Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат, түүний өмгөөлөгч Б., хохирогч М., шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, гэрч С.Даваадорж  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр нь шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан эрүүгийн 201721000002 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   153/2015/0014/Э/индекстэй хэргийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 03 сарын 22- ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 5-18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, аминдаа гэр, нэг хувийн 2 өрөө орон сууц нэг, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэл нэг, Элентра маркын суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 250000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регисртэй, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 сарын 28-ны орой 19-24 *******  дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- гийн а, 9.2, 2.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ц.*******гийн амь насыг хохироосон, иргэн М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын  нотлох баримтуудыг  шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2017 оны 12 сарын 28 - ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн ******* 19-24 дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.гийн өгсөн...    Орой 22 цагийн үед манай гэрт Д.*******, Ариука, Эрдэнэсүх 3 Д.*******ийн тээврийн хэрэгсэлтэй хамт ирээд “танай гэрт ороод нэг шил архи уучихаад явья“ гэхээр нь би зөвшөөрч 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг Д.*******, Эрдэнэсүх, Анхзул,  нарын хамт уусан.  Архиа ууж дуусаад Д.******* , Ариука хоёр явна гээд манай гэрээс 22 цаг 30-40 минутын орчимд Д.*******ийн 19-24 ******* улсын дугаартай машинаар гэрлүүгээ явна гээд явсан. Тухайн тээврийн хэрэгсэлийг Д.******* бариад хажууд нь Ариука суугаад явсан. Ирэхдээ бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Ер нь халамцуу байсан. Үүрцайх, , Эрдэнэсүх нар манай гэрт хоносон. Тэр хоёр буцаж ирээгүй... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Ц.ын өгсөн... Манай ажлын гадна Д.******* бид хоёр уулзсан. Тэгээд бид хоёр Т.гийн гэрт очсон. Д.******* гаднаас нэг шил архи, 2 пиво авчирсан байсан. Д.*******  19-24 ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркын машинтай явж байсан.  Тухайн үед Т.гаас бусад нь архи уусан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 61 дүгээр хуудас/ гэрч, Д.ын өгсөн... 2017 оны 12 сарын 28- ны өдөр Д.******* анх явган ирсэн. Аргал зарж байна хамт заралцаад өг гэхээр нь машинтай очоод аргалыг нь заралцсан. Аргалаа зараад дуусаж байтал утсаар яриад “ажил дээр хүрээд ир” гэж байна гэхээр нь ажил дээр нь очсон. Бид нар Т.гийн гэрт очсон.  Тэнд нүүрс ачиж байх хооронд тавуулаа 2 пиво уусан... гэх мэдүүлэг / хэргийн 62-63 дугаар хуудас/   Б.ын сэжигтэнээр өгсөн... 2017 оны 12 сарын 28-ны өдөр Д.******* руу ярихад аргалын зах дээр байна гэсэн. Би Д.******* дээр ирсэн. Бид хоёр Д. ахад 70000 төгрөг хүргэж өгсөн. Тэгээд Д. ахын хамт ирээд бид гурав ярилцаж байгаад түүний аргалыг Ц. гэдэг найздаа зарсан. Ц.ын хамт Т.гийн гэрт нүүрс авахаар очсон. Д.******* бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг боргио пиво авсан. Түүнийг тавуулаа уусан. Д.******* дахиад 2.5 литрийн пиво 2 ширхэг, 0.75 литрийн архи нэг шил авсан. Түүнийг ууж дуусаад шөнө 22 цагийн үед Т.гийн гэрээс Д.******* машинаа бариад доошоо гэр лүүгээ харих гээд явсан.. гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 147 дугаар хуудас/ , Д.*******ийн сэжигтэнээр өгсөн... 2017 оны 12 сарын 28- ны өдөр аргалаа зарах гээд зах дээр зогссон. Д., Б. нарын хамт аргалаа зарсан. Т.гийн хамт гэрээс нүүрс авах хооронд 2 том савтай пиво авч очоод түүнийгээ уусан. Тэгээд гэртээ нүүрсээ буулгасан. Замдаа Эрдэнэсүх гэдэг найзыгаа авсан. Тэгээд дахин Т.гийн гэрт очоод  2 шил пиво уусан. 23 цагийн орчим Б. бид хоёр машинтай Т.гийн гэрээс гараад түүнийг 10000-тад гэрт хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр зүүн тийш 10 дугаар цэцэрлэгийн чиглэлд явсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 149-150 дугаар хуудас/ 2016 оны 12 сарын 18-ны өдөр 19-24 ******* улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл Д.******* нь унаж яваад зам тээврийн осол гаргаж 2 хүн гэмтээсэн гэх  мэдээлэлийн дагуу  Д.*******ийн биенээс 0,5 грамм цус авав гэх тэмдэглэл /1-р хх- ийн 157 дугаар хуудас/ ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 04- ний өдрийн 02 дугаартай ... Д.*******ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Д.*******ийн биенээс авсан гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... / 1-р хх- ийн 98 дугаар хуудас/ гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь  өөрийн эзэмшлийн ******* 19-24 дугаартай ВОНГО J-2 маркын тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2016 оны 12 сарын 28- ны шөнө 23-24 цагийн үед ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.*******, М. нарыг мөргөж, улмаар Ц.*******гийн амь насыг хохироосон, хохирогч М.ын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь ...Уг хэрэг учралын газарт хийсэн...******* аймгийн ******* сумын Тахилт багийн 10-25 тоот хашааны орчим болсон байх ба хүн мөргөсөн гэх газрын А цэгээр тэмдэглэв. А цэгээс засмал замын баруун хүртэл 17.70 см, үл хөдлөх цэг буюу 3-н тоогоор мөргөсөн гэх газраас А цэг хүртэл 10,30 см, замын ирмэгээс карманы ирмэг хүртэл 3,70 см, замын баруун талын Б цэгээс карманы ирмэг хүртэл 11.10 см, тухайн хоёр хүний мөргөөд унасан гэх газрыг 1, 2 тоогоор тэмдэглэж, 2 хүн унасан гэх газраас карманы ирмэг хүртэл 4,90 см, хүн унасан гэх 1-ийн тооноос засмал замын кармааны ирмэг хүртэл 3,90 см, Портер маркын машин мөргөөд зогссон гэх Тахилт багийн 8-11 тоот хашааг В. Цэгээр тэмдэглэж, Хэргийн газар хүн мөргөсөн гэх А цэгээс хүн унасан гэх 1-ийн тоо хүртэл 24.70 см, А цэг буюу хүн  мөргөсөн  цэгээс хүн унасан гэх хоёрын тоо хүртэл 23.80 см  байв. Хэргийн газар чихэр шоколад, бор өнгийн сандаал, хар өнгийн сандаал, Портер машины толь, толь тогтоогч, шар өнгийн ягаан өнгийн гар утас, Портер машины урд гуперний хагархайнууд, 19-24 улсын дугаартай номер, ягаан өнгийн гар утасны таглаа зэргийг хураан авав...  гэх тэмдэглэл, гэрэл зураг/ 1-р хх- ийн 3-12 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл... Уг тээврийн хэрэгсэл нь 19-24- ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба баруун урд дугуйны хий гарсан, баруун хаалга гажсан, баруун талын шанаа хоёр хэсгээрээ хугарсан, баруун шанааны урд хэсгээр хонхойсон, будаг нь халцарсан, баруун талын шанааны гэрэл хагарсан, баруун урд гупер хагарч унасан, баруун урд гэрлийн шил болон гэрэл хагарсан, урд гэрлийн голд байсан гупер хагарч унасан, урд салхины шил хагарч цуурсан, жолоочийн хаалга буюу зүүн хаалга гажиж зурагдсан, зүүн жолооны гэрэл хагарсан, зүүн хажуу талын гупер хагарсан, зүүн хаалганы толь унасан. Машины урд талын номер байхгүй. Кабин дотор орж үзэхэд урд салхины шил дотор нь унасан байдалтай  байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 21-22 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл ... Машинд мөргүүлж гэмтсэн гэх М.ын биед үзлэг хийхэд нүүрний дух, хөмсөг, зулайн урд хэсэг, хөмсөгний хэсгийг хамарсан олон тооны босоо чиглэлтэй оёдол тавигдсан шархтай. Зүүн хөмсөг, шанаа, зүүн нүдний дээд зовхинд, баруун хөлөнд ягаан өнгийн цус хуралттай, хамрын угалз хэсэг, эрүү 2 гарын сарвууны үенүүдийг хамарсан олон тооны зулгаралтуудтай, баруун гарын бугалга бага зэргийн хаван хавдартай, 2 хөлний өвдөг хамарсан зулгарсан шархтай... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 23-25 дугаар хуудас

Хувцасанд үзлэг хийсэн үзлэг, гэрэл  зураг / 1-р хх- ийн 26-32 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын Наран багийн Хангамжийн хашаанд оршин суух ПЖ 94061908 дугаарын регистртэй / Айргынхан овогт Мөнхцэцэгийн ын өгсөн...  Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр ажлынхаа шинэ жилд оролцсон. Манай арга хэмжээ Цагдаагийн дээд талын шинэ байранд болсон. Орой 22 цаг өнгөрч байхад Б.Ариунзаяа, Э.Эрдэнэцогт, Т.амсүрэн, Ц.******* нарын хамт таксинд суусан. Тэгээд Ц.******* нь гэртээ буухгүй айлд очно гээд айлын хашааны гадна буусан. Ц.******* нь утсаар ярьчихаад орно гээд хоёр дугаар луу залгасан боловч холбогдоогүй. Тэгээд манай гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн дээд талын засмал зам дээр гэнэт машин ирж мөргөх шиг болсон. Хуучин автобусны зогсоол дээр явж байхад осол болсон санагдаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлийн ослыг манай ээж харсан байж магадгүй. Одоо миний толгой маш их өвдөж байна. Хохирлын бичиг баримтаа авчираагүй тул түүнийг нэхэмжлэх эрхийг үлдээж өгнө үү. Хохиролд нэг удаа 470000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төлөөгүй байгаа.  ... гэх мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / ******* аймгийн ******* сумын Тахилт багийн 9-15 тоотод оршин суух хаягтай, одоо Дарви өргөө ХХК-ний 24 айлын байр 24 тоотод оршин суух, ПЮ87010972 дугаарын регисртэй, утас 99010780/  Дориун овогт Цагаанцоожийн Өлзийбатын өгсөн... Би хөдөө ажиллаж байгаад 2016 оны 12 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн.  Тухайн үед аавынхтайгаа нэг хашаанд байсан. Манай эхнэр үсийг нь янзалж өгөөд манай эгч Ц.******* нь шинэ жилийнхээ арга хэмжээнд явсан. Хэрэг учрал нь манай хашаанаас 2 гудамжны цаана болсон байсан. Тэр шөнө маш хүчтэй дуу чимээ гарсан. Би бодохдоо том тэрэгний хаалга хаагдах чимээ гэж бодож байсан. Гэтэл тэр осол болсон байсан. Манай аавынд хүмүүс ирсэн. Аав намайг дуудаад “эгч чинь осолд орсон” гээд эмнэлэг явья гэсэн. Тэгээд эмнэлэгт ирэхэд Ц.*******г насилкин дээр хэвтүүлсэн байдалтай, толгойнд оёдол тавьсан байсан. Тэгээд эгчийгээ авч яваад рентген зургийг нь авахуулж, ЭХО-д харуулсан. Тухайн үед ухаантай байсан. Би өглөөний 05 цаг хүртэл эмнэлэг дээр байж байгаад гэртээ ирээд 09 цаг 10 минутанд эмнэлэг дээр очсон. Эрхэмбаяр гэдэг эмч манай эгчийг үзэж байсан. Тэгтэл Хуягаа эмчийг дуудаарай гэсэн дуудаад ирсэн. Сувилагчийг дуудаарай гэсэн. Сувилагч  нь ажлын байран дээрээ  байхгүй байхад нь  коридорт гараад орилоход мэс заслын өрөөнөөс гарч ирсэн. Хуягаа эмч надад манай эгчийг амьсгал хураалаа гэж хэлсэн. Манай эгчийн толгой нь өвддөг тул архи уудаггүй байсан. Тэгээд ч нас барагчийн цуснаас этилийн спирт илрээгүй. Оршуулгын үйл ажиллагааг нь өнгөрүүлэх зорилгоор манай ээж тэтгэвэрийн зээл авсан. Оршуулгын зардал төлөгдөөгүй байгаа. Мөн бага насны хоёр хүүхэд үлдсэн. Цалин тэтгэвэрийн зөрүү гаргуулах хүсэлтэй. Оршуулгын арга хэмжээнд зарцуулагдсан зүйлийг баримтаар гаргаж ирсэн. Тухайн үед ирсэн хүмүүсийг бүртгэсэн байгаа. Оршуулгын үйл  ажиллагаанд нь  нийт 250 хүн ирсэн.  Тэднийг нэрээр нь  бүртгэж буяны зүйлсийг нь тараасан байгаа. Ном уншуулсан. Улаанбаатар хотоос манай хүргэн ах болон авга ах, эгч нар ирсэн. Тэдгээрийн зардлыг гаргуулах хүсэлтэй. Өмгөөлөгч авсан зардлыг мөн гаргуулна. Оршуулгын үйл ажиллагааны үеэд Д.*******ийн ар гэрээс 200000 төгрөг өгсөн байх манай аав мэдэж байгаа. Эд нар өгсөн бол авсан гэж үзэж болно. Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй байна ... гэх мэдүүлэг 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Даваадоржийн өгсөн... Тухайн өдөр гэртээ унтах гэж байтал гадна эмэгтэй хүн орилоод дааман дуугарах шиг болсон. Би гараад харахад тоос босоод Портер машин доошоо явж байсан. Тэгтэл миний араас Д. гээд манай залуу гарч ирээд зам дээр хоёр хүн дайрчихсан байна гэсэн. Би гэрлүүгээ ороод охиныгоо эмнэлэгт дуудлага  өг гэсэн. Өөрөө цагдаагийн газар мэдэгдээд буцаж гарч ирсэн. Тэр Портер машины араас нэг жижиг саарал машин явж байсан. Дайруулсан нэг эмэгтэй хүнийг эмнэлэгийг машин ирээд аваад явсан. Нөгөө даруулсан эмэгтэй нь гэрлүүгээ орсон байсан. Сүүлд дахиад эмнэлэгийн машин ирээд гэрээс нь аваад явсан. Тухайн үед хоёр хүн машинд дайруулаад нэг нь мөлхөөд явж байсан. Тоос боссон байсан тул зарим зүйл харагдахгүй байсан. Нэг мэдсэн нэг нь байхгүй болсон байсан. Манай хүүхдүүд тэр хүнийг хайгаад олоогүй. Тэгтэл тэр эмэгтэй гэртээ ороод намайг 19-24 дугаартай машин мөргөсөн гээд ухаан алдаж унасан  гэж  тухайн эмэгтэйгийн дүү хэлсэн байсан. Тухайн машин хашааны хаалга мөргөж орсон байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 56-57 , 76 дугаар хуудас/  

Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч С.ы өгсөн... Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед байхаа би цагийг нь сайн санахгүй байна бие засах гээд хашаан дотроо явж байтал гадаа засмал зам дээр машин юм мөргөх чанга дуу чимээ гарахаар нь би хойд талын хашаа давж гараад доошоо харсан чинь засмал зам дээр цагаан тоос боссон тэвштэй Портер маркийн машин хүн мөргөөд айлын хашаа мөргөөд тэр газраас хөдлөөд доошоогоо явж байсан. Тэрний хажуу талаар нэг хүн дайвсан байдалтай доошоогоо явж байсан. Тэгтэл миний хажуу талаар цагаан саарал өнгийн эксел ч юм шиг муу гэрэлтэй машин өнгөрөөд хэргийн газар дээр зогсох нь дөхөөд,  хаазлаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь яваад очсон чинь засмал зам дээр нэг хар куртктай эмэгтэй хүний толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгтэл тэр хавийн хүмүүс гарч ирсэн. Түргэн тусламжийн 103 машин ирээд тухайн эмэгтэй хүнийг насилкан дээр аваад эмнэлэг рүү явсан. Би гэрлүүгээ ороод хувцасаа сольчихоод гараад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Аваар гарсаны дараа тухайн цагаан саарал өнгийн машин өнгөрсөн. Анх тэвштэй Портер маркийн машин зам тээврийн осол гаргачихаад явсаны дараа цагаан саарал өнгийн машин сүүлд нь өнгөрөөд явсан. Би сүүлд өнгөрсөн саарал өнгийн эксел яг хүн мөргөсөнийг нь хараагүй. Тухайн машин хурдаа хасаад зогсох гэж байгаад доошоогоо яваад өгсөн. Тухайн үед 2 эмэгтэй хүн мөргүүлсэн байсаныг сүүлд мэдсэн. Намайг гарч ирээд харахад доошоогоо гуйваад явж байсан хүн бас мөргүүлсэн байсан. Хэргийн газар дээр  нэг эмэгтэй хүн хэвтэж байсан.Тухайн зам тээврийн осолд ордог 2 эмэгтэйг тэвштэй Портер маркийн машин мөргөөд явсан.... гэх мэдүүлэг / 2-р хх- ийн  145 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.гийн өгсөн... Тухайн өдөр би гэртээ унтаж байсан чинь манай цонхыг урд талын хашааны эгч цохисон. Тэгэхээр нь  би “яасан гэж асуусан чинь танай дааманг дайрсан гэхээр” нь гарч ирэхэд хүмүүс бөөгнөрсөн цагдаа нар ирсэн байсан. Манай урд талын хашааны урд талд 2 хүнийг дайрчихаад дайрсан машин нь зугтаад явчихлаа гэж хэлж байсан. Би хараагүй манай дааманд цэнхэр өнгийн будаг наалдаж үлдсэн байсан. Дааманг дайрсан хүмүүс янзалж өгсөн  ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 53 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... Тухайн өдөр би орой 23 цагийн үед гэртээ кино үзээд сууж байсан чинь гадаа тас гээд төмөр дуугарсан. Тэгэхээр нь би манай дааманг машин мөргөчихэж гэж бодоод гүйгээд гарсан чинь доошоо нэг цэнхэр өнгийн Портер маркийн машин явж байсан. Замруу харсан чинь цагаан тоос боссон нэг эмэгтэй хүн замын зах дээр унаж босоод байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ буцаж ороод утас аваад гар чийдэн аваад гараад ирсэн чинь нөгөө зам дээр унаж босоод байсан хүнийг нэг цагаан курткатай хүн доошоо дагуулаад явж байсан. Дахиад эксел маркийн машин доошоо өнгөрөөд явсан. Тэгээд замруу харсан чинь эмэгтэй хүн хэвтэж байсан.Удалгүй 103-н машин ирээд зам дээр хэвтэж байсан хүнийг аваад явсан. Би тэр машины дугаарыг хараагүй. Цэнхэр өнгийн Портер машин байх шиг байсан. Сүүлд зам дээр унаж босоод байсан эмэгтэйгийн дүү нь осол болсон гэж уйлж ирээд “манай эгч ухаан алдаад уначихлаа 19-24 дугаартай машин мөргөчихлөө” гэж хэллээ гэсэн. Тухайн үед намайг гарч ирэхэд жижиг тэрэг тэр дайрагдсан эмэгтэйгийн хажуугаар нь өнгөрч байх шиг байсан. Зам руу харахад замын голд доошоо харсан байдалтай бас нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Портер маркын машины араас нэг жижиг тэрэг явж байсан. Түүнийг хүн дайрсан эсэхийг хараагүй. Зам дээр маш олон хүн гарч ирсэн байсан   ...  гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  54-55, 77 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн... Тухайн өдөр би гэрээсээ гараад 00 орох гээд явж байсан чинь Цэнхэр өнгийн Бонго хурдтай доошоо өнгөрсөн. Чанга дуу чимээ гараад явсан. Би хашаагаараа гараад засмал зам дээр гарч доошоо харсан чинь Цэнхэр өнгийн Бонго машин айлын дааман мөргөөд орсон байсан.  Тэр Бонго машин ухраад доошоогоо явсан. Тухайн үед Усны-Эхийн үүдэн дээр цагаан өнгийн өнгийн Верна машин зогсож байсанаа цэнхэр өнгийн Бонго машин дааман мөргөөд ухраад гарч байхад Верна машин араас нь хөдөлсөн. Тэгээд тэр цэнхэр өнгийн машин мөргөсөн даамангийн тэнд цагаан өнгийн Верна машин нэг юман дээгүүр гарах шиг болсон. Тэгэхээр нь  би зам дээр юм байх ёсгүй дээ гэж бодчихоод гэрлүүгээ яваад орсон. Би тухайн үед хүн мөргөхийг хараагүй. Чанга дуу гарахаар нь гараад харсан чинь цэнхэр өнгийн машин айлын дааман мөргөчихөөд ухарч байсан. Усны–Эхийнд ирсэн машин нэг цаг зогсох шиг болсон. Тухайн машин дотор залуучууд сууж байх шиг байсан. Ар талын суудал дээр сууж байсан хүмүүс тамхи татаад цонхоороо хаяж байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ийн өгсөн... Тухайн өдөр 6 дугаар сургуулийн шинэ жил болоод манай охин шинэ жилдээ орохоор 17 цагийн үед гэрээсээ гараад явсан.Тэгээд би орой гэртээ байж байсан чинь шөнө 23 цагийн үед манай охины ажлын охин Б.Ариунзаяа утсаар яриад “М., Ц.******* хоёрыг гэрийн чинь гадна буулгалаа охиноо аваарай” гэж хэлсэн. Би “за за” гэж хэлээд хэсэг түрт гээд байж байтал орж ирэхгүй болохоор нь би тосож авахаар гарсан. Гадна харагдахгүй  харанхуй байсан.  Би охин Ц.ын утас руу залгаад “миний охин яаваа гэсэн чинь”  Ц.******* эгч бид 2 очиж явна гэж надад хэлээд утсаа тасалсан.  Тэгээд гадаа зогсож байтал Б.Ариунзаяа надруу яриад “хүүгээ авсан уу” гэж ярьсан. Би “гадаа гараад хараад зогсож байна” гэж яриад зогсож байтал дээрээс нэг машины гэрэл гараад өндөр, нам 2 эмэгтэй тухайн машины гэрэлд орж ирсэн.  Тэгэхээр нь би “юу билээ гэж бодсон”  харанхуй татаад тоос босоод аймаар дуу гарсан.  Би энэ юу болчив гэж бодоод тухайн газарлуу явж байтал нэг айлын хашааруу машин явж ороод буцаж гараад хар замаараа доошоо эргэсэн. Дугаарыг нь хардаг байж гэж бодоод харсан чинь 19-24 ******* дугаартай тэвштэй машин байсан. Тухайн газар дээр яваад очтол миний охин замын хажуу талаас тэмтэрээд гараад ирсэн. Би охиноо дагуулж аваад гэрлүүгээ авч ороод хүүхдээ сэрээгээд  эмч цагдаа дуудсан. Араас нь машин ирснийг хараагүй. Ганц 19-24 ******* дугаартай, тэвштэй машин хашаа мөргөөд доош эргээд явахыг харсан. Тэр хоёр эмэгтэй зэрэгцээд явж байсан. Хэн нь аль талдаа явж байсныг санахгүй байна. Би осол болсон газар хүрэх хүртэл 10 минут болсон байх. Би айгаад удаан явж байсан. Манай гэр болон осол болсон газар хоёрын хоорондох зай нь 150-200 метр байгаа. Тухайн үед их удаан явж очсон. Тухайн машины араас өөр ямар нэгэн машин явсныг хараагүй  ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  64, 74  дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзаяагийн өгсөн... Тухайн өдөр манай сургуулийн ажилчдын шинэ жилийн баяр болсон.  Баяр тараад , амсүрэн, , *******, Эрдэнэцогт нар такси аваад суугаад тоглоомтой гудманы өнцгөн дээр Эрдэнэцогт эгч буугаад Ц.*******, М. хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр яваад 8 дугаар цэцэрлэгийн хажууд Ц.*******д гэрлүү чинь дөхөж ирж байна шүү гэж хэлсэн чинь Ц.*******, “намайг мэддэг юмуу гэж хэлээд би буухгүй тай хамт бууна “гэж хэлсэн. Тэгэхээр нь М.ын гэрийн гадна Ц.******* М. 2-г буулгачихаад ээжрүү нь утсаар яриад “Ц.*******, М. хоёрыг гэрийн чинь гадна хамт буулгалаа”  гэж хэлсэн чинь за эгч нь хувцасаа өмсөөд гараад аваадхая гэж хэлсэн.  Тэгээд  утсаа тасалсан. Бид нар амсүрэн эгчийг буулгаад дараа нь Отгоог буулгаад хамгийн сүүлд би буусан. Тэгээд М. ын ээжрүү дахиад залгаад “М.ыг авсан уу гэсэн чинь утсаар харлаа харлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буцаад залгасан чинь “яанаа” гэж хэлээд утсаа тасалсан. Би байж байгаад дахиад залгасан чинь М.ын дүү нь аваад “манай М.ыг машин дайрчихлаа” гэж хэлсэн. Би эгч нь  яваад очий гэж хэлээд такси аваад замаараа Д.ыг аваад очсон чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд доошоо харсан чинь М.ын гэрийн гадаа эмнэлэгийн машин ирсэн байхаар нь явж очоод гэрлүү нь яваад ортол М.ыг насилкан дээр тавиад аваад гарах гэж байсан. М.ийг авч гараад Т.амсүрэн эгч М.ын ээжтэй нь хамт эмнэлэгийн машинд суугаад 103 дээр ирсэн. Талийгаач Ц.******* 103 дээр оёдол тавиулж байсан. Тэгээд 2-лаа дайруулсаныг нь мэдсэн. Би гэрийн гадна нь яг буулгасан.... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  68 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... Тухайн өдөр манай 6-дугаар сургуулийн шинэ жилийн баяр болсон. Баяр  тараад Эрдэнэцогт, амсүрэн, Б.Ариунзаяа,М.,Ц.******* бид нар хамт гараад такси аваад эхлээд Эрдэнэцогт эгчийг тоглоомтой гудамны дээр буулгаад тэгээд тэр гудмаараа яваад М.., Ц.******* хоёрыг М.ын гэрийн гадна буулгаад Б.Ариунзаяа М.ын ээж рүү залгаад “танай охиныг чинь Ц.*******тай хамт буулгалаа шүү та гараад аваарай”  гэж хэлж байсан. Бид яваад Т.амсүрэн эгчийг буулгаад дараа нь  би буугаад үлдсэн. Тэгээд байж байсан чинь надруу Б.Ариунзаяа утсаар яриад “М. чинь осолд орсон юм шиг байна”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу хэлээд байгаа юм гэж хэлсэн чинь би такси аваад явж байна чамайг очоод аваадахъя гэсэн. Бид 2 хамт осол гарсан газар очиход цагдаа нар хамгаалалт авсан байсан. Тэгээд М. хаана байгаа юм болоо гээд байж байсан чинь доороос эмнэлэгийн машины гэрэл гарсан. Эмнэлэгийн машин М.ын гэрийн гадна ирсэн. Тэгэхээр нь бид 2 гэртээ байгаа юм байна гэж бодоод яваад орсон чинь М.ын  толгой гарнаас нь цус гарч байсан. Эмч нар ирээд М.ыг аваад явсан.  Араас нь  би машинтай явж очоод 103 орсон чинь Ц.******* оёдол тавиулсан байж байсан. Тэгээд яасан юм болоо гэсэн чинь Ц.******* дайруулсан байсан. Ц.******* нилээн согтуу байх шиг байсан. М. гайгүй байсан.... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  69 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.амсүрэнгийн өгсөн... Тэр өдөр манай сургуулийн шинэ жил болоод орой 23 цаг өнгөрч байхад Д., Ц.*******, Б.Ариунзаяа, Эрдэнэцогт, М. бид 6-уулаа нийллэгнээс гараад нэг такси аваад бүгдээрээ суугаад Эрдэнэцогт эгчийг тамхи Со-гийн дээд талын засмал зам дээр буулгаад дээшээ эргээд 10 дугаар цэцэрлэгээс дээшээ Сөүлийн гудамжаар өгсөөд М.ын гэрээс дээшээ гудамж өнгөрөөгөөд автобус зогсдог карман дээр М., Ц.******* 2-г хамтад  нь буулгасан. Ц.*******, М. 2 доошоо эргээд сугдалцаад алхсан. Тэгээд бид нар хажуугаар нь өнгөрөөд би бор худагны хажууд буугаад гэрлүүгээ явсан. Би гэртээ ороод цай уугаад хоол идээд байж байсан чинь Б.Ариунзаяа надруу утсаар залгаж орж ирээд “М. машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнээрээ машин бариулаад аваар гарсан газар очсон чинь цагдаа нар ирсэн байсан. М.ын гэрлүү яваад орсон чинь аас их хэмжээний цус гарсан байсан. Эмч нар ирээд М.ыг аваад би 103-н машинд хамт суугаад эмнэлэг ороод 103 дээр аваад орсон чинь нэг залуухан эмч “та нар нэгийг нь авч яваад нөгөөдөхийг замд үлдээгээд явахдаа яадаг юм бэ” гэж хэлсэн тэгэхээр нь би 103-н хаалга татаад үзсэн чинь Ц.******* оёдол тавиулаад хэвтэж байсан.  Тэгээд би Ц.*******г дайруулсанийг нь мэдсэн. Бид нар Ц.*******, М. хоёрыг гэрээс нь өнгөрөөгөөд автобусны зогсоол дээр буулгасан.... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 71 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ын өгсөн... 2016 оны 12 сарын 29-ний өдөр би өглөө 08 цаг 30 минутанд ажил дээрээ ирээд сувилагчтай ажлаа хүлээлцэж авсан ажил хүлээлцэж авахад шинээр 2 хүн хэвтсэн гэж надад хэлсэн. гээс “гайгүй юм уу” гэж асуухад “гайгүй” гэж хэлсэн. Эмчлүүлэгчийн өрөөнд орж үзэхэд М. нь дээшээ хараад хэвтсэн, нүүрэн дээрээ оёдол тавиулсан байдалтай байсан. М. нь асуултанд хариулж байсан. Талийгаач нь болохоор нь цаашаа хараад орон дээрээ хэвтсэн байдалтай байхаар нь хөнжлийг сөхөөд харахад катятар буюу байнгын шээлгүүр давсган дээр нь тавьсан байсан. Би нуруугаар нь хэвтүүлж болохгүй байсан юм уу гээд хажууд байсан хүнээс нь асуухад “нуруу нь өвдөөд байна” гээд хоёр талаараа хэвтэж байна гэж хэлсэн.  Би гараад хувцас сольдог өрөөндөө ирээд  сувилагчтайгаа юм яриад сууж байтал талийгаачийн аав нь 2 жижиг хүүхэд дагуулаад орсон. Удалгүй байж байгаад 2 хүүхэд нь гарсан. Тэгтэл талийгаачийн аав нь “ухаан алдчихлаа” гэж надад хэлсэн. Би эмч дуудахаар мэс заслын тасагруу гүйж очоод Эрхэмбаяр эмчид Ц.*******гийн бие нь муудчих шиг боллоо гэж хэлээд дагуулж очсон.  Эмч намайг монитор аваад ир гэсэн  боловч  авчирах  боломжгүй байсан тул хүчилтөрөгчийн аппарат залгасан. Зүрхний үйл ажиллагаа дэмждэг Адирналин хийгээдэх гэж эмч хэлсэний дагуу баруун гарынх нь судсанд хийсэн. Тэгтэл  эмч “энэ хүний зүрх  зогсчихлоо “ гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 48 дугаар хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ийн өгсөн... Тухайн өдөр би гэмтэл, мэс засал, сэхээний тасаг хариуцсан жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад “машинд дайруулсан эмэгтэй хүн ирлээ” гэж 103-н сувилагч Гэрэлчимэг дуудсан. 103-н хүлээн авах дээр очиход нэг эмэгтэй хүн насилкан дээр хэвтэж байсан. Тухайн хүнийг үзэхэд толгойдоо ил шархтай нүүр нь цус болсон уруулын хэсэг язарч цус алдсан байдалтай байсан.  Тэгээд сувилагч нарын хамт цусыг угааж цэвэрлээд шархнуудыг нь оёдол тавьж цус тогтоолт хийчихээд өвчин намдаах тариа буюу аналгин демодрол хийгээд байж байтал хамт дайруулсан гэх М. гэдэг эмэгтэй ирсэн. Тухайн эмэгтэй толгойн хэсэгтээ зүсэгдэж язарсан шархтай байсан. Шархыг цэвэрлээд цус тогтоох оёдлууд тавьж эмийн эмчилгээ болон өвчин намдаах тариа хийсэн.  Тэгээд Эхоны эмч Б.Лхагвасүрэн, рентгений техникч нарыг дуудаад толгойн зураг авахуулж цуллаг эрхтэнийг нь эхо-д хараад толгой хэвлийг компьютерийн томографийн зураг авах гэтэл БОЭТ-н компьютер ажиллахгүй байна гэж хэлсэн.  Тухайн 2 эмэгтэйг гэмтлийн тасагт хэвтүүлэн өвчний түүх нээгээд эрчимт эмийн эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнд үрэвслийн эсрэг цус тогтоох, тархины хаван буулгах, хордлого тайлах,  өвчин намдаах зэрэг эмчилгээ хийсэн. Өглөө нь Ц.*******, М. нарын өрөөгөөр ороод Ц.*******гаас “юу өвдөж байна вэ” гэхэд толгой гэдэс хоёр луугаа зааж байсан. Тэгээд тухайн үед лаборант дуудаж цусны шинжилгээ биохимийн шинжилгээнүүд өгүүлсэн. Хариуг харахад цус багадалтын шинж тэмдэг байхгүй байсан. Өглөө 08 цаг болж Эрхэмбаяр эмчид ээлжээ хүлээлгэж өгөөд хувцасаа солиод өрөөндөө байж байсан чинь Ц.*******гийн биеийн байдал муудлаа гэж хэлээд намайг дуудуулсан. Тэгээд яваад очтол амьсгал хурааж байсан. Сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч амьсгал зүрх судас нь сэргэлгүй нас барсан.... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  49-50 дугаар хуудас/

Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Э.Эрхэмбаярын өгсөн... Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Ж. эмчээс ажлаа хүлээж авахад гэмтлийн тасагт хүнд өвчтөн байгаа гэж сувилагч Ц. хэлсэн.  Тэгтэл Ц.*******гийн биеийн байдал муудлаа гэж манай сувилагч хэлэхээр нь орж үзэхэд өвчтөний биеийн байдал маш их сул, хагас суугаа байдалтай артерийн даралт нь 90.60 фулес нь 1 минутанд 98 удаа хүчгүй  дүүрэлт сул байсан.  Өвчтөнд эмчилгээ хийж байтал 9 цагийн үед манай сувилагч өвчтөний биеийн байдал муудлаа гээд дуудахаар нь явж очоод үзэхэд биеийн байдал маш хүнд ухаангүй асуусан асуултанд хариулахгүй фульс нь тэмтрэгдэхгүй байсан.  Тэгээд  сэхээн амьдруулах арга хэмжээ аваад үр дүн өгөөгүй 9 цаг 40 минутын орчимд нас барсан. Би талийгаачийн эхо-д харуулсан бичлэгийг уншиж үзэхэд зүүн талын дэлүү, бөөрний завсар гематом харагдана гэсэн байсан. Рентген зурган дээр нь зүүн чамархайн ухархайн хана хугаралтай бусад өөрчлөлт байхгүй гэж бичсэн байсан. Талийгаачийн амь насыг аврах боломж байсан талаар бол мэдэхгүй байна. Шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Ц.*******гийн нарийн гэдэс цоорсоныг лаборатороор оношлох боломжгүй байсан. Цусны шинжилгээ хийхэд хэвийн гарсан..... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  46 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.гийн өгсөн... Тухайн өдөр би ээлжтэй байсан манай эмчээр Ж. эмч гарч байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй машинд мөргүүлсэн байдалтай ирсэн. Тэгээд тухайн үед Ц.******* гэдэг хүний бие хүнд байсан би эмчийн бичсэн заалтын дагуу бүх эмчилгээг тухайн цаг үед хийсэн. Талийгаач  Ц.******* нь өөрөөрөө шээж чадахгүй байхаар нь катетр тавьсан.  Ард нь шээс нь гадагшилж сайн шээж байсан. Талийгаач дахиад өвдлөө гэхээр нь анальгин демидрол хийсэн. Өглөө 04 цаг болж байсан. Өглөө 06 цагийн үед би цагийн тариа буюу Цефозолин  булчинд хийсэн. тэрнээс хойш би 2 удаа эргэж орж зовиур шаналгааных нь талаар асуухад талийгаач одоохондоо зовиурлах зүйл алга өвчин намдаах тариагаа түр байж байя гэж хэлсэн. Тэгээд би бусад ажлаа хийгээд байж байтал өглөө 08 цаг болсон.  08 цаг 20 минутын үед Ц. сувилагч ирээд бид 2 ээлж хүлээлцээд би явсан. Тухайн үед би Витамин С, Анильгин, Димедрол, Маннитол дуслаар 250 булчинд шээс хөөдөг хаван бууруулдаг Фуросомед гэдэг тариа, Цефозолин хийсэн тэгээд хордлого тайлах зорилгоор 500 грамийн Натри хлорид зэрэг эм хийсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн хэргийн 236 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.ын өгсөн ...  Ц.*******гийн цогцосны гадаргууд  шарх цус хуралт, шүдний уналт буюу хугарал, зулгаралтууд, дотор талд хавирганы хугаралууд, нарийн гэдэс 3 хэсэг газар урагдалт буюу цооролт учирсан байсан. Тухайн нарийн гэдэсний урагдалт цооролт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач Ц.*******гийн нарийн гэдэсний урагдалт цооролт нь машины хүчтэй ганц мөргөлтөөр үүсэх боломжтой. Талийгаач Ц.******* нь нарийн гэдэсний урагдалт цооролтууд хэвлийн хөндийн тархмал шингэн хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдал болон цус эргэлтийн хямралын улмаас нас барсан. Талийгаачийн  хүндэрсэн буюу баасан тохиолдолд тухайн маарал нь талийгаачийн шулуун гэдсээр гарах буюу гадагшлах боломжтой. Талийгаач Ц.*******гийн биед учирсан  гэмтлүүдийг оношлоод яаралтай арга хэмжээ авсан бол амь насыг аврах боломжтой байсан гэхдээ тухайн эмнэлэгийг тоног төхөөрөмжөөс шалтгаална ... гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 78-79 дүгээр хуудас/

Цогцосны гадна үзлэг хийсэн ... дээд эрүүний баруун талын хоёр дахь шүд эмтэрсэн, 3 дугаар шүд шинэ унасан, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4х0.7 см 6 ширхэг оёдолтой, шарх, уг хэсэгт 6,5х4.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1х0.2 см хүрэн өнгийн шарх, баруун нүдний доод хэсэгт 3.5х2.2 см, 2.5х1.3 см, хамар хэсэгт 5х1.8см,1.6х1.1 см,дээд уруулд 2.5 х0.7 см, 1.3х0.2 см, доод эрүүний хэсэгт 3х2 см, хүрэн өнгийн зулгарарлтууд, баруун нүдний доод хэсэгт зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгт 4х1.5 см орчим хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралт, баруун шууны гадна хэсэгт 0.8х0.5 см баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, хэвлийн баруун доод хэсэгт 10х6см, хэвлийн урд дунд хэсэгт 6х1.5 см, 2.5х1.2 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4х1см, 2.5х1см, зүүн өвдөгний дотор хэсэгт 10х9 см хүрэн өнгийн цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсэгт 4х3 см, 0.8х0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5х4 см, 1.2х0.4см, 0.7х0.5 см, 0.4х0.3 см, 0.7х03см, хүрэн өнгийн зулгаралтууд баруун хөдний шилбэний дотор дээд хэсэгт 3х1 см зүүн хөлний тавхайн дээд хэсэгт 10х8 см хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралтууд ... байсныг үзлэгээр үзэж гэрэл  зургаар бэхжүүлэв гэх ...  тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 80- 86 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 68 дугаартай...Хохирогч Ц.*******гийн цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Ц.*******гийн цогцост нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийд тархсан шингэн, баруун талд суганы урд шугамаар 7-9 дүгээр хавиргануудын хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд суганы урд шугамаар 2-3 дугаар хавирганууд болон 7 дугаар хавирганы хугарлууд, хавирганы хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 3-4 дүгээр хавирганууд хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, 2 бөөрний өөхөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний эмтэрэлт, 3 дугаар шүдний уналт, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4x0.7 см 6 ширхэг оёдолтой шарх духны баруун хэсэгт 6.5x4.2 см зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1x0.2 см шарх, баруун нүдний доод хэсэгт 3,5x1.2 см, 2.3x1.3 см, хамар хэсэгт 5x1.8 см, 1.6x11 см, дээд уруул хэсэгт 2.5x0.7 см, 1.3x0.2 см, доод эрүүний хэсэгт 3x2 см зулгаралтууд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгт 4x1.5 см, арьсны хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсэгт 0.8x0.5 см, баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна хэсэгт 9.5x8 см зулгаралт, хэвлийн баруун доод хэсэгт 10x6 см, хэвлийн урд дунд хэсэгт 6x1.5 см, 2.5x1 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4x1 см, 2.5x1 см, эүүн өвдөгний дотор хэсэгт 10x9 см цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсзгт 4x3 см, 0.8x0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5x4 см, 1.2x0.4 см, 0.7x0 5 см, 0.4x0.3 см, 0.7x0.3 см зулгаралтууд, баруун хөлийн шилбэний дотор дээд хэсэгт 3x1 см, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 10x8 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Ц.*******гийн цогцост учирсан нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийд тархсан шингэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл: үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Ц.*******гийн цогцост учирсан баруун талд суганы урд шугамаар 7-9 дүгээр хавирагнуудын хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд суганы урд шугамаар 2-3 дугаар хавирганууд болон 7 дугаар хавирганы хугарлууд, хавирганы хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 3-4 дүгээр хавирганууд хугарал, хугарлын хэсэгт цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогч Ц.*******гийн цогцост учирсан 2 бөөрний өөхөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний эмтэрэлт, 3 дугаар шүдний уналт, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4x0.7 см 6 ширхэг оёдолтой шарх, духны баруун хэсэгт 6.5x4.2 см зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1x0.2 см шарх, баруун нудний доод хэсэгт 3.5x1.2 см, 2.3x1 3 см, хамар хэсэгт 5x1.8 см, 1.6x1.1 см, дээд уруул хэсэгт 2.5x0.7 см, 1.3x0.2 см, доод эрүүний хэсэгт 3x2 см зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгг 4x1.5 см арьсны хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсэгт 0.8x0.5 см, баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна хэсэгт 9 5x8 см зулгаралт, хэвлийн баруун доод хэсэгт 10x6 см, хэвлийн урд дунд хэсэгт 6x1.5 см, 2.5x1 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4x1 см, 2.5x1 см. зүүн өвдөгний дотор хэсэгт 10x9 см цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсэгт 4x3 см, 0.8x0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5x4 см 1 2x0.4 см, 0.7х0.5 см, 0.4х0.3 см, 0.7х0.3 см зулгаралтууд дээд хэсэгт 10х8 см хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Ц.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Хохирогч Ц.******* нь нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийн тархмал шингэн, хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдал болон цус эргэлтийн хямралд орж нас барсан. Хохирогч Ц.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь машины нэг удаагийн хүчтэй мөргөлтөөр үүсэх боломжтой. Хохирогч Ц.*******гийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Ц.*******гийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар B/3/ бүлгийн цустай байна. Хохирогч Ц.*******гийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх... дүгнэлт /хх-ийн  хуудасны  хуудас /  

Хохирогч Мөнхцэцэгийн ын өвчний түүхийн хуулбар / 1-р хх- ийн 192-215 дугаар хуудас,

Хохирогч Ц.*******гийн өвчний түүхийн хуулбар / 2-р хх-ийн 192-215 дугаар хуудас,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 04 дугаартай Ц.*******гийн өмсөж явсан хувцасанд.......Малгайтай хар хөх өнгийн гадуур хүрмэнд гарсан 10 см зураглал бүхий мөр дүрс нь хатуу зүйлийн улмаас чирэгдэл, гулсалтаас үүссэн мөр дүрс байна, уг мөр дүрс нь тээврийн хэрэгслийн мөр мөн эсэхийг тогтоох боломжгүй. Мөн малгайтай хар хөх өнгийн гадуур хүрмэнд 12 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай, 21 см, 40 см уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай, 14/4см, 40/20 см уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн гогдсон шинэ уранхай, хүрэмний дотор талд 5 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай. Хар оруулгатай хүрэн ягаан өнгийн гоёлын плажанд гарсан 4.5 см уранхай нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон уранхай, плажны ар талд 3.5 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай, 1х2 см уранхай нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан гогдсон шинэ уранхай хар өнгийн дотуур өмдөнд гарсан 3 x1.5 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай гэх мэт бусад хувцаснууд нь ямар нэгэн ул мөр, урагдалт гэмтэл байхгүй байна... гэх дүгнэлт/ 1-р хх- ийн 92-96 дугаар хуудас/  

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 13- ны өдрийн 32 дугаартай .... М.ын биед гэмтэл учирсан байна. М.ын биед гэмтлийн гаралтай тархины зүүн тал бөмбөлөг чамархайн хэсгийн тархины эдэд няцралын голомт, тархины хаван, тархи доргилт, зүүн талын VII хавирганы зөрөөгүй хөндлөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулай болон духны хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх, хамар, хацар, доод эрүү, баруун мөр, 2 гарын тохой, 2 хөлийн өвдөг зулгаралтууд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. М.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдана. М.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна /1-р хх- ийн 112- 113 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ын гэрчээр өгсөн... Ц.ын ажил дээр очоод түүнийг аваад Т.гийнд очиж 500 кг нүүрс авахаар очсон тэр хооронд ******* дэлгүүрээс 2.5 литрийн 2 пиво аваад , , , ******* бид тавуулаа ууж дуусаад дахиад Д.******* 2 пиво, 0.75 литрийн архи авч ирж уугаад шөнө 22 цагийн үед Т.гийнхаас Д.******* бид хоёр Д.******* машинаа бариад доошоо гэрлүүгээ харих гээд явсан. Тухайн үед ******* машинаа бариад хурдтай явсан ба би зөөлөн яваачээ гэж хэлэхэд за гэж хэлээд 2 хүний хажуугаар хурдтай өнгөрсөн тэгээд би архи их уусан байсан учраас унтсан байсан нэг мэдсэн чинь цагдаа нар ирсэн буугаад ирцгээ гэж хэлэхэд нь сэрсэн ... гэх мэдүүлэг хх-ийн 1 дүгээр хавтасны 147 дугаар хуудас,

Шүүгдэгч Д.*******ийн сэжигтэн яллагдагчаар өгсөн...  Д.ыг 10000-д хүргэх гээд 10 дугаар цэцэрлэгийн чиглэд явж байтал миний машины баруун хэсгээр юм мөргөх шиг болсон тэгээд Д.аас яасан бэ гэж асуухад Д. хүн мөргөчихлөө гэж хэлсэн тэгээд айлын хашаа мөргөөд зогссон байсан. Тэр газраасаа хөдлөөд ирсэн замаараа буцаад 2-3 хашааны цаана очоод байж байтал цагдаа нар ирээд та осол гаргаад зугтаасан байна буугаад ир гэсэн ... гэх мэдүүлэг,  хх-ийн 1 дүгээр хуудасны 149-151 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн... хохирогч М.д хүндэвтэр хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна хохирлыг төлнө. Хохирогч Ц.*******гийн оршуулгын зардалд хохирол төлөхөө илэрхийлж байна..гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон улмаар 12 сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт өөрийн 19-24 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч М.ыг мөргөсөн,  мөн Тахилт багийн 8-11 тоот хашааны дааманг мөргөсөн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Харин хохирогч Ц.*******г мөргөсөн байж болзошгүй, амь насыг хохироосонд миний гэм буруу байхгүй гэж маргаж байгаа боловч энэ нь гэрч Т.ийн өгсөн... Тухайн үед уг цэнхэр өнгийн ачааны машины араас ямар нэгэн машин яваагүй... гэх мэдүүлэг, Д.ын ... тухайн машины араас нэг жижиг тэрэг явж байсан. Би түүнийг хүн дайрсан эсэхийг хараагүй... гэх мэдүүлэгээр  үгүйсгэгдэж байна. 

Гэрч Т. нь хашаанаасаа гарч ирээд өөрийн охин болох хохирогч М.тай утсаар ярьж байх үед машины гэрэл гарч өндөр нам хоёр хүн машины гэрэлд орж ирэх үед осол болсон, ослын газар хүртэл 10 минут орчим явж хүрсэн,осол гаргасан тээврийн хэрэгсэл түүний дэргэдүүр өнгөрөх үед номерийг  харахад 19-24 ******* улсын дугаартай байсан нь хэрэг учралын газар үлдсэн 19-24 ******* номертой тохирч байгаа,  тухайн үед өөр ямар нэгэн машин явж өнгөрөөгүй гэж мэдүүлсэн, мөн гэрч С.Даваадоржийн хүү Д. нь хэрэг учрал болох үед гарч ирсэн. Гэрт ороод гар чийдэн авч ирэх үед 2-3 минут болсон, цэнхэр өнгийн машины араас жижиг тэрэг явж байсан, түүнийг хүн дайрсан эсэхийг хараагүй гэх мэдүүлэгүүдийг ач холбогдолтойд тооцсон болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч нь хохирогч Ц.*******г эмч Б.Лхагвасүрэн нь  ЭХО-д харахдаа  хэвлийн хөндийд байх гинатомыг оношилж чадаагүйн улмаас нас барсан гэж маргаж байгаа боловч энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 1207 тоот...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 474 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 830 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар талийгаач Ц.*******д яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бол талийгаачийн амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй. Эмчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх гэдэг нь хуулийн ойлголт тул шинжээч эмч тогтоохгүй болно. Талийгаач Ц.******* нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цооролтын улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогод орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Ц.*******гийн биед үүссэн нарийн гэдэсний цооролт гэмтэл нь үүссэн даруйд хэвлийн гялтан цочролын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, хэвлийн булчин чангарах, гэдэс дүүрэх, цаашилбал цоорсон гэдсээр гэдэсний агуулагдхуун хэвлийн хөндийд гарснаар халдвар-хордлогын шинж болох бөөлжих, дотор муухайрах, халуурах зэрэг шинж тэмдгээр илэрч энэ нь өвчтөнд төгс эмчилгээ хийх хүртэлх хугацаанд үргэлжпэх ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд уг өвчний клиник шинж тэмдэг бүдгэрэх боломжтой байдаг. Хүний хэвлийн хөндийд хэвийн үед 20 мл хүртэлх шингэн байж болдог ба хэвлийн хөндийд 100-400 мл хүртэлх шингэн үүссэн тохиолдолд хэт авиан шинжилгээгээр илрүүлж болох боловч яг хэдэн мл шингэн байгааг өндөр нарийвчлалтай тогтоох боломжгүй байдаг. Талийгаачид шинжилгээгээр хэвлийн хөндийд нь 300 мл шингэн байсан нь тогтоогдсон ба хэдий хугацаанд дээрх шингэн үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй болно. Учир нь хувь хүний биеийн онцлог, гэмтлийн хэмжээ, гэмтсэн талбай, байрлал гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хэвлийн хөндийд шингэн үүсэх хугацаа, хэмжээ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг, мөн тухайн тохиолдолд шингэн нь бага багаар нэмэгдэж дээрх хэмжээнд хүрсэн байх боломжтой байх тул осол гарснаас хойш 1 цаг 30 минутын дараа хир хэмжээний шингэн үүссэн байсан, хэт авиан шинжилгээгээр оношлох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэт авиан оношлогооны буюу ЭХО-ны эмч осол болсноос хойш 1 цаг 30 минутын дараа хэт авиан шинжилгээ хийж, ...дэлүү бөөрний завсар 2.9х3.1см хэмжээтэй зөв бус хэлбэрийн эхонегатив бүтэц харагдана /гематома/... гэж бичсэн байх ба талийгаачид цус тогтоох, шингэн сэлбэх, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, хаван буулгах зэрэг эмийн эмчилгээ хийгдэж байжээ. ЭХО-ны эмч эмчлэгч эмчийн зөвлөгөө, зааврын дагуу шинжилгээ хийж гүйцэтгэдэг ба өвчтөнд бие дааж ажиглалт шинжилгээ хийдэггүй болно. Талийгаачид давтан ЭХО шинжилгээ хийх эсэхийг эмчлэгч эмч шийдэх боломжтой. Талийгаачийн хэвлийн хөндийд үүссэн ЗООмл шингэн нь гэмтэл авснаас нас барах хүртэлх хугацаанд үүсэх боломжтой байх ба уг шингэн нь цус, гэдэсний агуулагдхуун, үрэвслийн шингэний аль нь болохыг нүдээр харах болон бусад шинжилгээгээр тогтоох боломжтой боловч хэт авиан шинжилгээгээр ялгах боломжгүй болно. Задлан шинжилгээний фото зургаас харахад /зураг №21/ хэвлийн хөндий дэх шингэн нь дээрх шингэнүүдийн холимог байх боломжтой байна. Талийгаач нь хэвлийн хөндийд үүссэн гэдэсний агуулагдахуун бүхий холимог шингэний улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, биеийн ерөнхий хордлогоор хүндэрч, олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна гэх /хх-ийн 2 дугаар хавтасны 158-162 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Даваадорж нь ...Тухайн цэнхэр өнгийн машин явсны дараа нэг машин замын голд байсан зүйл дээгүүр гарсан... гэж мэдүүлж байгаа боловч түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Портер маркын машины ард явж байсан жижиг тэрэг тухайн газар унасан хүний дээгүүр гарсан эсэхийг хараагүй... гэх мэдүүлэг, гэрч Т.ийн ... өөр ямар нэгэн машин яваагүй... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2016 оны 12 сарын 28-ны орой 23-24 цагийн хооронд ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 19-24 ******* улсын дугаар ВОНГО J-2 маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа  ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 12-ний өдрийн 03 дугаартай... 19-24 ******* улсын дугаартай Бонго J-2маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.******* нь МУ-ын ЗХД-ийн 2.7-“а” –д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. ЗХД-ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. МУ-ын ЗХД-ийн 2.5 зам тээврийн осолд нэрвэгдсэн жолооч доорхи үүрэг хүлээнэ.

а.Заасан жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

б.зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн. 19-24 ******* улсын дугаартай Бонго J-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.******* нь архидан согтуурч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.... /хх-ийн 1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/, гэх дүгнэлтээр тогтоогдсон гэсэн заалтуудыг зөрчиж улмаар явган зорчигч Ц.*******, М. нарыг мөргөж Ц.*******гийн амь насыг хохироосон, хохирогч М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар :

Шүүгдэгч  Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, улмаар 2016 оны 12 сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвгэрт зам тээврийн осол гаргаж,  хохирогч М.ын биед хүндэвтэр гэмтэл буюу хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд санаатай орхиж зугтаасанд маргахгүй байгаа ба хохирогч Ц.*******гийн нас барснаас учирсан хохирлыг төлөхөө бичгээр илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь 2002 оны Эрүүгийн хууль  үйлчилж байх хугацаанд буюу 2017 оны 12 сарын 28-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж улмаар хохирогчийн амь насыг хохироосон, зам тээврийн ослын үед үүргээ биелүүлэхгүй зугтаасан гэмт хэрэг үйлдсэн боловч ******* аймгийн Прокурорын газраас түүний “хэргийн газрыг орхиж зугтаасан” гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж уг үйлдэлд нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 165 дугаар хуудаст авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож  байгаа ба хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатын оршуулгын  зардал, цалингийн зээл  зэрэгт  нэхэмжилсэн зардлаас  хийдэд ном уншуулсан зардал 30000 төгрөг, 108000 төгрөг хохирогч Ц.*******гийн цалингийн зээлийн үлдэгдэл 1921121 төгрөг, буяны ажил зарцуулсан  зардал -26000 төгрөг, 64500 төгрөг, 258000 төгрөг, 85000 төгрөг, 19000 төгрөг, 54000 төгрөг, 110000 төгрөг, 483000 төгрөг, 14000 төгрөг, 11500 төгрөг, 103000 төгрөг, 178300 төгрөг, 88000 төгрөг, 24000 төгрөг, 55000 төгрөг, 180000 төгрөг, 225000 төгрөг,  41000 төгрөг, 90000 төгрөг, 40000 төгрөг, 460000 төгрөг, 7200 төгрөг, 66000 төгрөг, 115000 төгрөг,  466000 төгрөг  нийт 5322621 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар  зүйл, 508 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******оос гаргуулах үндэстэй.

Харин хохирогчийн аав Цагаанцоожид 200000 төгрөг төлснийг хасаж  5122621 төгрөгөөр тооцов.

Хохирогч М.д эмчилгээний зардалд 470000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат нь хохирогч нас барснаас учирсан хохирол болох цалин тэтгэмжийн зөрүү, хохирогчийн 8 нас хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлэх  зардлаа,  мөн хохирогч М. нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав. 

 Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатын өмгөөлөгчид төлсөн хөлс 2000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-д тооцохоор заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална“ гэж заасан , мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 д хэсэгт “ ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд нь төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардлаас чөлөөлж төр хариуцана” гэж зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг төрөөс гаргасан тохиолдолд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн  эрх ашгаа хамгаалуулахаар сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчид төлсөн 2000000 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулахаар нэхэмжилсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай  плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн дирко, нокиа маркын арын таглаагүй гар утас,  куртикний хар өнгийн бүс,  саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч М.д, 19-24 ******* улсын дугаарыг шүүгдэгч Д.******* нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.*******ийн  76-96 ******* Элентра маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1.2, 36.5 , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 62 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногоор тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 4 жил 62 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн 201721000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай  плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн трико, нокиа маркын арын таглаагүй гар утас, куртикний хар өнгийн бүс, саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч М.д, 19-24 ******* улсын дугаарыг шүүгдэгч Д.******* нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн Киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 5122621 /таван сая нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат нь хохирогч нас барснаас учирсан хохирол болох цалин тэтгэмжийн зөрүү болон 8 нас хүрээгүй хүүхдийг асран тэтгэх зардлаа,  мөн хохирогч М. нь  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба хохирогч М.д 470000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад 200000 төгрөг тус тус төлсөнийг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Д.*******т оногдуулсан 4 жил 62 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар 3 сарын хугацаанд арга хэмжээ авахыг даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.*******ийн 76-96 ******* Элентра маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА