МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******-*******,
Хариуцагч: Булган аймгийн Татварын газрын ын улсын байцаагч /А.*******/ нарын хоорондын “улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч А.*******, хариуцагч ын улсын байцаагч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Э.*******-******* нь Булган аймгийн Татварын газрын ын улсын байцаагч /А.*******/-д холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан.
- Гомдлын шаардлагын үндэслэл: “
- Улс төрийн намын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд манай намаас сонгуулийн сурталчилгааны нэгдсэн нэг данстай байхаар шийдвэрлэж, нэр дэвшигч нар тусдаа зардлын данс нээхгүй байхаар шийдсэн.
- Миний бие нь сонгуулийн зардлын данс нээгээгүй, нэр дэвшигч бүр сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй,
- Зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
- Хариуцагч ын улсын байцаагч А.******* гомдлын шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
- Нэхэмжлэгчийн зардлын данс нээлгээгүй, зохих журмын дагуу бүртгүүлээгүй үйлдэл нь хуульд заасан ил тод байдлыг хангах зарчмыг шууд зөрчсөн,
- Нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг заавал нээлгэж, төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй,
- Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн зохицуулалт байхгүй,
- Зардлын данс нээлгээгүй үйлдлийг төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа нь зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл биш” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “ ******* нам бол Монголд цорын ганц баруун жигүүрийн үзэл баримтлалтай нам. ...Бид нар улс төрийн намын хуульдаа нийцүүлэн өөрийн дүрмийн өөрчлөлт шинэчлэл бүтэц зохион байгуулалтаар 2024 оны Улсын их хурлын сонгуульд орсон. Сонгуульд оролцоно гэдэг нь ерөөсөө ч зардал биш энэ улс төрийн оролцоо үндсэн хуулиар олгогдсон эрх гэж бид үзэж байгаа. Бид цомхон бүтэцтэй үр ашигтай ажиллана хэмээн сонгогчдод санал болгочхоод өөр байдлаар оролцож болохгүй. ...Түүнчлэн эрх ******* намаас 2024 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид маань огт зардлын данс нээлгүйгээр нам зардлын данс нээж оролцъё, манай намын үзэл баримтлалыг дэмжиж байгаа бол хандив авъя, энэ хандиваар цугларсан мөнгөө бид сонгуулийн үйл ажиллагаандаа нээлттэйгээр зарцуулъя гэж явсан. Манай намын бүх л тайлан хуулийн хугацаа ном журмын дагуу явсан байгаа нь Үндэсний аудитын газар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сонгуульд оролцох нь зардал биш гэж улс төрийн үзэл баримтлалаа сурталчлах байсан. Нам заавал том бүтэцтэй байхаараа амжилттай байдаг юм биш сонгуульд нэр дэвшинэ гэдэг нь заавал хүндрэлтэй зүйл байдаг юм биш гэдгийг бид нар нотлон харуулахыг хичээсэн. Татварын улсын байцаагч хариу тайлбартаа ч хэлсэн. Хуульд бусад хувийн дансаараа хандив цуглуулаад зарцуулсан болохыг үгүйсгэхгүй гэсэн юм. Тэгвэл прокурорын даалгавраар бусад энэ арилжааны банкнуудаас зардлын данс нээж үү үгүй юу гэдгийг шалгах боломж байсан шүү дээ. Үндэсний аудитын газар ч гэсэн энэ “ *******” намаас нэр дэвшсэн залуучууд нь сонгуулийн огт зардал гаргахгүйгээр нам нь хариуцаж ажиллаж байгаа гэдгийг явцын тайлан дээрээ ч мэдэж байсан. Гэтэл ингээд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад нь огт оролцоогүй ын байцаагчид мэдээлэлгүйгээсээ болоод нэр дэвшигчдийг шийтгээд явдаг. ...Үндэсний аудитын газраас ч гэсэн ийм сонгуульд оролцох зардлын дээд хэмжээг зааж өгөөд байгаа юм. Доод хэмжээг зааж өгөөгүй тэрийг зааж өгөөгүй бол энэ чинь юу гэж байгаа вэ гэвэл тэг утга буюу хүн зардал гаргахгүй байж болох юм байна гэдгийг чинь хуулиар баталгаажуулж өгч байгаа нэг хэлбэр шүү дээ. Тийм учраас бид нарын энэ улс төрийн эрх энэ үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогддог эрх маш их зөрчигдөж байгаа. Шийтгэлийн хуудсыг үнэхээр хүлээж авах боломжгүй. “ *******” нам маань 47 хүнийг нэр дэвшүүлээд намаасаа 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийн хандив аваад бүх зардал тооцоог нь нээлттэйгээр Үндэсний аудитын газрын сайт дээр ороод мэдээлчихсэн байгаа. Сонгуульд оролцоод бид нар 38,000,000 төгрөгийн зардал гаргаад сонгуульд оролцсон байхад чинь бид нар яаж огт зардал гаргаагүй нэгнийгээ 10,000,000 төгрөгөөр шийтгүүлээд явж байдаг юм. Сонгуульд оролцоход ер нь заавал зардал гаргах гэсэн хуулийн заалт яг хаана байгаад байна. Тулган шаардалт хийгээд байгаа та нар зардал гаргахгүй байсан ч гэсэн данс нээхгүй яасан юм гээд бид нарыг буруутгаад загнаад байдаг. Загнаад байсан гэдэг үгийг шүүх дээр хэлмээр байна маш бүдүүлэг харьцсан, бид нартай загнасан зандарсан сүрдүүлсэн. Данс нээж яадаг юм яагаад илүү үйлдэл хүнийг хийлгэх гээд байгаа юм. Энийг удаа дараа тайлбарласан, дээр нь нэмээд энэ шийтгэлийн хуудас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндэсний аудитын газраас “ *******” нам нь сонгуулийн сурталчилгааны зардлыг намаасаа хариуцан ажилласан байна гээд сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалт байгаа. Энийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа харгалзаж үзээрэй гээд албан бичиг гаргаад сангийн яам, ын ерөнхий газар луу явуулсан шүү дээ. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарсан Үндэсний аудитын газрын дүгнэлтээр та хэдийг шийтгэж байгаа гэж тайлбарлаад байгаа. Тэгвэл яагаад үндэсний аудитын газраас гарсан дараагийн бичиг чинь бид нарын эрхийг хамгаалахад огт үйлчилдэггүй юм бэ. ...Би ******* байцаагчид удаа дараа хэлээд л байсан. Бид нар өөрсдийнхөө буруугүй гэдгийг яаж нотлох вэ, та бүхэнтэй хэрхэн хамтран ажиллах вэ гэсэн чинь тантай хамтарч ажилладаг хүмүүс нь би биш гээд шийтгэл биччихсэн. Энэ шийтгэлийн хуудас явсаар байгаад дахиад бид нарын 2 сарын ажлыг уяж байна шүү дээ. Ямар хүн ер нь шүүх, цагдаа, аас утсаар залгуулаад байхыг хүсэх юм бэ. Бид гомдолтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
- Хариуцагч тайлбартаа: Өмнөх тайлбартай шүүх танилцсан байх. ...Хууль хэрэглээний тал дээр хууль зөрчсөн асуудал байна гэж байна. Тухайн зөрчлийн хэрэг нээх тогтоол дээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан агуулгаар зөрчлийн хэрэг нээсэн байгаа. Дансаа бүртгүүлээгүй гэж нээсэн байгаа. Зардлын данс яагаад заавал нээх ёстой вэ гэхээр тухайн нам нь өмнөөс нь сурталчилгаа хийгээд зардлаа гаргаад ингээд явсан нөхцөлд тухайн нэр дэвшигчийг зардлын данс дээр бүртгүүлэх үүргээс чөлөөлсөн заалт аль ч хуульд байхгүй байгаа. Түүн дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Нутаг дэвсгэрийн асуудал ярьж байна. Тэр үед томсгосон тойргоор сонгуулийг явуулсан байгаа. *******т ч байсан Хөвсгөлд ч байсан Булганд ч байсан харьяаллын дагуу шалгалтыг хэрэгжүүлээд явах боломжтой. Энэ асуудал дээр хууль зөрчсөн асуудал гараагүй. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т сонгуульд оролцож байгаа нам ******* болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэсэн зохицуулалт байгаа. Энэ заалт нь шууд үүрэг болгож байгаа данс нээж бүртгүүлэхийг шууд үүрэг болгож байгаа. Данс нээлгээгүйгээр ямар зарчмыг зөрчиж байгаа вэ гэхээр Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн үндсэн зарчим “ил тод байх” энэ зарчмыг шууд зөрчиж байгаа. Ямар үндэслэлээр зөрчиж байгаа вэ гэхээр нэр дэвшигч ямар хөрөнгөөр хэрхэн хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байна вэ, хуульд нийцээгүй сурталчилгаа хийж байгаа үгүйг аудит авч шалгахад шууд байдлаар хязгаарлалт болж байгаа. Энэ утгаараа заавал зардлын данс нээлгэх зүйтэй юм гэж тайлбарлаж байна. Нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн зардлын дансыг заавал нээлгэж төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн дансандаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж данснаасаа мэдэгдэж бүртгүүлэх өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зохицуулах үүрэгтэй. Тодруулбал Монгол улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т нам ******* болон нэр дэвшигч дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуустал хугацаа Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж заасан буюу ******* намын данснаас *******-Эрдэнийн сурталчилгааны зардлыг *******-Эрдэнийн дансанд төвлөрүүлж тэндээс сурталчилгааны зардлыг гаргаж явах журам байгаа. Монгол улсын ерөнхий аудиторын 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тушаалаар баталсан Монгол улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам ******* нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлан гаргах зардлын тайланд аудит хийх хянах дүнг нийтэд мэдээлэх танилцуулах журам гэсэн ийм журмыг баталсан. Энэ журмын гол зорилго нь ямар гол зорилготой вэ гэхээр Монгол улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам ******* нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн бодитой эх үүсвэрээс бүрдүүлж зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах түүнд дүгнэлт гаргах сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Тус журмын 3 дугаар зүйлд сонгуулийн зардлын данс гэсэн Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар сонгуульд оролцож байгаа нам ******* болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байна гэдгийг энэ журам дээр зааж өгсөн байгаа. Нэр дэвшигч нь журмын 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мөнгөн хөрөнгийг өөрөө энэ данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна гэсэн журмаар зохицуулагдаж байгаа харилцаа. Тэгэхээр энэ зохицуулалтыг хэрэгжүүлж явах ийм үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д сонгуулийн тухай хуулийг зөрчих гэдэг ерөнхий агуулгатай заалт байгаа. Зардлын данс нээлгээгүй учраас зардлын дансаа бүртгүүлээгүй байгаа утгаараа Зөрчлийн хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэх гэдэг маань өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Хүн өөрөө тайлбарлаад шууд төсөөтэй хэрэглэж байгаа гэж ойлгох боломжгүй. Тухайн шийтгэлийг хуудсыг оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “” ******* нам” нь үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх улс төрийн үйл ажиллагаа шууд болон шууд бусаар оролцох эрхээ хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны Улсын их хурлын сонгуульд оролцсон гээд эрхээ дурдаж байна. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Улсын их хурлын сонгуулийг явуулах журмыг хуулиар тогтооно. ээ хэрэгжүүлж байгаа этгээд бүр улс төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшиж сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байгаа бол хуульд заасан журмыг ягштал дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн үг. Тэгэхлээр маргааны гол зүйл бол улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 51 дүгээр зүйлд заасан нам ******* бүр нам ******* нэр дэвшигч тус бүр сонгуулийн нэг данстай байх уу нэг данс нээлгэх үүрэгтэй юу тэр дансаа бүртгүүлэх үүрэгтэй юу гэдэг дээр маргааны гол зүйл байгаад байгаа. ******* өмгөөлөгч эрх зүйн харилцааг бүртгүүлэх асуудлыг шийдсэн эрх зүйн харилцааг урьдаас Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх урьд нь нэгэнт шийдсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цогц бүхий энэ зохицуулалтын зөвхөн эрх зүйн харилцааг шийдсэн гэдэг үгээр нь явцууруулж тайлбарлаад байна. Булган аймагт 2020 оны “Зон олны *******” намаас нэр дэвшсэн этгээдэд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дүгнэлт өгсөн хэсэг бол ерөөсөө энэ материаллаг эрх зүй буюу сонгуулийн зардлын талд нээх ёстой байсан юм уу, бүртгүүлэх ёстой байсан юм уу гэдэг үндэслэлийг ерөөсөө дүгнээгүй. Процесс ажиллагааны алдаа байна гэдэг агуулгыг дүгнэж шийдвэрлэсэн тэгэхлээр энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өнөөдөр маргаж байгаа энэ хэрэг маргааныг шийдвэрлэсэн харилцаа гэж үзэхгүй. Мөн дурдаад байгаа Улсын дээд шүүхийн тогтоол нь нэгэнт сонгуулийн зардлын данс нээж байж түүнийгээ бүртгүүлээгүй этгээдэд шийтгэл оногдуулсан хэлбэр гэхдээ тэр тогтоолыг зөвхөн холбогдох хэсгийг л дурдаад байгаа юм. Тогтоол, шийтгэлийн хуудас хуулийн үндэслэлтэй байна гэж шийдвэрт бичсэн. Тэгэхлээр Улсын дээд шүүхийн тогтоолыг дурдаж болох ч гэлээ яг энэ шүүх дээр яригдаж байгаа Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл процессыг дурдах гэж байгаа бол нэгдмэл байдлыг Улсын дээд шүүх албан ёсны тайлбар гаргаж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг гаргадаг. Сонгуулийн тухай хуулийн холбогдох сонгуулийн зардлын данс нээлгэх бүртгүүлэхтэй холбоотой зөрчлийн тухай хуулийг мөн тайлбарласан улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор гараагүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэр дэвшигч бүр сонгуулийн зардлын нэг данстай байна гээд шаардлага нь нэг ёсондоо нэр дэвшигч буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлж байгаа этгээд нь сонгуульд шударгаар оролцох, хууль ёсны хандивыг цуглуулж зарцуулах өөрийнхөө мөнгөн хөрөнгийг мөн тухайн дансаараа оруулж зарцуулах үүргийг хэрэгжүүлж байгаа гэсэн баталгаа. Сонгуулийн үйл ажиллагаа хууль бус санхүүжилтээс урьдчилан сэргийлэх зорилготой зөрчлийн зүйлчлэл энэ зөрчил яагаад зөрчлийн тухай хуульд тавьсан бэ гэхлээр сонгуулийн зардлыг санхүүжүүлэх түүнийг захиран зарцуулах тэр үйл ажиллагааг л хориглож урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байгаа юм. Тэгэхлээр бүгд сонгуулийн зардлын нэг данс нээхийг Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар заачихсан байгаа. Тухайн дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж нэг ёсондоо төрийн хяналтад байх хүрээндээ Үндэсний аудитын газар бүртгүүлэх үүргийг мөн хуульчилж өгсөн. Сонгуулийн зардлын данс нээхгүй ээ тийм ч болохоор би бүртгүүлэх үүргээ үгүйсгэж байна гэх юм бол бүх нэр дэвшигч нарт энэ боломж нээлттэй, бүх нэр дэвшигч заавал сонгуулийн зардлын данс нээхгүй юм чинь хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм чинь бүгд бүртгүүлэхгүй яваад байх боломж үгүй. Бүгд зардлын данс нээхгүй яваад байх боломжтой тэгэхлээр энэ харилцааг зохицуулах гэж хуульд сонгуулийн мөнгөн хөрөнгө зарцуулах энэ үйл ажиллагааг л урьдчилан сэргийлэхдээ энэ хуулийг баримталж хариуцлага хүлээлгэж байгаа хууль тогтоогчдыг үзэл санаа байсан. 2024 оны сонгууль бол холимог тогтолцоотой явсан мажоритар систем буюу нэр дэвшигч өөр дээрээ санал хураадаг өөртөө санал хураадаг. Хувь тэнцүүлэх буюу нам нь бас өөр дээрээ санал хураадаг жагсаалтаар нэр бүхий этгээдүүдээ гаргаад нам өөр дээрээ санал хураасан тэгэхлээр энэ хоёр тогтолцоогоор мажоритар тогтолцоогоор нэр дэвшиж байгаа буюу намаас нэр дэвшиж байгаа этгээд заавал сонгуулийн зардлын дансыг нээх ёстой яагаад гэхээр тухайн нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагаа буюу зар сурталчилгаа явуулах сонгогчидтойгоо хийх уулзалтаа зохион байгуулж тухайн тойрогтоо хэрэгжүүлж байдаг. Сонгуулийн хандив цуглуулах боломжтой тийм болохлоор нэг ёсондоо өөртөө санал хураахад мажоритар системийг нэр дэвшиж байгаа этгээд заавал сонгуулийн зардлын данс нээх ёстой үүнийг анхаарах хэрэгтэй тэгэхгүйгээр нам нь өөр дээрээ сонгуулийн хандивыг цуглуулчхаад нэг ёсондоо партизанууд нэр дэвшиж байгаа мажоритарууд нэр дэвшиж байгаа гэдэг этгээдүүдийн хоорондын ялгааг нь гаргаж өгөхгүйгээр хэнд нь өгөөд байгаа хандивыг хэнд нь төвлөрүүлээд байгааг мэдэхгүйгээр нийт хандиваа цуглуулчхаад буцаагаад нийт буюу пропорциональ болон мажоритараар нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдийгээ сонгуулийн зардлыг санхүүжүүлээд байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны бичгийг дурдаад байна. Түүн дээр зөвхөн нам өөрийн хөрөнгөөр сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч маань данс нээхгүй байж болно гэхлээр зөвхөн нам нь өөрийн хөрөнгөөр шүү дээ Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заачихсан байгаа. Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө байна гэдэг энэ бүгд тусдаа сонгуулийн санхүүжилт гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хорооны бичиг бол зөвхөн нам өөрийн хөрөнгөөр буюу хандивын хүрээнд орж ирэх сонгуулийн санхүүжилтийн урсгалаа хаагаад нээлгэсэн зардлын санхүүжилтээ нам өөрийн хөрөнгөө төвлөрүүлээд сонгуулийн үйл ажиллагаагаа зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч тус бүрд нь данс нээхгүй байж болно гэдэг агуулгыг дурдаж байгаа болохоос нам хандиваараа ч санхүүжилтээ бүрдүүлээд нэр дэвшигч өөрийн хөрөнгөөр ч санхүүжилтээ бүрдүүлээд сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа энэ хэлбэрийг зөвшөөрөөгүй бичиг. Зөрчлийн хувьд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах хуульд заасан журмыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт торгох зохицуулалтыг хуульчилсан. Бүгд данс нээхгүй байя аа тэгвэл бүртгүүлэх үүрэг нь ч хэрэгжихгүй шүү дээ энэ агуулгаар хуулийг тайлбарлах нь буруу тайлбарлаж байна. Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд сонгуулийн зардлын данстай холбоотой хуульд заасан журмуудыг хуульчилсан. Энэ нь сонгуульд нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлыг нэг данстай байхаар хуульчилсан. Сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ. Үүн дээр Үндэсний аудитын газарт бүртгүүлнэ гэдэг үүрэг байгаа. Тэгэхлээр зөвхөн бүртгүүлээгүй гэдэг үгээр энэ хуулийг тайлбарлах боломжгүй. Сонгуульд шударгаар оролцохоо илэрхийлж бүгд данс нээнэ данс нээхдээ бүгдээрээ түүндээ мөнгөн хөрөнгө төвлөрүүлчхэж болно төвлөрүүлэхгүй ч байж болно тэгэхдээ мөнгөн хөрөнгө буюу хандив төвлөрөх эсэх нь нэр дэвшигчийн өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалах бус сонгогчдын хүсэл зоригоос шалтгаалдаг. Сонгуулийн зардлын данс нээх нь зайлшгүй байх ёстой гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж ын улсын байцаагч ******* шийтгэлийн хуудсаа үйлдсэн тэгэхээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон” гэв.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн хуулиар заасан сонгуульд өрсөлдөх эрхээ хэрэгжүүлсэн. Энэ эрх, эрх чөлөөг эдлэхийн тулд хэн нэгэнд мөнгө төлөх шаардлагагүй. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж, 1.2 дугаар зүйлийн 4-т "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу гагцхүү Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд тус хуулийг төсөөтэй хэрэглэх, өргөжүүлэн тайлбарлах замаар хуульд заагаагүй үйлдлийг зөрчилд тооцох ёсгүй юм. Хариуцагч, ын улсын байцаагчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай" Тогтоолоор иргэн Э.*******-*******д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Тус Тогтоолын 1 дэх заалтад “Э.*******-******* нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээлгээгүй гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээгээгүй гэх үйлдэлд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж, тус байдлаар түүнийг буруутгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зааснаар 10 сая төгрөгөөр торгосон. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх журам зөрчих болон дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаарх журмыг зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил хэмээн тодорхойлж, торгууль оногдуулахаар заасан. Зөрчлийн тухай хуулийн энэ заалтад “сонгуулийн зардлын данс нээгээгүй” гэж заагаагүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т “Сонгуулийн зардлын данс нээгээгүй” гэж заагаагүй байхад хариуцагч, ын улсын байцаагч нь “сонгуулийн зардлын данс нээгээгүй явдал нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т хамаарах зөрчил юм" хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх заалтыг төсөөтэй хэрэглэж байгаа хууль бус үйлдэл юм. Хууль тогтоогчийн зүгээс сонгуульд нэр дэвшигч нь зардлын данс нээхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн тул энэ явдлыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил болгон хуульчлаагүй байна. Сонгуулийг зохион байгуулах чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ч хуулийг энэ агуулгаар тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Тодруулбал, ******* нам 2020 оны УИХ-ын сонгуульд “Зон олны нам” нэрээр оролцохдоо болон 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ч нэр дэвшигчид зардлын данс нээгээгүй, гагцхүү намын зүгээс зардлын данс нээсэн явдлыг Сонгуулийн ерөнхий хороо хуульд нийцнэ гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030 дугаартай албан бичиг ( ******* намд ирүүлсэн), 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/1095 дугаартай албан бичигт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн) тус тус “Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой" хэмээн тусгасан байдаг. Сонгуулийн үеэр ******* нам энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандахад мөн адил хариуг өгч байсан болно. ******* нам нь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ч сонгуулийн зардлыг зөвхөн намаас санхүүжүүлэх байдлаар оролцсон. Үүнтэй холбоотой сонгуулийн нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байхаар шийдвэрлэж, үүний дагуу ажиллаж байсан. Энэ үед Булган аймаг дахь ын хэлтсийн Улсын байцаагчид манай намын нэр дэвшигчийг мөн адил үндэслэлээр торгосон байдаг. Тухайн торгуулийн хуудсыг нэр дэвшигч эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх тус маргааныг шийдвэрлэсэн. Ингэхдээ Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн Үндэслэх хэсэг, 6 дахь хуудсанд дараах дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд; “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т Нам, ******* болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банкинд нээлгэсэн дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байна. Нэгэнт нэр дэвшигч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учир зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй” хэмээн тайлбарлаж байсан. Анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Булган аймаг дахь Татварын газар, улсын байцаагчид хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй. Үүгээр тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт захиргааны хэргийн шүүх ******* намын дээрх үйл ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн бөгөөд ын байгууллага түүнийг хүлээн зөвшөөрсөн учир ******* нам 2024 оны УИХ-ын сонгуульд мөн адил арга, зохион байгуулалтаар оролцсон. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ч ******* намын сонгуульд оролцож буй арга, зохион байгуулалтыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Өөрөөр хэлбэл, ******* нам, түүний нэр дэвшигчдийн зүгээс хуулийг тайлбарласан шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа болон Сонгуулийн ерөнхий хорооны тайлбар, үйл ажиллагаанд итгэж, үнэмшсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим захиргааны үйл ажиллагаанд үйлчлэх талаар заасан. Үүний дагуу ******* нам, түүний гишүүдэд үүссэн итгэлийг хамгаалах учиртай гэж үзэж байна. Тэрнээс захиргааны байгууллагууд нь өөрсдөө “Та бүхэн энэ арга, зохион байгуулалтаар сонгуульд оролцож болно, нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх нь хууль ёсны арга байна” гэж хүлээн зөвшөөрсөн атлаа дараа нь торгох явдал хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/0128 дугаартай Тогтоолоор энэхүү маргаантай төстэй маргааныг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, сонгуулийн зардлын данс нээсэн боловч бүртгүүлээгүй маргааныг хянан шийдвэрлэсэн. Манай захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч нь анхнаасаа зардлын данс нээлгээгүй тул тухайн маргаанаас өөр. Гэхдээ Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дээрх Тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21 дэх заалтыг тайлбарласан тул энэхүү маргаанд хууль хэрэглээний ач холбогдолтой юм. Улсын дээд шүүхийн дээрх Тогтоолын Хянавал хэсгийн 18 дугаартай хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна" гэж зааснаар тусгай ангид заасан бие даасан үйлдэл, эс үйлдэхийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэх, хариуцлага тооцох нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шударга ёсыг тогтоох зарчмаас үүдэлтэй. Нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн хоёр үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил болохыг тодорхойлсон” хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтын дагуу гагцхүү “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн хоёр үйлдэлд хариуцлага оногдуулахаар заасныг Улсын дээд шүүх тайлбарласан байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад “сонгуулийн зардлын данс нээх” гэх үйлдэл хамаарахгүй гэх бидний тайлбар, байр суурийг Улсын дээд шүүхийн энэхүү Тогтоол дахь тайлбар дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, бидний тайлбар Улсын дээд шүүхийн баримталж буй хууль хэрэглээний тайлбартай ижил байгаа болно. Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгчийг “сонгуулийн зардлын данс нээгээгүй” хэмээн буруутгаж, үүнийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад хамруулан торгосон нь үндэслэлгүй, хууль бус юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч Э.*******-******* нь Булган аймгийн Татварын газрын ын улсын байцаагч /А.*******/-д холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг гаргасан.
- Нэхэмжлэгч талаас гомдлын шаардлага, үндэслэлээ “намын төв байгууллага болох Сенатаас “тус намаас нэр дэвшиж буй нэр дэвшигч нар нь аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, хандив авахгүй байхаар шийдвэрлэсэн”-ий дагуу зардлын данс нээгээгүй тул данс бүртгүүлэх үүрэг хүлээхгүй” гэж;
3.Хариуцагч талаас “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн зохицуулалт хуульд байхгүй тул зардлын данс нээх, уг дансыг бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй ба дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь зөрчил” гэж маргажээ.
4.Маргааны үйл баримтын талаар:
4.1. Нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******-******* нь 2024 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд Булган, Орхон, Хөвсгөл аймгийг хамарсан томруулсан тойрог буюу 4 дүгээр тойрогт “ *******” намаас нэр дэвшиж сонгуульд оролцсон, Монгол улсын иргэн байна. /хэргийн 53 дугаар тал/
4.2. Түүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшүүлсэн “ *******” нам нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гишүүдийнхээ хурлыг хийж, санал хураалтаар С/05 дугаартай “Сенат тогтоол”-ыг гаргасан. /хэргийн 148 дугаар тал/
4.3. Уг тогтоолын 4 дугаарт “Тус тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан “ *******” намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. ...” гэжээ.
4.4. Нэхэмжлэгч нь дээрх “Сенат тогтоол”-д заасны дагуу сонгуульд оролцохдоо нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс нээлгээгүй байна.
4.5. Үндэсний аудитын газраас Монгол улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан бичигт “...Мөн “ *******” намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй бөгөөд “Ниямазон Аудит” ХХКомпанийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн с/24-44 дугаартай албан бичгээр дүгнэлтүүдийг нөхөн ирүүлсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасны дагуу хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу шилжүүлж байна...” гэжээ. /хэргийн 55 дугаар тал/
4.6. Сангийн яам Үндэсний аудитын газраас ирүүлсэн дээрх албан бичгийг хүлээн аваад Татварын Ерөнхий газрын даргад “...ын улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, ...холбогдох шийдвэрийг ирүүлнэ үү” гэх агуулга бүхий “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/8213 дугаартай албан бичгийг хүргүүлжээ. /хэргийн 52 дугаар тал/
4.7. Ийнхүү Татварын Ерөнхий газраас харьяа Татварын газар, хэлтэст “сонгуулийн зардлын данс нээгээгүй” нэр дэвшигч нарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэг чиглэл өгсний дагуу нэхэмжлэгчийн нэр дэвшсэн тойрогт хамаарах ын газарт зөрчлийн гомдол, мэдээллийг шилжүүлснээр Булган аймгийн Татварын газрын ын улсын байцаагч /А.*******/-аас нэхэмжлэгчид холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн 2415000976 дугаартай хэрэг нээн /хэргийн 44 дүгээр тал/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ. /хэргийн 110 дугаар тал/
4.8. Нэхэмжлэгчээс дээрх ын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гарган, маргаан үүсгэсэн байна.
5. Татварын газрын ын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон тухайн харилцааг зохицуулсан хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д “ын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу холбогдох ажиллагааг хийн шийдвэр гаргах эрхтэй этгээд юм.
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасан ба хариуцагч нь хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д заасан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн материал /гомдол, мэдээлэл/ -ыг хүлээн авч, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулсан байна. Шилжиж ирсэн зөрчлийн гомдол, мэдээллийн нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлаар маргах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй тул түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж явуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч талаас “намын удирдах дээд байгууллагаас “нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаа, бусад үйл ажиллагааг нам нэгдсэн байдлаар зохион байгуулах тул нэр дэвшигч нар нь тусдаа “сонгуулийн зардлын данс”-ыг нээхгүй” байхаар шийдвэрлэсэн, зардлын данс нээгээгүй учир “данс бүртгүүлэх үүрэг” хүлээхгүй, Зөрчлийн тухай хуульд “данс нээгээгүй” үйлдлийг зөрчилд тооцох зүйл заалт байхгүй байхад нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан нь хууль зөрчиж байна” гэж маргажээ.
9. Шүүх гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
10. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд “сонгуулийн зардлын данс”-тай холбоотой зохицуулалтыг тусгасан байх ба 51 дүгээр зүйлийн 51.1-д “ Сонгуульд оролцож байгаа нам, ******* болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.”, 51.3-т “Нам, ******* болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, ******* болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
11. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, ******* болон нэр дэвшигч нар нь сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөр, сонгогдсон тохиолдолд иргэд, сонгогчдынхоо төлөө ямар ажил хийж гүйцэтгэх болон өөрийн талаар сонгогч иргэдэд сурталчлах, таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааг нэр дэвшсэн тойрогт явуулах шаардлага тулгарна. Энэхүү сурталчилгаа, мэдээллийн ажилд хөрөнгө зарцуулж, зардал гардаг учир хууль санаачлагчийн зүгээс өрсөлдөж буй нам, *******, нэр дэвшигч нар сонгуулийн зардлыг хаанаас олж, хэрхэн зарцуулж байгааг ил тод, шударга байлгах үүднээс “сонгуулийн зардлын данс” нээлгэхийг хуулиар шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтуудаас харагдаж байна.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “сонгуульд мөнгөтэй хүн, нам өрсөлддөг буруу тогтолцоог залруулах, зардал гаргахгүйгээр сонгуульд оролцож болдог гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд бид сонгуульд оролцохдоо ямар нэг зардал гаргахгүйгээр оролцохоор шийдвэрлэж, намын дээд байгууллага болох Сенатаас “Сенат тогтоол”-ыг гаргасан” гэж тайлбарлаж байгаа.
13. Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заасны дагуу иргэд “ *******” намд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх” чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөхөөр шийдвэрлэжээ.
14. Дээрх шийдвэрийн хүрээнд бүх гишүүдийнхээ хурлыг хийж, Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, намын дүрэм болон Сенатын тогтоол зэргийг үндэслэн “2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай “Сенат тогтоол” гаргаж, сонгуульд тус намаас нэр дэвшиж буй иргэдэд “сонгуулийн зардлын данс нээлгэх шаардлагагүй” гэх мэдээлэл, чиглэлийг өгсөн байна.
15. Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Улс төрийн намын эрх, үүрэг” -ийг тодорхой заасан байх ба 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхтэй”, 7.5-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
16. Нэхэмжлэгч талаас “хуульд заасан “нам зохион байгуулалт, арга хэлбэрээ сонгох” эрхийнхээ хүрээнд 2024 оны сонгуульд оролцох арга хэлбэрээ тодорхойлж, нэр дэвшигч болон намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгаа зэрэг үйл ажиллагааг зардалгүйгээр хийхээр шийдвэрлэсэн” гэх агуулгаар мэтгэлцэж байх боловч Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан эрхийг “тухайн намын дотоод зохион байгуулалт, намын удирдах дээд байгууллагын бүтэц, намын гишүүд болон гадагш чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр, үндсэн чиглэлийг сонгон хэрэгжүүлэх” агуулгаар ойлгох нь зүйтэй юм.
17. Харин тухайн нам ээлжит болон ээлжит бус сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгуультай холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх, тус хуульд нийцүүлэн гаргасан журам, дүрэм зэрэг эрх зүйн хэм хэмжээний актын зохицуулалтад заасан үүргийг биелүүлж, хуульд захирагдах учиртай.
18. Гэтэл тус намын “Сенат тогтоол”-д заасан “нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй” гэх агуулга бүхий заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасан “...нам, ******* болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “...нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ... төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
19. Дээрх хуульд заасан “нам, *******, нэр дэвшигч тус бүр”, “зардлын дансыг нээлгэнэ”, “зардлын дансыг мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн зохицуулалтууд нь нам болон нэр дэвшигч нар тус тусдаа зардлын данс нээлгэж, түүнийгээ бүртгүүлэх үүргийг хуульд тусгайлан заасан байхад “нам зардлын данс нээнэ, гишүүд зардлын данс нээхгүй байж болно” гэх агуулгаар ойлгож, мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.
20. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэжээ.
21. Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд хариуцагчийн “нэхэмжлэгч нь хуульд заасан сонгуулийн зардлын дансаа холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл нь зөрчил мөн” гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна. Нэгэнт хуулиар зардлын данс нээлгэх, бүртгүүлэх үүргийг сонгуульд оролцож байгаа бүх нам, *******, нэр дэвшигч нарт хүлээлгэсэн байхад нэхэмжлэгчийн Зөрчлийн тухай хуульд заасан “бүртгүүлэх үүрэг” нь “зардлын данс нээгээгүй нэр дэвшигчид хамаарахгүй” гэх гомдлын шаардлагын үндэслэл нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчимд нийцэхгүй байна.
22. Нэхэмжлэгч талаас “төрийн эрх бүхий байгууллагаас манай намд өгсөн албан бичгүүдэд “нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлыг ...нам өөрийн хөрөнгөөр ...хариуцаж байгаа тохиолдолд нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэж, мөн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “зардлын данс нээлгээгүй учир ... бүртгүүлэх үүрэг хүлээхгүй” гэж дурдсан шийдвэр зэрэг баримтуудад үндэслэж “ *******” нам 2024 оны сонгуульд оролцохдоо тус намаас нэр дэвшигч нар зардлын данс нээгээгүй оролцсон.
Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, төрийн байгууллагуудын албан бичгүүд нь нам, намын гишүүд, нэр дэвшигч нарт “зардлын данс нээхгүй сонгуульд оролцож болно” гэх итгэлийг төрүүлсэн ба бидний итгэл, үнэмшил Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын дагуу хамгаалагдах ёстой” гэх тайлбарыг гаргав.
23. Захиргааны эрх бүхий байгууллагууд /Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030, Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/10225 дугаартай албан бичиг, Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2451/ -аас тус намд хүргүүлсэн албан бичгүүд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээс хойш буюу 2024 оны 12 дугаар сард тус нам, намын тэргүүн нарт хүргүүлсэн байх тул сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хийгдэх үед “зардлын данс нээлгэхгүй байх” итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
24. Түүнчлэн “маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр” гэх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 05 дугаартай шийдвэр нь ын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг “эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагааг /шийтгэл оногдуулах шийдвэрийг мэдэгдээгүй, хариу тайлбар, нотлох баримт гаргах боломжит хугацаагаар хангаагүй/ хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тус шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн “зардлын данс нээгээгүй үйл баримтыг хуульд нийцсэн эсэх”-д бус хариуцагч эрх бүхий албан тушаалтан “зөрчил шалгах явцдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх”-д дүгнэлт хийж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
25. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтална” гээд уг зарчмын тайлбарыг дараах байдлаар хуульд тусгасан. Үүнд: “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэжээ. Энэхүү тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эвлэлдэн нэгдсэн намын байгууллагад эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үүнтэй холбогдох баримт, нотлох баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй тул “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” үйлчлэхгүй юм.
26. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан шийтгэлийн үндэслэлийг нотлоогүй, нэхэмжлэгчийг хувийн дансаараа хандив авсан, сонгуульд зарцуулсан үйл баримтыг тогтоогоогүй” гэж мэтгэлцэв.
27. Нэхэмжлэгч нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд “ *******” намаас нэр дэвшин оролцохдоо “сонгуулийн зардлын данс нээгээгүй” үйл баримт нь нэхэмжлэгчийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “ *******” намын Сенатын тогтоол, Зөрчлийн хэрэгт авагдсан “Ниямазон аудит” ХХКомпанийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн с/24-44 дугаартай “Хараат бус аудитын дүгнэлт” /хэргийн 57-62 дугаар тал/, Үндэсний аудитын газрын 01/1924 /хэргийн 55 дугаар тал/, Сангийн яамны 03/8213 /хэргийн 52 дугаар тал/ дугаартай албан бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.
28. Мөн хариуцагчаас зөрчил үйлдсэн гэх холбогдогч /нэхэмжлэгч/-ыг “хувийн дансаараа хандив авсан, зардал гаргасан эсэх”-ийг шалгаж, тогтоогоогүй нь нэхэмжлэгчийн сонгуульд оролцохдоо “зардлын данс нээлгээгүй, бүртгүүлээгүй” үйл баримтыг зөвтгөж, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
29. Хариуцагч ын улсын байцаагч /А.*******/-ийн гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн “ын улсын байцаагчийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.12, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Булган аймгийн Татварын газрын ын улсын байцаагч /А.*******/-д холбогдуулан гаргасан “ын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ