Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03242

 

 

 

 

 

 

2025 03 26 *******9*******/ШШ2025/03242

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, ******* хотхон, *******00*******5-р байр, ******* тоотод байрлах, ******* СӨХ /РД:9932*******2*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* хотхон, *******00*******5-р байр, ******* тоотод оршин суух, Ур******* Эн******* /РД:УХ890603*******2/-д холбогдох,

 

*******,504,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* хотхон, *******00*******5-р байр, ******* тоотын У.Эн*******аас *******,504,844 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* СӨХ-ны нэхэмжилж буй *******,504,844 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний бие уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс нийт 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч У.Эн*******ад холбогдуулан *******,504,844 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч У.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,504,844 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс нийт 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дугаар зүйлийн *******4.*******, *******4.2, *******5 дугаар зүйл, *******58 дугаар зүйлийн *******58.*******-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Хариуцагч У.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,504,844 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс нийт 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,028 төгрөгөөс *******9,5*******4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас *******9,5*******4 төгрөг, улсын төсвийн данснаас *******9,5*******4 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч У.Эн******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР