| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03022/И |
| Дугаар | 192/ШШ2025/01247 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01247
| 2025 02 12 | 192/ШШ2025/01247 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,192,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Novita brand-ийн 750,000 төгрөгийн үнэ бүхий 50N загварын бидэ суултуурыг урьдчилгаагүй 3 сарын хугацаанд хуваах нөхцөлтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д сарын 3 хувийн хүүтэй гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг өгсөн тохиолдолд сарын 3 хувийн хүүтэй тооцохгүй байхаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Бид удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй, энэ сард дуусана гэх мэтээр худал хэлж гэрээнийи үүргээ биелүүлэхээс зайлс хийж байна. Иймд гэрээний үндсэн үүрэгт 750,000 төгрөг, 100 хоногийн алданги 375,000 төгрөг, хүү 22,500*3 сар=67,500 төгрөг, нийт 1,192,500 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* нэхэмжлэлтэй ******* миний биед холбогдох 1,192,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Рэнцэндорж нь хариуцагч *******д холбогдуулан 1,192,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 1,192,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,192,500 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,170 төгрөгийн 16,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 16,585 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 16,585 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.Рэнцэндоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР