2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01466

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2025           02            19                                            192/ШШ2025/01466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******, холбогдох, 

 

Хүүхдийн сургалтын төлбөр 1,216,500 төгрөг гаргуулж, сар бүр 200,000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч би 2008 оны 09 сард тэй танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин төрүүлж, өөрийн асрамждаа эрүүл, саруул өсгөн, сурган хүмүүжүүлж байна. Баянзүрх дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2308 дугаар шийдвэрээр эцэг эс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Гэвч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 08 дугаар сард албадан биелүүлэх шүүгчийн захирамж гаргуулж тэтгэлгийг авч байгаа болно. Энэ хугацаанд шүүхээс тогтоосон тэтгэлгээс өөр туслалцаа, дэмжлэг үзүүлээгүй, мөн охин нэг ч удаа уулзаагүй өнөөдрийг хүрсэн болно. Эх миний зүгээс охинтойгоо уулзуулахгүй байх ямар нэг үйлдэл, эс үйлдэл огт гаргаагүй, цаашид ч гаргахгүй. Одоо миний охин 15 нас хүрч, ахлах ангид орж байгаа ба ахлах ангийн охин хүүхдийн хувьд сургалтын төлбөр, өөрийгөө хөгжүүлэх сургалт, дамжаанд явах, мөн охин хүүхдийн хувийн хэрэглээ гэх мэт бүхий л хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. Миний охин 2024 оноос Дотоод хэргийн их сургуулийн ахлах сургуульд элсэн орж суралцахаар бэлдэж байгаа ба тус сургуулийн төлбөр л гэхэд өнөөдрийн байдлаар 2 сая төгрөг байна. Миний бие тогтсон ажил, хөдөлмөр эрхэлж охин өөрийнх нь хүсэл, эрмэлзлийн дагуу сургах, хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлэхийн тулд бүхий л чадлаараа зүтгэн чармайж байгаа ба миний охин ч сургуульдаа онц сайн суралцаж байгаа. Хүүхдээ сургах, боловсрол мэдлэг олгох эзэмшүүлэхэд эцэг Б. нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна байх ёстой гэж үзэж байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Нэг дүгээрт. Б. охин Г. одоо суралцаж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 2020-2024 онд төлсөн сургалтын төлбөр, 2024 оноос "Шарангад" волейболын сургалтад явж эхэлсэн төлбөр нийт 933,000 төгрөгийн 50 хувь болох 466,500 төгрөг, мөн 2024-2025 онд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуульд охин Г. элсэн орж суралцаж эхэлсэнтэй холбогдуулан тус сургуулийн төлбөр 1,500,000 төгрөгийн 50 хувь болох 750,000 төгрөг, нийт 1,216,500 төгрөг гаргуулах, Хоёрдугаарт. Г. бие дааж суралцах, хувийн бусад хэрэглээг хангахад зориулж Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн дагуу охин д 18 нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийн нэмэлт тэтгэлгийг эс гаргуулах, Гуравдугаарт. 2025-2026, 2026-2027, 2027-2028 онуудын сургалтын төлбөрүүдийг холбогдох төлбөрийн баримтыг үндэслэж, эр төлүүлэхийг шүүхээс үүрэг болгуулах” гэжээ.

 

Хариуцагч нь хариу тайлбартаа: “З. тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Баянзүрх дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2308 дугаар шийдвэрээр эцэг Б. хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Гэвч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 08 дугаар сард албадан биелүүлэх шүүгчийн захирамж гаргуулж тэтгэлгийг авч байгаа болно” гэж намайг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ огт сайн дураар биелүүлэхгүй байхад шүүгчийн захирамж гаргуулах байдлаар албадан биелүүлсэн мэтээр үнэнд нийцэхгүй, худал зүйл бичжээ. Би дээрх 2308 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу тус шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл охин Г. тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, шийдвэрт заасан тэтгэлгийг төлсөөр ирсэн, бүрэн төлсөн байгаа билээ. Харин, 2011 оны сүүлээр санамсаргүй осол болж, тус осолтой холбоотой би 2 жил орчмын хугацаанд байцаагдаж байсан. Ийнхүү байцаагдах хугацаанд би ажил хийх боломжгүй, ажил хийгээгүй тул санхүүгийн хувьд тус тэтгэлгийг төлөх боломж, бололцоо байгаагүй тул тэтгэлгийн төлөлтийг хэсэг хугацаанд завсардуулсан нь үнэн. 2013 оны эхээр мөрдөн байцаалт дуусаж 2014 оноос би ажилд орсон. Тодорхой хугацааг санахгүй байгаа боловч охин Н төрийн банк дахь тоот дансанд тэтгэлгийн мөнгийг шилжүүлдэг байсан. Энэ үеэр би мөрдөн байцаалтад шалгагдах үеэр төлөх боломжгүй байсан хугацааны тэтгэлгийг бүрэн нөхөн төлсөн ба ингэхдээ сар бүрийн тэтгэлэг дээр тодорхой дүнг нэмж төлсөөр хуримтлагдсан, төлөгдөөгүй байсан тэтгэлгийг бүрэн нөхөн төлж дуусгасан билээ. Би одоо амьдарч байгаа орон сууцандаа ипотекийн зээлээр оршин суудаг билээ. Охин  сар бүрийн мөнгөн тэтгэлгийг би хугацаандаа төлөөд явж байхад сар бүрийн сүүлээр дандаа дарамталсан зурвас, мессеж над руу бичдэг, мөн шөнө, орой, үүрээр гэх мэтчилэн өөрийн дуртай цагтаа над руу утсаар залгадаг байсан. Хуулиар хүлээсэн, шүүхийн шийдвэрээр баталгаажсан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж охиндоо сар бүрийн мөнгөн тэтгэлэг болох 454.200 (энэ дүн ирэх 2025.02.01-ээс нэмэгдээд 495.400 болж байгаа) төгрөгийг хугацаанд нь багтаан төлдөг байхад нэмээд байнгын ийм дарамт учруулдаг, цаашлаад нэмэлт мөнгө шаардаж шүүхэд хандаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Одоо 10 хэдэн жил хүүхдийн тэтгэлгийг төлж явж байгаа. Энэ хугацаанд намайг дарамталсан дуудлага мессеж маш их ирдэг. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй гэж байна. Би хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд 10 гаруй жил төлөөд явж байна. Цаашдаа ч төлөөд явна. Надад ямар сургалтад явуулахаа хэлдэггүй. Шууд мөнгө нэхэмжилж байгаа нь амьдралын боломжид нийцэхгүй байна. Миний ажил, хөдөлмөр эрхлэлтийн хувьд гэвэл би 2019 оны 1 сараас хойш одоог хүртэл тогтвортой ажил эрхлээгүй, боломж бололцоо нь болохгүй байгаа. Одоогоор эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Удахгүй 3 дахь хүүхэд маань төрнө. 2 охин маань хоёулаа улсын сургуульд суралцдаг. 2 охиноо адилхан сургалт дамжаанд явуулмаар байдаг боловч амьдралын боломж муу учраас явуулж чадахгүй байгаа. Эхнэр маань цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Миний одоогийн байгаа нөхцөл маань нэхэмжилсэн төлбөрүүдийг төлөх боломж үнэхээр байхгүй тул тогтоогдсон сар бүрийн хүүхдийн тэтгэлгээ урьдын адилаар хугацаандаа төлөх тал дээр хичээнгүйлэн зүтгэнэ. Эдийн засгийн боломж бололцоотой бол мэдээж бүх л хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүйд нь дэмжлэг үзүүлж сургалт, дугуйланд явуулах хүсэл байгаа. Би охиноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлж мөнгөн тэтгэлэг олгох үүрэгтэй байгаагийн нэгэн адилаар одоо хамт амьдарч байгаа 2 охиноо, эхнэрээ, удахгүй мэндлэх хүүхдээ ч бас тэжээн тэтгэх үүрэгтэй шүү дээ. Охиныг сургуульд орсон жил би мөнгөн тэтгэлгийг төлөхөөс гадна боломжоороо юм авч өгье гэсэн юм. Гэтэл заавал ийм, тийм загварын дархан нэхий л авна гэх мэтээр өндөр үнэтэй зүйлс шаардаад байсан. Боломж бололцоогоороо дэмжих хүсэл байдаг ч иймэрхүү үнэтэй зүйл авч өгөх боломж надад үнэхээр байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт тэтгэлэг гаргахдаа зөвхөн хүндээр өвчилсөн үед, эмчилгээний зардал, тусгай хэрэгцээт хүүхдийн сургуулийн зардал гэх онцгой тохиолдолд хэрэгждэг. З. нэмэлтээр нэхэмжилж буй эдгээр зүйлсийг онцгой нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй гэж бодож байна. Энэхүү заалтыг баримтлаад шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2010.11.17 өдрийн 2308 дугаартай шийдвэр, 2016.08.26-ны өдрийн 101/ШЗ2016/26866 дугаар шүүгчийн захирамж, 2016.08.26-ны өдрийн 3026 дугаар гүйцэтгэх хуудас, 2024.04.08-ний өдрийн 42 дугаартай Нийслэлийн боловсролын Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн тодорхойлолт, 2024.04.12-ны өдрийн Дооёо багш сангийн дэргэдэх Шарангад клуб тодорхойлолт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шилжүүлгийн мэдээллийн баримт, Дотоод хэргийн их сургуулийн харьяа  Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2025.02.17-ний өдрийн 18 дугаартай тодорхойлолт зэргийн нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 3 – 12, 49 дэх тал/ 

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, БЗЭМТ-н поликлиник жирэмсний хяналтын тэмдэглэлийн хуулбар, 2025.1.27-ны өдрийн 11 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн тодорхойлолтын хуулбар, 2025.01.27-ны өдрийн 10 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн тодорхойлолтын хуулбар, Г.Намуунжаргалын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 2025.01.30-ны өдрийн Хаан банк ХК-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна./хавтаст хэргийн 39 – 46 дахь тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, хүүхдийн зардал гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Зохигчдын дундаас 2009 оны 08 дугаар сарын 31-ны өдөр охин төрсөн байна./хавтаст хэргийн 12 дахь тал/

 

3.2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр охин Г. эх З асрамжид үлдээж, эцэг Б.Ган-эрдэнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна./хавтаст хэргийн 4 – 6 дахь тал/

 

3.3. Г. нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 9а ангид суралцдаг бөгөөд 2022-2021 оны 6-р ангид 63,000 төгрөг, 2021-2022 оны 7-р ангид 170,000 төгрөг, 2022-2023 оны 8-р ангид 180,000 төгрөг, 2023-2024 оны 9-р ангид 280,000 төгрөгийг сургалтын төлбөрт тус тус төлсөн байна. /хавтаст хэргийн 10 дахь тал/

 

3.4. нь  волейболын дугуйланд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн суралцаж, 3, 4 сарын сургалтын төлбөрт нийт 240,000 төгрөг төлсөн байна. /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

3.5. Нэхэмжлэгч нь дансанд “гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

4. Зохигчид тусдаа амьдарч, охин нь эх тай хамт байгаа болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талууд маргаангүй. Харин хариуцагчаар нэмэлт зардал гаргуулах тухайд талууд маргаантай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 48 дугаар зүйлийн 48.1.Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өнгөрсөн хугацаанд хүүдээ анхаарал халамж тавиагүй, хүүхдийн тэтгэлгээс өөр дэмжлэг үзүүлээгүй, хүүгээ асран хамгаалахад гарсан бүхий л зардлыг дангаараа хариуцсан гэж тайлбарлаж, хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт тэтгэлэг гаргахдаа зөвхөн хүндээр өвчилсөн үед, эмчилгээний зардал, тусгай хэрэгцээт хүүхдийн сургуулийн зардал гэх онцгой тохиолдолд хэрэгждэг учир зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх ба эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан, охин Г. Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болейболын дугуйлангийн сургалтын төлбөрт 240,000 төгрөг, Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг, нийт 2,433,000 төгрөг төлснийг эцэг, эхийн хэн алинд нь тэгш хуваан тус бүрт нь 1,216,500 /2,433,000 ÷ 2/ төгрөгийг хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх тул сар бүр 200,000 төгрөгийн нэмэлт тэтгэлгийг хариуцагчаас гаргуулах, 2025-2026, 2026-2027, 2027-2028 онуудын сургалтын төлбөрүүдийг холбогдох төлбөрийн баримтыг үндэслэж, хариуцагчаар төлүүлэхийг шүүхээс үүрэг болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,804 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 26,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч эс 1,216,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. 6,804 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 26,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР