| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00159/И |
| Дугаар | 312/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00343
2025 02 25 312/ШШ2025/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОД*******ОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* улсын дугаартай соната-6 маркийн авто машинаа худалдан борлуулж 2,850,000 төгрөгөөр зарсан. Худалдаж авсан хүн нь гэх данснаас мөнгөө шилжүүлсэн. Гэвч машиныхаа нэрийг шилжүүлье гэсэн ч шилжүүлээгүй аймаг явсан. Бид араас нь нэр шилжүүлэх гэж аймагт 4 удаа очсон. Хайгаад олдоогүй. Утас нь . Уг дугаарлуу ярихаар задаргаанд өгсөн. Одоо бид нарт ямар ч хамааралгүй өөрөө учраа ол гээд байгаа машин торгууль, татвар төлөгдөөгүй худалдаж авснаас хойш татвар 82,000 торгууль 150,000 төгрөг. овогтой эрэн сурвалжилж хаяг тодорхойлж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.******* Хаан банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 2-4 тал),
3. Шүүгчийн захирамжаар Хаан банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 9 тал),
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай соната-6 маркын автомашиныг худалдсан бөгөөд уг автомашины торгууль, татвар 82,000 төгрөгийг гаргуулах гэтэл хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй, мэдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1 тал)
Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын ийн регистрийн дугаар бөгөөд утасны дугаар нь .
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ын Амарсанаа /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА