| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00156/И |
| Дугаар | 312/ШШ2025/00362 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/00362
2025 02 27 312/ШШ2025/00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч *** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: зээ охин ******* 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл өөрсдийн асрамжид байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Нэхэмжлэгч Ю.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******, Ю.******* нар нь тус шүүхэд зээ охин ******* 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл өөрсдийн асрамжид байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.*******, Ю.******* бид нар 1998 оны сарын өдөр гэрлэлтээ батлуулж дундаасаа , , нарыг төрүүлж өсгөсөн юм. Манай дунд охин болох нь 2017 оны 02 сарын 25-ны өдөр охин ******* төрүүлсэн. , нар охиноо төрүүлэхэд манайд хамтдаа амьдарч байсан бөгөөд гэрлэлтийн баталгаагүй байсан, охин ******* төрүүлснээс хойш 1 жил өнгөрөх хугацааны дараа энэ хоёр салаад хоёр тийшээ болсон. нь өөр эхнэр хүүхэдтэй болж аймагт амьдарч байгаа, манай охин БНСУ руу явсан. нь охиноо төрүүлээд удалгүй эхийн сүүгээр хооллож чадахгүй болсон тул бид хоёр зээ охиноо нэмэлт тэжээлээр хооллож өсгөж, өнөөдөр 2 дугаар ангид сурагч болгож, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байна. ийн хувьд охиноо төрүүлсний дараа хотод сургалтанд суух, ажил хийх зэргээр охиноо бид хоёр дээр үлдээчихээд явдаг бид хоёр хүүхдийн эрүүл саруул бойжих бүхий л хэрэгцээт зүйлийг хангаж, цэцэрлэг, сургуулийн бэлтгэл, хувцас, хунар авах, хичээлийн төлбөр төлөх зардлыг гаргаж байгаа юм. Төрсөн эцэг эх хоёр нь хүүхдээ бид хоёрт даатгаад хоёулаа явчихсан тул бид хоёр хүүхдээ өдий зэрэгтэй өсгөсөн хүмүүс тул зээ охин ******* 2018 оны 03 сарын 01-нээс өнөөдрийг буюу 2025 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл овогтой *******, овогтой ******* бид нарын асрамжид байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: *******ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн ӨЭМТөвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолт, аймаг, Баян-Өндөр сумийн багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээ сарын 14-ний өдрийн 01/31 дугаартай тодорхойлолт, сургуулийн захирлын суралцаж байгаа тухай тодорхойлолт, ӨЭМТөвийн эрүүл өчс бойжиж байгаа талаарх тодорхойлолт, урьдчилан сэргийлэх тарлигын гэрчилгээний хуулбар, сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ, тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр төлөлтийн хуваарь, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ-ний хуулбар, 2024-2025 оны хичээлийн жилийн төлбөр төлөлтийн хуваарийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл, Э.*******, Ю.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Э.*******, Ю.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сургуулийн анги удирдсан багш тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 1, 2-25 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.*******, Ю.******* нар нь шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу зээ охин ******* 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл өөрсдийн асрамжид байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч Э.*******, Ю.******* нар нь зээ охин ******* үрчилж авахын тулд өөрсдийн зээ охин ******* 2017 оноос асарсан болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
2. Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон дугаартай *******ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. аймгийн ӨЭМТөвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай ******* ургийн овогт овогтой ******* РД:*******, ******* ургийн овогт овогтой ******* РД:******* нь хоёр нь зээ охин овогтой нь 2017 оноос хойш ӨЭМТ-д хяналтанд байж товлолын вакциндаа тогтмол хамрагдсан нь үнэн болно гэх тодорхойлолт (хх 3 тал),,
4. аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/31 дугаартай Тус багийн иргэн ******* ургийн овогт овогтой ******* нь ам бүл 3, эхнэр, зээ охины хамт 2-р хорооллын 1б-р байрны 41 тоот хаягт оршин суудаг. Э.******* нь зээ охин болох овогтой г 2017 оноос одоог хүртэлх хугацаанд өөрийн асаргаанд хамт амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт (хх 4 тал),
5. сургуулийн захирал овогтой нь 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн 2а ангид суралцдаг нь үнэн болно. Сургалтын төлбөрийг түүний өвөө болох овогтой ******* нь хугацаандаа төлдөг нь үнэн болно. Хичээл орох болон тарах, суралцагчийн олон нийтийн үйл ажиллагаанд асран хамгаалагч нь хүргэж өгөх болон авдаг нь үнэн болно гэх тодорхойлолт (хх 5 тал)
6. сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ-ний эцэг эх, асран хамгаалагч хэсэгт Э.******* гэж, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ-ний хуулбарт эцэг, эх, асран хамгаалагч хэсэгт Ю.******* гэж,
10. сургуулийн анги удирдсан багш тодорхойлолтод овогтой нь сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байна. Энэ суралцах хугацаандаа Бүрэнбүст багийн 5-13-12 тоотод өвөө Э.*******ийн гэрт амьдарч, сургуультай холбоотой бүх асуудалд эмээ өвөө нь асран хамгаалагчаар оролцдог. Суралцах хугацааны сургалтын болон хоолны зардлыг эмээ Ю.******* нь өөрийн данснаас цаг хугацаанд хариуцлагатайгаар төлдөг. Суралцагч *******ийн амжилттай суралцахад эмээ, өвөөгийн хариуцлагатай байдал нь маш их тусламж дэмжлэг болдог. ******* сургуульдаа ирэх болон тарах үйл ажиллагааг эмээ, өвөө нь зөвхөн өөрсдөө хариуцдаг ба бусад хүмүүсийг оролцуулдаггүй болно гэж (хх 40 тал),
11. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод овогтой нь дунд сургуулийн 2-р ангид сурдаг. Суралцах хугацаандаа өвөө Э.*******, эмээ Ю.******* нар нь асран хамгаалагчаар оролцдог. Суралцах хугацааны болон хоолны зардлыг эмээ Ю.******* нь тогтмол цаг хугацаандаа хариуцлагатайгаар төлдөг. Сургуульд ирэх болон сургуулиас авахад нь эмээ, өвөө нь өөрсдөө хариуцдаг ба бусад хүмүүсийг оролцуулдаггүй болно гэх зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн зээ охин ******* 2017 оноос асарч байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн зээ охин ******* 2017 оноос асарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.*******, Ю.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА