| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0832/З |
| Дугаар | 128/ШШ2024/0896 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0896
2024 11 13 128/ШШ2024/0896
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б*******
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г*******
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Нэхэмжлэгч Д.Э*******гээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргасан байна.
2.2.Нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 6******* дугаар албан бичгээр шийдвэрлэжээ.
2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ Д.Э******* нь 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Д.Э******* нь 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 3 жил 8 сарын хугацаанд Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокуророор, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 3 жил 7 сар 20 хоногийн хугацаанд Улсын Ерөнхий Прокурорын газарт хяналтын прокуророор, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2002 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 2 жил 7 сар 4 хоногийн хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газарт туслах прокурор, шалган зааварлах хэлтсийн даргаар, 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 5 жил 4 сар 5 хоногийн хугацаанд Дэлхийн банкны "Засаглал бэхжүүлэх төсөл"-д үндэсний зөвлөх, хуулийн ахлах шинжээчээр, "ММС" сан, "Кроун Эйжентс"-д мэргэжилтнээр, 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 12 жил 3 сар 01 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхэд шүүгчээр тус тус ажилласан бөгөөд нийт 27 жил 4 сар 24 хоног ажилласан. Д.Э******* нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т "Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жилээ элласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтрохур Тогтоолгож болно хурок заасны дагуу шүүгч Д.Э******* нь энэхүү хуульд заасан 55 насанд хурсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай зарлигаар “Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул Д******* Э*******г Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн". Улмаар Д.Э******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр "Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл"- ийг гаргасан боловч тус газрын дарга Л.Ж******* 2024 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 6******* дугаартай албан бичгээр "Тус газарт хандан ирүүлсэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт, материалтай танилцлаа. Таны ажилласан хугацаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т "Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно...", ", "Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно". Нийгмийн даатгалын ерөнхий (шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх apra хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна" гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна" гэсэн хариуг өгч, өндөр насны тэтгэврийг тогтоож өгөөгүйгээс иргэн Д. Э******* хохирч байна. Д.Э******* нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т заасан шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах 55 насанд хүрсэн байх, өөрөө хүсэж хүсэлтээ гаргасан байх хуулийн болзлыг хангаж байгаа учраас тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Ж*******ын 2024 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү.” гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Д.Э******* 1991 онд Оросын Холбооны улсын Эрхүү хотын Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, дараагаар нь хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. 1991 оны 08 дугаар сарын 01-ээс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 8 сарын хугацаанд Ховд аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, туслах прокурор орлох прокуророор, 1995 оны дөрвөн сарын 01-ээс 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 3 жил, 7 сар, 20 хоногийн хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокуророор, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 2 жил, 7 сар, 4 хоногийн хугацаанд Улсын ерөнхий прокурорын газарт туслах прокурор шалган зарлах хэлтсийн даргаар, 2006 оны 10 дугаар сарын 01-ээс 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 5 жил, 4 сар, 5 хоногийн хугацаанд Дэлхийн банкны засаглал бэхжүүлэх төсөлд үндэсний зөвлөх хуулийн ахлах шинжээчээр, Эм Эм Эс Сан кроун эйч нест санд мэргэжилтнээр, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 12 жил, 3 сар, 1 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхийн шүүгчээр тус тус ажилласан. Улсад 27 жил, 4 сар, 24 хоног ажилласан. Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэх хуулийн заалтын 55 нас хүрсэн, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн хэсгийн заалтаар хуульд заасан 55 насанд хүрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргаад Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан. Д******* Э*******г Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Д.Э******* нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг гаргасан, холбогдох материалыг өгсөн боловч тус газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаартай албан бичгээр тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/226 дугаартай гомдлын хариу албан бичигт Д.Э******* 27 жил, 4 сар, 24 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас буюу 60 хүрээгүй тул танд нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Д.Э******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Ж*******ын 2024 оны 0 нь албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр нас барах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хойш бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах тэтгэврийг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч Д.Э******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу буюу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******гаар дамжуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө гаргасан байдаг. Тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл түүнд хавсарган өгсөн материалыг хүлээн авч холбогдох мэдээллийг тэтгэврийн программд оруулан тэтгэвэр тогтоох ажиллагаа хийхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан насанд хүрээгүй байх тул тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхгүй тухай мэдэгдэж 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* тоот албан бичгээр үндэслэл бүхий хариуг хүргүүлжээ. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн болно. Нийгмийн даатгалд даатгуулах, Нийгмийн даатгалын сангуудад шимтгэл төлөх хувь, хэмжээ тус сангуудаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоон олгох, зогсоох, дуусгавар болгохтой холбогдсон бүхий л харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 2 зүйл Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь... энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Жагсаалт, журам батлах тухай А/221 тушаалаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн нөхцөлд ажиллаж ЭРХ ҮҮСЭН Даатгуулагчдад өндөр насны тэтгэврийг насны хувьд 5-10 жилийн өмнө тогтоодог гэвч энэхүү тушаалын хавсралтад Шүүгчээр ажилласан тухай тусгагдаагүй байх тул Д.Э*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар 60 насанд хүрснээр эрх үүсэх тул Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 682 дугаар бүхий албан бичиг нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй. Монгол Улсын Шүүхийн тухай 47 дугаар зүйлийн 47.6-д "Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. "гэх болзол шаардлагыг Д.Э******* хангаагүй гэж үзэх үндэслэлтэй тэрээр Улсын дээд шүүхийн шүүгчээр нийт 125 сар буюу 10 жил 5 сар ажилласан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. Мөн хуулийн 47.7- д "Шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар, ээлжийн амралтын Үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно.” гэж заасан тул Нийгмийн даатгалын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зохицуулахаар тусгасан болно. Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 6******* тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй хуульд нийцсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлд заасан тохиолдлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хуульд заасны дагуу үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Д.Э******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгахыг хүссэн, мөн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг. Нэхэмжлэгч Д.Э******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******гаар дамжуулан өргөдөл өгсөн байдаг. Ирүүлсэн өргөдлийг нь шалгаж үзвэл ажилласан жил нь өндөр насны тэтгэвэр тогоолгох нөхцөлийг хангаж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2-т заасан насанд хүрээгүй байна. 07 дугаар сарын 04-ний өдрийн 6******* тоот албан бичгийн хариу нь маргаан үүсэж байгаа тал ямар нэгэн байдлаар захиргааны байгууллагаас бичгээр хариуг аваад албан бичгийн хариуг илгээсэн байдаг. Нийгмийн даатгалын харилцааг Монгол улсад Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиудаар зохицуулагдаж байгаа. Энэ хуулиудыг үндэслэж захиргааны байгууллагын удирдлага буюу манай газрын дарга н.Ж******* нь Нийгмийн даатгалын хууль, журмыг хэрэгжүүлэх үндэслэлтэй. Эрх хэмжээндээ биш хуульд заасан үүргээ биелүүлж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний гаргасан өргөдөлд хуульд заасан үндэслэлтэй хариу тайлбар өгсөн гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тэтгэврийг Монгол улсад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэврийн тухай хуулиар зохицуулж байгаа, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан субъектүүд нь шүүгч, прокурор байдаггүй. Нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөл тогтоох ангилал байдаг. Энэ субъектүүдийг хуульчлаад өгчихсөн байдаг. Тэр дунд шүүгч, прокурорын асуудал байж байдаг. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан заалтууд байдаг. Энэ асуудлуудыг шүүхээс шийдвэрлэхдээ үндэслэлтэй шийдэхгүй байгаа. Цөөн тооны хүмүүс тэтгэвэрт гарч байгаа гэдэг үүднээс шийдээд яваад байгаа. Энэ хоёр хууль нь Нийгмийн даатгалын хуультай зөрчилдөөд байдаг. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д нас зааж өгсөн байдаг хэдий ч энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д шүүгчийн тэтгэвэртэй холбоотой асуудлыг тухайн хуулиар заагаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр зайлшгүй Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулагдах шаардлага гарч байгаа юм. Тэгээр манайхаас гарсан албан бичиг хуульд нийцсэн байна. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд шүүгчийн тэтгэвэртэй холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Үүнд Нийгмийн даатгалын тухай хууль орно гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... нэхэмжлэгч нь шүүхийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан байхад хариуцагч нь тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Шүүхийн тухай хуульд заасан 55 насанд хүрсэн шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын багц хуулиудтай зөрчилдөж байгаа тул нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Д.Э*******гээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч Д.Э******* нь Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 52 дугаар зарлигаар Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлиг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.2.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэл болгожээ.
6.Нэхэмжлэгч Д.Э******* нь 1967 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхдөө 56 нас 8 сартай байсан байна.
7.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргажээ.
8.Нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 6******* дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.
9.Дээрх албан бичигт: “... Таны ажилласан хугацаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. ...”, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.”
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.” гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна.” гэжээ.
10.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1 дүгээр зүйл.“Хуулийн зорилт”, 1.1.“Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон байна.
11.Дээрх хуулийн 5 дугаар зүйл.“Өндөр насны тэтгэвэр авах эрх”,5.1.“Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.2.“тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;” гэж заажээ.
12.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулахаар байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.
13.Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл. “Хуулийн зорилт”, 1.1.“Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, ... холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаас үзвэл шүүгчийн эрх байдлыг энэ хуулиар зохицуулахаар байна.
14.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйл.“Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа”, 47.6.“Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заажээ.
15.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор байна.
16.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Э******* нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.
17.Тодруулбал, шүүгч нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тусгай субъект бөгөөд түүний эрх зүйн байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх бөгөөд уг хуульд 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор хууль тогтоогчид хуульчилсан байх тул уг хуульд зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна гэж үзэв.
18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э*******гээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Э*******д өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ