Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* сумын *** дүгээр багийн ********** гэх газар оршин суух, ********** дугаар регистртэй, **************************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00107 дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ********** миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1975 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжид өсөж бойжин бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1990-1991 онд ***************** сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан.

Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж, зарим ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд ************ миний 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 2 дугаар тал),

********************* иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан хоног, цалинг 70 дугаар данснаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан мал, амьтдын хөдөлгөөний сарын тайлан (хавтаст хэргийн 5-6 дугаар тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

 3. Шүүх: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дугаартай тушаал (хавтаст хэргийн 38 дугаар тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс **************** Хаатр-21 (А), Хаатр-01 (А) маягтын баримт (хавтаст хэргийн 39-42 дугаар тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1991 оны орлого зарцуулалтын тайлан (хавтаст хэргийн 44-47 дугаар тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ************************* нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20-21, 28-29 дүгээр тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ***************** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч ******************* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ****************** 1990 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дугаартай тушаалын хавсралтаар баталсан 1990 онд ЕБС-ийн 8-р анги төгссөн хүүхдүүдийг ажилд томилох цувааны ... №2, ***************, МАА-ын Хөгжил бригадад саальчнаар ... гэх бичилттэй Ажилд томилох тухай №71 дугаар тушаалын архивын хуулбар (хавтаст хэргийн 38 дугаар тал),

 

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: ***********, 5. Овог: **********, 6. Нэр: *************...14. Ажилладаг байгууллага: Жаргалант 8 жилийн дунд сургууль, ажилд орсон он: 1989, цех, тасаг, бригад: 7 дугаар анги... гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдлийн ...5. Овог: *********, 6. *************, 10. Ажилладаг байгууллага: Улаан туг нэгдэл, 11. Эрхэлдэг ажил: саальчнаар ... гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 42 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ...Улаан туг нэгдэл, Жаргал банкны салбар, Нийгмийн халамж, 25,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, ...төлөгчийн нэр: Жаргалант сумын Улаан туг нэгдэл, банкны нэр: Жаргалант банкны салбар, 1991 оны 8 дугааар сарын 29-ний өдөр, төлбөрийн даалгавар: №60 ... хэнд: Нийгмийн халамж, юуны төлбөр болох: Нийгмийн даатгалын шимтгэл, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл ... төлөгч: Улаан туг нэгдэл ..., 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл ... төлөгч: Улаан туг нэгдэл ... гэх бичилттэй Орлого зарцуулалтын тайлан хуулбар (хавтаст хэргийн 44-46 дугаар тал),

Гэрч *********** өгсөн: “... ************ нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), гэрч ************ өгсөн: “... ************* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны үед саальчнаар ажиллаж байсан. .. Хөвсгөл аймгийн ************* сумын 1 дүгээр бригадын Шанаат гэх газар байрлах Улаан туг нэгдэлд ************* нь надаас хойш орсон. .. Би 1980 оны үед нэгдэлд орж байсан. .. *********** нь 4, 5 жил ажилласан. Хувьчлал тарах үед Улаан туг нэгдэлд *********** саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч ****************** шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд ********** Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ХААХҮ маягт №124 ТЭЗУХ-ны зөвшөөрснөөр ХААХҮЯ, НХДЗ батлав. 1989-12-29 №А/152/60 ... Мал, амьтдын хөдөлгөөний ..р сарын тайлан **************** ...гэх бичилттэй хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт (хавтаст хэргийн 5 дугаар тал), Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ХААМ №126, Мал хөдөлгөөний __р сарын тайлан ... байгууллагын нэр: ******************** ... гэх бичилттэй хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт (хавтаст хэргийн 6 дугаар тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6.  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн *********** 1990 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 71 дугаартай тушаалын хавсралтаар баталсан 1990 онд ЕБС-ийн 8-р анги төгссөн хүүхдүүдийг ажилд томилох цувааны ... №2, **************, МАА-ын Хөгжил бригадад саальчнаар ... гэх бичилттэй Ажилд томилох тухай №71 дугаар тушаалын архивын хуулбар (хавтаст хэргийн 38 дугаар тал), ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдлийн ...5. Овог: **********, 6***********, 10. Ажилладаг байгууллага: Улаан туг нэгдэл, 11. Эрхэлдэг ажил: саальчнаар ... гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 42 дугаар тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ...Улаан туг нэгдэл, Жаргал банкны салбар, Нийгмийн халамж, 25,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, ...төлөгчийн нэр: Жаргалант сумын Улаан туг нэгдэл, банкны нэр: Жаргалант банкны салбар, 1991 оны 8 дугааар сарын 29-ний өдөр, төлбөрийн даалгавар: №60 ... хэнд: Нийгмийн халамж, юуны төлбөр болох: Нийгмийн даатгалын шимтгэл, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл ... төлөгч: Улаан туг нэгдэл ..., 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл ... төлөгч: Улаан туг нэгдэл ... гэх бичилттэй Орлого зарцуулалтын тайлан хуулбар (хавтаст хэргийн 44-46 дугаар тал), Гэрч ********** өгсөн “.. *********** нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан..”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), гэрч ********* өгсөн “ ..******** нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны үед саальчнаар ажиллаж байсан...Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр бригадын Шанаат гэх газар байрлах Улаан туг нэгдэлд ******** нь надаас хойш орсон...Би 1980 оны үед нэгдэлд орж байсан...******* нь 4, 5 жил ажилласан. Хувьчлал тарах үед Улаан туг нэгдэлд ********* саальчнаар ажиллаж байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно. 

8.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 2 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****************** Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН