| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2023/0988/З |
| Дугаар | 128/ШШ2025/0081 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0081
2025 01 24 128/ШШ2025/0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., Р. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 12 дугаар сард Дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд олгосон.
2.2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 2,3 дугаар хороодын 17 байрны 1185 өрх, 105 аж ахуйн нэгж, байгууллага, Баянзүрх дүүргийн 4, 8, 11 дүгээр хорооны 7 байрны 414 өрх, 21 аж ахуйн нэгж, байгууллага гээд нийт 1858 хэрэглэгчдийг эрчим хүчээр хангадаг байсан.
2.3. Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2020 онд мөрдөх ХАДЭХ-ний тарифыг 3013.95 төгрөгөөр тогтоосон байна.
2.4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар “Тариф батлах тухай” тогтоолоор “******* ******* *******” ХХК-ийн “ ” ТӨХК-аас худалдаж авах тарифыг 3013.40 төгрөг байхаар баталжээ.
2.5. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дээрх тогтоолын “3013.40 төгрөг гэж заасныг 12309.57 төгрөг болгож өөрчилжээ.
2.6. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолоор “******* ******* *******” ХХК-ийн “ ” ТӨХК-аас худалдаж авах тарифыг 3759.30 төгрөг байхаар баталсан байна.
2.7.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.1.7-д “захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.8. Хариуцагчаас Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн худалдан авах эрчим хүчний хэмжээнд өөрчлөлт орж орлого нэмэгдсэн, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд өөрчлөлтүүд орсон зэрэг тариф өөрчлөх бодит нөхцөл байдал бүрдсэний улмаас тарифыг өөрчилсөн гэж тайлбарласан.
2.9.Нэхэмжлэгчээс Эрчим хүчний зохицуулах хорооны даргад 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0/83 дугаар албан бичгээр 2021 оны 12 дугаар сард 12309.57 төгрөг болгож үндэслэлгүйгээр нэмэгдүүлснээс их хэмжээний өрөнд орсон тул дээрх хугацаанд мөрдөгдсөн тарифыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.
2.10. Уг гомдолд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1125 дугаартай албан бичгээр “... орлого буурсан тохиолдолд ТЗЭ санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж заасныг үндэслэн танай компанийн “ ” ТӨХК-аас худалдан авах үнэд зохих өөрчлөлтийг оруулсан. Иймд танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд дулаан худалдан авах гэрээний үүргээ биелүүлж хуримтлагдсан өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулах нь зүйтэй байна” гэх хариуг хүргүүлсэн.
2.11. Дээрх хариуг эс зөвшөөрч ******* ******* ******* ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд дулаан түгээх, дамжуулах зэрэг хэрэглэгчдийг халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулдаг. Бид хэрэглэгчдийг халаалт, дулаанаар хангах, дамжуулах үйлчилгээг “ ” ТӨХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр “ ” ТӨХК-аас г худалдан авч уг халаалт, г хэрэглэгчдэд дамжуулж, хэрэглэгчдийг халаалт, дулаанаар хангадаг. Ингэхдээ “ ” ТӨХК-аас худалдаж авах тарифыг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгдөг бөгөөд 2023 оны 12 дугаар сараас өмнө “ ” ТӨХК-аас худалдаж авах үнийн тариф нь 3013.40 төгрөгөөр батлагдсан байсан, иймд уг тарифын дагуу “ ” ТӨХК-аас г худалдан авч, цааш нь хэрэглэгчдэд дамжуулж, хэрэглэгчдийг халаалт, дулаанаар хангаж, 2021 оны 11 сарыг дуустал хугацаанд халаалт, төлбөргүй байсан.
Гэтэл хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот Тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор манай компанийн “ ” ТӨХК-аас худалдаж авах үнийн тарифыг үндэслэлгүйгээр нэмж, хэд дахин өндөр үнээр буюу 12309.57 төгрөг гэж тогтоосон. Бид “ ” ТӨХК-аас үнийг 12309.57 төгрөгөөр худалдаж авах болсон хэр нь цааш нь хэрэглэгчдэд үүнээс хэд дахин бага үнийн тарифаар тооцож, халаалт, үнийг авдаг. Үүнээс болж манай компани болон “ ” ТӨХК-ийн хооронд их хэмжээний төлбөрийн зөрүү төлбөр, өр авлага үүссэн, энэ асуудал нь хууль бус, үндэслэлгүй юм. Бодит байдалд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Тарифт өөрчлөлт оруулах тухай маргаан бүхий тогтоолоор хэрэглэгчдэд дамжуулан түгээдэг 3013.40 төгрөгөөс давсан хэд дахин өндөр үнээр буюу 12309.57 төгрөгөөр “ ” ТӨХК-аас худалдан авах үнийн тарифыг тогтоосон нь бодит байдал дээр биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй, төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй байсан.
Хариуцагч нь 2022 оны 1-3 дугаар сарын тарифыг тогтоохдоо мөн үндэслэлгүй, өндөр үнээр тогтоож манай байгууллагыг өр төлбөрт оруулсан. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* тоот “Тариф батлах тухай” тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “ ” ТӨХК-аас худалдан авах тариф 12309.57 төгрөг гэснийг 3759.30 болгож өөрчилсөн, хэдийгээр үнийг багасгасан ч төлөх боломжгүй өндөр өр төлбөр үүсгэсэн нь хууль бус.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот “Тариф батлах тухай” тогтоолоор манай компанийн “ ” ТӨХК-аас худалдаж авах үнийн тарифыг үндэслэлгүйгээр нэмж, хэд дахин өндөр үнээр буюу 3759.30 төгрөг гэж тогтоосон. Уг үнийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мөрдөж ажиллах үүрэг өгсөн. “ ” ТӨХК-аас үнийг 3759.30 төгрөгөөр худалдаж авах болсон нь манай компани болон “ ” ТӨХК-ийн хооронд мөн их хэмжээний төлбөрийн зөрүү төлбөр, өр авлага үүсгэсэн нь хууль бус үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.1.6-д “захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж заасан. “ ” ТӨХК нь хариуцагчийн уг маргаан бүхий илт хууль бус захиргааны актыг үндэслэж манай компаниас үнийг 12309.57 төгрөгөөр тооцож, нийт 300 гаруй сая төгрөг төлөхийг шаардаж, иргэний хэргийн шүүхэд манай компанид холбогдуулж нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагчийн уг илт хууль бус, бодит байдалд биелэгдэх боломжгүй, нэхэмжлэгч компанийн эрх ашиг, сонирхлыг илтэд дордуулсан, зөрчсөн тогтоолоос болж манай байгууллага болон “ ” ТӨХК-ийн хооронд төлбөрийн их хэмжээний зөрүү үүсэж, бид уг их хэмжээний өр төлбөрт үндэслэлгүйгээр төлөх, өр төлбөрт орох, цаашид төлбөрийн чадваргүй болж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, компанийн үйл ажиллагаа зогсох, үүнээс болж хэрэглэгчдийн халаалт, дулаан доголдох, олон байр, орон сууцны хэрэглэгчид хохирох, эрх ашиг, сонирхол нь хөндөгдөх зэрэг ноцтой нөхцөл үүссэн.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны даргад 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Гомдолд тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн, үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *******, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот Тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолууд нь тус тус илт хууль бус захиргааны акт мөн тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар, мөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллага хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах, дамжуулах үйлчилгээг төрийн өмчит компанитай байгуулсан. Гэрээний үндсэн дээр компаниас г худалдаж аваад халаалт, г хэрэглэгчдэд дамжуулж хангадаг. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төрийн өмчит компаниас худалдаж авах тарифын үнийг хариуцагч байгууллага Эрчим хүчний зохицуулах хороо баталдаг. 2023 оны 12 дугаар сараас өмнө төрийн өмчит компаниас худалдан авах тарифын үнэ 3013.40 төгрөг байсан. Уг тарифын дагуу нэхэмжлэгч байгууллага компаниас г худалдаж аваад цааш хэрэглэгчдэд дамжуулан хэрэглэгчдийг дулаанаар хангаад 2021 оны 11, 12 дугаар сар, өмнөх хугацаанд өр үүсдэггүй. Орлого, зарлага нь төлөхөд тохиромжтой, эрсдэлгүй тариф тогтоодог байсан тул өргүй байсан.
Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор нэхэмжлэгчийн хувьд компаниас худалдаж авах үнийн тарифыг үндэслэлгүй, хэд дахин өндөр үнээр 12309.57 төгрөгөөр тогтоосон. компаниас үнийг өндөр үнээр худалдаж авах болсон. Гэтэл хэрэглэгчдээс авч байгаа үнэ, нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт ороогүй, орох ч боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагад хэрэглэгч халаалт төлбөрөө задгайгаар төлдөг. Хэрэглэгчдээс олсон орлого нь компанид төлдөг үнэд хүрэхээ больж эхэлсэн. Тарифаар харьцуулж яривал хэрэглэгчээс 500 төгрөгийн орлого орж байхад компанид 1500 төгрөг өгөх болж их хэмжээний үнийн зөрүү үүсээд өр авлага үүсэж эхэлсэн.
Тариф тогтоосон захиргааны акт бодит байдал дээр биелүүлэх боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй компанийг ийм хэмжээний өрөнд оруулна гэдэг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал болсон. Иймээс илт хууль бус гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сард хэрэглэгчдээс авах орлогын төлөвлөгөө нь 123.6 сая төгрөг байна. Гэтэл компани ******* ******* ******* ХХК-нд 235 сая төгрөгийн нэхэмжлэх өгсөн. Эрчим хүчний зохицуулах хорооны тарифыг үндэслээд ихсэж байгаа. Үнийн зөрүү 111.9 сая төгрөгийг биелүүлэх ямар ч боломжгүйгээр эдийн засгийн өрөнд оруулчихсан. Энэ байдал давтагдаад явсан. 2022 оны 01 сард нэхэмжлэгч 118.4 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, гэтэл тарифыг үндэслээд 115.9 сая төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн. Үнийн зөрүү 2.5 сая төгрөгөөр ажилчдынхаа цалинг өгөх ямар боломжгүй.
Энэ компани өөрийн цахилгааны мөнгийг төлөх боломжгүй, засвар үйлчилгээний зардал, нийгмийн даатгалыг төлөх боломжгүй байдалд оруулсан. 2022 оны 02 дугаар сард хэрэглэгчдээс борлуулалтын орлого 119.2 сая төгрөгийн орлого орсон. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон тарифын дагуу компани 100 сая 4 мянган төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн. Зөрүү 18.8 сая төгрөг, тэгэхээр ******* ******* ******* ХХК-ийг 18 сая төгрөгөөр амьдар гэж байна. Тариф тогтоохоос өмнө танайх их хэмжээний орлого олсон тул татан авалт, тэгшитгэл хийж байна гэдэг. Өмнөх орлогыг хасаад тухайн сараар бодвол алдаатай тариф бодохгүй. Эдийн засгийн тооцооллын хувьд компани тарифаар хэдэн төгрөгийн нэхэмжлэл ирүүлэх, хэрэглэгчдээс хэдэн төгрөг орж ирэх, компанийн зардал хэд болох гээд тэнцвэртэй боддог тариф гурван илт хууль бус акт дээр алдагдсан. Хариуцагч тайлбарлахдаа танайх их хэмжээний орлого олсон. Учир нь танай компани тусгай зөвшөөрөлтэй, компанийн баримтаар бодсон нийт орлогоос харахад их хэмжээний орлого олсон, зардал бага, өмнөх саруудад их хэмжээний орлого олсон гэдэг. Манай компанийн зардлаас гадна нөгөө 2 компанийн зардал байгаа. Тэр 2 компанид манайхаас зардлаа өгнө, тэр нь манай санхүү, тайлан, баланст орохгүй. 3 компанийн зардлыг тухайн үед тооцоод ямар ч алдагдалгүй тариф бодогдоод дууссан. Өмнө нь тогтоосон тарифын нөхөн төлбөрийг авч болохгүй. Бодит байдалд тарифыг ийм баримтуудаар бодсоноос манай үйлчлүүлэгч компани их хэмжээний өрөнд орсон. компани хариуцагчийн маргаан бүхий илт хууль бус захиргааны актыг үндэслээд манай компаниас үнийг үндсэндээ өрийн зөрүү үүсээд 300 гаруй сая төгрөгийн төлбөрийн асуудал үүссэн.
Эрчим хүчний зохицуулах хороо тийм тариф тогтоохоор нөгөө байгууллага мэдээж нэхэмжилнэ. Тэгэхээр 2, 3 байгууллагын ашиг сонирхол хөндөгдөж байна. Хариуцагчийн илт хууль бус, бодит байдал дээр биелүүлэх боломжгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан, зөрчсөн тогтоолоос болоод манай байгууллага их хэмжээний өрөнд орсон. Байгууллагын санхүү, мөнгөн урсгалд с*******р нөлөөлөөд цаашид төлбөрийн чадваргүй болох хууль бус актын үр дагавар ийм байдалд хүргэж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны ******* дугаар тогтоол 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Гэхдээ энэ тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөнө гээд 15 хоног буцааж хэрэглэж нэхэмжлэгчийг хохироосон. Буцсан 15 хоногт хуучин тариф үйлчилнэ. Тэгэхээр 2 янзын тарифаар хэм хэмжээ тогтоож байна. Илэрхий агуулгын алдаатай гэж үзэж байна. Захиргааны байгууллагын шийдвэр гарсан өдрөөсөө үйлчилдэг байтал 15 хоног буцааж хэрэглэхээр компанийг санхүүгийн эрсдэлд оруулж дампууруулах агуулгатай хууль бус акт гаргасан. Тэгээд энэ зөрүүг хэн ч төлөх ёсгүй, алдаатай акт гаргасан захиргааны байгууллага өөрөө төлөх ёстой.
Тарифыг тогтооход нэхэмжлэгчийг бичиг ирүүлэх талаар тайлбарлаад байна. Зохицуулах байгууллага ямар хэмжээний дэд бүтэц, ямар байгууллагууд, хэдэн компани, яаж үйлчилгээ үзүүлж байгаа бүх тооцоо мэдээлэл байгаа, манай ирүүлж буй саналыг нухацтай хараад бодитой акт тогтоох бүрэн боломж байсан. Илт хууль бус захиргааны акт гаргахдаа БОШХ хэтрүүлсэн гэдэг. БОШХ гэдэг нь зардлаа хэлж байгаа. ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны нийт орлого нь 904 сая төгрөг. БОШХ буюу Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоож өгсөн зардал нь 368.2 сая төгрөг байна. Танайх 904 сая төгрөг олоод 368.2 сая төгрөгийн зардалтай. 400,500 сая төгрөгийн орлоготой үлдэж байна, ийм зардал тогтоож өгөөгүй, зардлаа хэтрүүлж байна гэж байна. 2021 оны 904 сая төгрөгийн орлогыг ******* ******* ******* ХХК дангаар биш, 3 компани хувааж авч байгаа.
******* ******* ******* ХХК-ийн зардлыг 368 сая төгрөг гэж тогтоосон. Гэтэл 2 компанид бас ийм хэмжээний зардлууд гарч байгаа. Тиймээс энэ байдлуудыг тайлбарлаж өнөөдрийг хүрсэн. 3 компани хамтарч ажилладаг байхад БОШХ гээд байгаа тооцооллыг ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны зардлыг 368.2 сая төгрөгөөр тооцоод 2 компанийн зардлыг тооцохгүйгээр бодсон. Танай ирүүлсэн баримтаар тооцсон гэж байгаа боловч ******* ******* ******* ХХК-ийн санхүүгийн тайланг үндэслэсэн. Маргаан бүхий актууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчөөд, их хэмжээний алдагдалд оруулсан. Захиргааны актаас үүсэж байгаа тарифын зөрүүг хэн төлөх нь ойлгомжгүй, манайх төлье гэхэд тийм хэмжээний орлого олсон байх ёстой, тийм хэмжээний мөнгө байхгүй. Өмнөх тарифаар их хэмжээний орлого олсон тул татан авалт хийгээд тэгшитгэнэ гээд алдаатай тариф тогтоогоод компанийн хууль ёсны ашиг сонирхолд нь шууд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны акт илт одоо хууль бус байна. Захиргааны актыг бодит байдал дээр биелүүлэх боломжгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны үзэмжээр шийдэгдэх асуудал уу, хууль журмаар нарийн тооцооллын үндсэн дээр хийгдэх үнэ тариф уу гэдэгт дүгнэлт хийхэд ******* ******* ******* ХХК-нд 1200 төгрөгөөр зардаг гэж жишээлж ярьж байна. 1200 төгрөгөөр зардаг байсан зүйлийг тухайн оныхоо 01 дүгээр сард 1200 төгрөгөөр зарж байтал тухайн оны 12 дугаар сард 12000 төгрөгөөр заръя гэсэн шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, биелүүлэх боломжгүй илт хууль бус шийдвэр байна.
Тариф тогтоохдоо эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлалаар тооцож гаргасан гэдэг. Аргачлалтай нийцэж гарсан нь тогтоогдохгүй байгаад байна. Аргачлалд БОШХ-г борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэж заасан. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэдгийг аргачлалд яаж олохыг тайлбарлачихсан. Ерөнхийдөө үйл ажиллагааны зардал гэж ойлгогдож байгаа. Үйл ажиллагааны зардалд тулгуурлаж тариф тогтооно, хариуцагчаас хавтаст хэрэгт авагдсан баримтаар танайх саналаа явуулсан, программаас харагдаж байна гэдэг. Гэтэл энэ баримт нь зардлын баримт биш үйл ажиллагааны орлого байдаг. Аргачлалд борлуулалтын орлогоор тарифыг тогтоох зүйл харагдахгүй байгаа. Тариф тогтоох хянан шалгах журмыг барьсан гэдэг.
Өмнөхөөс 4 дахин их үнээр тариф тогтоохдоо тарифыг яагаад гаргах ёстой, тариф ямар байх ёстой юм гэхээр гаргасан тариф нь биелэгдэх боломжтой байх ёстой. Ганц сарын дотор нэг аж ахуйн нэгж 300 гаруй сая төгрөгийн өртэй болчхож байна. Өртэй холбоотой дараагийн бусад асуудлууд гардаг. Тарифын асуудлаар хэдэн аж ахуйн нэгж, нэхэмжлэгч тал хөөцөлдөж явсан. Дараагийн тариф тогтооход багасгаад шийдээд өгнө гэдэг зүйлийг ярьж байгаад 3, 4 сар болоод тодорхой хэмжээгээр 4 дүгээр сард тариф багасаж гжоул нь 3000 төгрөг болж тариф тогтоогдсон. Бодит байдал дээр биелэгдэх боломжгүй тариф тогтоосон захиргааны акт бол илт хууль бус юм. Журмын дагуу гараагүй захиргааны акт өндөр дүнтэй гарсан. Цаг хугацаа, үйлчлэлийн хувьд хүчин төгөлдөр юм уу, өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 16-ны өдрийн акт яагаад 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэж гардаг юм. Буцааж хэрэглэх нь хуулийн зөрчилтэй. Илтэд зөрчиж шийдвэр гаргаж байна. Процессоор актыг гаргахаас өмнө хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа хийсэн зүйл огт байдаггүй. Танай тарифыг 4 дахин нэмэгдүүлж тариф тогтоох гэж байгааг огт хэлээгүй. 01 дүгээр сард дахиад тарифын үнэ 5000 төгрөг болохоос өмнө мэдэгдээд гомдол гаргасны дараа дахин тарифыг өөрчилж байгаа нь акт өөрөө илт бус болохыг нотолж байна” гэв.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ тариф үйлчилснээр манай компанид их хэмжээний өрөнд орж хүмүүсийн цалин байтугай хэрэглээнийхээ зардлыг төлөх боломжгүй болсон. Манай нийт борлуулалтын орлого 1 тэрбум 92 сая төгрөг. Аж ахуй нэгжээс 188 сая төгрөг, айл өрхөөс 904 сая төгрөгийн нийт борлуулалтын орлого олсон. Дулаанд 618 сая төгрөг төлөхөөр манай зардал гарч байгаа. Дулаан ногдох зардлаа яаж тооцдог вэ гэхээр орлого, усны орлогыг хооронд нь харьцуулаад хэдэн хувь эзлэхээс шалтгаалан орлогын хувь хэмжээгээр дулаан, усны зардлыг тооцдог. Дулааны орлого нь 69.48 хувь, үлдсэн 31 хувь нь усны орлого юм. Тэр тооцоогоор тооцоход зөвхөн дулаанд ногдох цалин 301 сая төгрөг. Цалин, мөнгө хоёрыг нэмбэл 928 сая төгрөг. Борлуулалтын орлогоос цаана нь үлдэх зүйл байхгүй байна. Нийгмийн даатгалын 37 сая төгрөг, 3 компанийн зардал 135.2 сая төгрөг үлдэж байгаа. 135.2 сая төгрөгөөр дулаанд ногдох цахилгааны мөнгийг төлнө. Яагаад дулаан, цахилгааны мөнгө өндөр байдаг вэ гэхээр цэвэр ус нь өөрийн насостой байр цөөхөн байдаг, төвийн даралтаар цэвэр ус явдаг болохоор зун цахилгааны мөнгө гардаггүй. Халаалт, халуун устай холбоотой цахилгааны зардал гардаг. 135 сая төгрөг 3 компанид байна. Үүгээр урсгал засвараа хийж чадахгүй, цахилгааны мөнгөө төлж чадахгүй байна.
Манай компани ХХК буюу ашгийн төлөө компани. Тэгэхээр танай компани ашиг олсон учраас татан авалт хийнэ гэж болохгүй. 2022 оны тариф илүү алдагдалтай болчхож байгаа юм. Эхний 3 сарын байдлаар 357 сая төгрөгийн орлого олоод худалдан авсан дулаан нь 299.8 сая төгрөг, цалин 88.5 сая төгрөг, нийгмийн даатгал 11 сая төгрөг. Цаана нь хасах 41.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Ажилтай байх үед хүмүүсийн цалинг өгөөд дулаан дээр өр үүсчихсэн. Орж ирсэн 100 сая төгрөгийг дулаанд өгч байсан. Алдагдалд орсон тариф баталсан учраас манай компани одоогийн байдлаар үйл ажиллагаа зогссон. Тусгай зөвшөөрлийг өртэй гэдэг шалтгаанаар цуцалсан. Дулаанаас орж ирсэн бүх мөнгөө төлбөр төлсөн. Тарифын өрийн 100 хэдэн сая төгрөг төлөөд, одоо 200 хэдэн сая төгрөгийн өртэй үлдсэн. Санхүүгийн хувьд алдагдалд орсон байгаа” гэв.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн шаардлагын тухайд: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Эрчим хүчний зохицуулах хороо нь “Тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянан шалгах журам, Цахилгаан эрчим хүчний үнэ тариф тогтоох аргачлал-ын дагуу уг тарифыг баталж гаргасан учир Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны ******* дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт, “Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад заасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолоор 5495.86 төгрөг/ГЖ тарифыг баталсан байх бөгөөд нэхэмжлэлдээ дурдсан байгаа 3759.30 төгрөг/ГЖ гэсэн тарифыг дээрх тогтоолоор батлаагүй.
Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал-ын 3.5 дахь хэсэгт Дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна. Харин орлого буурсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн “ ” ТӨХК-аас худалдан авах үнэд зохих өөрчлөлтийг оруулсан.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тариф нь дараах хоёр төрлийн тарифаас бүрддэг.
Хэрэглэгчдэд борлуулж буй орлого нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн БОШХ-г хангахаас гадна , цахилгаан станцуудын болон станцын БОШХ-г цаашлаад нүүрсний уурхайнуудын орлогыг бүрдүүлдэг онцлогтой. Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифын саналтай уялдуулан тэдгээрийн БОШХ-г хянаж үйлчилгээний төлбөр буюу тарифыг баталж байна. Хэрэв тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн борлуулалтын орлого өөрийн үйл ажиллагаанаас үл хамааран нэмэгдэх, худалдан авах эрчим хүчний биет хэмжээ тарифт тусгагдсан дүнгээс өөрчлөгдөх тохиолдолд тухайн жилийн эцэст “Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал”-ын 3.5 дахь хэсэгт заасныг үндэслэн танай компанийн “ ” ТӨХК-аас худалдан авах үнэд зохих өөрчлөлтийг оруулсан. Иймд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд заасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д эрчим хүчний үнэ тариф батлах эрх хэмжээ Эрчим хүчний зохицуулах хороонд байна. Бүрэн эрхийнхээ дагуу дээрх гурван актыг гаргасан. Акт гарах нэг үндэслэл нь цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлалын 3.5-д заасны дагуу гарсан. Компани эдгээр актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Аргачлалын дагуу жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын үнэ, тарифыг тооцоолж гаргадаг. ******* ******* ******* ХХК-ийн хувьд бол 2019 оноос хойш энэ харилцаа тогтмол явж байсан. Актууд байнга гарч байсан гэсэн үг. Маргаан бүхий актууд 2021 оны 12 дугаар сараас хойш гарсан байхад 3-4 жилийн дараа бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж байна. Тухайн үед актуудыг нэхэмжлэгч компани мэдээд энэ дагуу үйл ажиллагаагаа явуулаад 2022 он хүртэл явсан. Бодит нөхцөл байдалд нийцсэн учраас компани мөрдөөд явж байсан. 3000 төгрөгийг 12309 төгрөг болгосон актын хавсралт дээр үйлчилгээний төлбөрийг 237000 төгрөг болгож өөрчилсөн. Компанийн үйлчилгээний БОШХ буюу байнгын тогтмол зардал юм.
Үүнийг 3000 төгрөг байсан акттай харьцуулж үзвэл 8 дахин өссөн дүнгээр өөрчлөгдсөн байгааг харгалзаж үзэхийг хүсэж байна. Компани ямар ч өргүй байсан гэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар талд компанийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийн хавсралтын 7-д ******* ******* ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 112.873.438 төгрөгийн өртэй. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үлдэгдэл төлбөр 160.650.643 төгрөгийн өр төлбөртэй гэсэн баримт байна. компанийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 022188 тоот албан бичгийн хавсралтад ******* ******* ******* ХХК-ийн өр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 101.754.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 112.873.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 134.006.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 307.755.000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн баримтууд байна. Эдгээр нотлох баримтууд компанийг өр төлбөртэй байсан гэдгийг нотолж байна.
Тэгэхээр ямар ч өр төлбөргүй байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Өр төлбөрөөс нь 206.9 сая төгрөгийг үлдээгээд компанийн асуудлыг шийдсэн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх талд байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр Эрчим хүчний зохицуулах хороо компанийн төлбөр болон санхүүгийн тооцооллыг харгалзаж үзэж тарифыг тогтоосон. Компанийн үнэ, тарифт яагаад өөрчлөлт ордог гэхээр тухайн компани тусгай зөвшөөрөл авсны дараа үйлчлэх хүрээгээ нэмэгдүүлэх, өргөжүүлэх, хэрэглэгчийг нэмэх нөхцөл байдлууд гардаг. Тухайн үед үйлчлэх хүрээ буюу хэрэглэгч нэмэх тохиолдолд хэрэглээ нь нэмэгддэг. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад компанийн санхүүгийн байдалд ч өөрчлөлт ордог. Иймд нөхцөл байдалтай уялдаад компанийн тарифт өөрчлөлт ордог.
Хэрэглээ нь өсөхөд төлөвлөгөөнд өөрчлөлт орно. Хэрэглээ 100 сая төгрөгөөр баталчихсан байхад 130 сая төгрөг болоод хэрэглэхэд 30 сая төгрөгийн зөрүү дээр зарцуулсан зардлыг авдаг гэсэн үг. гээс батлагдаад байгаа үйлчилгээ авсны төлбөр гэж ойлгож болно. 30 сая төгрөгөөр илүү зарцуулсан зардлаа авахын тулд рүү татаж байгаа төлбөр. Эрчим хүчний салбараас нэхэмжлэгч компани дулаан түгээх, хангах үйл ажиллагаа явуулахын тулд нээс дулаан аваад цаашаа хэрэглэгч рүү дамжуулж байгаа. компани дулаан үйлдвэрлэхэд гаргасан зардлаа компаниудаас буцаагаад татаж төвлөрүүлж байгаа төлбөр. Төлбөр тухайн нөхцөл байдалтай уялдаад компанийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт орох юм уу, хэрэглээ нэмэгдэх тохиолдолд авч байгаа ийм зохицуулалтууд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “2021 оны 12 дугаар сард хийсэн тарифын зохицуулалтын суурь тооцоог 2021 оны 01 дүгээр сард баталсан ******* тогтоолоор 3013.95 төгрөг гэж тогтоосон. Тарифыг үндсэн 3 үзүүлэлтэд үндэслэж тооцож гаргасан. Борлуулалтын орлого 904 сая төгрөг, үүнээс ******* ******* ******* ХХК гээс дулаан аваад хэрэглэгчдэд хүргэсний төлөө 368.2 сая төгрөгийн төлбөрийг өөр дээрээ авч үлдэхээр тооцсон. Үүнийг зардал гэж нэрлэж байгаа, борлуулалтын орлогын шаардлага хэмжээ гээд байгаа агуулга нь бол хэрэглэгчдэд г түгээсний төлөө жилд 368.2 сая төгрөгийг авч үлдэх тооцоолол. нээс 42.2 мянган м.кв г биет хэмжээгээр худалдаж авна. Энэ 3 тоонд үндэслээд 3013 төгрөг гэдэг худалдаж авах тариф тооцогдож гарсан. 904 сая төгрөгийн орлоготой үүнээс 368.2 сая төгрөгийг авч үлдэнэ, үүнд 42.2 мянган м.кв г гээс аваад хэрэглэгчдэд хүргэнэ. Эхний 11 сарын гүйцэтгэл гарсан, 12 дугаар сарын хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар мэдээлэл авсан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 904 сая төгрөгийн орлого, 1 тэрбум 92.5 сая төгрөг болж нэмэгдсэн. Нөгөө талд худалдан авах хэмжээ 42.2 мянган гкал байсан тарифын тооцоололд орчихсон байсан бол 27.4 болоод 16.8 гкалаар буурсан.
нд төлөх худалдан авсан төлбөр хуучин тарифаар тооцоход багассан. Үүнээс үүдэн 378.9 сая төгрөгийн нэмэлт эх үүсвэр, 368 сая төгрөгийг авч үлдэх ёстой байхад нэмэх нь 378.9 төгрөгийн эх үүсвэрийн орлогын өөрчлөлт бий болсон. Дулааны эрчим хүчний түгээлтийн хувьд Монгол Улс бүрэн тоолууртай болоогүй. нээс тоолуураар хэмжээд, дулаан худалдаж аваад хэрэглэгчид өгөхөд хэрэглэгч нь тоолуургүй, орон сууцын айлын г гаднах агаарын температур хүйтэн, дулаан байхаас үл хамааран 1 м.кв нь 506 төгрөгөөр тогтмол тооцож байгаа. Орлогын өсөлт, худалдан авч байгаа биет хэмжээний бууралт олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг. Худалдан авсан биет хэмжээний бууралт магадгүй гаднах агаарын температур өмнөх оны мөн үеэс буурсантай холбоотой. Гэтэл хэрэглэгч гадаа дулаан болохоор байрныхаа үнийг бууруулж төлнө гэж байхгүй. Нөгөө талдаа үйлчлэх хүрээтэй, хүрээнд өөрчлөлт орж байгаатай холбоотой орлого нь нэмэгдэж өөрчлөгдөж байгаа. Аргачлалын хувьд 2021 оны 12 дугаар сард ******* ******* ******* ХХК-аас тарифын саналаа өгөөгүй. Санал өгөөгүй учраас 378.9 сая төгрөгийг бүгдийг рүү төвлөрүүлэх тооцоолол хийж болохоор байсан тул аргачлалын дагуу тооцсон. 12 дугаар сарын тариф 12000 биш магадгүй 30, 40 мянга болж магадгүй байсан.
Хурлаар хэлэлцээд 378.9 сая төгрөгийг 206.9 сая төгрөгийг компанид үлдээчихье өр төлбөрөө барагдуулаг, 171.9 сая төгрөгийг тарифын тооцоололд оруулаад рүү татан төвлөрүүлэх тооцоолол хийсэн. 171.9 сая төгрөгийг 12 дугаар сарын тарифт оруулаад тооцохоор 12000 төгрөг гарч байгаа. 01 дүгээр сард батлагдсан тарифаар тооцвол нийт орлогын хэрэглэгчээс орж ирж байгаа орлогын 40 хувийг ******* ******* ******* ХХК аваад, үлдэх 60 хувийг рүү өгөхөөр байсан. 12 дугаар сарын тарифын зохицуулалтыг хийсний дараа бүтэн жилээр аваад үзвэл ******* ******* ******* ХХК хэрэглэгчээс орж ирж байгаа орлогын 50 хувийг аваад 50 хувийг рүү өгөх гүйцэтгэл гарчихсан. Эрчим хүчний зохицуулах хороо тариф тооцоолоод буулт хийсэн гэсэн үг. Дулааны эрчим хүч хэрэглэгчдэд, айл гэр хүртэл 4 үндсэн оролцогчтой. Нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станц, нд, ******* ******* ******* ХХК байна. Нүүрсний уурхай цахилгаан станцуудад нүүрсээ худалдана, цахилгаан станц цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлээд эрчим хүчийг нд худалдана, нд том магистрал шугамуудаар эрчим хүчийг дамжуулаад ******* ******* ******* ХХК-нд өгнө. ******* ******* ******* өөрийн эзэмшлийн шугам гээр дамжуулаад хэрэглэгчдэд өгч байгаа.
Хэрэглэгчид очиж байгаа төлбөрийг оны эхэнд тооцсоноор 40 хувийг ******* ******* ******* ХХК авахаар тооцсон байсан. Тарифын зохицуулалтын дараа 2021 оныг бүхэлд нь аваад үзэхэд 50 хувийг ******* ******* ******* ХХК, үлдсэн 50 хувийг , цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд авч үлдэхээр гүйцэтгэл гарчихсан гэсэн үг. Эрчим хүчний зохицуулах хорооны талаас аваад үзэх юм бол үйлдвэрлээд том тээврийг хийгээд түгээлт хүртэл хийж байгаа өртөг нийт орлогын 20 хувийг эзлээд түгээгээд борлуулалт хийж байгаа компани нь 50 хувийг авч байгаа тарифын зохицуулалт хийсэн. 2021 оны 12 дугаар сард тарифын зохицуулалт хийгээгүй байсан бол гүйцэтгэлээр хэрэглэгчид очих төлбөрийн 68 хувийг ******* ******* ******* ХХК, үлдсэн 32 хувийг уурхай, цахилгаан станц, ний тухай гүйцэтгэл гарахаар байна. Харин ч 378.9 сая төгрөгийн 278.9 сая төгрөгийг компанид үлдээсэн. 378.9 сая төгрөгийн 54 хувийг компанид үлдээгээд үлдсэн 171.9 сая төгрөг буюу 45 хувийг тарифын зохицуулалтаар татаж авсан гэсэн үг. 2021 оны 01 дүгээр сард түр тариф батлаад 2022 оны 04 дүгээр сард дахиж компанийн тарифын санал, тооцооллуудыг хянаад эхний 4 сарын тарифын зөрүүг давхар тооцоод бүтэн жилээр тарифыг хянаад 3700 төгрөг гэж гаргасан.
Энэ тарифаар тооцоход хэрэглэгчээс орж ирж байгаа орлогын 50 хувийг компани авч үлдээд 49.8 хувь буюу ойролцоогоор 50 орчим хувийг компани авч үлдээд, үлдсэн 50.2 хувь буюу ойролцоогоор 50 хувийг буюу цахилгаан станц, уурхай руу хуваарилагдахаар тариф зохиосон. 4 дүгээр сарын тооцоололд ХХК болон ХХК компаниудын шаардлагатай зардлын эх үүсвэрийг оролцуулж тооцсон. 2 компанийн үйл ажиллагааны зардлыг хянах гэхээс илүү Эрчим хүчний хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянадаг болохоос биш тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийн саналыг хянах үүрэггүй, эрхгүй. Мөн санхүүгийн тайлан, баланс тооцооллоо өгөх үүрэггүй тусгай зөвшөөрөл эзэмшигч биш 2 компанийн тооцооллыг ямар байдлаар тооцсон гэхээр ******* ******* ******* ХХК нь ийм гурван байршилд дулаан хэрэглэгчдэд худалдах юм байна, хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 16-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч шимтгэл төлөөд өөр этгээдээр борлуулалт хийлгэж болно гэж заасныг үндэслээд 2 компаниар борлуулалтаа хийлгээд шимтгэл төлөх байдлаар тарифыг нэмж, 200 гаруй сая төгрөгийг шимтгэлийн төлбөр гэж тооцон компанийн зардал БОШХ-д тусгаад тарифын 4 дүгээр сарын төлбөрийг төлсөн. 2022 оны 4 дүгээр сард баталсан тарифаар 49.8 хувийг компани авч үлдээд, 50.2 хувийг нд өгөөд, цааш уурхай, цахилгаан станц руу тавихаар тариф тогтоосон” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчээс … Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудаар манай компанийн ТӨХК-аас худалдаж авах тарифыг үндэслэлгүйгээр нэмж, хэд дахин өндөр үнээр тогтоосноос их хэмжээний төлбөрийн зөрүү төлбөр, өр авлага үүссэн, энэ нь хууль бус, үндэслэлгүй. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий тогтоолуудаар хэрэглэгчдэд дамжуулан түгээдэг үнээс хэд дахин давсан өндөр үнээр ТӨХК-иас худалдан авах үнийн тарифыг тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй, бодит байдал дээр биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д зааснаар тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирсон, биелүүлэх боломжгүй гэж заасан, хариуцагчийн уг илт хууль бус, бодит байдал дээр биелүүлэх боломжгүй нэхэмжлэгч компанийн эрх ашиг, сонирхлыг илтэд дордуулсан, зөрчсөн тогтоолуудаас болж манай байгууллагын санхүү, мөнгөн урсгалд с*******р нөлөөлж, цаашид төлбөрийн чадваргүй болж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, компанийн үйл ажиллагаа зогсох, үүнээс болж хэрэглэгчдийн халаалт, дулаан доголдох, олон байр, орон сууцны хэрэглэгчид хохирох, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх зэрэг ноцтой нөхцөл үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү … гэж,
хариуцагчаас ... марган бүхий тогтоолууд нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянан шалгах журам, Цахилгаан эрчим хүчний үнэ тариф тогтоох аргачлал-ын дагуу тарифыг баталсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулиар олгогдсон бүрэн эрх болон тариф батлах эрх зүйн үндэслэлүүдийн дагуу уг тарифыг баталж гаргасан учраас хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тогтоол нь үйлчлээд дууссан акт, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тогтоолоор 5495.86 төгрөг/ГЖ тарифыг баталсан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 3759.30 төгрөг/ГЖ гэсэн тарифыг дээрх тогтоолоор батлаагүй, Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал-ын 3.5 дахь хэсэгт “Дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-ийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна. Харин орлого буурсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж заасны дагуу тус компанийн худалдан авах эрчим хүчний хэмжээнд өөрчлөлт орж орлого нэмэгдсэн, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд өөрчлөлтүүд орсон зэрэг тариф өөрчлөх бодит нөхцөл байдал бүрдсэн байсан учраас тарифыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ХХК-ийнэ санхүүгийн бодит байдалд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо 2022 оны *******, ******* дугаар тогтоолуудыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж тус тус маргасан.
4. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх, 9.2. Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө, 26 дугаар зүйлийн 26.4-т Зохицуулах хороо нь тарифыг тодорхойлох аргачлал болон тарифын саналыг хянах, шалгах журмыг гаргана, 27 дугаар зүйлийн 27.1-д Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдол бүрд хянана гэж хуульчилжээ.
5. Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд, маргаан бүхий тогтоолууд хэрэгжиж байх цаг хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийг баталж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтооход энэ дүрэм хэрэглэгдэхээр байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо нь дүрмийн 5.1-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох-оор, 5.4-т нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг хяналт шалгалтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтийг харгалзан жил бүр тогтоож болох-оор, мөн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 231 дүгээр Аргачлал батлах тухай тогтоолоор Цахилгаан, эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тарифыг хянан батлах эрх зүйн зохицуулалтай байна.
6. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Тариф батлах тухай ******* дугаар тогтоолын нэг дэх хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн ТӨХК-аас худалдаж авах тариф /НӨАТ ороогүй/-ыг 3,013.40 төгрөг /ГЖ гэж заасныг 12,309.57 төгрөг/ГЖ болгож, Тариф батлах тухай ******* дугаар тогтоолын хавсралтад заасан дулаан түгээх, хангах үйлчилгээний төлбөр буюу тарифыг 30,686.30 мянган төгрөг/сар гэж заасныг 237,596.83 мянган төгрөг/сар болгож тус тус өөрчилж, уг өөрчлөгдсөн тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
7. Уг тогтоолын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дулаан түгээх, хангах ТЗЭ (тусгай зөвшөөрөл эзэмшигч) компаниудын 2021 оны “УБДС” ТӨХК-иас худалдан авах тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай танилцуулгын 1 дэх хэсэгт Дулаан түгээх, хангах ТЗЭ компаниудын ХАДЭХ-ний тарифт өөрчлөлт оруулах үндэслэл, мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, борлуулалтын орлогын маягт, дулаан түгээх, хангах ТЗЭ компаниудын ХАД-ны тарифт өөрчлөлт, шаардлага, 2 дахь хэсэгт тарифт тусгагдсан БОШХ-ний өөрчлөлт хэсгийн тайлбарт “******* ******* *******” ХХК-нд БОШХ-ний зөрүү 378.6 сая төгрөг байгаа бөгөөд үүнээс 171.7 сая төгрөг нь “УБДС” ТӨХК-д тарифаар татагдаж, үлдэх эх үүсвэрийг ТЗЭ компани эх үүсвэргүй өр төлбөрөө барагдуулахад зарцуулагдахаар байна” гэж дурдсанаас үзвэл хариуцагч нь батлагдсан аргачлалын дагуу нэхэмжлэгч компанийн төлбөр болон санхүүгийн тооцооллыг харгалзаж үзэж, бодит нөхцөл байдалд үндэслэн тарифыг тогтоож, баталсан байна.
8. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0/83 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж... ТӨҮК нь ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан эрчим хүчний төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай компани ямар нэгэн өр төлбөргүй байсан, ... 12 сард ******* дугаар тогтоолоор гэнэт үнийг маш өндрөөр буюу 2021 онд мөрдөж байсан 3.013.40 төгрөг Г/Ж үнээс даруй дахин их буюу 12.309.57 төгрөг Г/Ж болгож үндэслэлгүйгээр өөрчилснөөс их хэмжээний өр бий болсон, ... манай компани 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Тариф батлах тухай ******* дугаар тогтоол-оор тогтоосон ТӨХК-аас худалдан авах тарифаар буюу 3.013.40 төгрөг/ГЖ тарифаар 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 1-3 дугаар сарын үнийг тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, ... ******* дугаар тогтоолоор тогтоосон үнийн тарифыг манай байгууллага төлөх боломжит байдлаар зохицуулалт хийж өөрчилж өгөхийг хүссэн гомдол гаргасан.
9. Гомдлын хариуд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1125 дугаар Гомдолд тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ... хэрэглэгчдэд борлуулж буй орлого нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОШХ)-г хангахаас гадна , цахилгаан станцуудын болон станцын БОШХ-г цаашлаад нүүрсний уурхайнуудын орлогыг бүрдүүлдэг, … хэрэв тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн борлуулалтын орлого өөрийн үйл ажиллагаанаас үл хамааран нэмэгдэх, худалдан авах эрчим хүчний биет хэмжээ тарифт тусгагдсан дүнгээс өөрчлөгдөх тохиолдолд тухайн жилийн эцэст Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал-ын 3.5 дахь хэсэгт заасныг үндэслэн танай компанийн ТӨҮК-аас худалдан авах үнэд зохих өөрчлөлтийг оруулсан байдаг. Иймд танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд дулаан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж хуримтлагдсан өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулах нь зүйтэй … гэх хариу өгчээ.
10. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тарифт өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг мөн илт хууль бус акт болохыг тогтоолгох гэж ихэсгэж маргасан.
11. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Тариф батлах тухай тогтоолоор ******* ******* ******* ХХК-ийн ТӨХК-аас худалдаж авах тариф /НӨАТ ороогүй/-ыг 3,013.40 төгрөг/ГЖ-аар, дулаан түгээх хангах үйлчилгээний төлбөр буюу тарифыг 30,686.30 (гучин сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуу) болгон тус тус баталж, батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг үүрэг болгож, Тариф батлах тухай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 298 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
12. Уг тогтоолын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн Дулаан түгээх, хангах тариф батлах эсэх тухай танилцуулгад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн санал, техник эдийн засгийн үзүүлэлт, борлуулалтын орлого, борлуулалтын орлогын бүтэц, үйл ажиллагааны зардал ба БОШХ, цалингийн зардал, ашиглалтын цахилгаан, элэгдлийн зардал, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ-бүтэц, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ-шийдвэрлэсэн, орлого, зардлын өөрчлөлт, тариф, тогтоолын төсөл, тогтоолын төслийн санал зэрэг холбогдох мэдээллийг тусгасан байна.
13. Үүний дараагаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Тариф батлах тухай тогтоолоор ******* ******* ******* ХХК-ийн ТӨХК-аас худалдаж авах тариф /НӨАТ ороогүй/-ыг 3,759.30 төгрөг/ГЖ-аар, дулаан түгээх хангах үйлчилгээний төлбөр буюу тарифыг 52,678.20 (тавин хоёр сая зургаан зуун далан найман мянга хоёр зуу) болгон тус тус баталж, батлагдсан тарифыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг үүрэг болгож, Тариф батлах тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
14. Уг тогтоолын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Дулаан түгээх, хангах ТЗЭ (тусгай зөвшөөрөл эзэмшигч) компаниудын 2022 онд “УБДС” ТӨХК-аас худалдан авах тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай танилцуулгын 1 дэх хэсэгт Дулаан түгээх, хангах ТЗЭ компаниудын ХАДЭХ-ний тарифт өөрчлөлт оруулах үндэслэл, мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, борлуулалтын орлогын маягт, борлуулалтын орлого болон ХАДЭХ-ний өөрчлөлт, Дулаан түгээх, хангах ТЗЭ компаниудын техник, санхүү эдийн засгийн үзүүлэлт хэсэгт “******* ******* *******” ХХК-ийн 2021 оны тарифт туссан борлуулалтын орлого 1,092.5, БОШХ 368.2, үлдэх хувь 34%, 2022 оны тарифт туссан борлуулалтын орлого 1,086.1, БОШХ 387.3, 5.18%-н өсөлт 19.1, үлдэх хувь 36%, цаашид авч үзэх 77.5 гэж тус тус дурдсанаас үзвэл хариуцагч нь батлагдсан аргачлалын дагуу нэхэмжлэгч компанийн төлбөр болон санхүүгийн тооцооллыг харгалзаж үзэж, бодит нөхцөл байдалд үндэслэн тарифыг тогтоож, баталсан байна.
15. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн -Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох” тухай 555 дугаар тогтоолоор ******* ******* ******* ХХК-нд олгосон 33/2019 дугаартай дулаан түгээх, 34/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн.
16. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянан шалгах журам, Цахилгаан, эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлал-ын дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг дээрх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, тариф батлах үндэслэлүүдийн дагуу гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
17.Түүнчлэн маргаан бүхий тогтоолууд хэрэгжих цаг хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан, эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.5-д Дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна. Харин орлого буурсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж зааснаар нэхэмжлэгчийн худалдан авах эрчим хүчний хэмжээ өөрчлөгдөж орлого нь нэмэгдсэн, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд өөрчлөлтүүд орсон зэргээр тариф өөрчлөх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн тарифыг өөрчлөн тогтоосон нь холбогдох хууль, журамд нийцжээ.
18. Нөгөө талаас тариф тогтооход эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг баримтлахаас гадна, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавх хэвийн байлгахуйц хэмжээнд байх, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшнийг хангасан байх зарчмыг баримтлахыг Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.5, 26.2.7, 26.2.8-д заасан, эндээс үзвэл тариф тогтооход өртөг, зардал нэг хүчин зүйл мөн хэдий ч, ийнхүү тариф тогтоохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого, санхүүгийн чадавх хэвийн байлгахуйц, зардал, оруулсан хөрөнгийн өгөөж, ашгийн түвшнийг хангах зарчим хамт яригдах тул нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрчим хүчний хэмжээний нэмэгдсэн өөрчлөлт болон орлогын өсөлтийг харгалзан тарифыг нь өөрчилж тогтоосон тогтоолууд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид эдийн засгийн дарамт үзүүлсэн үр дагавар шууд агуулаагүй байна.
19. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “... тус компанийн худалдан авах эрчим хүчний хэмжээнд өөрчлөлт орж орлого нэмэгдсэн, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд өөрчлөлтүүд орсон зэрэг тариф өөрчлөх бодит нөхцөл байдал бүрдсэн байсан учраас тарифыг өөрчилсөн” гэх тайлбар үндэслэлтэй.
20. Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан... хариуцагч тарифыг зөвхөн манай компанийн бус нийт 3 компанийн орлогоос тооцоолж баталсан, зарлага 3 компаниар гарсныг харгалзан үзээгүй гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшигч байсан бөгөөд хариуцагчид гагцхүү дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулах, хэрэв орлого буурсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулах эрх, хэмжээ холбогдох хууль, журмаар олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.
21. Эдгээр нөхцөл, байдлуудыг дүгнэн үзвэл, маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тарифт өөрчлөлт оруулах тухай ******* дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолууд нь Цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал-ын 3.5-д Дамжуулах, түгээх, хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж заасанд нийцсэн байна.
22. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заасан.
23. Дээрх хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан энэ нь хэн ч харахад илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд тухайн актууд нь хуулийн дээрх заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР