| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05750/И |
| Дугаар | 192/ШШ2025/01674 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/01674
| 2024 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 192/ШШ2025/01674 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун ******* *******од оршин суух *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* *******од оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох
304 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ю.д холбогдуулан 304 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Н.******* би Ю.тай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээний 1.1 миний өмчлөлийн 000417209 дугаартай БГДүүрэг 9 хороо газрыг обьектыг Авто засварын үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 5 сарын 20 ны өдрөөс 2019 оны 5 сарын 20 ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээг байгуулсан. Ю. нь түрээсийн гэрээгээ харилцан тохирлцож сунгасан. 10, түрээсийн гэрээний дагуу авто засварын зориулалтаар 2019 оны 5 сараас 2023 оны 3 сар хүртэл түрээсээр ашиглан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн. Гэрээний 1.3 Түрээслэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшсэний төлбөрт эхний 3 сард тус 6 сая төгрөгөөр, түүнээс хойш буюу 4 дэх сараас эхлэн түрээсийн төлбөрийг сар бүр 7 сая төгрөгөөр тооцож түрээслэгчид төлж ирсэн. Түрээслэгч Ю. нь 2019 оны 6,7,8 9, 10,11,12 сарын түрээсийн төлбөр 2020 оны 8 сарын 13 ны өдөр 2019 оны 12 сарын 2020 оны 1,2,3,4 сарын 30.000.000/гучин сая /төгрөг 2021 оны 6 сарын 28 нд 2020 оны 5,6,7 сарын түрээсийн төлбөр 20.000.000 /хорин сая төгрөг, 2021 оны 7 сарын 30 ны өдөр 2020 оны 8,9,10 сарын түрээсийн төлбөрт 20.000.000/хорин сая/ төгрөг нийт 90.000.000 төгрөгийг миний төрсөн охин 5034911699 дугаартай тооот дансруу шилжүүлэн төлсөн байна. Шүүхэд хариуцагч Ю.гаас түрээсийн төлбөр 294.000.000 төгрийг нэхэмжлэн шүүхэд нэхмжлэл гаргасан байсан. Хариуцагч Ю. Түрээсийн төлбөрөөс 90.000.000 төгрөг төлсөн байна. Нэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн 294.000.000 /хоёр зуун ерэн дөрвөн сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 90.000.000/ерэн сая / төгрөгийн хасаж илүү нэхэмжилсэн 90.000.000 /ерэн сая төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Ю. нь 2020, оны 11, 12 сарын түрээсийн төлбөр 14.000.000 /арван дөрвөн сая төгрөг 2021, 2022,2023 оны 3 сар хүртэлх 29 сарын түрээсийн төлбөр нийт 203.000.000/хоёр зуун гурван сая төгрөгийг огт төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй хохироож байна.
Иймд Хариуцагч Ю. гаас 2020 11,12 сар, 2021, 2022, 2023 оны 3 сар хүртэлх 29 сарын түрээсийн төлбөр 203.000.000 /хоёр зуун гурван сая /төгрөгийг, Гэрээний 1.4 зааснаар түрээсийн төлбөрийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнгийн 0.5% иар тооцоход тооцож үнийн дүнгийн 50% иас хэтрэхгүй алданги 101.500.000 /нэг зуун нэг сая таван зуун мянган /төгрөг нийт 304.500.000 Гурван зуун дөрвөн сая таван зуун мянган төгрөг, тэмдэгтийн хураамж 1.457.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Ю. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.*******ийн дүүргийн 9-р хороонд байрладаг объектыг олон жил түрээслэн ажилласан. Гэтэл миний түрээслээгүй хугацааны түрээсийн төлбөрийг надаас нэхэмжилж байна. Манай эхнэртэй харилцан тохиролцоод нэхэмжлэгч Н.******* нь 1 жилийн хугацаанд тухайн объектоо түрээслэхээр болсон байсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сард Еврокосметик компанийхаа гоо сайхны барааг агуулах савгүй болчихлоо. Объектоо суллаж авъя гэдэг зүйл ярьсан байсан. Эхнэр өвлийн саруудад ямар ч ашиг байхгүй, алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байна. Цахилгааны төлбөр маш өндөр гарсан. Цахилгааны төлбөрөө төлөхгүй бол тог таслана. Дулааны улирал орж байна. Ганц хоёр сарын дараа пос машин ашиглаж байгаа учраас зээл аваад өгье гэж хэлсэн байдаг. Ингээд энэ хоёр харилцан ярилцаад түрээсийн хугацаанаас өмнө объектыг суллаж байгаа болохоор 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрүүдээс чөлөөлөхөөр болж объектыг нь суллаж өгсөн. Гэтэл надаас түрээслээгүй хугацааны төлбөрийг нэхэмжилж, эхнэртэй ярьж хэлсэн зүйлээсээ ухарч байгаа нь үнэхээр шударга биш байна. Түрээсийн төлбөрийг би цаг хугацаанд нь төлөөд явдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч Н.******* нь намайг тайвшруулсан. Чамд өнөөдөр түрээсэлж байгаа юм биш, олон жил түрээсэлж байгаа. Ах нь авдаг юмаа авсан гомдохгүй гэж хэлсэн. Энэ өгүүлбэрийг нэг удаа хэлээгүй шүү. Надад хэд дахин хэлсэн. Мөн намайг 2019 оны 10 сараас хойш нэг ч түрээсийн төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Энэ нь бас худлаа. Шударга байх хэрэгтэй. Бас 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш бичгээр гэрээ байгуулаагүй гэдэг нь ч худлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2023.10.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.05.05-ны өдрийн Түрээсийн гэрээ, 000148914 дүгээр Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, фото зургууд, 2023.09.19-ний өдрийн Нийслэлийн дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-8, 39-46 тал/
4. Хариуцагчаас: 2024.02.23-ны өдрийн 0240 дүгээр итгэмжлэл, И.Оюунтуяагийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.10.30-ны өдрийн 0828 дугаар итгэмжлэл, Ц.ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХХК-д ажиллаж буй даатгуулагчдйн 2022 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шмитгэл ногдуулалт, төлбөрийн нэхэмжлэхүүд, Ю.гийн ХК-ийн дансны хуулга, ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ю.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 35, 62-63, 108-123, 131 тал/
5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр, Хаан банк ХК-иас 2024.07.18-ны өдрийн 29//7960 дугаар албан бичиг, ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 71-85/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ю.д холбогдуулан 304 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хариуцагч Ю. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2014.05.05-ны өдөр Н.*******, Ю. нарын хооронд дүүргийн 9 дүгээр хороо, авто угаалгын газраыг 2014.05.20-ны өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай эхний гурван сарын түрээсийн төлбөрт 6 000 000 төгрөг, 4 дэх сараас эхлэн 7 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээг байгуулж, гэрээний 1.4-т төлбөрийг хуанлийн 2 сараар урьд сарынх нь 25-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөр төлсөн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг түрээслэгчид төлөхөөр тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 4-5 тал/
4.2. Нийслэлийн Засаг даргын 2021.06.08-ны өдрийн А/451 дугаар шийдвэрийг үндэслэн Н.*******ид дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1680710533 дугаарт бүртгэлтэй, 530 мкв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000148914 дугаар гэрчилгээг олгосон, /хх 6 тал/
4.3. Автовишн ХХК нь 2014 оны 2023 оны 3 дугаар сарыг хүртэл тус хорооны нутагд дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан нь үнэн гэх тодорхойлолтыг дүүргийн Засаг дарга 2023.09.18-ны өдөр гаргасан, /хх 19 тал/
4.4. 2017.04.03-ны өдрөөс 2023.03.30-ны өдөр хүртэлх хугацаанд 86 060 480 төгрөгийг цахилгааны үнэд төлсөн, /хх 40-46 тал/
4.5. И.Оюунтуяагийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 5099905055 дугаарын данс руу 2019.12.17-ний өдөр 20 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээг, 2019.07.08-ны өдөр 20 000 000 төгрөгийг auto vision service, түрээсийн төлбөр автовишн гэх зэрэг утгатайгаар,
- ХХК-ийн Хаан банкин дахь 5099905055 дугаарын данснаас дугаарын данс руу 2019.05.02-ны өдөр 35 000 000 төгрөг, 2019.07.08-ны өдрөр 20 000 000 төгрөг, 2019.12.17-ны өдөр 20 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээг auto vision service, түрээсийн төлбөр автовишн гэх зэрэг утгатайгаар,
-5034911699 дугаарын данс руу 2020.08.13-ны өдөр 30 000 000 төгрөгийн, 2021.06.28-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2021.07.30-ны өдөр 20 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээг auto vision service, түрээсийн төлбөр автовишн гэх зэрэг утгатайгаар тус тус шлижүүлсэн,
-Ю.гийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас дугаарын данс руу 9 500 000 төгрөгийг гэх утгатайгаар, 2020.09.12-ны өдөр дугаарын данс руу 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 62-63, 80-85, 123 тал/
4.6. 2022.12.01-ний өдөр зохигч цахим зурвасаар харилцаж, ажлын байр түрээслэх гэрээний төслийг явуулж, ойролцоогоор 50 сая төгрөгийн бараа байгаа гэх агуулгатай текст илгээсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /96-101 тал/
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ...-д зааснаар хариуцагч овогт гийн /РД:/-гаас 273 800 000 /хоёр зуун далан гурван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж *******ийн ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 362 950 төгрөгийг улсын орлоод хэвээр үлдээж, хариуцагч Ю.гаас 1 526 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ