Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/00293

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/00293

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум.........оршин суух, ******* овогт ******* ******* /РД:МВ81072104 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг Их залуу баг толгод .....тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-д холбогдох,

 

Газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч Ж.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу дугаар гудамжны 0 нэгж талбарын дугаартай, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч нь Н.******* би бөгөөд энэ газар дээр Ж.******* нь 2020 оноос хойш хууль бусаар оршин сууж байгаа тул уг газрыг чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би нэхэмжлэгч Н. *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 28A дугаар гудамжны 0 байршилтай, 800 метр квадрат талбайтай газар нь зөвхөн Н. *******ын газар ч биш гэрчилгээн дээр нь 2 хүний өмчлөл буюу гэх хүний өмчлөл байгаа бөгөөд , Н.*******д нэхэмжлэх эрхээ олгосон эсэх нь тодорхойгүй байна. Би тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэл дээрээ болсон зүйлсийг дэлгэрэнгүй бичсэн тул хариу тайлбартаа давтаж бичих шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ газрын шударга эзэмшигч бөгөөд хууль ёсоор амьдарч байгаа хүн. Иймд Н.*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Ж.******* би 2020 оны 08 дугаар сарын дундуур газар худалдаж авна гэдэг зар тавьсан байсан чинь гэх хүн над руу залгаад танайх газар авах гэж байгаа юм уу, надад зарах газар байгаа гэхээр нь би Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 28-од очиж газар үзсэн. Уг газар нь 2 тал хашаатай урд хэсгээр муу фанераар хаачихсан байдалтай газар байсан. Тухайн үед би эхнэр Э.Цэндтэй 2020 оны 08 сарын 17-ны өдөр очсон ба , нөхөр нар ирээд надад энэ газар манай дүү Болдын газар байгаа юм, эхнэр нь Солонгост явж байгаа, удахгүй 10 сард ирнэ, ковид гээд хойшлогдоод байгаа юм, ирэхээр нь бид хоёр та нарт газрыг чинь шилжүүлээд өгнө, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлэхээр нь итгээд газрыг нь 6,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. , нар тухайн үед бид хоёроос 3,500,000 төгрөгийг Хаан банкны 5094107607 тоот ийн данс руу шилжүүлж аваад бид хоёрт иргэний үнэмлэхээ канондож өгөөд мөнгө авсан талаар бичиж өгсөн. Бид хоёр газар дээрээ хашаа бариад, 9*10 метр харьцаатай нэг давхар амины орон сууцыг нам даралтын зуухны хамт барьж, 6*7 харьцаатай машины граж барьсан. Би эдгээрийг барих бүртээ , нөхөр нараас би байшин барилаа, граж барилаа болно биз дээ гэхэд тэр хоёр ямар ч асуудалгүй чиний газар юм чинь та хоёр дуртай юм аа барь" гэж хэлсэн. Бид хоёр настай хүмүүс худал хэлэхгүй байх гэж бодоод дүүгийнх нь газар мөн гэж итгээд газрыг нь худалдаж аваад байшин барилга, граж зэргээ бариад амьдарч байтал Н.******* гэх эмэгтэй 2022 оны 10 дугаар сард манайд хүрч ирээд энэ газрын эзэн нь байгаа юмаа, та нар яагаад миний газарт байшин граж барьсан юм бэ гэхээр нь би бид нар энэ газрыг , нараас худалдаж авсан, дүүгийн газар гэж хэлсэн, дүү Солонгосоос ирэхээр гэрчилгээг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн гэж хэлээд явуулсан. Н.******* гэх эмэгтэй уг гэрчилгээнд нэр нь байгаа юм шиг байсан, Н.******* Солонгост байгаагүй 2016 онд Германаас ирээд одоог хүртэл Монголд амьдарч байгаа хүн гэсэн. Тэгэхээр , нар бид хоёрт худал хэлж дүүгийн газар гэж хуурч мэхлэн газрыг зарж мөнгө авсан ба бид хоёр 2020 онд 70,000,000 төгрөгөөр байшин барьсан, хашааг 3,600,000 төгрөгөөр, гражийг 17,000,000 төгрөгөөр барьж байсан 90,600,000 төгрөгийн зардал гарсан. Би , нарыг намайг залилан мэхэлсэн гэж цагдаад өргөдөл гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба би улсын ерөнхий прокурорт гомдлоо гаргаад явж байгаа, энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Би газрыг худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хашаа байшин, граж, амбаар жорлон гэх мэт хүн амьдрахад шаардлагатай бүхий л зүйлийг барьж байгуулан шударгаар эзэмшиж байгаа, би хэн нэгний газар дээр очиж дур зоргоороо хууль бусаар амьдраагүй тул би өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын тоот газрын шударга эзэмшигч гэж үзэж байна. Учир нь Болд Н.******* нар хамт амьдарч байхдаа энэ газрыг хүргэн ах 2008 онд 2,500,000 төгрөгөөр худалдсан бөгөөд Н.******* тухайн үед гадаадад байхдаа гэрчилгээг нь шилжүүлж өгч чадаагүй байсан гэсэн. нь 2014 онд т 7,500,000 төгрөгөөр зарсан, нь надад 2020 онд 6,500,000 төгрөгөөр худалдсан. Би энэ газрыг худалдаж авсан болохоос биш хүний газар дээр хууль бусаар оршин сууж амьдраагүй. Иймд хуулиар Н.******* нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч эсхүл шударга эзэмшигч байхаас гадна миний эзэмшил хууль бус байхыг шаардана гэсэн үг юм. , , Н.******* нартай энэ газрын талаар шүүхэд маргаан үүсгэж байсан нь тогтоогдсон. Н.******* нар тухайн үедээ харилцан тохиролцоод нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ үедээ Н.******* газар нь бусдын эзэмшилд очсон гэдгээ өөрөө сайн мэдэж байсан байж яагаад тухайн үедээ өөрийн газар юм бол ын эзэмшлээс гаргуулахаар маргаагүй юм бэ. Тэгээд ч энэ газар зөвхөн Н.*******ын ч газар биш хамтран өмчлөгч байсан. Тэгэхээр нэхэмжлэгч Н.******* дангаараа энэ газрыг надаас нэхэмжлэх эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Дээрх нөхцөлөөс харахад энэ газар нь миний хууль ёсоор худалдаж аваад засан сайжруулалт хийж, хашаа байшин барилга байгууламжаа барьж шударгаар эзэмшиж амьдарч байгааг нотолж байна. Иймд Ж.******* намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг тоот байршилтай 800 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэжээ.

Зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 28-ын А дугаартай гудамж од байрлах газраас Ж.*******ыг нүүлгэж гаргах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хашаа газрыг чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж газрын үнэ 14,500,000 төгрөгийг гаргуулан авахаар тохиролцов. Нэхэмжлэгч Н.*******ын дансанд 14,500,000 төгрөг орсноор хариуцагч Ж.Батсайханд Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 28-ын А дугаар гудамж хашааны нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх болно. Мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор төлнө. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 28 дугаар а гудамжны 0, нэгж талбарын дугаартай хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 800 м.кв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан уг газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар албадан чөлөөлүүлэх шаардлагыг өөрчилж, уг газрын үнэ 14,500,000 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулахаар, хариуцагч Ж.******* газрын үнэ 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр, Н.*******ын дансанд мөнгө орсноор газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчид шилжүүлж өгөхөөр, хариуцагч Ж.******* нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан гаргасан газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1585 дугаартай оос Н.*******д олгосон итгэмжлэл болон өөрт олгосон итгэмжлэлийн хүрээнд уг эвлэрлийн гэрээг байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч Ж.*******д холбогдох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 28 дугаар а гудамжны 0, нэгж талбарын дугаартай хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 800 м.кв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай, хариуцагч Ж.*******ын нэхэмжлэгч Н.*******д холбогдох уг газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ж.******* нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар албадан чөлөөлүүлэх шаардлагыг өөрчилж, уг газрын үнэ 14,500,000 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулахаар, хариуцагч Ж.******* газрын үнэ 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр, Н.*******ын дансанд мөнгө орсноор газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Ж.*******д шилжүүлж өгөхөөр тохиролцож, хариуцагч Ж.******* нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан гаргасан газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ