| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2020/03438/И |
| Дугаар | 210/МА2021/00531 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2021/00531
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 169 125 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******ээс 112 750 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, зээлийн болон барьцааны гэрээний 01 дугаар гэрээг байгуулж, барьцаанд Чингэлтэй дүүргийн *******, *******, ******* 6 дугаар байр, 65,1 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалсан. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсэн заасан. нь Д.Энхтайваны дансаар мөнгөн хөрөнгийг авах хүсэлт гаргасан. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн *******, *******, ******* 6 дугаар байр, 65,1 м.кв талбайтай 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, зээлийн гэрээний үүргийг хангуулна. Үндсэн зээл 112 750 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 56 375 000 төгрөг, нийт 169 125 000 төгрөгийг ******* *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нэргүй 112 750 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс г шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Энэ маргаанд *******ийн өөрийнх нь ашиг сонирхол яваад байгаа юм шиг санагдаад байна. гийн мөнгийг *******э дамжуулж өгсөн. Хаан банк *******-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн баримтын утга нь байрны төлбөрийн урьдчилгаа Д.Энхтайван гэсэн байгаа. 112 750 000 төгрөг нь зээл биш. *******э нь байр авахаа болилоо гэж гийн хамт уулзахад 22 970 000 төгрөгийн хаалга өгсөн. Иймээс зээлийн дүнгээс 22 970 000 төгрөг хасагдах ёстой. Алданги 56 375 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны зүйл болох орон сууцад *******ийн дүү гэх хүн амьдарч байгаа. Хариуцагчийн зүгээс 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд нэг ч удаа түрээсийн төлбөр аваагүй. 2019 онд *******э, , нар уулзан орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 56 375 000 төгрөг, д өгсөн 22 970 000 төгрөгийг хасаад үлдэх 89 810 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээл аваагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* *******-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169 125 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, Чингэлтэй дүүргийн *******, *******, ******* 6 дугаар байрны , 65,1 м.кв талбайтай, дугаартай, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас 1 003 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн. ******* ******* нь *******этэй Хурд групп *******-ийн барьсан Нарны хороололд байрлах орон сууцыг өгөхөөр тохиролцож үүний дагуу Д.Энхтайван 112 750 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн өгсөн Хаан банк *******-ийн төлбөрийн баримтад гүйлгээний утга байрны мөнгө, шилжүүлэгч нь Д.Энхтайван гэж бичигдсэн. *******ийн зүгээс энэхүү гэрээг байгуулъя гээд 112 750 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч энэхүү төлбөрийг *******э төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн гэрээний харилцаа биш байсан. Түүнчлэн, *******этэй тохиролцсоны дагуу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр *******ийн дүү тэй орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас 54,51 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон атлаа *******э нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй гэж тайлбарласан. 112 750 000 төгрөгийг энэхүү орон сууцны үнэд тооцож зөрүү үнийг авахаар тохиролцсон. Барьцааны зүйл болох орон сууцад *******ийн ах 2017 оноос хойш үнэ төлбөргүй амьдарч байгаа. Түүнчлэн, тухайн үед *******этэй тохиролцсоны дагуу түүний ах д манай компанийн зүгээс 74 ширхэг бүргэд хаалга, 5 ширхэг цагаан хаалга нийт 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж өгсөн талаар баримт хэрэгт авагдсан. Гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. болон нартай холбоотой нотлох баримтыг хэргээс хасаагүй. Хариуцагчаас дээрх нотлох баримтуудыг гаргаж өгсөнтэй холбогдуулан болон нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцох ёстой байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 89 810 000 төгрөгийг зөвшөөрч байгаа, харин алданги 56 375 000 төгрөг, *******этэй тохиролцож гийн хүлээж авсан бараа материалын зардал 22 970 000 төгрөг, нийт 79 345 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдан авахаар тохиролцож төлбөрт 112 750 000 төгрөгийг шилжүүлсэн боловч орон сууцыг худалдан авахаас татгалзсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр д 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хаалга өгсөн тул үүнийг хасаж тооцно гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарах бөгөөд талууд зээлийн төлбөрөөс 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр д өгсөн тул мөнгөн төлбөрөөс хасах үндэслэлтэй гэж тайлбарласан. Иймд энэхүү нөхцөл байдлыг тодруулахад гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой.
Гэрчийн мэдүүлэг нь хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтад хамаарна. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр г асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/00790 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* *******-д зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан Хаан банк *******-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтын гүйлгээний утга Ганцэгт байрны мөнгө, ******* *******-н, 112 750 000 төгрөг, шилжүүлэгч Д.Энхтайван гэж бичигдсэн байх тул зээлдүүлэгч, зээлдэгч нарын гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг бусдаар дамжуулан авсан эсэхийг мөн тодруулах шаардлагатай. /хх-9/
Ийм учраас анхан шатны шүүх хариуцагч ******* *******-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлэх боломж олгохгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 554 675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА