| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00187/И |
| Дугаар | 192/ШШ2025/00975 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/00975
| 2025 02 04 | 192/ШШ2025/00975 |
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* холбогдох,
Өвлөгчөөр тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 11,448,269.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр №01000502913 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот,*******, 2-р хороо,******* Барилгын талбайтай орон сууцыг барьцаалж зээл, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 6,000,000円 /Зургаан сая/ төгрөгийг нэг сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн 2022 оны 4-р сарын 19-ны өдөр дээрхи барьцааны зүйлтэй холбогдуулан №1050130221007483 тоот онлайн зээлийн гэрээ байгуулж тус ББСБ-аас 6-н сарын хугацаатай 1,510,000 /нэг сая таван зуун арван мянга/ төгрөгийг 2.8 хувийн хүүтэйгээр мөн зээлсэн. Зээлдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд зээлдэгчийн дээрхи гэрээгээр хүлээсэн үүрэг өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелэгдээгүй бөгөөд зээлдэгчийн эхнэр болох Цолмон овогтой Номин нь тухайн байранд амьдардаг мөн дээрх зээлийг өөрөө төлж барагдуулахаа удаа дараа бидэнд мэдэгдэж өргөдөл хүсэлт илгээсэн болно. Зээлдэгчийн эхнэр болох нь энэхүү байранд Зээлдэгч *******тай гэр бүр болсоноос хойш амьдарч байгаа бөгөөд одоо ч гэсэн энэхүү байранд амьдардаг. Иймд хариуцагчийг тус ББСБ-д зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч, өвлөгчөөр тогтоолгож, зээл барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 3,725,039.96 /гурван сая долоон зуун хорин таван мянга гучин есөн төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг, зээлийн хүүнд 4,009,618.697 /дөрвөн сая есөн мянга зургаан зуун арван найман төгрөг, жаран есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 178,618.037 /нэг зуун далан найман мянга зургаан зуун арван найман төгрөг гурван мөнгө/ төгрөгийг дээрхи барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү. Мөн 2022.04.19-ний өдрийн № 1050130221007483 тоот онлайн зээлийн гэрээний үндсэн зээлд 1,247,930.797 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун гучин төгрөг далан есөн мөнгө/ зээлийн хүүнд 1,198,244.97 /нэг сая найман зуун ерэн найман мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/ нэмэгдүүлсэн хүүнд 47,817.05 /дөчин долоон мянга найман зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нийт 11,277,572.87 /арван нэгэн сая хоёр зуун далан долоон мянга таван зуун далан хоёр төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч "Бизнес Инвест Девелопмент ББСБ" нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 11,448,269.49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 6,475,298.74 төгрөгөөр багасгаж, 4,972,970.75 төгрөг болгож нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн болно.
2. Хариуцагч нь нь дээрхи төлбөрийг сар бүрийн сүүлийн өдөр буюу 2025.02.28-ны өдрөөс 2027.1.31-ний өдөр гэхэд нийт төлбөрийг буюу энэхүү гэрээний хавсралт №1-д заасан өдөр, дурьдсан хэмжээгээр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
3. Гэрээний хавсралт №1 нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
4. Энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт өдөр зөрчигдвөл шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж/-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлнэ.
5. Хэрэв төлбөрийн график зөрчвөл Улаанбаатар хот,*******, 2-р хороо, талбайтай үл хөдлөх хөрөнгө буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
6. Хэрэв төлбөрийн график зөрчигдвөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна.
7. Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасан журмаар шийдвэрлэнэ.
Хавсралт №1: 2025.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2027.01.31-ний өдөр 211,970.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. нь түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан өвлөгчөөр тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 11,448,269.49 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 11,448,269.49 төгрөгийн 6,475,298.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,972,970.75 төгрөгийн хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 202.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2027.01.31-ний өдөр 211,970.75 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 5, 6 дахь хэсэгт заасан барьцаа хөрөнгө нь гуравдагч этгээд болох Иргэн *******ы өмчлөлийн хөрөнгө бөгөөд ******* нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан байх тул уг эд хөрөнгийг өвлөх эрхтэй этгээдийг эрх, ашиг сонирхлыг хөндөж болзошгүй тул гэрээний 5, 6 дахь заалтыг батлахаас татгалзаж, гэрээний бусад заалт нь нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. нь хариуцагч д холбогдох өвлөгчөөр тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 11,448,269.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 11,448,269.49 төгрөгийн 6,475,298.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,972,970.75 төгрөгийн хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 207,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.05.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.10.31-ний өдөр 207,000 төгрөг, 2026.11.30-ны өдөр 207,000 төгрөг, 2026.12.31-ний өдөр 207,000 төгрөг, 2027.01.31-ний өдөр 211,970.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 338,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос улсын тэмдэгтийн хураамжид 169,300 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 169,300 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР