| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0105/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0084 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0084
2025 01 27 128/ШШ2025/0084
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Ц.Б*******, Ц.З******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б** итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Иргэн Ц.Б*******, Ц.З******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.У******* миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж байна.” гэв.
Нэхэмжлэгч Ц.З*** шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Тус шүүхэд хянагдаж буй Иргэн Ц.З*******, Ц.Б******* нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.З*** би хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж байгаа болно” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.З******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б*******, Ц.З******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ