2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01447

 

 

 

 

 

 

2025 02 19 192/ШШ2025/01447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүргийн 1 хороо, хэсэг,

дугаар байр, хаягт оршин суух овогт ийн //,

 

Хариуцагч: дүүргийн 2 дугаар хороо, , 220

мянгат, , хаягт оршин суух овогт гийн //,

 

Хариуцагч: дүүргийн 20 дугаар хороо, баруун урд,

хаягт байрлах ЭИХХК // нарт холбогдох

 

Тээврийн хэрэгслийн үнэ 256 417 200 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Б.ын нэхэмжлэгч П.*******т холбогдуулан гаргасан 2016.10.07-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер /холигч/ машиныг 90 мянган ам доллараар зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. /ШТҮЭД-2176/,

Хариуцагч П.,

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.,

Гэрч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б., П., ХХК нарт холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэ 256 417 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2016 оны 10 дугаар сард ХХК-ийн захирал М. нь миний нөхөр Д.той холбогдож, бетон зуурмагийн машиныг чинь зараад өгье гэдэг санал тавьсан. Нөхөр бид хоёр уг саналыг нь зөвшөөрч, М.Мөнх-Эрдэнийн зуучилж өгсөн П.тай уулзахад машиныг 90 000 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд П. нь машины төлбөрийг машинаа хүлээн авснаас хойш 01 сарын дараа төлье гэсэн. Нөхөр бид хоёр тэр саналыг нь зөвшөөрч, П.******* миний өмчлөлийн УБЦ улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгийн Хино маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр П.тай уулзаж машиныг хүлээлгэн өгөхөөр ярихад П. нь тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт миний дүү Б. рүү одоо шилжүүлээд өгчих гэсэн. Би түүнд итгэж тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт Б.ад шилжүүлэн өгч, шилжүүлж өгсөн, авсан баримт үйлдсэн. Үүнээс хойш машиныхаа төлбөрийг шаардаж холбогдоход төлөхгүй байсан тул би арга буюу 2018 оны 08 дугаар сард дүүргийн цагдаагийн газарт хандан гомдол гаргасан. Ингээд цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийж, Улсын Ерөнхий Прокурорын газраас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/203тай хариу мэдэгдэх хуудсаар ...П.******* би өөрийн эзэмшлийн автомашины төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой маргаан үүссэн нь ... гэмт хэргийн шинжгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах асуудал байх тул ... гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэсэн хариуг надад хүргүүлсэн. Хариуцагч Б. нь зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасны дагуу шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2021.11.01-ний өдрийн Монголбанкнаас зарласан ам долларын ханш 2 849,08 төгрөгөөр тооцоход 90 000 ам доллар нь 256 417 200 төгрөг болно.

Иймд П.******* надад тээврийн хэрэгслийн үнэ болох 204 623 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэн П.*******ийн нэхэмжлэлтэй ийн миний биед холбогдох тээврийн хэрэгслийн үнэ болох 204 623 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2016 оны 10 сард манай нагац ах П. надтай холбогдож "ах нь гадуур ажилтай байна. Чи нэг машиныг зүгээр нэр лүүгээ шилжүүлээд авчих, эзэн нь чам руу өөрөө ярих байх, чи очоод гарын үсгээ зурчих" гэж хэлсэн. Би П. ахын хэлсний дараа надтай нэг эмэгтэй холбогдож, циркийн баруун талын авто тээврийн үндэсний төвийн салбар дээр уулзаад, би өөрийн нэр дээр дугаартай Хино маркийн авто машины нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Хэсэг хугацаанд машины бичиг баримтыг би авч байгаад, 2016 оны 12 дугаар сард П. надтай дахин холбогдож, "Дүнжингаравын сайн ломбард дээр хурдан хүрээд ир" гэж хэлэхээр нь яваад очсон. Намайг очиход, ах нэг найзтайгаа сууж байсан. Нөгөө машиныг ломбардад тавих гэж байгаа гээд хүлээлгээд байхаар нь тэр үед би ажилтай байж таараад, "би яараад байна" гэж хэлээд түрүүлж гарын үсгээ зураад явсан. 2017 оны хавар байх П. ах дахин холбогдож "чиний нэр дээр байгаа машиныг хүнд өгч байгаа юм", "Чиний гарын үсэг хэрэгтэй гэнээ, өмнө очсон сайн ломбардан дээрээ яваад очоорой" гэж хэлсний дагуу яваад очиход машиныг нь авна гээд 2 залуу байсан, би тэр 2 залууг бол танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй, гарын үсгээ зурах ёстой зүйл дээр нь зураад л явсан болно. Би уг машиныг худалдаж аваагүй, мөнгө төлөөгүй, мөнгө төлнө гэж ч тохиролцоогүй, нэхэмжлэгч болон П. ах болон бусад хүмүүсийн хооронд ямар яриа тохиролцоо хийгдээд нэг нь машинаа над руу шууд шилжүүлэхийг зөвшөөрөөд шилжүүлсэн болон дахиад өөр хүнд шилжүүлсэнг нь мэдэхгүй. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч ХХК болон хариуцагч П. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Юуны өмнө, П. би Казак Конкрет ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр " ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ж.тай 1 138 605 000 /Нэг тэрбум нэг зуун гучин найман сая зургаан зуун таван мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг" байгуулсан боловч худалдан авагч болох "" ХХК нь худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Зуурмагийн үнэ төлөхгүй болохоор нь нийлүүлэлтээ зогсоох мэдэгдэл өгөхөд 2016 оны 10 дугаар сард Ж. "П. *******ийн эзэмшлийн УБЦ улсын дугаартай Хино маркийн Миксер машиныг 90 000$ буюу тухайн үеийн ханшаар 160 000 000 төгрөгт бодож, дээрх гэрээний дагуу худалдан авсан бетон зуурмагныхаа төлбөрт өгье, би эзэнд нь төлбөр тооцоог хийнэ" гэж санал тавьсны үндсэн дээр одоо нэхэмжлэгчийн нэхэж байгаа машиныг би өөрийн зээ дүү болох Б. ын нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгслийн баримт бичгийг шилжүүлж авсан. Учир нь нэхэмжлэгчийн талийгаач нөхөр болох "Алтай Хангай-Бүрд" ХХК- ийн гүйцэтгэх захирал Д. нь 2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын 516 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэхэд "" ХХК болон "" ХХК-тай хамтран ажиллаж байсан бөгөөд өөрөө төслөө удирдаж байхдаа төслөө зогсоохгүйн тулд эхнэрийнхээ машиныг зуурмагийн төлбөрт тооцож шилжүүлэхийг зөвшөөрснийг харгалзан үзсэн юм. Машин шилжүүлэн өгсний дараа ч гэсэн худалдан авагч компаниас зуурмагийн төлбөрөө хийхгүй их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй, бас зуурмагийн материал худалдан авахад бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул Ж.д төлбөрөө төлөхийг сануулахад "наад машиныг чинь ломбардад тавиад мөнгө өгье" гэхээр нь дүү Б.ад хэлээд ломбардад тавих гэрээнд гарын үсэл зурахыг зөвшөөрсөн. Уг машиныг ломбардад 40 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавиад надад зуурмагийн үнэд тооцож өгөөд өөрөө 10 сая төгрөгийг авсан бөгөөд зээлийн хүү эргэн төлөлтийг Ж. өөрөө хариуцаж байсан бөгөөд удалгүй машины шилжүүлэн авъя "дүүгээ явуулаад машин шилжүүлэх гэрээ дээр гарын үсэг зуруулчих" гэсний дагуу өөрийн дүү Б.ад хэлээд гэрээнд гарын үсэг зуруулан машиныг нь Ж.ын хэлсэн хүнд шилжүүлэн өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө " ХХК-ийн өмнөөс зуурмагийн төлбөрт тооцож, шилжүүлсэн гэдгээ цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө дурдахаас гадна "" ХХК-ийн санхүүгээс машины мөнгө гэж цувуулан авч байсан нь батлагдаж байна. Гэтэл өнөөдөр тэдний хэрэгжүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын 516 айлын орон сууцны барилгын төсөл зогсонги байдалд орсон тул нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлж байгаа компаниас бус "харин машин түр шилжүүлсэн" гэдэг утгаар нь надаас болон миний дүүгээс, улмаар зуурмаг нийлүүлж байсан ямар ч хамааралгүй компани болон намайг хамтран хариуцагчаар татаж, дансыг нь битүүмжилж, хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие уг машиныг өөрийн дүүгийн нэр дээр шилжүүлэхдээ төлөгдөөгүй авлага болох бетон зуурмагийн үлдэгдэл 660 сая төгрөгний үнийн дүнд барьцаа болгон машиныг үлдээж байна гэж тохиролцоод, өөрийн компанийн хашаандаа ашиглаагүй байлгаж байгаад компанийн хувьцаа эзэмшигч Ж.д буцаан шилжүүлсэн. Хэрэв худалдан авсан бол бид өөрсдийн зуурмагийг зөөхөд ашиглаж болох байсан. Тийм тохиролцоо байгаагүй тул машиныг ашиглалгүйгээр Ж.д буцаан өгсөн бөгөөд тэрээр "" ХХК-ийн өмнөөс бетон зуурмагийн төлбөрт 3 граш, 2 өрөө байр өгсөн болохоор нь "машинаа буцаагаад ав" гэж хэлсэн. Тухайн үед "" ХХК нь банкинд өртэй байсан учраас ямар нэгэн шүүхийн шийдвэрээр битүүмжлэх, хурааж авах эрсдэлээс болгоомжилж, өөрийн зээ дүү болох Б.ын нэр шилжүүлсэн юм. Зүй нь уг машиныг фидуцийн гэрээгээр шилжүүлэн авах байсан боловч хууль мэдэхгүйн улмаас шилжүүлэн авсан нь миний буруу байсныг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч, уг машины үнийг " ХХК буюу түүний хувьцаа эзэмшигч Ж. төлөх үүрэг хүлээх бөгөөд уг машиныг түр зуур манай зээ дүү болох Б.ын нэр дээр төлбөрийн барьцаа байдлаар шилжүүлсэн, сүүлд нь төсөл хамтран хэрэгжүүлж байгаа хамтрагч нь буцаан авсан тул нэхэмжлэгчийн нэхэж байгаа машины төлбөрийг би хариуцах учиргүй. Нэхэмжлэгч нь өөрөө машинаа нөхрийнхөө хамтран төсөл хэрэгжүүлж байсан "" ХХК-ийн өмнөөс зуурмагийн төлбөрт тооцож шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн нь батлагдаж байгаа тул төслөө хэрэгжүүлж дууссаны дараа ашгаа хуваахдаа уг машины төлбөрийг авах тохиролцоотой бөгөөд ингэж ч авч байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагдаж байна. Харин ковид цар тахал болон санхүүжилтийн саатлаас болж барилгын төслийн хэрэгжилт удааширч байгаа нөхцөлд машины үнийг надаас нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч П.*******т холбогдуулан 2016.10.07-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер /холигч/ машиныг 90 мянган ам доллараар зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээр дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэн П.*******ийн нэхэмжлэлтэй Каяак конкрит ХХК болон иргэн Б.. П. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.тай 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер /холигч/ машиныг 90 000 ам.доллараар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд үүнийхээ төлбөрийг 90 000 ам.доллараар үнэлж өнөөдрийн Монгол Банкны ханшаар төлбөрийг нэхэмжилжээ. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль нь 2009 оны сарын 9-ний өдөр батлагдаж, батлагдсан өдрөөсөө хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хуулийг зөрчиж, автомашин худалдах гэрээг ам.доллараар байгуулсан хүчин төгөлдөр бус байх гэрээ хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон бөгөөд 56.1-д дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэжээ. Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч Б.ын зүгээс 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер машиныг 90 000 ам.доллароор, зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2016 оны 10 дугаар сард миний нөрөх талийгаач Д. нь хариуцагч Каяак Конкрет ХХК-ны гүйцэтгэх захирал гэх П.тай тохиролцон Хино маркийн шинэ миксер машиныг худалдахаар тохиролцсон. Машиныг шилжүүлж өгөх болоход хариуцагч Каяак Конкрет ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх П. нь тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт миний дүү болох Б. ад шилжүүлээд өгөөрэй гэсний дагуу 2016 оны 10-р сарын 07-ны өдөр УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер машиныг бичиг баримтын хамт шилжүүлж өгч, машины үнэ болох 90 000 ам.долларыг 1 сарын дараа төлөхөөр тохиролцон тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Тус гэрээг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөн тээврийн хэрэгслийг шилжүүлж авч П.ы хашаанд байлгасан нь хариуцагч нарын тайлбар болон тээврийн хэрэгслийн бичиг баримтын эзэмшигчийн мэдээллээр тогтоогддог бөгөөд тухайн үед талууд хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг баримтлан аль аль тал нь гэрээг байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан... Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно... гэж заасан заалтыг зөрчиж гэрээ байгуулсан байна гэх боловч тус хуулийн заалт нь тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай, хуулийн зохицуулалт бөгөөд энэ утгаараа нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод хамаарах тул хувийн эрх зүй буюу иргэн хоорондын харилцаанд хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2 дахь хэсэгт ... Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно... гэж заасны дагуу УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 90 000 ам.долларыг 256 417 200 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: П.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.*******ийн улсын тэмдэгтийн хураамж дараа төлөх тухай хүсэлт, П., П.******* нарын гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Д.ын 2021.09.08-ны өдөр нас барсан бүртгэл, Д.ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2021.11.02-ны өдрийн ******* дүүргийн 1 хорооны тодорхойлолт, Б., П. нарын гараар үйлдсэн бүртгэл, УБЦ дугаартай техникийн тодорхойлолт, өмнөх өмчлөлийн жагсаалт, фото зургууд, 2020.08.10-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын 1/203 гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас, 2021.11.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.10-ны өдрийн 183/ШЗ2021/13732 дугаар шүүгчийн захирамж, 2022.03.15-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Д.ийн 0078 дугаар үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, 2022.03.15-ны өдрийн итгэмжлэл, 2022.04.06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2016.08.13-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах 8/16 дугаар гэрээ, 2016.08.13-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, зуурмаг авах болон шахах ажлын захиалга өгөх хуудас, ХХК-ийн бетон зуурмагийн тооцоо, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.04.20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2022.04.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт, 2022.08.29-ний өдрийн 0309 дүгээр итгэмжлэл, 2015.12.10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэн барааны мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Ж.Батдэлгэрийн 2018.09.04-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2020.06.09-ний өдрийн 5/906 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2020.07.02-ны өдрийн 1/1955 дугаар гомдлын хариу, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020.08.10-ны өдрийн 1/743 дугаар Гомдлын хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2024.02.21-ний өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.03.07-ны өдрийн 0113 дугаар итгэмжлэл, 2024.07.04-ний өдрийн ХХК-ийн тайлбар, 2020.11.02-ны өдрийн ХХК-ийн 114/73 дугаар тодорхойлолт, 2025.01.21-ний өдрийн 0039 дүгээр итгэмжлэл, /1 хх 2-13, 48-49, 61, 63-86, 97, 99, 138, 174-176, 186-190, 2хх 148-149, 155, 236-240 тал/

7. Хариуцагч Б.аас: 2021.12.06-ны өдрийн 0150 дугаар итгэмжлэл, 2023.05.30-ны өдрийн 0369 дүгээр итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх 18, 193, 2хх 158/

8. Хариуцагч ХХК-иас: 2023.02.07-ны өдрийн КК06/23 дугаар итгэмжлэл, 2023.05.31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.03.20-ны өдрийн кк05/24 дүгээр итгэмжлэл, /1хх 167, 194-195, 2хх 180 тал/

9. Хариуцагч П.аас: 2023.05.31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1хх 196-197 тал/

10. Шүүх хариуцагч Б.ын хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 2022.01.17-ны өдрийн 356 дугаар лавлагаа, УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр дүүргийн прокурорын газрын 2022.04.18-ны өдрийн 1/1722 дугаар Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2018.08.05-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.12.04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.09.05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2019.08.02-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.02.05-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.20-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.20-ны өдрийн Хохирогчоос дахин авсан тэмдэглэл, 2020.03.20-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.23-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.06-ны өдөр Гэрч П., Д. нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.14-ний өдрийн Гэрч П., Ж. нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Сайн авто ломбардын барьцаат зээлийн гэрээ, 2020.04.01-ний өдрийн Дамно ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023.01.25-ны өдрийн 10/840 дүгээр итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч П., ХХК нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн дүүргийн прокурорын газраас 2023.09.08-ны өдрийн 1/3766 дугаар албан бичиг, 2019.09.04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол, 2018.08.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт өргөдөл, 2017.09.03-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.09.06-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.11.18-ны өдрийн Гэрч Г.оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.08.05-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.11.16-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.11.21-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.09.05-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.09.05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2018.12.03-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 30п-3/4994 дүгээр албан бичиг, өмнөх өмчлөгчдийн жагсаалт, 2018.12.06-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн 130 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019.02.01-ний өдрийн Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 2019.02.02-ны өдрийн Мөрдөгчийн санал, 2019.02.13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 619 дүгээр тогтоол, 2019.07.16-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 63 дугаар тогтоол, 2019.07.16-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу 5/898 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2019.02.15-ны өдрийн Баянзүрх дүүргийн 619 дүгээр прокурорын тогтоол, 2019.06.28-ны өдрийн Баянзүрх дүүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдол, 2019.08.16-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2019.10.08-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, 2019.08.02-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, 20219.08.02-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019.08.02-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019.10.22-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 442 дугаар албан бичиг, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 2019.10.28-ны өдрийн Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол, 2019.10.29-ний өдрийн Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал, 2019.11.01-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 53 дугаар прокурорын тогтоол, 2020.01.13-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.02.05-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.20-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.20-ны өдрийн Хохирогчоос дахин авсан тэмдэглэл, Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.23-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.06-ны өдрийн Гэрч П., Д. нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.06-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2016.08.14-ний өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, Бетон зуурмагийн тооцоо, Сайн авто ломбардын барьцаат зээлийн гэрээ, 2020.04.17-ны өдрийн Мөрдөгчийн санал, 2020.04.27-ны өдрийн дүүргийн Прокурорын газрын прокрорын 823 дугаар тогтоол, 2020.05.08-ны өдрийн Эрүүгийн хэрэг, материалыг шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн тухай, хадгаламжийн нэгжийн баталгаа, 2020.06.02-ны өдрийн дүүргийн прокурорын газрын 49 дүгээр прокурорын тогтоол, 2020.06.09-ний өдрийн дүүргийн прокурорын газрын 283 дугаар прокурорын тогтоол, 2020.05.18-ны өдрийн дүүргийн ерөнхий прокурорт гаргасан гомдол, 2020.06.08-ны өдрийн Нийслэлийн дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатад гаргасан П.*******ийн гомдол, 2020.06.22-ний өдрийн Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдол, 2020.06.09-ний өдрийн дүүргийн прокурорын газрын 5/906 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2020.07.02-ны өдрийн Прокурорын газрын 889 дүгээр прокурорын тогтоол, 2020.07.02-ны өдрийн 1/5718 дугаар Нийслэлийн прокурорын газрын албан бичиг, 2020.07.23-ны өдрийн 1/3060 дугаар Нийслэлийн прокурорын газрын албан бичиг, 2020.07.02-ны өдрийн Прокурорын газрын хариу мэдэгдэх 1/1955 дүгээр хуудас, хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас 2023.11.29-ний өдрийн 29/44513 дугаар албан бичиг, Ж.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр ХХК-иас 2024.05.28-ны өдрийн 24/010 дугаар тайлбар бүхий албан бичиг, Бетон зуурмагийн тооцоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 2024.09.24-ний өдрийн албан бичиг, Тээврийн хэрэгслийн бүртгэх маягт, 2016.12.29-ний өдрийн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, /1хх 28-29, 100-120, 152-154, 225 - 2 хх 99, 130-131, 177-179, 211-217 тал/

11. Шүүх хариуцагч нарын хүсэлтээр , Б., Ж. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

12. Нэгдүгээр хавтас хэргийн 1 хх-н 160-166, 2хх-н 178-180 дугаар талд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч Б.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б., П., ХХК нарт холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэ 256 417 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Маргаан бүхий автомашиныг эхлээд ХХК-ийн бетон зуурмагийн төлбөрт тооцон төлөхөөр П.д санал болгоход хүлээн аваагүй. Үүний дараа миний талийгаач нөхөр Д., П. нар харилцан тохиролцож, П. уг машиныг 90 000 ам.доллараар худалдан авахаар, үнийг нь ХХК-иас бетон зуурмагийн төлбөр орж ирсний дараа төлөхөөр тохиролцож, миний бие гэрээг байгуулсан. Иймд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан этгээд болон гэрээний үүргийг хариуцвал зохих бусад хариуцагч нараас автомашины үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие уг машиныг худалдаж аваагүй, төлбөр мөнгө төлөөгүй, худалдан авах хүсэл зориг байгаагүй, нагац ах П.ы хүсэлтээр л худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч П.*******, хариуцагч П. болон бусад хүмүүсийн хооронд ямар яриа тохиролцоо хийгдэж, нэг нь машинаа над руу шууд шилжүүлэхийг зөвшөөрсөн, дараа нь дахин өөр хүнд шилжүүлсэн талаар мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч П., ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь бетон зуурмагийн төлбөрөө төлөхгүй байсан тул маргаан бүхий автомашины өмчлөлийг бичиг баримтын бүртгэлийн хүрээнд өөрийн эзэмшилд авах нь зүйтэй гэж үзээд өөрийн дүү Б.ын нэр дээр шилжүүлж авсан нь Иргэний хуульд заасан фидуцын гэрээний харилцаанд хамаарна. ХХК-ний хэрэгжүүлж байсан төсөл амжилттай явагдсан бол тус компани төлбөрийг төлөх байсан боловч уг төсөл нь амжилтгүй болсон тул төлбөрийн чадвартай гэж үзэж байгаа этгээдүүдээс машины үнийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Б., П., ХХК нартай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй нь ХХК, тус компаний хувьцаа эзэмшигч Ж. нараас зээлийн төлбөрийг төлж байсан үйл баримт, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч автомашины үнэд 8 000 000 төгрөгийг ХХК-иас хүлээн авч байсан үйл баримт зэргээр нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

5. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч П.*******т холбогдуулан 2016.10.07-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер /холигч/ машиныг 90 000 ам.доллараар зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээр дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2016.10.07-ны өдрийн УБЦ дугаартай Хино маркийн шинэ миксер /холигч/ машиныг 90 000 ам.доллараар зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэрээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг ....... зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд ....... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, гэрээний зүйл болох автомашины үнийг ам.доллараар тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул 2016.10.07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

6. Нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт нь тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай хуулийн зохицуулалт тул энэ утгаараа хувийн эрх зүй буюу иргэн хоорондын харилцаанд хамаарахгүй. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2-т ... Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно... гэж заасны дагуу УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 90 000 ам.долларыг 256 417 200 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

7. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 7, 8, 9, 10, 11 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 2016.10.07-ны өдөр Б.ад 18 41УБЦ дугаартай HINO маркийн шинэ мексэр машиныг шилжүүлэн өгөв. Үнэ 90 000 ам.доллар. Зээлээр өгөв гэх гар бичвэр баримт үйлдэж, Б., П.******* нар гарын үсгээр баталгаажуулсан, /2хх 240 тал/

7.2 2016.08.13-ны өдөр ХХК, Мэргэн арцат ХХК нар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 17 500 м3 хэмжээтэй М350 маркын барилгын норм, дүрэм, стандартын болон гэрээнд заасан чанар, тоо хэмжээний шаардлага хангасан бетоныг 2 607 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. /1 хх 63-75 тал/

7.3 2016.08.13-ны өдөр ХХК, ХХК нар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 17 500 м3 хэмжээтэй М350 маркын барилгын норм, дүрэм, стандартын болон гэрээнд заасан чанар, тоо хэмжээний шаардлага хангасан бетоныг 2 712 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. /1 хх 63-75 тал/

7.4 2016.08.14-ний өдөр Мэргэн арцат ХХК, ХХК нар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 17 500 м3 хэмжээтэй М100-М500 маркын барилгын норм, дүрэм, стандартын болон гэрээнд заасан чанар, тоо хэмжээний шаардлага хангасан бетоныг 2 712 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. /2хх 56-64 тал/

7.5 1991.09.01-ний өдөр Д., П.******* нарыг гэр бүл болсныг баталгаажуулж, 1998.11.23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, /1хх 4 тал/

7.6 2018.09.04-ний өдөр Мөрдөгчийн 180607199 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор ...бүртгэлийн 6631 дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард иргэн П.******* нь бусдад өөрийн эзэмшлийн шинжтэй гомдол, мэдээлэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэрчээр Li Jimfu, Б., Д., П., М., Ж. нараас, хохирогч П.******* нараас мэдүүлэг авч, автомашиныг Дамно ХХК 150 300 000 төгрөгөөр үнэлсэн, /1хх 101-120 тал, 225-250 тал, 2хх 1-99 тал/

7.7 2020.04.27-ны өдрийн Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 823 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 180607199 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн, /2хх 77-81 тал/

7.8 2020.07.02-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 889 дүгээр Прокурорын тогтоолоор иргэн П.*******ээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан, /2хх 92-93/

7.9 2020.07.02-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 1/1955 дүгээр албан бичгээр ...Тус үйл баримт нь гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлвэл зохих маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15. зүйлийн 3-д зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдсэн, /2хх 99 тал/

7.10 2021.09.07-ны өдөр Д.ыг нас барсныг бүртгэлийн 67т 2021.09.08-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон, /1хх 5 тал/

7.11 2015.12.10-ны өдөр Э., Д. нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Hino маркийн миксер автомашиныг 180 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, /1хх 174-176 тал/

7.12 Б. 2016.12.29-ний өдөр ХХК-иас УБЦ улсын дугаартай HinoZLJ5256GJBGHмаркийн автомашиныг зогсоолд байрлуулан зээл авч, 2017.08.28-ны өдөр зээлийг төлж барагдуулсан, /2хх 122 тал/

7.13 Ж.ын эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 2017.08.28-ны өдөр 5124029966 дугаарын данс руу 949 200 төгрөгийг z гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, /2хх 131 тал/

7.14 Б. 2017.08.22-ны өдөр УБЦ улсын дугаартай Хино маркийн тээврийг хэрэгслийг өмчлөх эрхийн гэрчилгээг Г.эд шилжүүлсэн, 2022.01.17-ны өдрийн байдлаар Fu Ping-н өмчлөлд бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1 хх 9, 28-29 тал, 2хх 211-217 тал/

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар 2016.10.07-ны өдөр УБЦ улсын дугаартай автомашиныг 90 000 ам.доллараар, зээлээр худалдав гэх агуулга бүхий бичгийн баримт үйлдсэн, уг баримтын дагуу 2016.10.07-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг Б. өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, 2016.12.29-ний өдөр Б. нь ХХК-иас автомашин барьцаалсан зээл авч, 2017.08.28-ны өдөр зээлийг төлбөрийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч Б. нь дээрх худалдах худалдан авах гэрээг үгүйсгэж, маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, өөрийн нагац ах П.ы хүсэлтээр уг гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлж, зээлийн гэрээг ч байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба уг мэдүүлгээр маргаан бүхий тээврийн хэрэгслийг П. нь бодит байдлаар нь эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдох боловч улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үүргийн харилцаа П., П.******* нарын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд үүргийн харилцаа нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хооронд үүсч, худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх боловч худалдан авагч өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч Б.аас УБЦ улсын дугаартай, Хино маркийн тээврийн хэрэгслийн үнэд 204 623 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 794 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч анх шүүхэд автомашины үнийг 204 623 100 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.11.01-ний өдрийн Төв банкны төгрөгийн ам.доллартай тэнцэх албан ханш болох 2849.08 төгрөгөөр нэг ам.долларыг тооцон 256 417 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Талуудын хооронд 2016.10.07-ны өдөр үйлдэгдсэн гараар бичсэн гэрээнд зээлээр худалдах худалдан авах талаар дурдсан боловч төлбөр төлөх хугацааг тодорхойлоогүй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх бөгөөд мөн зүйлийн 218.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар ам.долларын ханшийг тодорхойлсон нь үүрэг гүйцэтгэх үеийн ханш гэж үзэж, 204 623 100 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

10. Хариуцагч П. болон ХХК нарын татгалзлын тухайд,

Хариуцагч П., ХХК нар нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдаж аваагүй, харин Шонохрын хүсэл ХХК-ний төлвөл зохих өр төлбөрт тооцон фидуцын гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилд авсан, автомашиныг ХХК, түүний хамаарал бүхий этгээд болох Ж. нар захиран зарцуулсан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан байна.

Фидуцын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан аргад хамаарах тул үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай, тухайлбал, үндсэн үүрэг дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болоход фидуцийн гэрээ дуусгавар болно, үүнээс гадна фидуцийн зүйл устаж үгүй болох, түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зоригоос хамааралтай буюу фидуцийн эрхээс татгалзсан зэрэг тохиолдолд тухайн гэрээ дуусгавар болох боломжтой гэрээ байдаг.

Хэргийн баримтаар, 2016.08.13-ны өдөр ХХК, ХХК нарын хооронд 2 712 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдох боловч хариуцагч нарын дурдсанчлан УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар талууд тохиролцсон болох нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаас маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хооронд байгуулагдаж, уг гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь нотлогдож байх тул хариуцагч П., ХХК нар нь тухайн эрх зүйн харилцааны оролцогч биш гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч П., ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

11. 2016.10.07-ны өдрийн 90 000 ам.долларын үнийн дүн бүхий худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.ын сөрөг шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар заасан.

Хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

Хариуцагч Б. нь маргаан бүхий гэрээнд автомашины үнийг 90 000 ам.доллараар тохиролцсоныг төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш мөнгөн төгрөгөөр хийх агуулгатай.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 90 000 ам.долларыг төгрөгтэй харьцах албан ханшаар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байх тул нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарын хооронд 2016.10.07-ны өдөр байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагч Б. блон нэхэмжлэгч П.******* нарт хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч овогт ийн //-аас 204 623 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 794 100 төгрөгийг болон хариуцагч П., ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 578 016 /1 181 066 + 396 950/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 1 440 036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ