Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******од холбогдох, эрүүгийн 1836000000028 дугаартай 178/2018/0036/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын  багш мэргэжилтэй,  Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ны ******* салбарын ******* сум дахь салбарт монтёроор  ажилладаг,  ам бүл -4, 3 хүүхдийн  хамт ******* аймгийн ******* сумын *******, 5 дугаар  багт оршин суух, аминдаа гэр -1, нэг өрөө орон сууц, авто машин   нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 450000 төгрөг, ял шийтгэлгүй гэх  ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын *******  

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч  Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт  2018 оны 02 сарын 09-ний орой 22-97 ******* улсын дугаартай Тоёото пробокс маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б, 9.1, 9.2-д заасныг тус тус зөрчсөний  улмаас иргэн Б.ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Бямацогтод  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ******* аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь  ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт  2018 оны 02 сарын 09-ний орой 22-97 ******* улсын дугаартай Тоёото пробокс маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ.  Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,  9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэх заалтуудыг  тус тус зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.т  “дагз ясны зүүн хэсгээс суурь ясны урд хонхор хүрсэн хугарал” гэмтэл учруулж, улмаар  амь насыг хохироосон гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-03-рт/

Хэргийн газрын үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт ******* аймгаас ******* сум, Булган сум руу эргэдэг засмал замын уулзвараас 24 километрт засмал замын хажуу  талд уг тээврийн хэрэгсэл унасан байв. Хэрэг осол болсон газарт байх уг тээврийн хэрэгслийн баруун дугуйн явах хэсгийн мөрийн засмал замаас гарсан мэт мөрний эхлэлийг 1-ийн тоогоор зүүн дугуйн засмал замаас гарсан мэт мөрний эхлэлийг 2-ын тоогоор урд дугуйнуудын засмал замаас гарсан мэт мөрний эхлэлийг 5,7-ийн тоогоор зүүн хойд дугуйн мөрний төгсгөлийг 4-ийн тоогоор зүүн урд дугуйн  мөрний төгсгөлийг 8-ын тоогоор тэмдэглэв.

22-97 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл анх унасан мэт газрыг “В” үсгээр анх унасан мэт газраас цааш дахин унасан мэт газрыг “Б” үсгээр, хэрэг ослын газар цогцос байсан гэх газрыг “Д” үсгээр тэмдэглэж, оруулав. Үзлэгээр уг тээврийн хэрэгслийн баруун урд талын гупер хагарсан, урд талын салхины шил хагарсан,  баруун талын толь суриараа хугарсан, баруун талын 2 хаалга нь дээд  талаараа дотогшоо чихэгдэж орсон. Уг 2 хаалганы  шил нь хагарсан, баруун хөлд хамгийн гадна талд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон.

Уг хаалга нь доод хэсгээрээ чихэгдэн  хойд хаалганы арын шил хагарсан байх ба уг шилний доод кабины хэсэгт цааш чихэгдэн орсон, баруун хойд гэрэл хагарсан хойд тээшний хаалга мултарч онгойсон зүүн талын арын шил хагарсан, зүүн талын кабины дээд хэсгээр чихэгдэж орсон, зүүн талын толь сууриараа хугарч унасан байх ба тээврийн хэрэгслийн доогуур мөр  ба бодис гоожоогүй байв. Үзлэгийг кабин дотор явуулахад автомат хүрдний хайрцагтай байх ба D араанд залгагдсан байв. Явсан километр нь 249 заасан байв. Машины урд салоны хэсэг шилний хагархай болон шороогоор бохирлогдсон байв...гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-рт/

Осол хэрэг гарсан газар дэр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Л.ийн өгсөн...“ 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед харуулын даргын утсаар мэдээлэл авсан. Талийгаач миний том охин байсан. ******* аймгийн ******* суманд өөрийн нөхөр болон 01-06 насны 3-н хүүхдийн хамт амьдардаг байсан. ******* сумын татварын байцаагчаар ажилладаг. Тухайн үед аймгийн төв орохдоо албан томилолтоор явж байсан гэсэн. Миний талийгаач охины нөхөр Ц.*******ыг 3-н хүүхэдтэй нь  хамт байлгаж 3-н хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломж олгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Миний хүргэн Ц.******* архи дарс хэрэглэдэггүй, гэр бүлийн маргаан хэрүүл хийдэггүй төлөв томоотой залуу байгаа юм. Бидэнд үйлийн үрээр ийм асуудал болсон гэж ойлгож байна. Хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй. Оногдуулах ялыг хөнгөлж өгнө үү?...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-ийн 20-рт/

******* аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай ".,.Б.ийн цогцост гэмтэл учирсан байна. Б.ийн цогцост дагз ясны зүүн хэсгээс суурь ясны өмнө хонхор хүрсэн хугарал, зүүн талын 2-5 дугаар хавирганууд суганы урд шугам хэсгийн хугарал хавиргануудын хугарлын  орчимд хөхөлбөр өнгийн цус хуралт, хуйхны дагз зулай хэсгийг хамарсан 18x11см  цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 07x0.3 см, баруун нүдний баруун хэсэгт 1.2x0.5 см зулгаралтууд, зүүн эгэмний зүүн доод хэсэгт 3x2 см, зүүн гуяны урд хэсэгт 4x3 см, 2.5x2 см цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

Б.ийн цогцост учирсан дагз ясны зүүн хэсгээс суурь ясны урд хонхор хүрсэн хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны ‘Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2-д ... гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой /дух, зулай яс/, чамархай, дагз ба суурь яс /өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал. заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.ийн цогцост учирсан зүүн талын 2-5 дугаар хавиргануудын. хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 3 1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   Б.ийн цогцост учирсан хуйхны дагз зулай хэсгийг хамарсан 18x11 см цус хуралт, зүүн талын 2-5 дугаар хавиргануудын хугарлын орчимд цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Б.ийн цогцосны гадаргууд учирсан зулгаралтууд, цус хуралтууд гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’-ын 2.6-д ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй. ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Б.ийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх. унахад үүссэн байх боломжтой. Б. нь дагз ясны зүүн хэсгээс суурь ясны өмнө хонхор хүрсэн хугарлын улмаас нас барсан байна Б. нь шинжилгээнд орсоноос 12-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой.

Б.ийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй. Б ийн цогцосноос авсан гэх цус нь монокпон оношлуураар 0/1/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/ /хх-ийн -21-25-рт/

******* аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Д.Тогтохын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай Б.Эрдэнхишигийн  биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.

Б.Эрдэнхишигийн  биенээс авсан гэх шингэн цус нь моноклон оношлуураар 0/1/ бүлгийн цус байна. .. гэх дүгнэлт/ хх-ийн 27-рт/

Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 21 дугаартай "...Жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.

Жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. б.Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна

Зорчигч Б. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ.

А.Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэснийг зөрчсөн байна.

...Жолооч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын болон цаг агаарын нөхцөл байдал /замын хальтаргаа гулгаа, хөдөлгөөний эрчим/ тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна" гэх дүгнэлт /хх-ийн-39-рт/

Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 42-43-рт/

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 46-47-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ын өгсөн...“2018 оны 02 дугаар сарын 09-ний 19 цаг 30 минутын үед манай хүү Ц.******* машин бариад би урд суудалд суугаад арын суудпын зүүн талд нь хадам ээж нь суугаад дунд нь Ц. суугаад баруун талын суудалд талийгаач суугаад ******* аймгаас ******* сумын чиглэлд явж байгаад ******* сум өнгөрч байхад бид зам тээврийн осолд орж бэр минь  амь насаа алдсан. Би урд суудалд нь суугаад бид нар юм яриад явж байсан. Тэгээд явж байгаад машин займчаад яг юу болсныг мэдэхгүй байна. Машин дотор манай бэр байхгүй байна гээд л машинаас гараад ирсэн чинь машины хойно хэвтэж байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рт /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Д.гийн өгсөн...Бид нар аймгаас гараад явж байсан. Би арын суудалд сууж яваад машин займчаад тар няр гээд юу болсныг мэдээгүй арын суудлын баруун захад миний охин сууж явсан. Машин бүхэлдээ замын хажуу талын далан руу унасан байсан. Машин дотор миний охин байхгүй байсан. Тэгээд машинаас гараад ирсэн чинь машины ард хэвтэж байсан.  Бид нар сандралдаад Ц. эмч охин үзээд зүрх нь цохилохгүй байна  гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 51-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн“...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдер 19 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Ц.*******ын машинд миний ээж Ц., талийгаач, ах Ц.*******ын хадам ээж болох Б. бид 4 суугаад миний ах Ц.******* машин бариад ******* сумын чиглэлд явж байтал урд засмал зам дээр чулуу шиг зүйл байхаар нь тухайн чулуу шиг зүйлийг тойрч гарах гэтэл машин гулгаж дайвалзаад машины бөгс нь шидэгдэх шиг болоод замын хажуу талын далан руу машин унасан. Ямар байдалтай унасныг мэдэхгүй байна. Машин хоёр удаа өнхөрсөн байх. Тэгээд дөрвөн дугуй дээрээ зогссон бөгөөд машин дотор байсан хүмүүс бүгд сандарсан байсан. Миний хажууд машины арын суудалд миний баруун гар талын захад сууж явсан талийгаач байхгүй байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож чадахгүй цонхоор нь гараад харсан чинь машины ар талд талийгаачийн нүүр нь цус болсон дээшээ хараад хэвтэж байхаар нь очсон чинь ямар ч ухаан байхгүй хамар амнаас нь цус гарсан байсан. Тэгээд өөрийн ээжийн дугаараас төрсөн эгч Ц.Тунгалаг руу залгаж яаралтай эмч аваад ир гэсэн. Тэгээд би эмч болохоор амнаас нь цус гарсан болохоор нь амьсгалын замыг нь бөглөх байх гэж бодоод хуруугаараа амруу нь оруулж тэмтрэхэд нилээн их нөжирсөн бүхэл цус байсныг гаргасан. Тэгээд толгойг нь хажуу талруу бага зэрэг хазайлгаад цүнхэн дотор чагнуур байсан болохоор чагнуураа аваад цээжний дээр нь чагнаж үзэхэд зурхний цохилт сонсогдоогүй. утасны гэрэл тусгаж хүүхэн харааг нь үзэхэд гэрэлд хариу үйлдэл үзүүлээгүй өргөссөн байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн-52- 53-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн...“Миний бие 2018 оны 02 сарын 09-ний өдөр талийгаач ажлын тайлангаа өгөхөөр явахад би машинаа бариад манай хадам ээж, миний өөрийн ээж бид дөрөв  ******* сумаас ******* аймагт ирээд ажлаа амжуулаад 19 цаг өнгөрөөгөөд бид 4 дээр нэмэгдэж миний дүү Ц. суугаад бид нар ******* сумын чиглэлд хөдөлсөн. Миний жолоодож явсан 22-97 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэл дохио болон бусад эд анги бүрэн бүтэн байсан. Тэгээд би явж байгаад *******ы хар үзүүрийн гүүр өнгөрөөд бууж нэг тамхи татаад хөдөлсөн. Хамт явсан хүмүүс буугаагүй. Тэгээд явж байтал засмал зам дээр чулуу шиг зүйл байхаар нь тухайн зүйлийг тойрч гарах гээд зүүн гар талруугаа дарсан чинь машин 2 талруугаа гулгаж займчаад зам тээврийн осолд орсон байсан. Би машин яг яаж унасан хэд эргэсэн талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Тэгээд би бүгд зүгээрүү гэж асуусан чинь зүгээр гэж хэлсэн бөгөөд  манай хадам ээж талийгаачийн нэрийг хэлээд байхгүй байна гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад эргээд гүйсэн чинь машины ар талд дээшээ харсан байрлалтай хамар амнаас нь цус гарсан хэвтэж байсан. Тэгээд манай дүү машины хагарсан цонхоор бууж ирж үзээд амнаас нь нөжирсөн цус гаргаж хаяад чагнуураа олж ирээд чагнаад зүрхний цохилт байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Сэргэсэн чинь би сумын эмнэлэгт байсан. Би зам хальтиргаатай байсныг мэдэж байсан. Манай хоёр  ээж зөөлөн яваарай гээд захиж байсан болохоор би 60-70 км цагийн хурдтай явж байсан.  Би жолоо бариад  миний төрсөн ээж Ц. урд суудалд, миний хадам ээж зүүн гар талын арын захын суудалд миний охин дүү Ц. арын суудлын голд нь суугаад талийгаач баруун талын арын захын суудалд сууж явсан.  Би ******* аймгийн ******* сумын ******* багт эхнэр, 1-6 насны 3-н хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан.  Ийм асуудал болоод гэр бүлийнхээ хүнийг алдлаа. Одоо би 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Надад их харамсалтай байна. Би тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа янз бүрийн асуудал болох вий гэж зөөлөн явж байсан. Миний том охин хүүхэд 6 настай дараагийн хүүхэд 3 настай бага хүүхэд 1 нас 6 сартай. Машин манай талийгаачийн нэр дээр байсан.  2016 оны 04 сард ******* аймгаас худалдаж авсан. Эхнэр бид 2 цалингийн зээл авч уг машиныг худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рт/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 64-65-рт/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 66-67-рт/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл,цогцосны дардас /хх-ийн 68-69-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******ын *******  нь урьд ял шийтгэгдээгүй...гэх баримт /хх-ийн 73-рт/ гэх  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Ц.*******ын ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт  2018 оны 02 сарын 09-ний орой 22-97 ******* улсын дугаартай Тоёото пробокс маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,  9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,  9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэх заалтуудыг  тус тус зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.т  “дагз ясны зүүн хэсгээс суурь ясны урд хонхор хүрсэн хугарал” гэмтэл учруулж, улмаар  амь насыг хохироосон гэмт  хэрэг үйлдсэн гэмт үйлдэлд нь ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т”...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...“ гэх заалтад нийцэж байх тул түүнийг  “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний эхнэр Б. нь нас барсан болох нь гэрч Ц., Д., Ц., хохирогчийн хууль төлөөлөгч Л. нарын өгсөн...Энэ хэргийн улмаас Ц.*******ын эхнэр нь нас барсан. Цаашид гурван хүүхдийн эрх ашгийг харгалзан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх  мэдүүлэг, нас барсны 0000199253 дугаартай гэрчилгээний хуулбар, *******ын *******, ийн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн шүүгдэгч Ц.*******ын асрамжинд /  *******ын Маргад,  2014 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, ПЕ 14281001 дугаарын регистртэй, *******ын Цогтөгөлдөр 2016 оны 06 сарын 24-ний өдөр  төрсөн, ПЕ 16262010 дугаарын регистртэй, *******ын Баясгалан 2011 оны 06 сарын 17-ны өдөр төрсөн, ПЕ 11261716 дугаарын регистртэй / байгаа  болох нь  хэргийн 88-90 дугаар хуудас дахь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож  байх тул түүнийг гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж  үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “ шүүх анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.*******од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3, 4-т  “хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийхгүй байх, санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхгүй байх ...гэх заалтуудыг тайлбарлав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах ялын  хугацааг тоолж,  шүүгдэгч  Ц.*******ын 1173515 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тогтоов.  

            Эрүүгийн 1836000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.*******ын 1173515 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дүгээр хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

                 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бямбацагтод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

                 4. Эрүүгийн 1836000000032 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.*******ын 1173515 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******од  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                 6.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.7 дугаар зүйлийн 1.3 –т  зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг энэ  өдрөөс эхлэн тоолсугай.  

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3,4-д заасан журмыг шүүгдэгч Ц.*******од  тайлбарласугай

    8.Шүүгдэгч Ц.*******од “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

    9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА