Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00272

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Хатиган овогт ******* *******ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөн насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт хандсан. Гэвч миний ажиллаж байсан хугацаанд гарсан тушаал архив бүрэн хадгалагдаж үлдээгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Надад олгосон 207466 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт намайг ажиллаж байсан талаар тэмдэглэсэн байгаа. Миний бие 1988 оны 04 сарын 01-ний өдрөөс гражийн сахиулаар ажилд ороод 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс чөлөөлөгдсөн. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн манаачаар захирлын 1993 оны 09 сарын 07-ны өдрийн 03/33 дугаар тушаалаар 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс манаачаар ажилд орсон бөгөөд 1997 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тушаалын дугаар зөрүүтэй, мөн архивт 03/33 дугаартай тушаалын хавсралт байхгүй байна. Тиймээс би 1993-1994 онд ажиллаж байсан болохоо тогтоолохоор нэхэмжлэл гаргасан. Иймд Ш.******* намайг 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.******* нь 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн манаачаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн 207466 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,

2. Нэхэмжлэгчийн 1084123 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,

3. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн захирлын 1993 оны 09 сарын 07-ны өдрийн 03/33 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6-р тал/,

4. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн захирлын 1994 оны 06 сарын 02-ны өдрийн 23/44 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-р тал/ зэрэг болно.

Иймд Ш.*******ыг 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн манаачаар ажиллаж болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай, Хатиган овогт ******* *******ыг 1993 оны 09 сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ОТГОНЖАРГАЛ