| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00175/И |
| Дугаар | 197/ШШ2025/00822 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00822
2025 03 27 197/ШШ2025/00822
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 2-20-1072 тоотод оршин суух, Мя******* От******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******1 дүгээр хороо, Century апартмент хотхон, 21-р блок, ******* давхар, *******08 тоотод оршин суух, Үү******* Ач******* /РД:*******/-д холбогдох,
965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ү.Ач******* нь 202******* оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн миний машин болох маркийн машиныг хувь хэрэгцээндээ ашиглах зорилгоор түрээсийн гэрээг намайг иргэн н.Энхтайван төлөөлөн хийсэн болно. Машин ашиглаж эхэлснээс эхний 2 хоног нийт 135,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш бөөнд нь мөнгө өгнө, цалин буухаар мөнгө өгнө гэх зэргээр шалтаг гарган түрээсээ төлөхгүй байсан тул машиныг 202*******.07.28-ны өдөр буцааж авсан билээ. Уг хугацааны машин ашигласны төлбөр болох 965,000 төгрөгийг өгөхгүй байгаа. Ээж болон эхнэрт нь утсаар холбогдож хэлсэн боловч бидэнд хамаагүй гэх болсон. Ийм учраас иргэн Ү.Ач*******тай байгуулсан гэрээний дагуу миний хохирол болох 965,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Үүрцайх овогтой Ач******* миний бие М.От*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 0******* сарын 25-ны өдөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.От******* нь хариуцагч Ү.Ач*******ад холбогдуулан 965,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ү.Ач******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 965,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 0******* сарын 25-ны өдөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1, 7*******.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ү.Ач******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 965,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 0******* сарын 25-ны өдөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 1*******,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1*******,275 төгрөг, улсын төсвийн данснаас 1*******,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.От******* /РД: *******/-т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ү.Ач******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
*******. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР