2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01075

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07

 

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/01075

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* төв, ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: 5033187/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, ******* дугаар байр, 45 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /-т холбогдох,

 

УБО улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь иргэн Б., нартай 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ023132 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,300,000 төгрөгийн зээлийг олгосон ба уг зээлийг зээлдэгч Б., нар нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Б.тэй 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 023132 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч Б. нь өөрийн өмчлөлийн УБО улсын дугаартай , Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын өмчлөлд шилжүүлсэн. Бидний хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.9 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр тооцоо дууссаны дараа фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгч буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах, манай байгууллагад шилжүүлэн өгөх тус тусын үүрэгтэй байсан. Гэвч үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч Б. нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл фидуцийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, манай байгууллага нь Б.ээс автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл автомашиныг шилжүүлэн аваагүй байна. Иймд Б. болон ******* ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 023132 дугаартай фидуцийн гэрээний дагуу ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн УБО улсын дугаартай, хар хөх өнгийн Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн суудлын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг Б.т даалгаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б. миний бие УБО улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслээ шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан УБО улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УБО улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох  УБО улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох  УБО улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/-XW30 маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/-аас 35,100 төгрөг, хариуцагч Б.ээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД