Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0950

 

 

 

     2024         11            27                                    128/ШШ2024/0950    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “Ч*******” ХХК 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******             

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: А.Т*******   

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0*******, 0 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т*******, хариуцагч Ч.Д******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчаас “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0*******, 0 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна. 

2.Маргааны үйл баримтыг дурдвал            

2.1.Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/*** дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлт явуулсан эрүүгийн 2 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд заасан “... Банкны тухай хууль зөрчих” зөрлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхээр Монголбанканд хүргүүлсэн байна.  

2.2.Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч*******анд хянагч томилох тухай” Н******* дугаар тушаалаар Чингис хаан банканд ажиллах Монголбанкны хянагчаар ахлах хянан шалгагч Ч.Д*******, хянан шалгагч Б.Х нарыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.  

2.3.Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2, 2 дугаар эрх бүхий албан тушаалтны тогтоолуудаар зөрчлийн хэргүүдийг нээсэн байна. 

2.4.Хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаануудтай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *******, дугаар шийтгэлийн хуудсуудыг бичсэн байна.

2.5.Маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийг Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

2.6.Мөн маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0***** дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийг Монголбанкнаас тогтоосон урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100,000 нэгж буюу 100,000,000.00 /зуун сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

2.7.Тус шүүх “Ч*******” ХХК-аас гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0*******, 0 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******т холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.          

                                                             НУУЦ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, 15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч*******” ХХК-аас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******т холбогдуулан гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0*******, 0 дугаартай шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ