| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04388/И |
| Дугаар | 192/ШШ2025/00836 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00836
| 2025 01 30 | 192/ШШ2025/00836 |
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ******* овогтой миний бие 2021 оны 09 сард Сүхбаатар аймгийн*******ын хойно байрлах гэх нэршилтэй уурхайд өрөмдөлтийн ажил хийж байсан. Энэ үед гэдэг хүн Хилийн цэргийн сургуульд оруулж өгдөг гэсэн юм. Ингэснээр С үгэнд итгэж хариуцагч С. холбогдсон. Хотод ирээд С. гэдэг хүнтэй холбоо тогтоож уулзахад найдвартай оруулж өгнөө, ингэхийн тулд чамд 3,000,000 төгрөг хэрэг болноо, энэ мөнгийг яаралтай олоод өгвөл болно" гэж хэлсэн байдаг. Би тэр дор нь 3,000,000 төгрөг бүгдийг нь өгөх боломжгүй байсан тул хариуцагчтай тохиролцож, 1. С. хүсэлтээр 2021.10.15-ны өдөр өөрийн оот данснаас тоот дансруу 500,000 төгрөг; 2. 2021.10.19-ны өдөр өөрийн тоот данснаас С. дансруу 500,000 төгрөг; 3. 2021.10.28-ны өдөр өөрийн Хаан банкны оот данснаас С. тоот дансруу 1,000,000 төгрөг; 4. 2021.11.18-ны өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас С. Төрийн банк-тоот дансруу 600,000 төгрөг; 5. 2021.11.19-ны өдөр өөрийн тоот данснаас тоот дансруу 400,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд хойш 2 сар гарангийн хугацаа өнгөрөхөд миний сургуульд оруулах ажлыг бүтээж өгөөгүй тул мөнгөө буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингэхэд "за болноо, чи дансаа үлдээгээрээ эгч нь маргааш шилжүүлнэ" гэж хэлсэн юм. Тэрнээс хойш утсаар дахин дахин холбогдож 3,000,000 төгрөгөө шаардахад "маргааш төлнө, удахгүй төлнө" гэж хугацаа тохирч явсаар байтал 2022 оны хавар 05 сард миний бие цэрэг татлагаар орж 1 жилийн цэргийн алба хаагаад 2023 оны 05 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргийн албаас чөлөөлөгдөж ирээд холбогдож байсан дугаар луугаа залгахад Ашиглалтанд байхгүй гэсэн тул өөр дугаар олж холбоо тогтоогоод хариуцагч м 3,000,000 төгрөгөө авахаар шаардахад “өгнөө, удахгүй өгнө" гэж худлаа хугацаа тохирч явсаар байна.” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Иргэн Т. нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 хувааж төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч С.Нандинчимэгт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Нандинчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 хувааж төлж барагдуулахаар, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т. нь хариуцагч С.холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хороонд 3 хувааж барагдуулахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нандинчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 31,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т. олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР