2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/01677

 

 

 

 

 

 

 

2025 02 12 192/ШШ2025/01677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 13 дугаар хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 13 дугаар хороо, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ГБ77070901/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, 4 дүгээр хороо, , , хаягт оршин суух, ******* овогт гийн /РД:/-д холбогдох

 

44 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч Э.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  У.*******, Б.******* нар нь хариуцагч Э.д холбогдуулан 44 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э. нь У.******* надаас 2018.12.10-ны өдөр 40 000 000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед би өөрийн эхнэр Б.*******д хэлж манай эхнэр 2018.12.14-ний өдөр 40 000 000 төгрөгийг өөрийн данснаас Э.гийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн. Э. нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин 4 000 000 төгрөг зээлээч өмнөх мөнгөтэй нь нийлүүлэд өгье гэж гуйсных нь дагуу би өөрийн эхнэр Б.*******гийн данснаас Э.гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлүүлсэн. Э. нь 44 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд эргүүлэн төлөөгүй байгаа билээ. Дээрх хугацааны дотор өөрөөр хэлбэл 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд 44 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа Э. нь тодорхой хугацааны дараа төлье нэхэмжлэлээ татан авна уу гэсэн хүсэлтийг хүндэтгэн үзэж татан авсан. Гэтэл Э. нь өнөөдрийг хүртэл төлөөгүй учир хариуцагчаас 44 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би У.*******оос мөнгө зээлээгүй. Ажил хэргийн журмаар танилцаж байсан. Монгол экспорт компанид инженерээр ажилладаг. Ажлын дагуу миний данс руу мөнгө хийсэн. Надаа зээлсэн гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч над руу яриад танайхаар дамжуулж мах гаргуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй дахиж хамтран ажиллах боломжгүй гэж хэлсэн. Эхнэрийнх нь дүү н.Төгсөө гэх хүнийг дагуулж ирээд хамтран ажиллах санал тавьсны дагуу уулзахад, У.*******оос өөр хүн байсан. У.*******ын эхнэрийн дүү н.тэй хамтарч ажилласан. 2018 оноос хойш над руу огт ярьж байгаагүй. Э. 44 000 000 төгрөг зээлэх хүсэлт тавьж байгаагүй. Харин хэрэгт авагдсан баримтаар харахад 192 000 000 төгрөгийг шилжсэн. 2018 онд монгол мах экспод Э. ажиллаж байсан дээр маргахгүй. Хариуцагч гаалийн бүрдүүлэлт хийж махыг гаргаж байсан нотлох баримтуудаар тогтоогдоно. н.*******гийн дансны хуулга хэрэгт баримтаар авагдсан. Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагчтай хамтран ажилласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйл заасан харилцаа нь талуудын хооронд үүсээгүй. 2020 онд н. нь Э. хамтран ажилласан бөгөөд н. гэрчийн мэдүүлэгт У.******* ах бид 2 хамаатан, хамтарч ажилласан мөнгөө зээлсэн гэж шүүхэд өгсөн гэж хоорондоо ярьсан. Ямар гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхойгүй. Мөнгө шилжүүлсэн бол зээлийн гэрээний харилцаа биш юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний харилцаа байна уу, хамтран ажиллах гэрээний харилцаа байна уу гэдгийг шүүх харгалзан үзэх хэрэгтэй. 2018 оноос эхлэн хамтран ажилласан дээр маргахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас: 2022.05.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******гийн Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, У.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, У.*******, Б.******* нарын гэрлэлтийн баталгаа, 2019.09.16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2019/14134 дүгээр шүүгчийн захирамж, 2022.04.11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2022/08818 дугаар шүүгчийн захирамж, 2022.03.02-ны өдрийн 5070/549 дүгээр Хаан банк ХК-ийн албан бичиг, 2022.10.10-ны өдрийн 1735 дугаар итгэмжлэл, 2023.02.20-ны өдрийн 0353 дугаар итгэмжлэл, 2023.04.25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.02.27-ны өдрийн 0568 дугаар итгэмжлэл, Өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.09.13-ны өдрийн 0961 дүгээр итгэмжлэл, 2024.08.13-ны өдрийн 0800 дугаар итгэмжлэл, /1хх 2-10, 38, 90, 106-107, 162-163, 2 хх 30-31, 41-42 тал/

 

4. Хариуцагчаас: Э.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.10.04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2170 дугаар тодорхойлолт, 2022.10.07-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 236 дугаар тодорхойлолт, Э.гийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 18, 23-26, 30-31, 117-122 тал/

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу Гаалийн ерөнхий газраас 2023.08.01-ний өдрийн 01-12/2719 дүгээр нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, ХХК-ийн 2018.12.01-2018.12.31 хүртэл гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, ХХК-иас 2023.11.21-ний өдрийн 23/538 дугаар албан бичиг, 2024.01.12-ны өдрийн 24/023 дугаар албан бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр 2024.04.03-ны өдрийн Монгол банк ХК-ийн Б-10/227 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-иас 2024.05.08-ны өдрийн 6/5587 дугаар албан бичиг, Хас банк ХК-иас 2024.05.03-ны өдрийн 5в/2085 дугаар албан бичиг, Голомт банк ХК-иас 14/ХХ/03-567 дугаар албан бичиг, У.*******,_Б.******* нарын дансны хуулга, Хаан банк ХК-иас 2024.05.09-ний өдрийн 29/5387 дугаар албан бичиг, У.*******, Б.******* нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банк ХК-иас 2024.05.10-ны өдрийн 11/2701 дүгээр албан бичиг, харилцах дансны харилцагчийн хуулгыг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /1хх 132-134, 139-158, 177-178, 194- 2 хх 29 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч  У.*******, Б.******* нар нь хариуцагч Э.д холбогдуулан 44 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э. нь 2018.12.10-ны өдөр 40 000 000 төгрөг зээлээч гэж гуйсны дагуу эхнэр Б.*******гийн данснаас 2018.12.14-ний өдөр 40 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2018.12.28-ны өдөр дахин 4 000 000 эхнэрийн данснаас дахин шилжүүлсэн. Гэсэн хэдий ч тухайн мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Зээлийн төлбөрийг нэхэмжлэхээр өмнө нь шүүхэд хандаж байсан боловч Э. нь тодорхой хугацааны дараа төлье нэхэмжлэлээ татан авна уу гэсний дагуу татан авсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд 44 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 44 000 000 төгрөгийг Б.*******, У.******* нараас зээлдэж аваагүй. Харин хамтран мах экспортод гаргах бизнес хийдэг байсан бөгөөд уг бизнесийн хүрээнд надад өгсөн зуучлалын хөлс юм. Энэ нь гэрч Д.ийн мэдүүлэг, хамтран хийж байсан бизнесийн хүрээнд мах гэх утгатай шилжүүлж байсан мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Б.******* өөрийн тоот данснаас тоот данс руу 2018.12.14-ний өдөр 20 000 000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээг гүйлгээний утгатайгаар, 2018.12.28-ны өдөр 4 000 000 төгрөгийг гүйлгээний утгатайгаар, нийт 44 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, /1хх 3-4 тал/

 

4.2 У.*******, Б.******* нарыг гэр бүл болсныг 2010.08.09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 337 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, /1хх 6 тал/

 

4.3 2019.09.16-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2019/14134 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан хариуцагч Э.д холбогдох 44 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /1хх 7 тал/

 

4.4 Э. нь 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл ХХК-д гадаад худалдааны менежер албан тушаалд ажиллаж байсан, /1хх 139 тал/

 

4.5 У.******* нь хаан банк дахь дугаарын дансыг, Б.******* нь Хаан банк дахь дугаарын дансыг, Э. нь Хаан банк дахь дугаарын дансыг тус тус эзэмшдэг, /1хх 117-122, 209-222, 222-250, 2хх 1-16 тал /

 

4.6 Б.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын данснаас 2019.09.30-ны өдөр 2 000 000 төгрөгийг, У.*******ын эзэмшлийн дугаарын данснаас 2019.11.23-ны өдөр 150 000 000 төгрөгийг нийт найман удаагийн гүйлгээгээр ганболд гэх утгатайгаар, 2019.08.26-ны өдөр 10 000 000 төгрөгийг ганболд гэх утгатайгаар, 2019.11.25-ны өдөр 42 000 000 төгрөгийг нийт гурван удаагийн гүйлгээгээр утга бичилгүйгээр Э.д шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 118-122 тал/

 

5. Зохигч, нэхэмжлэгч Б.*******гийн данснаас 44 000 000 төгрөгийг хариуцагч Э.гийн данс руу шилжүүлсэн, У.*******, Э. нар 2018 оноос эхлэн мах экспортын чиглэлээр хамтран ажиллаж байсан зэрэг үйл баримтад маргаангүй, харин маргаан бүхий 44 000 000 төгрөг нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө мөн эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.******* өөрийн эзэмшлийн тоот данснаас Э.гийн эзэмшлийн тоот данс руу 2018.12.14-ний өдөр 40 000 000 төгрөгийг, 2018.12.28-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Д. нь ...танай ахтай ажиллахад хэцүү хүн байна лээ. ...ажил хөдөлмөр үйлчилгээний хөлс гэж надад 44 000 000 төгрөг өгсөн. Тэгээд жилийн дараа тэр мөнгөө шүүхээс нэхэмжилсэн байна лээ. Ахиж хамтран ажиллая гээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаагаад авсан гэж хэлсэн... гэх мэдүүлгийг өгсөн.

 

Дээр дурдсан гэрчийн мэдүүлгийг талуудын маргаагүй үйл баримт болох махны экспортын чиглэлээр хамтран ажиллаж байсан, 2018.12.14-ний өдрөөс хойшхи хугацаанд У.*******, Б.******* нараас ганболд гэх утгатай мөнгөн хөрөнгийг удаа дараа хариуцагчид шилжүүлж байсан үйл баримттай харьцуулан дүгнэвэл маргаан бүхий 44 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө мөн эсэх нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, түүнчлэн маргаан бүхий 44 000 000 төгрөг нь зээлийн мөнгөн хөрөнгө мөн эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч У.*******, Б.******* нарын зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ