| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00563/И |
| Дугаар | 318/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00110
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Н, Л, 1-р хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхарт байрлах, 6428916 регистрийн дугаартай Р ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Д аймгийн Ш сумын 3 дугаар баг, 1 дүгээр 36 айлын 30 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ93032974, Даалхай ургийн овогт Р холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,162,540.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Р нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 135900008 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны 5315226222 тоот дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 7100497946 зээлийн дансны дугаартай, 650,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 %-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 5315226222 тоот банкны дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 634,364.66 /зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө шимтгэл 0.00, үндсэн хүү 153,609.13 /нэг зуун тавин гурван мянга зургаан зуун есөн төгрөг арван гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 4,009.62 /дөрвөн мянга есөн төгрөг жаран хоёр мөнгө/, нийт 791,983.41 /долоон зуун ерэн нэгэн мянга есөн зуун наян гурван төгрөг дөчин нэгэн мөнгө/, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 7800768692 зээлийн дансны дугаартай, 1,520,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 %-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 5315226222 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,520,000.00 /нэг сая таван зуун хорин мянган төгрөг/, шимтгэл 26,597.04 /хорин зургаан мянга таван зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө/, үндсэн хүү 553,196.71 /таван зуун тавин гурван мянга нэг зуун ерэн зургаан төгрөг далан нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 97,146.74 /ерэн долоон мянга нэг зуун дөчин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/, нийт 2,196,940.49 /хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун дөчин төгрөг дөчин есөн мөнгө/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7100182701 зээлийн дансны дугаартай, 6,095,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 %-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 340301044004 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,672,693.77 /таван сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун ерэн гурван төгрөг далан долоон мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү 1,436,792.29 /нэг сая дөрвөн зуун гучин зургаан мянга долоон зуун ерэн хоёр төгрөг хорин есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 55,631.00 /тавин таван мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг/, нийт 7,165,117.06 /долоон сая нэг зуун жаран таван мянга нэг зуун арван долоон төгрөг зургаан мөнгө/ болно. Иймд зээлдэгч Д.Рээс үндсэн зээлийн төлбөрт 7,827,058.43 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,143,598.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.36 төгрөг, шимтгэл 26,597.04 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,162,540.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р ББСБ ХХК-аас 3 удаа зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрт нийт 10,162,540.96 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Д.Р холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,162,540.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,162,540.96 төгрөгийг хариуцагч Д.Р төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Р ББСБ ХХК-аас 3 удаа зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрт нийт 10,162,540.96 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д.Р нь нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Д.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,550.66 төгрөгийн тал хувь болох 88,775.33 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 88,775.33 төгрөг, хариуцагч Д.Рээс 88,775.33 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,162,540.96 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Д.Р хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 88,775.33 төгрөг, хариуцагч Д.Рээс 88,775.33 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батхүүд олгож, 88,775.33 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ