Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03257

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, давхарт байрлах ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/-д холбогдох

 

506,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, С.*******, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 350,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлээс үлдэх 155,400 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 506,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 350,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх 155,400 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 506,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 350,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх 155,400 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 15,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 2,656 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН