| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01523/И |
| Дугаар | 312/ШШ2025/00327 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00327
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ2025/00327 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 2- хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны ........-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1...30 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум .....оотод оршин суух, .....-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 2,637,319.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөр 2,637,319.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №1050130223025406 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 990,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагч *******ээс гэрээний дагуу үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүү 1,100,973.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,345.76 төгрөг, нийт 2,397,319.43 төгрөг, түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны хөлс 240,000 төгрөг, нийт 2,637,319.43 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ******* ******* 2,637,319.43 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие 2021 оны 10 сард онлайн зээл 990,000 төгрөг уг газраас авсан бөгөөд түүнээс хойш санхүүгийн боломжгүйн улмаас нэг ч төлөлт хийгээгүй. Үндсэн авсан 990,000 төгрөгөө төлнө. 2,637,319.43 нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн.
4. Нэхэмжлэгчээс: *******ийн зээлийн тооцоолол, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* нарын хооронд байгуулсан онлайн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №1050130223025406 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 990,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүү 1,100,973.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,345.76 төгрөг, нийт 2,397,319.43 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны хөлс 240,000 төгрөг, нийт 2,637,319.43 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...2021 оны 10 сард онлайн зээл 990,000 төгрөг уг газраас авсан бөгөөд түүнээс хойш санхүүгийн боломжгүйн улмаас нэг ч төлөлт хийгээгүй. Үндсэн авсан 990,000 төгрөгөө төлнө, 2,637,319.43 нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч ******* нь ******* ******* ******* *******-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №1050130223025406 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулж 990,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр авсан 990,000 төгрөгийг зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хугацааг хэтрүүлсний улмаас зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүү 1,100,973.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,345.76 төгрөг, нийт 2,637,319.43 төгрөгийг төлөх үүрэг үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь хариуцагч *******ээс шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлдээ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 240,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Хариуцагч ******* нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа тайлбар, татгалзлын үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүү 1,100,973.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,345.76 төгрөг, нийт 2,397,319.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 53,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ......./-ээс зээлийн гэрээний үүрэгт 2,397,319.97 /Хоёр сая зургаан зуун гучин долоо мянга гурван зуун арван есөн төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б..... олгож, нэхэмжлэлээс үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ....улсын тэмдэгтийн хураамж 53,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч.....-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ