2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00138

 

 

 

 

 

 

     2025           01              13                                            192/ШШ2025/00138                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг дарг*******ж, тус шүүхийн шүүх хур*******дааны танхимд ха*******ттай хийсэн иргэний шүүх хур*******даанаар,

Нэхэмжлэгч: С.Дтоотод оршин суух, Х******* А******* овогт Б******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Д тоотод оршин суух, Г******* овогт А******* Б******* /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хур*******дааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Б.Э*******,

          Хариуцагч А.Б*******,

          Шүүх хур*******дааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч А.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б овогтой Э******* миний бие 2006 онд А.Б*******тай танилцаж, 2007 онд гэрлэлтийн 605 тоот бат*******гаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2009 онд том охин Б.А, 2014 онд бага охин Б.А нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс 2 охин маань бидний дундын асрамжид өсөн торниж байна. Одоо бид тус тусын амьдр*******тай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуц*******ж өгнө үү. Хоёр охиныг өөрийн асрамжидаа авна, тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан үгүй болно гэжээ. 

Хариуцагч А.Б******* шүүх хур*******даанд гаргасан хариу тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж т*******сөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024.12.17-ны өдрийн 00598 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, № тоот гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.А, Б.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч А.Б*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хур*******даанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Б.Э*******, А.Б******* 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн №605 дугаарт бүртгэсэн болох нь № дугаартай гэрлэлтийн гэрлэсний бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

 

            Б.Э*******, А.Б******* нар нь 2016 оноос хойш тусдаа амьдарч, хэн хэн нь тусдаа амьдр*******тай болсон. Эвлэрэх хүсэл эрмэлзэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа т*******уудын хүсэл зориг зэргийг харг*******зан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тэдний дундаас 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А, 2014 оны 7 дугаар сарын 22-нд охин Б.А нар төрсөн ба хүүхдүүдийг эх Б.Э*******ийн асрамжид үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.

 

            Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн т*******аар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаар******* х*******амжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс т*******сөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х******* А******* овогт Б******* Э******* /РД:*******/, Г******* овогт А******* Б******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуц*******сугай.       

 

            2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Б.Э*******ийн асрамжид үлдээсүгэй. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Б.А, охин Б.А нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд т*******өвшүүлэх, асран хамга*******ах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжл*******аа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамга*******ах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөд*******мөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг А.Б*******, эх Б.Э******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн т*******аар маргаагүй болохыг дурдсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн т*******ө*******өгч болон өмгө*******өгч шийдвэрийг эс зөвшөөрв******* гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж за*******дах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ