| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0034/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/30 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч С.******* шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Д., Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******од холбогдох, эрүүгийн 1836000000012 дугаартай 178/2018/0034/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1968 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчны мэргэжилтэй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 14-12 тоотод оршин суух, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 140000 төгрөг, өвчний учир группэд байдаг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн 4-10 тоот хашаанд байрлах Н.*******ийн эзэмшлийн байшинг 2018 оны 01 сарын 06-ны өдөр шатааж, эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 3351000 төгрөгний хохирол учруулсан.
Мөн ******* аймгийн ******* сумын ******* багийн 14-12 тоот хашаанд 2018 оны 01 сарын 06-ны өдөр иргэн Д.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 4-10 тоот хашаанд байрлах Н.*******ийн эзэмшлийн байшинг шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3351000 төгрөгний хохирол учруулсан.
Мөн 2018 оны 01 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 14-12 тоот хашаанд иргэн Д.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
1.Хэрэг учралын газар үзлэг хийсэн...******* аймгийн ******* сумын ******* багийн 4-10 тоот хашаанд бор өнгийн шавар байшин байх ба хоёр цонхтой цонхнууд нь хагарсан, хаалга онгорхой, хаалгаар ороход бүх эд зүйл шатсан, хар өнгийн хөөгөөр бохирлогдсон, зүүн хананд гурван тавцантай гутлын тавиур, төмөр ор, модон авдар, хувцасны сав, төмөр ор, зуух, түлээний сав, тогооны төмөр тавиур, хоолны шкаф зэрэг зүйл байх ба шатсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 5-7 дугаар хуудас/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн Усжуулахын 24 айлын 3 тоотод оршин суух, ПД 73011364 дугаарын регистртэй /Дөрвөд овогт Нямдаваагийн *******ийн өгсөн...2018 оны 01 сарын 06-ны өдөр ажил дээрээ байхад манай төрсөн эгч Н.Наранцэцэг над руу яриад “танай байшин шатаж байна” гэсэн. Тэгээд өөрийн хашаанд явж очиход манай зуны байшин шатсан байсан. Дуудлага өгөөд галыг унтраасан байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хашаа нь манай хадам аав Ч., түүний хүү Д., охин Д.Отгонхишиг нарын нэрэн дээр байдаг. Байшин нь гэрчилгээ байхгүй. Байшинг манай хадам ах Д. болон манай нөхөр, бид гурав 2002 онд барьж байсан. Зуны улиралд Д. болон С.******* дүү Д.Отгонхишиг нар байдаг байсан. Дээврийн мод шатсан, дотор нь байсан эд зүйл шатсан байсан. Тухайн гал гадны нөлөөнөөс гарсан гэж галын байгууллагын дүгнэлт гарсан. Тогтой байсан боловч цахилгаанаас болж гал гарах боломжгүй байсан. Шүүгдэгч С.******* нь гал тавьснаа хүлээж, уучлалт гуйж байгаа тул хохирол нэхэмжлэхгүй. Харин цаашид гудамж талбайд таарсан газраа хэл амаар доромжилдог дудагдал гаргахгүй баймаар байна... гэх мэдүүлэг.
3.Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын ******* багийн 4-10 тоот хашаа ах ынд амьдрах / дугаарын регистртэй, овогт ийн ын өгсөн... 2018 оны 01 сарын 06-ны өдөр ******* багийн 4-10 тоот хашаанд ах ын гэрт байхад С.******* нь ирж намайг дагуулж авсан. Тэгээд гэртээ очоод цай хийж өгөөд хэрүүл хийж байгаад намайг цохисон. Тэгэхээр нь би гараад зугтаасан. С.******* нь зах дээр ирээд надтай уулзана гэхээр нь би зугтаасан. Тэр “чиний амьдарч байгаа байшинг шатаана ...гэж байсан. Манай ах танай байшин шатаж байна гэхээр нь яваад очиход шатчихсан байсан. Би тухайн үед дүүгийн хашааг харж байсан. Тэр байшинд жижиг том хоёр авдар, хоолны шкаф, төмөр ор, хятад зурагт, гал тогооны хэрэгсэл, хөнжил гудас зэрэг байсан. Нийт 351000 төгрөгөөр үнэлэгдсэн. С.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг цохиод хөнгөн хохирол учруулсан. Бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа. С.******* нь гурван хүүхэдтэй, том хүүхэд нь тусдаа гарсан. Хүү Буяннэмэх нь 9 дүгээр анги, Пүрэвцэцэг нь 5 дугаар ангид сурдаг... гэх мэдүүлэг
4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.гийн өгсөн... С.******* нь хүнд тусархуу цайлган зантай, эмнэлэгийн хяналтад байдаг талаараа хэлж байсан. Хамтран амьдардаг Д.ын байшинг шатаасан талаараа хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/
5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн... С.******* нь эцэг, эхээс долуулаа. Ах, эгч, дүү нар нь Улаанбатар хотод амьдардаг. Д.ыг 2016 оноос хойш С.*******той хамтран амьдарч байгаа талаар мэдсэн. С.******* нь өвчний улмаас группэд байдаг. Д. нь хамтран амьдарна гээд худлаа яриад өдий болтол явчихаад сүүлд нь гэмт хэрэг холбогдуулаад байгаад харамсаж байна... гэх мэдүүлэг
6. Шинжээчийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 01 дугаартай...Уг гал түймэр нь хүний санаатай болон санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас / лаа , шүдэнз, тамхи, дэн / гарсан байх магадлалтай. Тухайн өдрийн цаг агаарын байдлаас болж гал түймэр гарах боломжгүй. 2. Уг гал түймэр нь гадны нөлөөтэй байх магадлалтай. Хоймрын хэсэгт гал түймэр үүсвэрлэн гарах цахилгаан хэрэгсэл байхгүй байсан. Тухайн түймэр нь дотроосоо гарсан ба санаатайгаар гал түймэр тавьсан байх магадлалтай бөгөөд иргэд, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд гал гарсан хугацаа шатлагын процесс зэргээс хийсвэрлэн сэтгэхэд байшин дотроосоо хойморын хэсгээс үүдрүүгээ чиглэлтэй эхлэн шатсан ... гэх дүгнэлт/ хэргийн 27-28 дугаар хуудас/
7. Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар...төмөр ор-2х10000-20000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 21 инчийн өнгөт зурагт-96000 төгрөг, модон авдар-4х20000- 80000 төгрөг, хоолны шкаф-15000 төгрөг, гал тогооны хэрэгсэл-70000 төгрөг, эсгий гудас- 5х7000-35000 төгрөг, хөнжил 5х7000-35000 төгрөг, байшингийн эд зүйл модон дээвэр модон шалтай-3000000 төгрөг, нийт 3351000 төгрөг / хэргийн 36 дугаар хуудас/
8.Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд С.*******ын өгсөн... Д. нь 2010 оноос хойш надтай хамтран амьдарч, хоол унд хэрэглээний зүйлсийг хамтран хэрэглэж, бие сэтгэлээр минь тоглож өдий хүрсэн. Энэ хүнд миний бие гомдолтой байгаа. Би 2018 оны 01 сарын 06-ны өдөр Д.ыг гэртээ ирэхгүй байхаар нь ах ын гэрт очиход ахтайгаа архи уугаад байж байсан. Тэгээд Д.ыг дагуулж гэртээ ирсэн. Бид гэртээ ирээд цай уугаад сууж байгаад гэртээ ирсэнгүй гэж маргалдаж, зодолдоод Д. гэрээс гараад зугтаагаад явсан. Би араас нь зах дээр ирэхэд маргалдаад явахгүй байсан. Тэгээд миний уур хүрээд орогноод байгаа байшинг нь шатаасан. Хохирогч Н.*******ээс байшинг нь шатаасанд уучлалт гуйж байна. Дахин хохирогч Н.*******ийг хэл амаар доромжлохгүй байж чадна. Д. ч гэсэн тухайн өдөр намайг цохиж байсан... гэх мэдүүлэг,
9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн... С.******* нь манай төрсөн ээж. Д. нь 2011 оноос хойш манай ээжтэй хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа архи уугаад хэрүүл маргаан хийдэг. 2018 оны 01 сарын 06-ны өдөр би гэртээ байхгүй байсан. Манай ээж С.******* нь өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг... гэх мэдүүлэг
10. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 13 дугаартай... Д.ын биед гэмтэл учирсан байна. Д.ын биед зүүн чихний ар хэсэгт 4х3 см цус хуралт, хамар болон зүүн хацар хэсэгт 1х0,2 см ээс 0,4х0,1 см хооронд хэмжээтэй олон тооны зулгаралтууд, зүүн чихэнд 1,6х0,3 см, 1,7х0,1 см, 0,8х0,1 см, 0,3х 0,1 см зулгаралтууд, зүүн чихэнд 1,6х 0,3 см, зүүн чихний урд хэсэгт 1,2х0,2 см зулгаралт, зүүн гарын бугалга болон шууны гадна хэсэгт 1,8 х 0,3 см-ээс 0,3х0,1 см хооронд хэмжээтэй олон тооны зулгаралтууд, хоёр гарын сарвууны ар хэсэгт 2,1х0,4 см-ээс 0,4х 0,1 см хооронд хэмжээтэй олон тооны зулгаралтууд баруун өвдөгний дотор гадаргууд 7,5х3 см цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт 1,2х0,2 см, зүүн хөлний шилбэний дотор дээд гадаргууд 0,9х0,2 см, зүүн хөлний шилбэний гадна дунд хэсэгт 1,3х0,7 см шарх гэмтэл тогтоогдлоо. Д.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Д.ын биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Д.ын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн 10 дугаар гудамж 4 тоот хашаанд байрлах хохирогч Н.*******ийн эзэмшлийн 3 сая төгрөгний үнэ бүхий байшин, дотор нь байсан хохирогч Д.ын эзэмшлийн 351000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг шатааж устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч, шүүгдэгч нар нь эвлэрч хохирогч Н.*******, Д. нар хохирол нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан...бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300000 төгрөгнөөс дээш хохирол учруулсан ба энэ нь эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3351000 төгрөгний эд хөрөнгийг шатааж устгасан нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгч С.*******ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэлд нь ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирч байна.
Харин шүүгдэгч С.******* нь хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж маргаж байгаа боловч нь энэ нь хэрэгт авагдсан... Хохирогч Д.ын эрүүл мэндэд хохирол учирсан байна. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.ын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...гэх ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, хохирогч Д.ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.******* нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр манай ах ын гэрт ирсэн. Намайг гэртээ дагуулж очсоны дараа цай хийж өгөөд сууж байгаад гэртээ ирсэнгүй гэж маргалдаж намайг цохисон, мөн зах дээр миний араас ирж маргалдаж намайг цохисон, намайг гэрт нь очихгүй гэхэд орогнож байгаа байшинг чинь шатаана гэж яваад шатаасан байсан... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч С.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч С.******* нь шизофрени өвчний үлдэц өөрчлөлт, одоогийн сэтгэцийн байдал нь эмгэг, төрх төст хам шинж гэх сэтгэцийн өвчтэй боловч С.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэцийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 90 дугаар хуудас дахь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.*******од 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, С.*******од оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийж гүйцэтгүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Н.*******, Д. нар нь” шүүгдэгч С.*******оос нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1836000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ын диспансерийн хяналтын картыг буцаан олгов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.*******од 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С.*******од оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хийлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан С.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
6.Эрүүгийн 1836000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ын диспансерийн хяналтын картыг буцаан олгосугай.
7. Шүүгдэгч С.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА