Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************** дугаар байрны ******** тоотод оршин суух, ****** дугаар регистртэй, *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00102/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Л*********** нь Улаанбаатар хотод 1965 онд айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж, 10 дугаар ангийг 1982 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 1 жилийн жолооны курст суралцаж дүүргээд 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд халагдаж байсан.

Би БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн захад 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал жолоочоор, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан юм.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн баазад ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй. Аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, бусад холбогдох тушаал бүрэн олдоогүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд ******** миний БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн захад 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс: *************** иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11/832 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),

Овог: ******************** Байгууллага: Тээврийг удирдах газар, 19 дүгээр бааз гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 5 дахь тал),

1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 220912 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151 дугаартай тушаал (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай тушаал (хавтаст хэргийн 9 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Автотээврийн 19 дүгээр баазын даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай тушаал (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай тушаал (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай тушаал (хавтаст хэргийн 12 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаал (хавтаст хэргийн 13 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай тушаал, хавсралт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай тушаал, хавсралт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаал (хавтаст хэргийн 18 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 19 дэх тал),

2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 08/2436 дугаартай Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

 3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Ганхүүгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаал (хавтаст хэргийн 65 дахь тал), Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151 дугаартай тушаал (хавтаст хэргийн 66 дахь тал), Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай тушаал (хавтаст хэргийн 67 дахь тал), Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай тушаал (хавтаст хэргийн 68 дахь тал), Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн даргын 59 дугаартай тушаал (хавтаст хэргийн 69 дэх тал), Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаал (хавтаст хэргийн 70 дахь тал), Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 71-72 дахь тал), Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай тушаал (хавтаст хэргийн 81 дахь тал), Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазын даргын 1993 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай тушаал (хавтаст хэргийн 84 дэх тал), Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994  оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 88-89 дэх тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 96 бүртгэлийн дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал),  2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08/793 дугаартай Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ************************ нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 30-31, 36-37, 46-47, 51-53 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ********* нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч *********** нь БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн захад 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ************* 1989 оны 11, 12 дугаар сарууд, 1990 оны 7, 8, 9, 10 дугаар сарууд, 1995 оны 2, 5 дугаар саруудад Тээврийг удирдах газар, 19 дүгээр баазад ажиллаж  байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газраас 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 220912 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн “ ...1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тээврийг удирдах газарт жолоочоор томилон ажиллуулав, Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 43 тоот тушаалаар...1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн АХГЗахиргааны 1991 оны 130 тоот тогтоолоор авто машинтайгаа хамт хөдөлмөрийн захын мэдэлд жолоочоор шилжүүлэв, 19 дүгээр баазын даргын 1991 оны 7-р сарын 25-ны өдрийн 76 тоот тушаалаар...1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазад жолоочоор томилон ажиллуулав, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тушаалаар...1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазын жолоочийн ажлаас чөлөөлөв, ШТАБ-ын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 тоот тушаалаар...1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НИК (ХК)-ий НИК-Тээвэр ББХК-ний Хөвсгөл дахь Шатахуун тээврийн авто баазад жолоочоор томилон ажиллуулав, НИК-Тээвэр ББХК-ний Хөвсгөл дахь ШТБ-ын даргын 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай тушаалаар...1994 оны 12 дугаар сарын 31-нээс нийгмийн даатгалын багц хууль үйлчлэх болсон. Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгов, ШТБ-ын даргын 1995 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18 тоот тушаалаар...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай ...****************** 1989 оны 4 дүгээр сарын 03-наас жолоочоор томилон ажиллуулсугай...гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151 дугаартай ...***************** жолоочоос чөлөөлж  машинистаар 1989 оны 11 дүгээр сарын 01-нээс шилжүүлж ажиллуулсугай...гэх бичилттэй ажлаас чөлөөлөх, ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай ...***********... нарыг машинистаас чөлөөлж 1990 оны 05 дугаар сарын 30-наас хашаа барих улирлын түр ажилчнаар шилжүүлэн ажиллуулсугай...гэх бичилттэй ажлаас чөлөөлж шилжүүлэн ажиллуулах тухай тушаал (хавтаст хэргийн 9 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай тушаалын №19, Овог, нэр: *******, Марк: УАЗ 452, Дугаар №4347, Балансын үнэ: 15740, Очсон газар: Хөдөлмөрийн зах...гэх бичилттэй 1 дүгээр хавсралт (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай ...************* 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн захын гэрээг цуцалсугай...гэх бичилттэй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 59 дугаартай ...Жолооч ************ өргөдөл, байгууллагын хөдөлмөрийн маргаан таслан комиссын 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн тушаах нь: ...Шатахуун тээврийн авто баазын 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр тушаалаар **************** хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг дахин сэргээн жолоочоор ажиллуулсугай...гэх бичилттэй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал (хавтаст хэргийн 12 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай 1993 оны ээлжийн амралтын тухай тушаалын ...№23, Жолооч, ажилчдын нэр: *************, 1992 оны амралт хоног: 24, эхэл: 11/01, дуус: 11/30, 1993 оны амралт хуваарь: 12/01, А/жил: 4, Хоног: 21...гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 13 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн тушаалын ...№31, Ажилчдын овог нэр: *********, Албан тушаал: Жолооч... гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай ажилд томилох тухай тушаал, мөн тушаалын ...№32, Нэрс: *************, Албан тушаал: Жолооч...гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай 1995 оны ээлжийн амралтын тухай тушаал, мөн тушаалын ...№17, Нэр: **********, ажилласан жил: 06, хоног: 24, амралтын хуваарь: 10/1...гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 18 дахь тал),

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №013, ...4. РД: РЭ65022413, 5. Овог: ******************, 13. Мэргэжил: Жолооч, 14. Ажилладаг газар: БУТресть, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад: Тоосгон завод, эрхэлдэг ажил: нормчин, эрхэлж эхэлсэн он: 1988...гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал),

Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай “...жолооч ************ нь замд эвдэрсэн машинаас дур мэдэн эд анги салган авч байгууллага, хувь хүмүүсийг чирэгдүүлж машин тоног эх үүсвэрийг тавьсан байна...гэх бичилттэй”  зарим хүмүүст арга хэмжээ авах тухай тушаал (хавтаст хэргийн 81 дэх тал),

Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазын даргын 1993 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай бэлэг олгох тухай  тушаал, мөн тушаалын “...№27, Ажилчдын нэр: Л***********, бор гурил /ууттай/-үнэ: 234=00... гэх бичилттэй” хавсралт (хавтаст хэргийн 84 дэх тал),

Гэрч ************* өгсөн: “...1989 онд БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт уурын зуухны машинистаар, 1990 оны 5 дугаар сард жолоочоор хамт ажиллаж байсан. Тэгээд уурын зуух ажиллахгүй зогсоохоор хавар нь Тээврийг удирдах газрын хашааг хамт барьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

гэрч ************* өгсөн: “...1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Тээврийг удирдах газарт уурын зуухны машинистаар 1990 он хүртэл 1 жил хамт ажиллаж байсан. 1990 оны 5, 6 дугаар сарын үед Тээврийн удирдах газрын цементэн хашаа барих ажил хийж байсан. 1990, 1991 оны үед тээврийн үйлчилгээний хэсэгт жолоочоор хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

гэрч ********** өгсөн: “...намайг Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манаачаар ажилд орж байх үед ******** тус баазад сесчарын жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

гэрч ********* өгсөн: “...1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад шинэ Урал маркийн тээврийн хэрэгсэл ирээд жолоочоор ажилд хамт орж байсан. Бид хоёр тухайн газар 1994 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ******** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Л************* БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс  1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн захад 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 62 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 63 дахь тал), Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08/793 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6.  *********** холбогдох зарим газарт ажилд томилсон тушаал, чөлөөлсөн тушаал  шийдвэр байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989-1990 оны, Шатахуун тээврийн баазын  даргын 1991-1994 оны, Нефть хангамжийн  даргын 1994 оны тушаал тус тус шүүж үзэхэд  ***********  холбоотой Тээврийг удирдах газрын  даргын  1989 оны 151, 1990 оны 87, Шатахуун тээврийн баазын  даргын 1992 оны 10, 51, 59,  1993 оны  48, 03, 1994 оны 63, 64 дүгээр тушаалуудыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн  захын баримт  манай  архивт шилжиж  ирээгүй тул  холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/173 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 78 дэх тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 19 дэх тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хөдөлмөрийн захад 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн авто баазад 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Монгол Улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН