| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00094/И |
| Дугаар | 312/ШШ2025/00227 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00227
2025 02 10 142/ШШ2024/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр ..... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Жигжид *******ой ******* нь 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад бүжигчнээр ажиллаж байсан юм. Одоо 2025 оны 01 дүгээр сарын 28-нд өндөр насны тэтгэвэрт гарах болсон ба энэ хугацааны ажиллаж байсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч эх хувиараа олдохгүй байгаа юм. Иймд миний ажиллаж байсан хугацааны тушаалыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4/, Ж.*******д Соёлын яамнаас 1986 оны 07 дугаар сарын 15, 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон бүжгийн жүжигчний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5/, хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, Говь-Алтай аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасгийн тодорхойлолт /хх-ийн 9/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Ж.******* нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгад 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл бүжигчнээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Ж.*******д 1994 оны 01 дүгээр сарын 20-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /Т.*******ыг 1986 оны 07 дугаар сарын 15-наас эхэлж дагалдан бүжигчнээр авч ажиллуулсугай, Т.*******ыг 1994 оны 11-р сарын 4-нөөр тасалбар болгон бүжигчний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй./,
Ж.*******д БНМАУ-ын Соёлын яамнаас 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгосон бүжгийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /...Уран бүтээлийн хэлтсээс зохион явуулсан бүжгийн жүжигчний мэргэжил дээшлүүлэх курст 1986 оны 6-р сарын 1-ээс 1986 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл оролцсон учир бүжгийн мэргэжлээр үнэмлэх олгов.../,
Ж.*******д БНМАУ-ын Соёлын яамнаас 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон бүжгийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /...Уран бүтээлийн хэлтсээс зохион явуулсан бүжгийн жүжигчний мэргэжил дээшлүүлэх курст 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл оролцсон учир бүжгийн мэргэжлээр үнэмлэх олгов.../,
Хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* /РД: *******/-ын Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгад 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ