| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00101/и |
| Дугаар | 320/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ багт оршин суух, ********** дугаар регистртэй, **************,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00101/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.У****р нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1965 онд Б****чийн 6 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1981 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн техник мэргэжлийн сургуульд трактор, комбайнчнаар 1981-1983 онд суралцаж төгссөн.
Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс тракторчноор томилогдон цэрэгт явах хүртлээ буюу 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан.
Цэргийн албаа 1986-1988 оны хооронд Ардын армиын 126 /132/ дугаар ангид хаасан.
Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйдаа 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Товхонхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторч-комбайнчнаар тус тус ажиллаж байсан билээ.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, Сэлэнгэ аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн тушаал олдоогүй, холбогдох бусад тушаал миний овгийг ээжээр минь овоглосноор улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд ********** миний Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчноор,
Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Товхонхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторч-комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: ************** иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),
Цагаантолгой ХАА-н ТМСургуулиас 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон 034568 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 5 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 6 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн 835 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *********** төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 8 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 9 дэх тал),
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 265 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 10 дахь тал),
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 242 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал),
******************* дугаартай нотариатаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтэр (хавтаст хэргийн 12 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ********** ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний хаягийн хуудас №7 баримт (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг баримтын архивын хуулбарууд, Сэлэнгэ аймгийн Архивын тасгийн төрийн архивын тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаартай тушаал (хавтаст хэргийн 47 дахь тал), Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 48 дахь тал), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/905 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), Сэлэнгэ аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ************* нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-27, 35-37 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ********** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. ************ өөрийн төрсөн аав ******* овоглосон иргэний бүртгэлтэй бөгөөд түүнийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Найрамдал Сангийн аж ахуйд ажилд томилсон тушаалд эх **********, мөн 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдахдаа эх ******************* / гэж овоглож бичсэн тухай:
а. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Миний аав ******* гэж хүн байсан. Ээжийг Н************ гэдэг байсан. Хүмүүс ээжийг янз янзаар дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, хугацаат цэргийн алба хаасан зарим баримт дээр намайг ээжийн дууддаг нэрээр бичсэн байсан... гэх тайлбар,
б. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэн ************* -ын ХААТР-7, ХААТР-21 маягтуудыг хуулбарлан хүргүүлэв гэх бичилттэй 30/164 дугаар албан бичиг,
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: *********, төрсөн он сар өдөр: ******** ..3. Хаана төрсөн: **********, 10. Хаана ямар ажилтай: Сэлэнгэ аймаг Цагаан толгойн САА-д ТМС-д сурагч.14. Хуудас бичсэн: 1982 оны 07 сарын 22 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
в. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ********* дугаартай Иргэний харьяалал: Монгол, Регистрийн дугаар: *********, Иргэний бүртгэлийн дугаар: ********, Овог: *********, Эцэг /эх/-ийн нэр: ***********, Өөрийн нэр: ***********р, Хүйс: Эрэгтэй, Төрсөн он, сар, өдөр: 1965-11-13, Бүртгэсэн газар: ***********, Бүртгэлийн дугаар: 65, Бүртгэсэн он, сар, өдөр: 1965-12-03, Эцгийн эцэг /эх/-ийн нэр: *********************...гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 8 дахь тал),
г. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 265 дугаартай ...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №034568 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *********дугаарын регистртэй ************** мөн болохыг тогтоосугай...гэх бичилттэй шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 10 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдсон тул Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай ...1. хугацаат цэргийн албанд явах хүмүүсийг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 32-р зүйлийн В-д зааснаар ажлаас чөлөөлөв...№18, Овог, нэр: Ням Уламбаяр, Албан тушаал: тракторчин, Ээлжийн амралтын хоног: 26...гэх бичилттэй ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаартай ...№3, Овог, нэр: *******************, Олгох тэтгэмж: 300, Томилогдсон албан тушаал: 6-р бр тр/ч ... гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн 835 дугаартай “...************** ажиллаж байсан Цагааннуур сумын Товхонхан ХК-нь “Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)”-аар 1992 оны 01 сараас 1994 оны 12 сарыг дуустал тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно...” гэх бичилттэй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 242 дугаартай ...*************** БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /132/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 1882 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цагаантолгой ХАА-н ТМСургуулиас 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон 034568 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн №3, Хугацаа он, сар, өдөр: 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Найрамдал САА-д тракторчноор томилон ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Найрамдал САА-н даргын 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142-р тоот тушаалаар, №4, Хугацаа он, сар, өдөр: 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Аж ахуйн зохин байгуулалт өөрчлөгдсөн тул САА-н харьяаллаас чөлөөлөв, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): САА-н даргын 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 288-р тушаалаар, Хугацаа он, сар, өдөр: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Цагааннуур сумын Товхон хан компанид тракторч-комбайнчнаар авч ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): компанийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26 тоот тушаалаар... гэх бичилттэй хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын ...Нэр: ****************, Гишүүн: ХЗЭ МҮЭ, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан ажил хийж байсан: НСАА-ын 6-р бригадад трокторчин, Хаана, ямар сургууль, курс: 1982 онд Цагаантолгой ТМС, Ямар мэргэжилтэй үнэмлэхээр: трокторчин, Өрх, ах дүү, төрөл садан, хэдэн настай хаана: Хөвсгөлд байгаа эцэг **** 58, эх ******************** ... гэх бичилттэй 550847 дугаар цэргийн батлахын дугаартай анкет зэргийг нотлох баримтад үнэлсэн болно.
4.1 Нэхэмжлэгч ******** нь Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Товхонхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторч-комбайнчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Цагаантолгой ХАА-н ТМСургуулиас 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон 034568 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн №3, Хугацаа он, сар, өдөр: 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Найрамдал САА-д тракторчноор томилон ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Найрамдал САА-н даргын 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142-р тоот тушаалаар, №4, Хугацаа он, сар, өдөр: 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Аж ахуйн зохин байгуулалт өөрчлөгдсөн тул САА-н харьяаллаас чөлөөлөв, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): САА-н даргын 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 288-р тушаалаар, Хугацаа он, сар, өдөр: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, Ажид авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Цагааннуур сумын Товхон хан компанид тракторч-комбайнчнаар авч ажиллуулав, Юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): компанийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26 тоот тушаалаар... гэх бичилттэй хуулбар (хавтаст хэргийн 4 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай ...1. хугацаат цэргийн албанд явах хүмүүсийг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 32-р зүйлийн В-д зааснаар ажлаас чөлөөлөв...№18, Овог, нэр: ***********, Албан тушаал: тракторчин, Ээлжийн амралтын хоног: 26...гэх бичилттэй ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын (хавтаст хэргийн 5 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаартай ...№3, Овог, нэр: ************, Олгох тэтгэмж: 300, Томилогдсон албан тушаал: 6-р бр тр/ч ... гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт (хавтаст хэргийн 6 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн 835 дугаартай ...************** ажиллаж байсан Цагааннуур сумын Товхонхан ХК-нь “Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)”-аар 1992 оны 01 сараас 1994 оны 12 сарыг дуустал тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх бичилттэй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 265 дугаартай ...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №034568 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь РГ65111313 дугаарын регистртэй ************ мөн болохыг тогтоосугай...гэх бичилттэй шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 10 дахь тал),
Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 242 дугаартай ...Няранзан /Наранзан/-ын Уламбаяр БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /132/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 1882 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хаягийн хуудас №7 ...1. Овог, нэр: **************** Хаана, ямар ажилтай: Сэлэнгэ аймаг Цагаан тосгоны САА-д ТМС-д сурагч...гэх бичилттэй баримт (хавтаст хэргийн 40 дэх тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаартай ...6-р бригад, 15+11=26... гэх бичилттэй ээлжийн амралт олгох тухай тушаал (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаартай ...Бадарчийн Уламбаярыг Сайхантолгойн үтрэмд пүүлэгчээр 10/IX-аас ... тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 47 дахь тал),
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаартай ...№3, Овог, нэр: ***************р, Албан тушаал: X салаа тракторчин, Гэнэт халагдсан: 14, Ээлжийн амралт: 5 ... гэх бичилттэй ажлаас чөлөөлөх тухай тушаал (хавтаст хэргийн 48 дахь тал),
Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Сэлэнгэ аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын ...Нэр: ************ Хаяг: Сэлэнгэ НСАА, Гишүүн: ХЗЭ МҮЭ, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан ажил хийж байсан: НСАА-ын 6-р бригадад трокторчин, Хаана, ямар сургууль, курс: 1982 онд Цагаантолгой ТМС, Ямар мэргэжилтэй үнэмлэхээр: трокторчин, Өрх, ах дүү, төрөл садан, хэдэн настай хаана: Хөвсгөлд байгаа эцэг Няранзан 58, ********** ... гэх бичилттэй 550847 дугаар цэргийн батлахын дугаартай анкет (хавтаст хэргийн 64 дэх тал),
Гэрч ********* өгсөн: “... намайг 1984 онд Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд тракторчноор ажилд орж байх үед ******** нь тракоторчноор ажиллаж байсан. Би 1987 онд Хөвсгөл аймаг руу ирсэн. Намайг Хөвсгөл аймаг руу ирэхэд *********** нь тракторчноор ажиллаж үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
гэрч ******* өгсөн: ********** нь Цагаан толгой техник мэргэжлийн сургуулийг 1983 оны 6 дугаар сарын хорьдоор төгсөөд Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд тухайд ондоо тракторч, комбайнчаар ажиллаж байгаад 1986 оны 06 дугаар сар /өдрийг нь сайн санахгүй байна/ цэргийн албанд татагдаад 1988 оны хавар 6 дугаар сарын үед цэргийн албанаас халагдаад Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж байх үед 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн зохион байгуулалт, өөрчлөлт орж компани болсон. Нэршил өөрчлөгдөх хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Товхонхан ХК болсон. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй 1995 он хүртэл тракторч, комбайнчаар ажиллаж байсан. Миний хувьд тус бригадаас 1993 оны 03 дугаар сард өөр бригад руу шилжсэн. Хэдийгээр компаниуд нь олон болж дотроо шилжилт, хөдөлгөөн хийгдэж байсан ч нэг суманд байсан учраас түүний ажиллаж байсан байдлын талаар тодорхой хэмжээнд мэдэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд ********** Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Товхонхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторч-комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Б.Уламбаярт холбогдох Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд ажилд томилсон тушаалд түүний овгийг ********************* гэх мэтээр бичсэн болох нь Сэлэнгэ аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1983, 1985-1989, 1991, 1992 он Товхонхан ХКомпаний 1996, 1997, 1998 оны тушаалыг тус тус шүүн үзэхэд *************** холбогдох архивын баримт олдоогүй болно. Тус архивын сан хөмрөгт Цагааннуур сумын Товхонхан ХКомпаний 1992-1995, 1999-2008 оны баримт шилжиж ирээгүй байна гэх бичилттэй 33 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 44 дэх тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 9 дэх тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Товхонхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторч-комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН