| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00083/И |
| Дугаар | 309/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00238
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******,
Хариуцагч: ******* ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 749 164.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, Н.******* нар нь 2019 оын 10 сарын 24-ний өдөр ******* банктай ЗГ4715112027 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч *******, Н.******* нар нь 4715112027 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 277 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Иймд *******, Н.******* нараас зээлийн үндсэн төлбөр 1 510 287.65 төгрөг, үндсэн хүү 217 788.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 088.64 төгрөг, нийт 1 749 164.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус банкнаас *******, Н.******* нарт холбогдуулан 1 749 164.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 749 164.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******, Н.******* нарт холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1 749 164.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 936 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ