| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00039/И |
| Дугаар | 312/ШШ2025/00300 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2025/00300
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2025/00300 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сэнтрал Тауэр, 7 давхар... тоотод байрлах ******* ******* ******* ******* /РД:...... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, Оюут, 2 хороолол ******* ******* ******* *******, /РД:......../-т холбогдох
294,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 32552 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 193,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000247476 тоот зээл, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 242,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000303165 тоот зээлүүдийг Худалдаа хөгжлийн банкин дахь ...... тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 216,626 төгрөг, хүү 78,223 төгрөг, нийт 294,849 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 294,849 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.аас 294,849 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,496 төгрөгийн 4,748 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 4,748 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 294,849 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,496 төгрөгийн 4,748 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 4,748төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ