| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00064/И |
| Дугаар | 318/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00113
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн Л сумын 3 дугаар баг, дугаар байрны 24 тоотод оршин суух, регистрийн дугаар, М ургийн овогт О-гийн Д,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1695 онд төрсөн, 60 настай. Би 1982 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орсон ба 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс тракторчноор ажиллах болсон. Улмаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хааж БЦЕГ-ын даргын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Дараа нь 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаантолгойн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэлд тракторчноор орж ажиллаад 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цомхотголоор ажлаас гарсан. Ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт аймгийн архиваас гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хөдөлмөрийн дэвтрээ олохгүй, ажилласан жилээ баталгаажуулахаар архивын баримтаа үндэслэн шүүхэд хандсан. Гэтэл миний өндөр настай ээжид маань хөдөлмөрийн дэвтэр байсан тул шүүхэд хандаж ажилласан жилээ баталгаажуулахаар өгсөн өргөдлөө буцаан татах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны товыг Р-т мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж заасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие нь хөдөлмөрийн дэвтрээ олохгүй, ажилласан жилээ баталгаажуулахаар архивын баримтаа үндэслэн шүүхэд хандсан. Гэтэл миний өндөр настай ээжид маань хөдөлмөрийн дэвтэр байсан тул шүүхэд хандаж ажилласан жилээ баталгаажуулахаар өгсөн өргөдлөө буцаан татах хүсэлтэй байна гэх тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан тул нэхэмжлэгч Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Р-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ