.09.01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулсан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

10. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын тухайд,

 

Талуудын хооронд 2002.09.01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах ба маргаан бүхий гэрээний 2.2, хавсралт 1-д П.******* нь оюуны хөрөнгө оруулалт буюу Гёте дунд сургууль байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний 2 дугаар шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, оюуны хөрөнгө оруулалтыг 50 хувь гэж тооцохоор, Ц. нь өөрийн хөрөнгө болох 912.5 мкв талбай бүхий 2 давхар байрыг Гёте дунд сургуульд эзэмшүүлэх, байрны ногдол ашгийг 50 хувь гэж тооцохоор, 2.3-т сургуулийн байрыг барьцаалан сургуулийн нэрээр сургуульд зориулан Голомт банкнаас авах 150 000 ам.долларын зээлийг эргүүлж төлөх хүртэл хугацаанд гэрээ үйлчлэхээр, 4.2-т зээлийн төлбөрийг төлж дуусгах хүртэл хугацаанд Ц. нь ашгийн 70 хувийг авах эрхтэй байхаар, 5.1-д хоёр талын оруулж байгаа хөрөнгө оруулалтыг тус бүр 50 хувь гэж үзэхээр, сургалтын үйл ажиллагаа явуулахад гарах ашиг ба алдагдлыг талууд өөрсдийн оруулсан хөрөнгийн ногдол хувиар эзэмшиж, 150 000 ам.долларын зээлийн төлбөрийг төлөх хугацаанд 30,70 хувиар эзэмшихээр, 5.2-т сургалтын тоног төхөөрөмж, эд хогшил, ном сурах бичиг зэрэгт шаардагдах санхүүжилтыг сургуулийн нэрээр авсан зээл асвэл сургалтын төлбөрөөс гаргахаар, 7.4-т гэрээг анх байгуулахад оруулсан хувь хөрөнгө болох гэрээний хавсралт 1-д заасан хувь хөрөнгийг анх оруулсан хэлбэрээр нь буцаан авах ба өөрийн оруулаагүй хөрөнгийг аль нэг талаасаа шаардах эрхгүй байхаар, 7.5-д зээлийн хөрөнгөөр бий болсон нээмэлт барилга болон бусад эд хөрөнгийг 50.50 хувиар хувааж авах эрхтэй байхаар, 8.1-д гэрээний талууд ямар нэг шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгохыг шийдвэл зургаан сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, талууд биет байдлаар гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгө оруулалтаа хуваан авсан үеэс эхлэн талуудын эрх үүрэг дуусгавар болохоор тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 477 дугаар зүйлийн 477.2-т заасанд нийцжээ.

 

Хамтын үйл ажиллагааны хүрээнд талууд 2017 оныг хүртэл хамтран ажиллаад 2017 оны 1 дүгээр сараас тус тусдаа үйл ажиллагаа явуулж, 6 дугаар сард гэрээ дуусгавар болгосныг зохигч маргаагүй бөгөөд хамтран ажиллах гэрээ дуусгавар болох эсхүл дуусгавар болсонд тооцох үндэслэлүүдийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан бөгөөд талуудын тохиолдол мөн хуулийн 480.1.1-д хамаарахаар байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 2.3-т хамтын үйл ажиллагаанд шаардлагатай зээлийг буцаан төлөх хүртэл хугацаагаар гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан хэдий ч 8.1-д оруулсан хөрөнгөө хуваан авсан үеэс эрх үүрэг дуусгавар болно гэж заасан нь гэрээнээс гарснаар гэрээ дуусгавар болохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч Ц. нь улсын бүртгэлийн Ү-2203009538 дугаарт бүртгэлтэй дүүргийн 7 дугаар хороо, , 4 уул хүнсний захын дэргэд гудамж, хэл иргэншлийн сургуулийн барилгын баруун жигүүрийн хэсэг хаягт байрлалтай, 912.5 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамын үйл ажиллагааны хүрээнд д түр хугацаагаар эзэмшүүлэхээр тохиролцсоны хүрээнд өмчлөгчөөр 2002.11.14-ний өдөр бүртгэгдсэн боловч 2017.01.05-ны өдөр Ц. үл хөдлөх хөрөнгөө буцаан авч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан хамтран ажилах гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээ дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй тул гэрээ дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг бие даасан шаардлагын хүрээнд шийдвэрлэх шаардлагагүй, харин хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамж, хамтын ажиллагааны хүрээнд бий болсон ашиг, хөрөнгийг хуваарилах шаардлагын үндэслэл гэж үзэв.

 

11. ийн үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг Ц.д даалгах, сургуулийн барилгын өргөтгөл 491 мкв талбайн 50 хувь болох 245.5 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 615 324 750 төгрөг гаргуулах, хөдлөх хөрөнгийн 50 хувийн үнэ 110 616 200 төгрөг гаргуулах, хуримтлагдсан ашиг 1 571 696 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,

 

11.1 Иргэний хуулийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477 дугаар зүйлийн 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хамтран ажиллах гэрээний дагуу талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулан оруулсан хураамжийг дундын хөрөнгө болгох эсэх нь гэрээний талуудын чөлөөт байдалд хамаарахаар байна.

 

Талууд хамтран ажиллах гэрээний 2.2-т П.******* нь Гёте дунд сургууль байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний 2 дугаар шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг оюуны хөрөнгө оруулалтыг оруулах, уг хөрөнгө оруулалтыг 50 хувир тооцох, Ц. нь 912.5 мкв талбай бүхий 2 давхар байрыг Гёте дунд сургуульд эзэмшүүлэх ба түүнийг хөрөнгө оруулалтыг 50 хувь гэж үзэхээр, 7.4-т талууд хураамж хэлбэрээр нийлүүлж байгаа хөрөнгөө анх оруулсан хэлбэрээр нь буцаан авах, тухайн хөрөнгийг харилцан шаардах эрхгүй байхаар тус тус тохиролцсон болох нь тогтоогдсон.

 

Иймд гэрээний дээрх заалтыг 2017.01.05-ны өдөр Ц. үл хөдлөх хөрөнгөө өөрийн өмчлөлд буцаан авсан үйл баримттай харьцуулан дүгнээд боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулахыг Ц.д даалгах шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нарын эрх хэмжээний асуудалд хамаарна, мөн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэх агуулгаар маргасан боловч хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.ыг боловсрол сургалтын байгууллагын хувьцаа эзэмшигчээр бүртгэх болсон үндэслэл нь хамтран ажиллах гэрээ байх ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор талуудын оруулж буй хөрөнгө дундын хөрөнгө болохгүй байхаар талууд гэрээгээрээ тохиролцсон, нөгөө талаас боловсрол сургалтын байгууллагын татан буулгах тохиолдлыг хуульчилсан хуулийн зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн болно.

 

11.2 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалтыг талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлого, зардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй гэж ойлгоно.

 

Талууд маргаан бүхий гэрээний 5.2-т сургалтын тоног төхөөрөмж, эд хогшил, ном сурах бичиг зэрэгт шаардагдах санхүүжилтыг сургуулийн нэрээр авсан зээл эсвэл сургалтын төлбөрөөс гаргана гэж, 7.5-д зээлийн хөрөнгөөр бий болсон нэмэлт барилга болон бусад эд хөрөнгийг талууд тавь, тавин хувиар хуваан авах эрхтэй байхаар тохиролцсон байна.

 

Түүнчлэн, хамтын ажиллагааны үр дүнд маргаан бүхий 491 мкв талбай бүхий өргөтгөлийн барилга бий болсон тухайд зохигч маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж зааснаар нэхэмжлэгч П.*******г дүүргийн 7 дугаар хороо, 17/******* хаягт байрлах хэл иргэншлийн сургуулийн барилгын баруун жигүүрийн 491 мкв талбай бүхий өргөлтгөлийн 245.5 мкв талбайн өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.

 

Ийнхүү өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 108.8Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн 245.5 мкв талбайн үнийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл болно.

 

Хариуцагч тухайн хөрөнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж маргах боловч тухайн тохиолдолд буюу хамтын үйл ажиллагааны явцад шинээр бий болсон хөрөнгө бөгөөд бодитоор хариуцагчийн эзэмшилд байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулахад өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үйл баримт саад болохгүй.

 

Мөн талууд маргаан бүхий өргөтгөлийн барилгын зах зээлийн үнэлгээнд маргаж, шүүхээс шинжээч томилоход Итгэлт эстимэйт ХХК нь маргаан бүхий хөрөнгийн зах зээлийн үнийг 1 230 069 500 төгрөгөөр, барилгын өртгийг 646 357 900 төгрөгөөр үнэлсэн.

 

Хариуцагч татгалзлаа нотлохоор Тэгшсонголт эстимэйт ХХК-ний үнэлгээг ирүүлсэн бөгөөд барилгын зах зээлийн үнэ цэнийг 2020 оны байдлаар 263 294 823 төгрөгөөр, 2017 оны байдлаар 224 053 362 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн.

 

Итгэлт эстимэйт ХХК нь зах зээлийн үнийг 1 230 069 500 төгрөгөөр, барилгын өртгийг 646 357 900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргахад Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009/-ийн 9 дүгээр зүйлд заасан шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэлийг тодруулаагүй байх тул тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцэхгүй.

 

Нөгөө талаас Тэгшсонголт эстимэйт ХХК-ний үнэлгээ нь 2017, 2020 оны байдлаарх зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон бөгөөд уг үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, өөрөөр хэлбэл өмчлөгчийн хэсгээр дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгах боломжгүй тохиолдолд ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхийг тухайн хөрөнгө бий болсон цаг үетэй уялдуулан үнэ цэнийг хязгаарлах нь өмчлөгчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчих тул уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 мкв тутмыг нь 2 000 000 төгрөгөөр үнэлсэн хэмжээгээр буюу 1 мкв талбайг 2 000 000 төгрөгөөр үнэлэж, 245.5 мкв талбайн үнэд 491 000 000 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 034 750 төгрөгийг, хариуцагч ХХК нь эрх зүйн харилцааны оролцогч биш үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь одоогийн байдлаар Г.Булганы өмчлөлд бүртгэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар шаардсан тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал байхгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

11.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан Бизкон аудит ХХК нь 2015 оны санхүүгийн байдлын тайланд хуримтлагдсан үр дүн нь нийт 1 571696 000 төгрөг байгаа болно...... Хуримтлагдсан үр дүн гэдэг нь компани өөрийн үйл ажиллагаагаараа олж хруимтлуулсан нийт ашгийн хэмжээг харуулдаг бөгөөд тайлангийн үеийн ашгийн хуваарилагдаагүй үлдсэн хэсгээс бүрддэг... гэж тайландаа дурджээ.

 

Нэхэмжлэгч хуримтлагдсан ашгийг хамтран ажиллах гэрээний ашиг алдагдал хуваарилах журмын дагуу өөрт ногдох 50 хувийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, хариуцагч тухайн мөнгөн хөрөнгө нь санхүүгийн тайланд хуримтлагдсан ашиг мэтээр тусгагдсан хэдий ч бодит байдалд багш ажилдын цалингийн зардалд зарлагадсан зардал бөгөөд багш ажилчид нь нийгмийн даатгалын шимтгэлийг бага дүнгээр төлөх зорилгоор цалингийн хэмжээг бууруулан тайлагнадаг байсан нь хэрэгт ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоно гэж маргасан.

 

Хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар тогтоогдохгүй буюу хэрэгт ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, цалингийн тооцооны хуудас гэх баримтууд нь хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй нотлохгүй, тухайн баримтуудын дагуу уг зардлууд гарсан эсэх нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдохгүй, нөгөө талаас аудитын дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

Иймд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон үр дагаварт хуримтлагдсан ашиг болох 1 571 696 000 төгрөгийг талууд тэнцүү хуваахаар гэрээний 7.5-д тохиролцсон гэх үндэслэлээр 785 848 000 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

11.4 Хэрэгт авагдсан Бизкон аудитын дүгнэлтийн 2 дугаар хариултад хөдлөх эд хөрөнгийн анхны үнэлгээг 221 232 530 төгрөгөөр тогтоож, 2013 онд 25 713 000 төгрөгийн элэгдэл, 2014 онд 18 450 500 төгрөгийн элэгдэл, 2015 онд 13 389 000 төгрөгийн элэгдэл, 2016 онд 60 696 800 төгрөгийн элэгдэл, 2017.01.01-ний өдрөөс 2017.06.30-ны өдрийн элэгдлийг 63 532 500 төгрөгийг элэгдлийг тус тус тооцсон.

 

Иймд 221 232 530 төгрөгөөс нийт 181 781 800 төгрөгийг хасвал 39 450 730 төгрөгийн 50 хувь 19 725 365 төгрөгийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэгч П.******* шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хөдлөх хөрөнгийн 50 хувийн үнэ 110 616 200 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч Гёте дунд сургууль сургалт боловсролын байгууллага гаргаж байна гэж тайлбарласан тул эрх зүйн харилцааны оролцогч биш, шаардах эрхгүй этгээд гэх үндэслэлээр уг шаардлагыг хангахгүй орхив.

 

12. 2017 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл 76 сарын хугацаанд П.*******гийн өмчлөлийн 245.5 мкв талбайг эзэмшиж ашигласан төлбөрт 575 473 398 төгрөгийг хариуцагч Ц., ХХК нараас гаргуулах, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 255 264 650 төгрөгийг болон хувьсах зардлын төлбөр 126 928 080 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан.

 

12.1 Нэхэмжлэгч П.******* нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц., ХХК нар нь эзэмшиж ашиглаж байгаа тул ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөртэй дүйцүүлэн 575 473 398 төгрөгийг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлсон нь шаардах эрхийн үндэслэлийн хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах боловч нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий хөрөнгийг хариуцагчид шилжүүлээгүй, талууд хамтран ажиллах гэрээний үр дагаварт хөрөнгө хуваарилаагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсээгүй байсан гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

12.2 Бага дунд боловсролыг төлбөртэй олгох харилцаа нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба талуудын тайлбар, хэргийн баримтаар нь 2016-2017 оны хичээлийн жилд 2 хуваагдаж, П.*******гийн удирдсан сургалтын үйл ажиллагаанд 281 хүүхэд хамрагдаж тухайн жилд суралцаж төлбөрөө төлсөн үйл баримтад маргаагүй.

 

Дээрхээс үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа П.******* болон 281 суралцагчийн хооронд үүссэн байх боловч тухайн төлбөрийг Ц.ы удирдаж байсан Гёте сургуулийн дансаар хүлээн авсан байх тул 281 суралцагчдад хамаарах сургалтын төлбөрийг П.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1-д зааснаар талуудын хооронд үүсэг үүсээгүй үндэслэлээр Ц.аас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан Бизкон аудит ХХК-ийн дүгнэлтэд 281 сурагчийн сургалтын төлбөр төлвөл зохих төлбөр 1 044 150 000 төгрөг байхаас 942 926 500 төгрөгийг сургуулийн дансаар цугларсан гэж дурдсан боловч нэхэмжлэгч уг шаардлагын хэмжээг 255 264 650 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд заримыг нь хангахаар шийдвэрлэв. Тодруулбал,

 

Нэхэмжлэгч 281 сурагчийн төлвөл зохих сургалтын төлбөрийн хэмжээг 476 915 750 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон ба хариуцагч уг төлбөрөөс 306 198 600 төгрөгийг төлсөн гэж маргасан.

 

Хэргийн баримтаар Гёте дунд сургуулиас П.*******д 2017.04.04-ний өдөр 30 000 000 төгрөгийг, 2017.02.23-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 2017.03.17-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 2017.04.24-ний өдөр 50 000 000 төгрөгийг, 2017.04.05-ны өдөр 60 000 000 төгрөгийг, 2017.06.28-ны өдөр 6 198 600 төгрөгийг дараа тооцоогоор гэх утгатайгаар, 2017.06.28-ны өдөр 13 697 804 төгрөгийг Голомт банкин дахь 1405102772 дугаар данс руу ажилчдад амралтын цалин гэх утгатайгаар, 2017.03.17-ны өдөр Голомт банкин дахь 1410008726 дугаар данс руу 25 000 000 төгрөгийг НДШ 2,3 сар гэх утгатайгаар, 2017.04.04-ний өдөр 12 000 000 төгрөгийг НДШ гэх утгатайгаар, 2017.06.28-ны өдөр 23 000 000 төгрөгийг НДШ гэх утгатайгаар, 2017.03.17-ны өдөр 15 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын банкин дахь 2611017075 дугаарын данс руу ХХОАТ гэх утгатайгаар, тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

 

Дээрх зардлын нийгмийн даатгалын шимтгэл, эсхүл хүн амын орлогын албан татварт хамаарах хэсгийг 281 сурагчийн төлбөрөөс хасч тооцох үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл тухайн зардал нь П.*******гийн удирдсан Гёте сургуулийн багш, ажилчдын төлвөл зохих татвар мөн эсэх нь нотлогдохгүй байх тул шүүх дараа тооцоогоор гэх утгаар шилжүүлсэн 216 198 600 төгрөгийг хасч үлдэх зөрүү 249 066 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 260 717 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.3 Нэхэмжлэгч 281 суралцагсдад хамаарах төрөөс олгож буй санхүүжилт буюу хувьсах зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй тул хариуцагчаас 128 928 080 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч хувьсах зардал нь зорилгынхоо дагуу 2017 оны хичээлийн жилийн бүхий л үйл ажиллагаа буюу П.******* захиралтай хамт явсан 28 багш ажилчдын цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл, биеийн тамирын заал, бассейн, өргөтгөлийн байрны түрээс зэрэгт зарцуулагдаад дууссан тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Боловсролын тухай хууль /2002/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрын нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ гэж заасан байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2016.05.02-ны өдрийн 242 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативт хэмжээг тогтоосон бөгөөд нийслэл дэх төлбөргүй болон 5 000 000 төгрөг хүртэлх төлбөртэй сургуулийн дунд ангийн суралцагчид жилд 409 300 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэжээ.

 

Талуудын тайлбараар маргаангүй тогтоогдсон 2017.01.01-ний өдрөөс П.*******гийн удирдаж буй д 281 суралцагч хамрагдсан гэх үйл баримтыг сургалтын үйл ажиллагаа явуулах суурь зардал, суралцагчийн үдийн хоолны зардал зэргийг төрөөс санхүүжүүлэх зорилгоор олгож буй хувьсах зардлын зорилготой харьцуулан дүгнэвэл хувьсах зардлыг сургалт явуулж буй этгээд шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд хувьсах зардлыг үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.аас шаардах эрхтэй.

 

Гэхдээ П.*******гийн удирдаж байсан д суралцаж байгаа 281 суралцагчдын бага, дунд, эсхүл ахлах ангид суралцаж байгаа тоо тодорхойгүй байгааг харгалзан 281 хүүхдийг дунд ангийн хүүхдэд ногдох норматив болох 409 300 төгрөгөөр дундажлан тооцож, 2017 оны 01.01-ний өдрөөс сургууль хоёр байранд хуваагдан хичээллэсэн үйл баримтыг харгалзан хичээлийн жилийн 2 улиралд харгалзах 76 675 533 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 50 252 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /409 300*281=115 013 300:3 улирал/

 

13. 2016-2017 оноос хойшхи хугацааны сургуультай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримтыг хариуцагч нараас гаргуулах шаардлагын хувьд,

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Гёте дунд сургууль боловсрол сургалтын байгууллага нь сурагчдын хувийн хэрэг болон бусад баримт бичиг, санхүүгийн баримтууд Ц., Дойче шулле сургуулийн эзмшилд байгаа тул уг баримтуудыг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч сурагчдын баримт бичгийг хүлээлгэн өгсөн, санхүүгийн баримтууд нь аудитын дүгнэлт гаргасан Бизкон аудит ХХк-д хадгалагдаж байгаа тул хүлээлгэн өгөх баримт байхгүй гэх агуулгаар маргасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, санхүүгийн анхан шатны баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргасан Бизкон аудит ХХК д хадгалагдаж байгаа гэх үйл баримтад маргаангүй байхаас гадна хэргийн баримтаар маргаан бүхий баримт бичиг хариуцагч нарын эзэмшилд байгаа болох нь нотлогдохгүй байна.

 

Нөгөө талаас яг ямар баримтыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэгч нар шаардсан нь тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагч нарын эзэмшилд маргаан бүхий баримт байгаа болох тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

14. Гёте дунд сургууль боловсрол сургалтын байгууллагыг татан буулгах тухай хариуцагч Ц.ы сөрөг шаардлагын тухайд,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд П.*******д холбогдох улсын бүртгэлийн 9025003114 дугаарт бүртгэлтэй, 9116613 регистрын дугаартай Нийслэлийн еөрнхий боловсролын Гёте сургуулийг татан буулгах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар үнэн, зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нотлох баримтад хамаарахаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохицуулсан.

 

Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнээд хариуцагч Ц.ы сөрөг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг шаардлагад урьчдилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Ц.д буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Ц.д сургууль боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчийн бүртгэлээс нэрээ хасуулахыг даалгаж, нэхэмжлэгч П.*******г дүүргийн 7 дугаар хороо, , ны өргөтгөлийн 491 м.кв талбайн 50 хувьтай тэнцэх 245.5 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, 245.5 мкв талбайн үнэ 491 000 000 төгрөг, хуримтлагдсан ашиг 785 848 000 төгрөг, сургалтын төлбөр 249 066 050 төгрөг, хувьсах зардал 76 675 533 төгрөг, нийт 1 602 589 583 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 010 477 845 төгрөгийг болон сургалтын, санхүүгийн баримт бичгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Сургууль хөгжүүлэх санд төвлөрсөн хөрөнгийн 50 хувийг шаардах эрхтэй болохыг тогтоож, уг хөрөнгийн 50 хувь болох 254 109 100 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.-д зааснаар улсын бүртгэлийн 9025003114 дугаарт бүртгэлтэй, 9116613 регистрын дугаартай сургуулийг татан буулгах тухай хариуцагч Ц.ы сөрөг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 573 976,6 /6 367 238, 70 200, 2 906 435,3, 3 230 103,36/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 8 170 898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Ц.ы улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ц.д олгосугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ