Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 312/шш2025/00540

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 312/ШШ2025/00540

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар *******, Усны гудамжид байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 245 795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...И. нь 2024 оны 10-р сарын 18-ны өдөр ******* *******тай МИ530030003095032383 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 2,101,000 /Хоёр сая нэг зуун нэг мянган/ төгрөгийн зээлийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч И. нь МN530030003095032383 зээлийн гэрээний Хавсралт-1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж үндсэн зээл, хүүгийн төлөлт хийгээгүй, төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөлт хийлгүй 116 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Иймд И.аас 2025 оын 02-р сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,245,795 төгрөгийг ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие нь ******* *******наас нэхэмжилж байгаа 2 245 795 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025.05.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 550 795 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч И.т холбогдуулан 2 245 795 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025.05.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 550 795 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 2 245 795 төгрөгийг хариуцагч И. 2025.05.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 565 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 550 795 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 441 төгрөг, төрийн сангаас 25 441 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА