Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч, шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох, эрүүгийн 1836000000024 дугаартай 178/2018/0025 /Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* суманд оршин суух хаягтай, малчин, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, малчин, шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* Б.******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Шар нуур” гэх газарт байрлах П.гийн гэрт хөөрөгний толгойны талаар ярилцаж байгаад маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

            Үүнд:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ийн өгсөн...2018 оны 01 сарын 30-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх нэртэй газарт гэх айлд Б.******* бид хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тухайн үед манай найз болох Б., П. нар нь мал ахуйдаа өвс тэжээл тавьж өгч байсан. Б.******* бид хоёр хөөрөгний толгойны талаар ярилцаж байгаад Б.******* намайг цохиод авсан ба дахиад цохихоор нь би бас цохисон. Тухайн үед би тонгойгоод цохиулж байсан. Тэгж байхад гарт нэг юм баригдсан түүнийг нэг тийш нь авч хаях гээд ардаа эргэсэн тэр үед Б.*******гийн толгойд шүргэсэн байх гэж бодож байгаа. Тэгээд бид хоёр гадаа ноцолдож байхад Б., П. хоёр ирж салгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Б.*******гийн  өгсөн"... 2018 оны 01 сарын 30-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Шар нуур” гэх нэртэй газарт П. гэх айлд Б.******* бид хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тухайн үед манай найз болох Б., П. нар нь малдаа өвс тэжээл тавьж өгч байсан. Б.******* бид хоёр хөөрөгний толгойны талаар ярилцаж байгаад би Б.*******ийг цохисон. Түүнээс болж Б.******* бид хоёр хоорондоо зодолдсон. Тухайн үед би толгойн хэсэгтээ цохиулсанаа санахгүй байна. Гэрийн хаалгаар зодолдоод гарсанаа санаж байгаа. Гэрийн гадна Б.*******тэй барилцаж байхад Б., П. хоёр ирж салгасан. Тэрний дараа миний толгойноос цус гарсаныг мэдсэн... гэх мэдүүлэг/ хх-ийн 7-8-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.гийн өгсөн"...Би ******* аймгийн сумын төвд гэрт 2018 оны 01 сарын 30-ны орой 19 цагийн орчимд байж байтал манай хажуу айлын хүүхэд орж ирээд хөдөөнөөс залгалаа “Б.*******гийн толгой нь хагараад сумын төв рүү аваад явсан” гэж хэллээ гэхээр нь сумын Эрүүл мэндийн төв дээр очиход Б.******* толгой хэсэгтээ оёдол тавиулж байсан. Тэгээд оёдолоо тавиулж дуусаад шууд ******* аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төврүү авч ирсэн.. гэх мэдүүлэг/ хх-ийн 12-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч П.гийн өгсөн  ... Манайх ******* аймгийн сумын багийн “Шар нуур” гэх газарт өвөлжиж байсан. 2018 оны 01 сарын 30-ны өдөр Б., Б.*******,Б.*******, манай эхнэр Пүрэвсүрэн бид нар Увс аймгийн Өмнөговь сумаас манай гэрт хамт ирсэн. Тэгээд Б.*******, Б.******* хоёр манай гэрт 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тухайн үед би гадаа малдаа өвс тэжээл өгч байсан. Б.*******, Б.******* хоёр зодолдоод гэрээс гараад ирчихсэн ноцолдож байхаар нь би очиж салгасан. Тэр үед Б. морио аваад ирж байсан. Б.*******гийн толгойноос цус гарсан байсан учир сумын төвийн эмнэлэгт аваачиж боолт хийлгэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн...П.гийнх сумын багийн “Шар нуур” гэх нэртэй газарт өвөлжиж байсан. 01 сарын 30-ны өдөр П.,Б.*******, Б.******* бид нар Увс аймгийн Өмнөговь сумаас П. түүний эхнэр Пүрэвсүрэн нарын хамт ирсэн. Б.*******, Б.******* хоёр тэднийд нэг шил архи хувааж уугаад үлдсэн. Би хулсанд таваглаатай байсан морио авахаар яваад ирэхэд П. нь  Б.*******, Б.******* хоёрыг салгаж байсан.  Тэр үед Б.*******гийн толгойноос цус гарсан байсан. П. тэр хоёрыг аваад сумын төвийн эмнэлэг рүү  явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч С. өгсөн...Б.******* нь үг дуу цөөтэй даруухан хүнтэй нэг их юм яриад маргаад байдаггүй хүүхэд. Аав ээж хоёр дүүгийнхээ хамт сумын багт амьдардаг. Манай дүү Б.******* нь урьд ямар нэгэн нэгэн хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 20-рт/

Мөрдөн шалгах  ажиллагаанд  гэрч Ц.ын өгсөн "... Б.******* нь даруухан, хүнтэй хэл ам хийдэггүй төлөв, шударга, хамт олныхоо дунд нэр хүндтэй. Аав ээж хоёртойгоо ******* сумын Агваш багт амьдардаг. Б.******* нь хааяа нэг архи хэрэглэдэг гэхдээ байнга хэрэглэдэггүй ... гэх мэдүүлэг/ хх-ийн 22-рт/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 02сарын 05-ны өдрийн 43 дугаартай ... Б.*******ийн биед гэмтэл учирсан байна.

Б.*******ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гарын бугуйнаас урагш сарвуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамар хэсэгт 1.7х0.6 см, 1х0.4 см, зүүн шанаа хэсэгт 1.8х0.3 см, зулгаралтууд, зүүн нүдний дээд доод зовхины дотор хэсэг болон хамрын уг хэсэгт цус хуралт, баруун далны хэсэгт 2х1 см зулгаралт, баруун далны хэсэгт 10х6 см цус хуралт, хүзүүний урд хэсэг болон зүүн мөр хэсэг, зүүн эгэм хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын сарвууны ар хэсэгт 1.5х0.5 см зулгаралт, 2 гарын тохойн хэсэгт олон тооны зулгаралтууд зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Б.*******ийн биед учирсан зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн   байх боломжтой.

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.1... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Б.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 25-26-р хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 02 сарын 05-ны өдрийн 47 дугаартай ... Б.*******гийн биед гэмтэл учирсан байна.

Б.*******гийн биед толгойн зулайн ар хэсэгт 7х0.2 см зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Б.*******гийн биед учирсан гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Б.*******гийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 30-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч,шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.  Прокурорын санал болгосон 500000 төгрөгний торгох ялыг төлнө.  Хохирогчийн хувьд шүүхэд мэдүүлэг өгөхгүй...   гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч,шүүгдэгч Б.*******ийн өгсөн...  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Прокрорын санал болгосон 500000 төгрөгний торгохы ялыг төлнө.  Хохирогчийн хувьд шүүхэд мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь 2018 оны 01 сарын 30-ны  өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газар өвөлжиж байсан иргэн П.гийн гэрт хамт архи уусан, Б.*******, Б.******* нар нь харилцан маргалдаж, зодолдох явцдаа, эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон, Б.******* нь Б.*******гийн эрүүл мэндэд, Б.******* нь Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газар өвөлжиж байсан иргэн П.гийн гэрт 2018 оны 01 сарын 30-ны өдөр харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь харилцан зодолдох явцдаа өөрсдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг харилцан зодолдох явцдаа өөрсдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээх талаар:

 ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс шүүгдэгч  Б.*******, Б.******* нарын үйлдсэн ... “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан“  гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй хэргийн зүйлчлэл тохирсон..

Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 82 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Б.******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь  хэргийн 81 дүгээр хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, хохирол төлбөргүй ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял сонсгосныг тус тус хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт 500000 төгрөгний торгох шийтгэл оногдуулж, хөрөнгө, орлого олох боломж болон шүүгдэгч нарын өөрсдийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 500000 торгох ялыг шүүгдэгч Б.*******, Б.******* нараар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж шийдвэрлэв.

 Эрүүгийн 1836000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******гийн хувьд ногдох “Хээр зүсмийн буруу гуяндаа холбоо дэгрээ тамгатай” 9 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоол, Б.*******ийн хувьд ногдох “Хээр зүсмийн буруу гуяндаа дэгрээ тамгатай” 8 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 5/19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг тус тус хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 , 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг 500 /таван  зуун / нэгж буюу 500000/ таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5. Эрүүгийн 1836000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6.Шүүгдэгч Б.*******гийн “Хээр зүсмийн буруу гуяндаа холбоо дэгрээ тамгатай” 9 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Б.*******ийн “Хээр зүсмийн буруу гуяндаа дэгрээ тамгатай” 8 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 5/19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг тус тус хэвээр болгосугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч ,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба  гомдол , эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА