Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00228

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:Орхон аймаг Жаргалант сум 2-р баг булаг.... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Орхон аймгийн Жаргалант сум 2-р баг Булаг ******* тоотод 2002 оноос хойш өвөө, эмээ, аавын хамт амьдарсан. Миний өвөө болох*******ийн нэр дээр хашаа байшингийн гэрчилгээ байдаг. Миний аав болох Нямчулуун 2023 онд өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй зуурдаар өөд болсон. Миний өвөө өвчний улмаас өөд болсон. Би аав, эмээ, өвөө 3-тайгаа хамт амьдарч байгаад 2013 онд өвөө, 2018 онд эмээ Отгон, 2023 онд аав Нямчулуун нас барсан. Надад үлдсэн гэрчилгээ нь өвөөгийн нэр дээр байгаа бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлж авах гэхэд 2013 онд өөд болсон учраас тань руу шууд шилжүүлэх боломжгүй. Өвөөгөөс чинь эмээ рүү чинь шилжүүлж аваагүй нас барсан байна, эмээгээс чинь аав чинь шилжүүлээгүй байж байгаад өөд болсон байна. Иймд өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү... гэв.

2.Хүсэлт гаргагчаас: Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Орхон аймгийн Жаргалант булаг 8- тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, төрөл садангийн лавлагаа /хх-6/, ....... нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-7/,*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-8/, .... нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-9/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-13-15/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Н.*******ийн өвөө******* нь Орхон аймаг Жаргалант сумын 2-р баг Жаргалант булаг тоотод байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1715 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2011 оны 01 дүгээр сарын 17-нд нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-ь энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ. байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

4. Хүсэлт гаргагч Н.******* нь ...Миний аав ******* 2023 онд өвөө*******ийн өмлөлчийн дээрх газрыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй зуурдаар өөд болсон... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр эцэг П.******* хамт өвөө буюу өвлүүлэгч*******ийг нас барснаас хойш түүний өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сумын 2-р баг Жаргалант булаг тоотод байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1715 м.кв газрыг эзэмшиж, уг хаягт амьдарч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан... гэж зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь талийгаач өвөг эцэг*******ийн өвийг хүлээн авсан байна.

6. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн талийгаач өвөг эцэг*******ийн өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сумын 2-р баг Жаргалант булаг тоотод байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1715 м.кв газрыг өвлөн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

7. Хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528.2, 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.*******ийн талийгаач өвөө ******* ******* Шаравын Пүрэв /РД: /-ийн өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сумын 2-р баг Жаргалант булаг тоотод байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1715 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ